Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 08 сарын 27 өдөр

Дугаар 65

 

 

 

224     8        27                                             224/ДШМ/65

 

*******д холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ж.Отгонхишиг даргалж, Ерөнхий шүүгч Н.Туяа, шүүгч М.Нямбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд прокурор Б.Хосбаяр, хохирогч *******, шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Очирбат, нарийн бичгийн дарга Р.Лхагвасүрэн нарыг оролцуулан,

 

Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Цэцэгмаа даргалж хийсэн шүүх хуралдааны 224 оны 4 сарын 26-ны өдрийн 224/ШЦТ/18 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогчийн давж заалдах гомдлыг үндэслэн *******д холбогдох эрүүгийн 243697 дугаартай хэргийг 224 оны 6 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч шүүгч М.Нямбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

1. Монгол Улсын иргэн, 1984 оны 9 сарын 8-ны өдөр Ховд аймгийн ******* суманд төрсөн, эрэгтэй, 39 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл-тав, эхнэр хүүхдүүдийн хамт Ховд аймгийн ******* ******* ******* ******* ******* *******од оршин суух, Баруун хүчтэн бялдаржуулах төв төрийн бус байгууллагын тэргүүн, ажилтай, сарын өрхийн орлого 4-5 сая төгрөг, урьд Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 223 оны 1 дугаар сарын 17-ны өдрийн 223/ШЦТ/247 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 төгрөгөөр торгох ял шийтгүүлж байсан, ын Босгожаргал, регистрийн дугаар: .

 

2. Шүүгдэгч ******* нь 223 оны 3 дугаар сард Ховд аймгийн ******* ******* ******* 1 ******* 18м2 талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг хувааж 54 м.кв болгосон нэг хэсгийг 35 сая төгрөгөөр худалдахаар харилцан тохиролцож улмаар хохирогчийн хүүгээс 32 сая төгрөгийг *******ын эзэмшилд шилжүүлж үлдэгдэл 3 сая төгрөгийг үл хөдлөх хөрөнгийн нэрийг шилжүүлсний дараа өгөхөөр харилцан тохиролцсон боловч ******* нь  *******ийг хуурч уг Ү-16175796 дугаартай үл хөдлөх хөрөнгийг 223 оны 11 сарын 11-ний өдөр П.Ганчимэгт 32 сая төгрөгөөр худалдаж залилсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

3.Ховд аймгийн прокурорын газраас *******ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

4. Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:

4.1  Шүүгдэгч ын Босгожаргалыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ". ...хуурч, өмчлөгчийн эд хөрөнгийг авч, залилах ... гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

4.2 Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******д 48 /дөрвөн зуун ная/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж,

4.3 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ын Босгожаргалд оногдуулсан 48 /дөрвөн зуун ная/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт эдлүүлэхээр тогтоож,

4.4 Эрүүгийн 243697 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж,

4.5 Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 51 дугаар зүйлийн 51.1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч *******аас 32.. төгрөг гаргуулан хохирогч *******т олгож, хохирогч сэтгэцэд учирсан хохирол, хор уршгийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдаж,

4.6 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 зүйлийн 4 дэх хэсэгт заасан ... ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солино гэх журмыг шүүгдэгч *******д мэдэгдэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан ... гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг 1 /нэг/ сарын дотор төлж барагдуулах үүрэг хүлээлгэж, түүний нийтэд  тустай ажил хийлгэх ял, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээний бие нийтэд хяналт тавихыг Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,

4.7  Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ын Босгожаргалд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмээн хэвээр хэрэглэсүгэй.

4.8  Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

5. Хохирогч ******* давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би байраа авна. Байраа авчихвал *******д 32,, төгрөгийг тоолоод өгөхөд бэлэн байна. Хэрэв миний байрыг өгөхгүй гэвэл би өнөөдрийг хүртэлх алданги тооцож авна гэв.

6.Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Очирбат давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхан шатын шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхээргүй гарсан. Шүүгдэгч *******ын хувьд залилах гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон учраас нийтэд тустай ажил хийлгэхээр шийтгэх тогтоол гарсан.

Хохирогчид хохирол төлөгдөж дууссан. Хохирогч болон ******* нар нь худалдах, худалдан авах гэрээгээр биш аман хэлцлээр тохирч тухайн байр өгч авалцахаар тохиролцсон байсан. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол дээр дурдсан улсын бүртгэлд бүртгэгдээгүй *******ын нэр дээр байгаа учраас уг байрыг худалдан худалдан авах гэрээгээр өгөөгүй учраас тухайн байрыг өгөх боломж байхгүй юм. Хохирогчид учирсан сэтгэл санааны хохирол болон бусад зүйлийг иргэний шүүхэд нэхэмжлэл гаргах эрхийг нь нээлттэй үлдээсэн учраас анхан шатын шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй болсон эсэхийг хохирогчийн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж, шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, гомдлыг хангаж шийдвэрлэв.

2. Хэргийн мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг шалгаж тогтоосон байна.

3. Ховд аймгийн Прокурорын газраас “шүүгдэгч *******ыг 223 оны 3 дугаар сард Ховд аймгийн ******* ******* ******* 1 ******* 18м2 талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг хувааж 54м2 болгосон хэсгийг 35 сая төгрөгөөр худалдахаар харилцан тохиролцож улмаар хохирогчийн хүүгээс 32 сая төгрөгийг *******д шилжүүлж үлдэгдэл 3 сая төгрөгийг үл хөдлөх хөрөнгийн нэрийг шилжүүлсний дараа өгөхөөр харилцан тохиролцсон боловч ******* нь *******ийг хуурч уг Ү-16175796 дугаартай үл хөдлөх хөрөнгийг 223 оны 11 сарын 11-ний өдөр т 32 сая төгрөгөөр худалдаж залилсан” үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

4. Анхан шатны шүүх шүүгдэгч *******ын үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хуурч, өмчлөгчийн эд хөрөнгийг авч, залилах” гэмт хэргийн шинж байгаа талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, түүнийг гэм буруутайд тооцож 48 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж шийдвэрлэсэн байна.

5. Хохирогч ******* нь “би байраа авна гэсэн боловч шүүх мөнгөн дүнгээр шийдвэр гаргасанд гомдолтой байна, хэрэв мөнгөн дүнгээр авахдаа хүрвэл хүүгээ бодуулж авна, сэтгэл санааны хохирол бол мөнгө биш, би байраа авна гэж байхад шүүх намайг үл тоож байна” гэх агуулгатай давж заалдах гомдол гаргажээ.

5.1 Шүүгдэгч ******* нь 223 оны 3 дугаар сард Ховд аймгийн ******* ******* ******* 1 ******* 18м2 талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг хувааж 54м2 болгосон хэсгийг *******т 35 сая төгрөгөөр худалдахаар харилцан тохиролцож, улмаар түүний хүүгээс 32 сая төгрөгийг шилжүүлэн авч үлдэгдэл 3 сая төгрөгийг үл хөдлөх хөрөнгийн нэрийг шилжүүлсний дараа өгөхөөр харилцан тохиролцсон боловч П.Ганчимэгийг хуурч уг Ү-16175796 дугаартай үл хөдлөх хөрөнгийг 223 оны 11 сарын 11-ний өдөр т 32 сая төгрөгөөр худалдаж залилсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон, хэргийн зүйлчлэл тохирсон байна.

5.2 Шүүгдэгч ******* хохирогч ******* нар нь 223 оны 3 дугаар сард Ховд аймгийн ******* ******* ******* 1 ******* 18м2 талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг хувааж 54м2 болгосон хэсгийг *******т 35 сая төгрөгөөр худалдахаар харилцан тохиролцож, улмаар түүний хүүгээс 32 сая төгрөгийг шилжүүлэн авч, үлдэгдэл 3 сая төгрөгийг үл хөдлөх эд хөрөнгийн нэрийг шилжүүлсний  дараа өгөхөөр харилцан тохиролцсон үйл баримтын талаар маргаагүй байна.

5.3 Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар “Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ.

Гэтэл худалдан авагч ******* нь хэлэлцэн тохиролцсон үнийг буюу 32 сая төгрөгийг төлсөн харин худалдагч ******* нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх хуульд заасан үүргээ биелүүлээгүй байна.

Иймээс талуудын хэлэлцэн тохиролцсон Ховд аймгийн ******* ******* ******* 1 ******* Ү-16175796 дугаартай, 18м2 талбайтай, үйлчилгээний зориулалттай, үл хөдлөх хөрөнгийг хувааж 54м2 болгосон ертөнцийн зүгээр урд зүг рүү харсан хаалгатай, одоо “ ” Fast Food нэртэй түргэн хоолны газар ажиллаж байгаа үл хөдлөх эд хөрөнгийг хохирогч *******т олгож, шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах нь шударга ёсны зарчимд нийцэхээр байна.

Мөн дээр дурдсан 54м2 үйлчилгээний зориулалтай үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ хэн нэгний нэр дээр гараагүй байгаа, эсхүл ******* болон иргэн П.Ганчимэг нарын аль нэгийн нэр дээр гарсан эсэх нь энэхүү шийдвэрийг биелүүлэхэд саад болохгүй юм.

5.4 Шүүгдэгч ******* нь бусдад худалдсан 54м2 үйлчилгээний зориулалтай үл хөдлөх эд хөрөнгийг иргэн П.Ганчимэгийг хуурч түүнд 32 сая төгрөгөөр худалдсан нь “залилах” гэмт хэргийн шинжтэй байна. Иймд анхан шатны шүүх шүүгдэгч *******ыг залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд ял шийтгэл оногдуулсан нь үндэслэлтэй гэж үзлээ.

Харин энэ хэрэгт гэрчээр оролцсон иргэн П.Ганчимэг нь өөрт учирсан хохирлоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар шүүгдэгч *******аас нэхэмжлэх эрхтэйг дурдлаа.

6. Дээр дурдсан үндэслэлээр шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, хохирогчийн гомдлыг хангаж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтыг удирдлага болгож, 

ТОГТООХ нь:

 

1.Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 224 оны 4 сарын 26-ны өдрийн 224/ШЦТ/18 дугаартай шийтгэх тогтоолын

Тогтоох хэсгийн 5 дахь заалтыг “ Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 51 дугаар зүйлийн 51.1 дэх хэсгүүдэд зааснаар Ховд аймгийн ******* ******* ******* 1 ******* Ү-16175796 дугаартай, 18м2 талбайтай, үйлчилгээний зориулалттай, үл хөдлөх хөрөнгийг хувааж 54м2 болгосон ертөнцийн зүгээр урд зүг рүү харсан хаалгатай, одоо “ ” Fast Food нэртэй түргэн хоолны газар ажиллаж байгаа үл хөдлөх эд хөрөнгийг хохирогч *******т олгосугай” гэж бүхэлд нь өөрчлөн хохирогч *******ийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хүлээн авч, тогтоолыг бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 4.1 зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор “шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр  хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой.” гэсэн үндэслэлээр оролцогч Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг тайлбарласугай.

           

 

 

 

 

 

                                 ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ                                        Ж.ОТГОНХИШИГ

 

                                    ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Н.ТУЯА

 

                    ШҮҮГЧ                                       М.НЯМБАЯР