Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 10 сарын 02 өдөр

Дугаар 307/ШШ2025/01683

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс 307/2024/02033/и

Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч М.Оюунцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ******* баг, ******* хороолол, ******* байрны ******* оршин суугаа, ******* овогт ******* ******* нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Дархан-Уул аймгийн Дархан сум, ******* баг, Альфа тауны ******* байр, оршин суугаа, ******* овогт холбогдох,

 

"Сургалтын төлбөр 7,980,000 төгрөг гаргуулах тухай" иргэний хэргийг тусгайлсан журмаар хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч ,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Өлзиймаа,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Анужин нар оролцов.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч нь Г. холбогдуулан гаргасан сургалтын төлбөр 7,980,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

2. Нэхэмжлэгч нь хариуцагч нь миний төрсөн эцэг тул их сургуулийн сургалтын төлбөрийг төлөх боломжтой гэж үзэж нэхэмжлэл гаргасан бөгөөд хариуцагч хүлээн зөвшөөрөхгүй татгалзаж байна.

 

3. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийнхээ үндэслэлийг ... эцэг эх хоёр маань намайг бага байхад салсан бөгөөд түүнээс хойш ээжтэйгээ амьдарч, миний бүх төлбөр, хэрэглээний зардлыг ээж хариуцаж ирсэн. Шүүхийн шийдвэрийн дагуу хүүхдийн тэтгэлэг төлдөг байсан бөгөөд 18 насанд хүрсэн учир хаагдсан. Миний бие 2025 оны хавар 12 дугаар ангиа төгсөж, Шинжлэх Ухаан Технологийн Их сургуулийн Дулааны цахилгааны инженерийн ангийн хуваарийг авч, одоо 1 дүгээр курсын оюутан. Иймд төрсэн эцгээсээ сургалтын төлбөрөө гаргуулахаар нэхэмжлэл гаргасан...гэж тайлбарлаж байна.

 

4. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй үндэслэлээ: С.******* ээж бид 2 түүнийг бага байхад нь салсан бөгөөд хүүхдээ тэжээн тэтгэх үүргээ биелүүлж ирсэн. Одоо нь 18 насанд хүрсэн тул Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 5******* зүйлийн 53.3-т зааснаар тэжээн тэтгэлэг үүрэг дуусгавар болсон тул шаардлага гаргах эрхгүй. Харин сайн дурын үндсэн дээр тусалж дэмжинэ... гэж тодорхойлсон.

 

5. Хэрэгт авагдсан баримт болон зохигчдын тайлбараар нэхэмжлэгч нь 2007 оны 08 сарын 27-ны өдөр төрсөн, 18 насанд хүрсэн байна. Мөн хариуцагч нь нэхэмжлэгч С.******* эцэг мөн болохоо хүлээн зөвшөөрсөн байна.

6. Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-т: хүүхэд төрснөөс эцэг, эх хүүхдийн хооронд эрх, үүрэг үүснэ, 21.5-д: гэрлэлтээ бүртгүүлээгүй хүмүүсийн дундаас төрсөн хүүхэд нь гэрлэлтээ бүртгүүлсэн гэр бүлээс төрсөн төрсөн хүүхдийн адил эрх эдэлж, үүрэг хүлээнэ, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-т: эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй гэж тус тус заажээ.

 

Хүүхдийн эрхийн тухай конвенцийн 1 дүгээр зүйлд Энэхүү Конвенцийн зорилгод тухайн хүүхдэд хэрэглэх хуулийн дагуу тэрээр 18 наснаас өмнө насанд хүрсэнд тооцогдоогүй бол 18 нас хүрээгүй хүн бүрийг хүүхэд гэнэ гэж тодорхойлсон байна.

 

Нэхэмжлэгч нь 18 насанд хүрсэн байх бөгөөд Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-т заасан хөдөлмөрийн чадваргүй гэх үндэслэлд хамаарахгүй байна.

 

Мөн Гэр бүлийн тухай хуулийн 5******* зүйлийн 53.1-т тэжээн тэтгэх үүрэг дуусгавар болох үндэслэлүүдийг заасан бөгөөд 53.1.3-т зааснаар тэтгүүлэгч хүүхэд 18 нас хүрснээр эцэг, эхийн хүүхдээ тэжээн тэтгэх үүрэг дуусгавар болохоор байна.

 

Иймд нэхэмжлэгч нь 18 насанд хүрсэн байх тул дээр дурдсан үндэслэлүүдээр эцэг гээс сургалтын төлбөр гаргуулахаар шаардах хууль зүйн үндэслэлгүй байна гэж үзэж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дүгээр зүйлийн 759.1, 115 дугаар зүйлийн 115.2.3, 759.2 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Гэр бүлийн тухай хуулийн 5******* зүйлийн 53.1.3-т заасныг баримтлан С.******* хариуцагч Г. холбогдуулан гаргасан сургалтын төлбөр 7,980,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 142,630 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511.1-т зааснаар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 7 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.ОЮУНЦЭЦЭГ