Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 09 сарын 19 өдөр

Дугаар 307/ШШ2025/01590

 

Зохигчийн эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Энхцэцэг би,

Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, *************** тоот хаягт оршин суух, Ц******* овогт М*******ын Ж******* /РД:*******/-ы нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Дархан-Уул аймаг, *************** тоот хаягт оршин суух, С******* овогт Б******* М******* /РД:*******/-д холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Сэтгэл санааны хохиролд 10,288,080 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад,

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч М.Ж******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Миний хүү Б.А******* нь 2024 оны 12 дугаар сарын 19-ний өдөр 19 цагийн орчимд Дархан-Уул аймаг, Дархан сумын 5 дугаар багт байрлах Төрийн банкны урд талбай дээр насанд хүрээгүй О.Тд толгой хэсэгтээ мөргүүлж, дух ясны цөмөрсөн хугарал бүхий амь насандаа аюултай хүнд гэмтэл авсан билээ. Гэмт хэрэг болсон цагаас хойш хүү минь эмнэлгээр явж, эмчилгээ хийлгэсэн бөгөөд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад сэтгэцэд учирсан хохирлоо тогтоолгохоор шинжилгээ хийлгэсэн. Хүүгийн минь сэтгэцэд гэмт хэргийн улмаас учирсан хор уршиг нь Хоёрдугаар зэрэглэл гарсан билээ.

Хүүгийн минь сэтгэл санааны байдал маш хүнд байгаа бөгөөд огцом уурлах, сэтгэл санаа тогтворгүй, айж цочирдсон байдалтай өдийг хүрч байна. Иймд гэмт хэргийн улмаас учирсан сэтгэл санааны хохирол 10,288,080 төгрөгийг хариуцагч /өсвөр насны яллагдагчийн ээж/ Б.М*******ээс гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Тус шүүхэд нэхэмжлэгч М.Ж*******аас хариуцагч Б.М******* надад холбогдуулан сэтгэцэд учруулсан гэм хорын хохирол 10,288,080 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасантай танилцаад дараах тайлбарыг гаргаж байна.

Миний хүү О.Т нь үе тэнгийн хүүхэд Б.А*******ын толгой хэсэгт мөргөж гэмтэл учруулсан үйл явдал болсон гэм буруугийн тал дээр маргаан байхгүй энэ асуудлыг цагдаагийн байгууллагаас шалгасан асуудал юм.

Б.А*******ын эруүл мэндийн сэтгэцэд учирсан хохиролыг хор уршгийн зэрэглэлийг "хоёрдугаар" зэрэглэлээр шинжээчийн дүгнэлт гарсан хэмээн 10,288,080 төгрөгийг хэрхэн яаж тооцож уг мөнгийг нэхэмжилж байгааг нь миний хувьд сайн тодорхойлж мэдэхгүй байгаа хэдий ч багасгаж төлөхийг зөвшөөрч дараах саналыг гаргаж байна.

Иймд нэхэмжлэлийн шаардлагаас 5,000,000 төгрөгийг 4 сарын хугацаанд cap 1,250,000 төгрөгөөр төлөхийг зөвшөөрч байна.

Насанд хурээгуй хуухдуудийн гэнэн томоогүй байдлаас уудэлтэй асуудалд уян хатан хандаж эцэг эхчүүдийн зүгээс эвийн журмаар асуудлыг шийдвэрлэж дээрхи байдлаар эвлэрэх саналтай байгааг хүлээн авна гэдэгт итгэж байна гэжээ.

 

3. Зохигчид шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ:

М.Ж*******ы нэхэмжлэлтэй, Б.М*******д холбогдох иргэний хэрэгт зохигчид харилцан тохиролцож, дараах байдлаар эвлэрч байна.

1. Хариуцагч нь 5,000,000 төгрөгийг 4 сарын хугацаанд төлөх тайлбар гаргасныг нэхэмжлэгч хүлээн зөвшөөрч байна.

2. Нэхэмжлэлийн шаардлага болох 10,288,080 төгрөгийг 5,288,080 төгрөгөөр багасгаж, хариуцагч Б.М******* нь 5,000,000 төгрөгийг дараах графикийн дагуу буюу

- 2025 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр 1,250,000 төгрөг,

- 2025 оны 12 дугаар сарын 10-ны өдөр 1, 250,000 төгрөг,

- 2026 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр 1,250,000 төгрөг,

- 2026 оны 02 дугаар сарын 10-ны өдөр 1,250,000 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар эвлэрч байна.

Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч М.Ж******* нь хариуцагч Б.М*******д холбогдуулан сэтгэл санааны хохиролд 10,288,080 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч М.Ж*******, хариуцагч Б.М******* нар харилцан тохиролцож, нэхэмжлэгч М.Ж******* нь нэхэмжлэлийн шаардлага болох 10,288,080 төгрөгийг 5,288,080 төгрөгөөр багасгаж, хариуцагч Б.М******* нь 5,000,000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, 2025 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр 1,250,000 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 10-ны өдөр 1, 250,000 төгрөг, 2026 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр 1,250,000 төгрөг, 2026 оны 02 дугаар сарын 10-ны өдөр 1,250,000 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцож, эвлэрчээ.

 

Зохигчид ийнхүү эвлэрч, гэрээ байгуулсан нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, Б.М*******д холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ НЬ:

 

1. М.Ж*******ы нэхэмжлэлтэй, Б.М*******д холбогдох сэтгэл санааны хохиролд 10,288,080 төгрөг гаргуулах иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч М.Ж*******, хариуцагч Б.М******* нар харилцан тохиролцож, нэхэмжлэгч М.Ж******* нь нэхэмжлэлийн шаардлага болох 10,288,080 төгрөгийг 5,288,080 төгрөгөөр багасгаж, хариуцагч Б.М******* нь 5,000,000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, 2025 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр 1,250,000 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 10-ны өдөр 1, 250,000 төгрөг, 2026 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр 1,250,000 төгрөг, 2026 оны 02 дугаар сарын 10-ны өдөр 1,250,000 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцсон зохигчийн эвлэрлийг баталж, Б.М*******д холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

3. Энэхүү захирамжид зохигч давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Г.ЭНХЦЭЦЭГ