| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сүрэнгийн Цэрэнханд |
| Хэргийн индекс | 163/2018/0077/Э |
| Дугаар | 00079 |
| Огноо | 2018-05-16 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Ц.Гэрэлбаатар |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 05 сарын 16 өдөр
Дугаар 00079
Булган аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч С.Цэрэндулам даргалж,
Нарийн бичгийн дарга Ө.Оюумаа,
Улсын яллагч П.Шижиртуяа,
Хохирогч Х.У
Шүүгдэгч Д.Х , түүний өмгөөлөгч Э.Алтан-Уяа нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Х т холбогдох эрүүгийн 1715000990074 дугаартай, 163/2018/0077/Э индэкстэй хэргийг 2018 оны 05 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 39 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 10, эхнэр хүүхдүүдийн хамт Улаанбаатар хот Баянзүрх дүүрэгт тоотод оршин суух, Б овогт Д.Х
Холбогдогсон хэргийн талаар: Шүүгдэгч Д.Х нь 2017 оны 08 дугаар сарын 25-26-нд шилжих шөнө Булган аймгийн Булган сумын 2 дугаар багийн нутаг “Жаргалант” гэх газарт байрлах Х.У эзэмшлийн шовгороос мужааны багажийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч 376250 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтээр/
ТОДОРХОЙЛОХ нь
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Х өгсөн: Булган аймгийн Жаргалант суманд Чинзориг ахын шовгор барихад нь тусалдаг байсан. 25-ны шөнө би Чинзориг ахын багажийг нь хэлэлгүй авч явсан. Хөрөөг нь буцааж өгсөн цахилгаан дэрийл, цахилгаан гар харуул, цахилгаан тасдагч гурван багажийг буцааж өгөөгүй ба 2 хөрөөг буцааж өгсөн. Орхон аймагт ахындаа байж байтал Нэргүйбаатар ахмад Булган аймагт авч ирж мөрдөн байцаалт явуулсан. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Х.У өгсөн: Нодлин Жамц гэх Гурванбулаг сумын малчинд шовгор барьж өгөхөд Д.Х тэднийд малчин байсан. Д.Х надад ажил олдохгүй байна гээд байхаар нь ахад нь ажил гардаг хамт ажиллаж болно гэж хэлж байсан. Тэгээд би шовгор барих болж Д.Х надтай яриагүй манай дүүтэй ярьж манай дүү надаас ахаа Д.Х ыг дуудъя гэж надад хэлэхэд би ажлынхаа байдлыг харъя гэж хэлсэн. Д.Х дүүтэй маань нэг мэдсэн хамт ирсэн байсан ба тэгээд 8 дугаар сарын 25-ны орой миний багаж байгаа газар очоод байж байгаарай гэж явуулсан. Би 8 дугаар сарын 26-ны өглөө Д.Х дээр очтол байхгүй байхаар нь утсаар нь ярихад согтуу байсан. Тэгээд би Д.Х ыг хаана байна багаж яасан бэ? очиж авъя гэж хэлсэн. Сүүлд утас нь дахиж холбогдоогүй. Цагдаагийн ажилтан Нэргүйбаатар гэдэг хүн хөрөөг тань аваад ирлээ ирж уулзаарай гэж хэлэхээр нь очиж уулзсан. Тухайн хэргийг шийдэж өгнө гэсэн одоо болтол шийдвэрлэгдээгүй байна. Д.Х т ахынхаа хохирлыг барагдуулвал илүү дутуу зүйл ярихгүй гэж хэлэхэд надад за гэж хэлсэн боловч одоо болтол барагдуулаагүй байна. Одоо би хүний багажаар юм хийж байгаа. Шүүх хурлын өмнө шинэ хороонд ажил хийж байгаад утсаар ярихаар нь ирсэн. Хохирлыг барагдуулвал өөр гомдол саналгүй. Миний хувьд Тасдагч, харуул, дэрийл 150,000 төгрөгийг нэхэмжилж байна гэв
1715000990074 дугаартай эрүүгийн хэргээс мөрдөн байцаалтын шатанд:
Хохирогч Х.У өгсөн: “...2017 оны 08 дугаар сарын 06-ны өдрөөс 09 дүгээр сарын 01-ний хооронд Булган аймгийн Булган сумын 2 дугаар багийн нутаг “Жаргалант” зуслан дээр Булган сумын харьяат иргэн Ариунаа гэх хүний эзэмшлийн 2 шовгорыг үнэ хөлсөө харилцан тохироод барьж өгөхөөр болсон. Ингээд ажил эхэлж туслах ажилтнаар Улаанбаатар хотын харьяат Д.Х гэх залуутай хамтран барихаар болсон. Ингээд дээрх хүний хамтаар 8 сарын эхнээс одоог хүртэл Ариунаагийн шовгорын ажил дээр ажиллаж эхэлсэн. 2017 оны 08 дугаар сарын 24-ний өдөр Булган аймгийн төвд гэртээ ирсэн. Ингээд үсний ёслол болно гээд Хасааг дагуулаад Булган аймгийн төвд гэртээ ирсэн. Ингээд үсний ёслол болоод өнгөрсөн ба өчигдөр орой 22 цагийн орчимд Хасааг зуслан дээр эхлэж очоод ажиллаж бай гээд Ууган гэх залуугийн хамтаар хүргүүлсэн. Би гэртээ үлдээд маргааш нь явахаар болсон. Ингээд өнөө өглөө буюу 2017 оны 08 дугаар сарын 29-ний өглөөний 10 цагийн орчимд барьж байгаа шовгор дээр очиход Хасаа дүүгийн хамтаар байхгүй шовгор эзгүй онгорхой, шовгор дотор байсан миний өөрийн мужааны багаж хэрэгсэлүүд бүгд алга болчихсон байсан...” гэх мэдүүлэг /хх-25-26 тал/,
Гэрч Э.У өгсөн: “...Манайх Булган аймгийн Булган сумын 2 дугаар багийн нутаг Цагдаагийн амралтын хажууд 2 зуны шовгор хүнээр хөлслүүлэн бариулж байгаа юм. Дээрх шовгорыг Булган сумын Харьяат Ууганзориг гэх ахаар материалыг нь өгөөд 800000 төгрөгөөр бариулж байгаа. Одоо Ууганзориг ах манай шовгорыг барихдаа Хасаа гэх ахтай хамтарч барьж байгаа. Ингээд уржигдар Булган аймгийн Төвд хувийн ажлаар бүгд орж ирсэн. Тэгээд өчигдөр 22 цагийн орчимд Булган аймгийн төвөөс зуслан руу шовгор дээрээ Хасаа ахыг би машинаар хүргэж өгөөд буцсан. Тухайн үед хүргэж өгөхдөө 1 шил архи авч өгөөд буулгасан. Хасаа ах надаас салахдаа нилээд халамцуу буугаад үлдсэн. Ингээд өнөө өглөөний 09 цагийн орчимд Зоригоо ахын хамтаар шовгор дээрээ очтол Хасаа ах, дүүгийн хамтаар байхгүй мөн ажлын багаж хэрэгсэл нь алга болчихсон байсан...” гэх мэдүүлэг /хх-28-30 тал /
Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай /хх-01-02 тал/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-47 тал/, 2017 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 17/237 дугаартай “Лэндс” ХХК-ийн эд зүйлийн үнэлгээ болон бусад хувийн байдлын талаархи нотлох баримтууд зэргийг шинжлэн судлав.
Хэрэгт цугларч шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэлэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Д.Х нь 2017 оны 08 дугаар сарын 25-26-нд шилжих шөнө Булган аймгийн Булган сумын 2 дугаар багийн нутаг “Жаргалант” гэх газарт байрлах Х.У эзэмшлийн шовгороос мужааны багажийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч 376250 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн хууль зүйн факт, үйл баримт болжээ.
Энэ үйл баримтыг тогтоох мөрдөн байцаалтын ажиллагаа хуулийн дагуу явагдсан, түүний гэм буруугийн талаар мэдүүлсэн мэдүүлэг нь хэрэг үйлдэгдсэн цаг хугацаа, орон зай, хэргийн сэдэлт шалтгаан, учирсан хор уршгийн талаар хоорондоо зөрүүгүйгээр өгсөн хохирогч Х.У мэдүүлэг, тухайн үйл баримтын талаар мэдүүлсэн гэрч Э.Ууганбаатарын мэдүүлэг, 2017 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 17/237 дугаартай “Лэндс” ХХК-ийн эд зүйлийн үнэлгээ тогтоосон шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдсон байна.
Хэрэгт хохирогч, гэрч нарын мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу авч бэхжүүлсэн, шинжээчийн дүгнэлтийг тусгай мэдлэг эзэмшсэн, эрх бүхий шинжээч гаргажээ.
Шүүүгдэгч Д.Х нь 2017 оны 08 дугаар сарын 25-26-нд шилжих шөнө Булган аймгийн Булган сумын 2 дугаар багийн нутаг “Жаргалант” гэх газарт байрлах Х.У эзэмшлийн шовгороос мужааны багажийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч 376250 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь мэдүүлгийнхээ эх сурвалжийг тодорхой зааж мэдүүлсэн хохирогч Х.У өгсөн мэдүүлэг, гэрч Э.Ууганбаатарын мэдүүлэг, 2017 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 17/237 дугаартай “Лэндс” ХХК-ийн эд зүйлийн үнэлгээ тогтоосон шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Иймд хэргийн бүрдэл хангагдсан, хэргийн талаар нотолвол зохих зүйл нотлогдсон байх тул шүүгдэгч Д.Х нь байнга амьдрах орон байранд хууль бусаар нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч Д.Х ын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Х. Х.У од 376250 төгрөгийн хохирол учруулсанаас 2 ширхэг Хятад улсад үйлдвэрлэгдсэн цахилгаан хөрөөг биет байдлаар хохирогчид буцаан төлсөн ба цахилгаан харуул, дрель, төмөр тасдагчны үнэ 150000 /нэг зуун тавин мянга/ төгрөгийг гаргуулж хохирогч Х.У од олгох нь зүйтэй байна.
Шүүгдэгч Д.Х нь Баянзүрх дүүргийн 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 226 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар оногдуулсан /216/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн байна.
Шүүгдэгч Д.Х нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй байх тул нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцоход 27 хоногийн хорих ял болж байх тул түүний эдлээгүй үлдсэн ялыг энэ шийтгэх тогтоолоор оногдуулах ял дээр нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг тогтоох зүйтэй гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч Д.Х т ял шийтгэл оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6,5, 6.6 дугаар зүйлд зааснаар хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Шүүгдэгч Д.Х нь цагдан хоригдсон 16 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцох, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл, иргэний бичиг баримтгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Д.Х ыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Д.Х ыг 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар оногдуулсан 6 сарын хорих ял дээр Баянзүрх дүүргийн 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 226 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар оногдуулсан /216/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 6 сар 27 хоногоор тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-т зааснаар Д.Х т оногдуулсан 6 сар 27 хоногийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
5.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар шүүгдэгч Д.Х аас 150000 /нэг зуун тавин мянга/ төгрөгийг гаргуулж хохирогч Х.У од олгосугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2-т зааснаар шүүгдэгч Д.Х ын цагдан хоригдсон 16 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.
7.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл, бичиг баримтгүй болохыг дурьдсугай.
8. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Д.Х т урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэжлүүлж, түүний ял эдлэх хугацааг 2018 оны 05 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн тоолсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13, 38.1 дүгээр зүйлүүдэд зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ЦЭРЭНДУЛАМ