| Шүүх | Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нямжавын Туяа |
| Хэргийн индекс | 2436003290146 |
| Дугаар | 67 |
| Огноо | 0000-00-00 |
| Зүйл хэсэг | 17.12.2.1., |
| Улсын яллагч | Б.Хосбаяр |
Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
-0001 оны 11 сарын 30 өдөр
Дугаар 67
2024 08 27 2024/ДШМ/67
Т.эд холбогдох эрүүгийн хэргийн тухай
Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч М.Нямбаяр даргалж, шүүгч Ж.Отгонхишиг, Ерөнхий шүүгч Н.Туяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд прокурор Б.Хосбаяр, шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Очирбат, нарийн бичгийн дарга Р.Лхагвасүрэн нарыг оролцуулан,
Ховд аймаг дахь ******* дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Гантөгс даргалж хийсэн шүүх хуралдааны 2024 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 2024/ШЦТ/169 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн шүүгдэгч түүний өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн Т.эд холбогдох эрүүгийн 2436003290146 дугаартай хэргийг 2024 оны 08 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч Ерөнхий шүүгч Н.Туяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
1. Монгол Улсын иргэн, 1984 оны 07 дугаар сарын 13-ны өдөр Ховд аймгийн******* *******анд төрсөн, 39 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, малчин, ам бүл-5, ээж дүү нарын хамт амьдардаг, Ховд аймгийн******* *******ын ******* ******* ******* суух, урьд Ховд аймаг дахь ******* дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 98 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар 1 жилийн хорих ялыг тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан харгалзаж байсан, ******* ******* ******* ******* ,
2. Шүүгдэгч Т. Ховд аймгийн Буянт *******ын гэх газраас 2022 оны 08 дугаар сарын 05-ны өдөр ы 7 тооны буюу олон тооны үхрийг нууцаар өөрийн үхэртэйгээ нийлүүлэн хууль бусаар авч хохирогчид 4,400,000 төгрөгийн хохирол учруулан мал хулгайлах гэмт хэрэгт холбогджээ.
3.Ховд аймгийн прокурорын газраас Т.ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.
4. Ховд аймаг дахь ******* дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:
4.1 2 Шүүгдэгч ******* ******* ******* ******* ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д бусдын олон тооны мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,
4.2 Шүүгдэгч ******* ******* ******* ******* ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 02 (хоёр) жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж,
4.3 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.эд оногдуулсан 02(хоёр) жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,
4.4 Эрүүгийн 2236003290146 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдож ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, нөхөн төлүүлэх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, бусдад төлөх хохирол төлбөргүй болохыг тус тус дурдаж,
4.5 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.эд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч,
4.6 Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.
5. Шүүгдэгч Т. түүний өмгөөлөгч Н.Очирбат нарын давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
5.1 Шүүгдэгч Т. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1-д заасан гэмт хэрэгт холбогдсон бөгөөд өөрийн үйлдсэн гэмт хэрэг гэм бурууд маргадаг.
Хохирогч гийн хохирогчоор өгсөн: "... би 2022 оны 08 дугаар сарын 05-нд Буянт *******ын гэх газарт ... 14 тооны ... үхэрнүүдээ алдаад 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдөр Ховд аймгийн Буянт *******ын Суурган гэх газрын ойролцоо Т. гэдэг залуугийн үхэр дотор мухар улаан халзан үхэр нь байсан, энэ талаар өөрөөс нь тодруулж асуухад авсан нь үнэн гэсэн. Хохиролгүй болгож өг гэхэд за гээд мухар улаан халзан, үхэр хоёрыг амьдаар нь буцааж өгсөн, үлдсэн 12 тооны үхрээс өөр 8 үхрээр оронд нь тооцож өгсөн үлдсэн үхрээ адуугаар тооцоод төлчихье гэхээр нь би өөрийн найз Даваанаагаас 1 азаргыг авсан тэрний оронд нэг азарга өгөөд үүгээр нь 2 үхрээр тооцсон.
Тэгээд үлдсэн 2 үхрийг тус бүр сая төгрөгөөр үнэлж мөнгөө бэлнээр авсан. Т. 2 үхрийг нь нядлаад алсан байсан, цааш зарсан уу яасанг нь мэдэхгүй байна. гэх мэдүүлэг,
Хохирогч Д.Энхтайвангийн дахин өгсөн: "... миний алдсан гэх 14 тооны үхэрнүүд нь 2022 оны 08 дугаар 05-ны үеэр шар гэх газар луу оруулсан тэгээл 2022 оны 8 сарын үед бүртгэхэд 14 тооны үхэр дутсан юм. хохирол барагдуулахаар өгсөн 8 тооны үхрээс 1 тооны мухар халзан нь манай өөрийнх бусад 7 нь Т.ийн үхрүүд байсан мухар улаанаас гадна хо үхэр өөрөө гүйж ирсэн. Тэгэхээр 14 үхрээс 2 нь олдсон гэсэн үг 12 тооны үхэр олдоогүй. тухайн 8 тооны үхэрийг Батцэнд эгч ачиж ирсэн.... хаашдаа би ингээд 7 үхэрийг чинь авсан нь баримтаар тогтоогдлоо. Би таны алдсан үхрийг бүгдийг нь барагдуулж өгнө. Та битгий цааш нааш яриарай гэж надад хэлсэн.
Хохирогч ы хохирогчоор өгсөн суурган гэх газар Т.ийн үхэрт байсан тэгээд би Т. гэдэг хүн миний үхэр авсныг өөрийн биеэр олж тогтоосон.
Тэгээд Т.ээс тодруулахад би таны 8 тооны үхэр авсан гэдгээ өөрийн биеэр надад хэлсэн. Тэгээд би үхэр төлж өг гэтэл миний 8 тооны үхрийг төлж өгнө гэж хэлээд явсан. ... 4 үхэр ... өөрсдөө хотондоо гүйгээд ирсэн..." гэх мэдүүлэг.
Гэрч ийн өгсөн: "... Т. надаас тусдаа мал тоолуулдаггүй ээ, миний нэр дээр манай мал тоолуулдаг..." гэх мэдүүлэг.
Гэрч ийн өгсөн: "... 2022 оны 08 билүү 09 сарын үеэр надад хадлан дээр байхад залгаад би танай үхрээс 14, 15 орчим үхэр алдчихлаа олдохгүй байна.
Танай ойр хаваар баалзуур орчмоор манай үхэр харагдвал хэлээрэй..." гэсэн гэх мэдүүлэг,
Гэрч 3.Хүдэрчулууны гэрчээр өгсөн: "... Т. үхэр туугаад гол руу орж байгаа Т.ээс 1 тооны хүрэн үхэр зүсмийн Гунан үхэр аваад түүнийг мянгад *******ын урд лагарт байх хашаанд нь тууж аваачиж өгсөн..." гэх мэдүүлэг
Т.ийн гэрчээр өгсөн: "... 2022 оны 09 сарын сүүлээр юм уу, 10 сарын эхээр ингэхдээ Буянт *******ын иргэн Батцэнд *******ой Энхтайван гэх хүний манай үхэртэй нийлсэн байсан 7 тооны үхрийг өөрийн үхэртэй хамт Ховд аймгийн******* *******ын ******* багийн гэх газарт өөрийн үхрийн хамт тууж очсон.... гэх хүний үхэр байгааг мэдээгүй гэхдээ манайхаас өөр айлын үхэр байна гэдгийг мэдсэн. 1 тооны хүрэн шүдлэнг би ... гэх залууд өрөндөө... өгсөн..." гэх мэдүүлэг, хохирогч ы хохирогчоор өгсөн: "... 09 дүгээр сарын 20-нд үхрээ эргэхэд 14 тооны үхэр дутсан.... 20 гаруй хоног хайсан. " " гэх газраас 2022 оны 08 дугаар сарын 05-наас хойш алга болсон. 2 эр үхрийг Т. махалж зарсан гэж хэлсэн..." гэх мэдүүлгүүд хавтаст хэрэгт авагджээ.
5.2 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 2-д сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн мэдүүлгийг нотлох баримтаар тооцох боловч уг мэдүүлэг дангаараа түүнийг яллах үндэслэл болохгүй, 8.3-д яллагдагч, шүүгдэгчийн хэргээ хүлээсэн мэдүүлэг дангаараа яллагдагч, шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайг нотлох шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй гэж зааж өгчээ.
Т.эд холбогдох эрүүгийн хэрэгт Т. тэгж хэлсэн гэх хохирогч ы мэдүүлгүүд авагдсан бөгөөд өөрөөр Т.ийг олон тооны мал хулгайлсан гэх баримт хэрэгт алга байна. Хохирогч ы мэдүүлгийг шүүгдэгч Т. үгүйсэгдэг буюу д миний буруу, 2 үхэр нядалсан гэж хэлээгүй гэж тайлбарладаг. Хавтас хэрэг дотор шүүгдэгч Т. олон тооны мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн талаарх баримт алга байна.
Т.ийн үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1-д заасан алдуул малыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг байж болзошгүй байна. Иймд Ховд аймаг дахь ******* дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2- д заасны дагуу шүүгдэгч Т.ийн хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж, Т.ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1- д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэж өгнө үү гэв.
6. Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор дүгнэлдээ:
6.1 Шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлыг гол үндэслэл нь Т. нь мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдон тогтоогдсон баримтууд хэрэгт цуглаагүй гэдэг зүйлийг хэлж байна. Хэрэгт прокурорын яллах дүгнэлт болон эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар тогтоолд дурдагдсан нотлох баримтууд болох гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хохирогч ы өгсөн мэдүүлэг, гэрч н.Даваадорж, н.Хүдэрчулуун, н.Батцэнд, н.Сайнбуян нарын мэдүүлэг мөн үнэлгээ тогтоолгосон баримт мөн шүүгдэгчийн өөрийнх нь өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогддог. Шүүгдэгч нь гэм буруугаа нотлох үүргийг хүлээхгүй, өөрөөр хэлбэл худлаа хэлэх эрхтэй учир тухайн хүн гэмт хэрэг үйлдсэн эсэх дээр дүгнэлт хийх боломжгүй гэж үзэж байна. Мөн шүүгдэгчийн өмгөөлөгчийн ярьж байгаагаар хулгайлах гэмт хэрэг биш юм. Харин алдуул мал завшсан гэдэг нь нотлох баримтаар тогтоогдож байна гэдэг нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Алдуул мал гэдэг нь хууль зүйн агуулгаараа тухайн эзэмшигч, өмчлөгчийн эзэмшил, өмчлөлөөс алдагдаад тодорхой хугацаа өнгөрсний дараа төрийн эрх бүхий байгууллагуудад бүртгэгдэж, алдуул малын бүртгэлд орсны дараа алдуул мал гэдэг ойлголт гарч ирнэ. Уг малын хувьд алга болоод удаагүй бөгөөд эзэн нь хайж байсан үйл баримт байдаг. Харин шүүгдэгчийн хувьд бусдын малыг хууль бусаар зөвшөөрөлгүй тууж авч явсан бөгөөд тухай малыг бусдад зарсан борлуулсан үйл баримт тогтоогдсон учраас мал хулгайлах гэмт хэргийн шинжийг бүрэн дүүрэн агуулдаг.
Ийм учраас анхан шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 169 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолтой холбогдуулан гаргасан шүүгдэгч Т. түүний өмгөөлөгч Н.Очирбат нарын давж заалдах журмаар гаргасан гомдол үндэслэлтэй эсэхийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй болсон эсэхийг гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хяналаа.
2. Хэргийн бүх ажиллагааг хянахад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудыг шүүх үнэлж дүгнэх боломжтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн ноцтой зөрчилгүй, шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх хуулийн шаардлагад нийцсэн байна.
3. Прокуророос шүүгдэгч Т.ийн холбогдсон хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.
4. Анхан шатны шүүх шүүгдэгч Т.ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан “бусдын олон тооны мал хулгайлах гэмт гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хоёр жилийн хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэжээ.
5. Шүүгдэгч Т. түүний өмгөөлөгч Н.Очирбат нар давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо “...Т.ийн үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1-д заасан алдуул малыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг байж болзошгүй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2-т заасны дагуу шүүгдэгч Т.ийн хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж, Т.ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1- д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэж өгнө үү” гэжээ.
6. Шүүгдэгч Т. Ховд аймгийн Буянт *******ын “ ” гэх газраас 2022 оны 08 дугаар сарын 05-ны өдөр ы 7 тооны буюу олон тооны үхрийг нууцаар өөрийн үхэртэйгээ нийлүүлэн хууль бусаар авч хохирогчид 4,400,000 төгрөгийн хохирол учруулан бусдын олон тоны мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн "... 2022 оны 08 сарын 05-ны өдөр Буянт *******ын” ” гэх газраас 14 тооны үхэр алдаад 2022 оны 10 дугаар сарын 08-ны өдөр Ховд аймгийн******* *******ын "Сургана" гэх газрын ойролцоо ******* гэх залуугийн үхэр дотор миний алдсан үхрийн нэг болох мухар улаан халзан үхэр нь байсан. Энэ талаар өөрөөс нь тодруулж асуухад миний алдсан үхрийг авсан нь үнэн” гэсэн гэх мэдүүлэг, гэрч , З.Хүдэрчулуун, , Т.Сайнбуян нарын мэдүүлэг, Дамно хөрөнгийн үнэлгээний компанийн ХВЦ-24-129 дугаартай шинжээчийн дүгнэлт зэрэг хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлэн шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.
7. Анхан шатны шүүх прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Т:ийн гэм бурууг хянан хэлэлцээд хэрэгт авагдсан, нотлох баримтуудаар хэргийн үйл баримт тогтоогдсон, хэргийн зүйлчлэл тохирсон гэж дүгнээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан “бусдын олон тооны мал хулгайлах гэмт гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хоёр жилийн хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэсэн нь түүний үйлдсэн гэмт хэргийн шинж, гэм буруугийн хэлбэрт нь тохирсон байна.
8. Мөн түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээг зөв баримтлан, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирол, хор уршгийн хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэж, тухайн эрүүгийн хуульд заасан төрөл, хэмжээний дотор ял оногдуулж шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.
9.Түүнчлэн Монгол улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар шүүгдэгч Т. нь “өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөх, хэргийн байдлыг нотлох үүрэг” хүлээхгүй ч мөрдөн шалгах ажиллагааны явцад “...2022 оны 09 дүгээр сарын эхээр “Хасгийн ам” гэх газарт байсан 7 тооны үхрийг өөрийнхөө үхэртэйгээ нийлүүлж туугаад “н тохой” гэх газарт очсон. Тухайн тууж явсан 7 тооны үхрээс 1 тооны хүрэн зүсмийн үхрийг гэх хүнд өгсөн. Үлдсэн 6 тооны үхрээс нэг ягаан эр үхэр ижилдээ гүйгээд очсон байсан. Үлдсэн 5 үхрийг өөрийнхөө үхэр дотор байлгаж байтал 4 үхэр нь алдагдчихсан, нэг мухар шар үхэр нь манай үхэрт байсныг үхрийн эзэн ирж харсан.ы алга болсон гэх 14 тооны үхрээс 7 тооны үхэр нь ижилдээ гүйгээд оччихсон гэсэн. Би өөрийн тууж явсан 7 тооны үхрийг өөрийн 7 үхрээр төлж барагдуулсан...гэж мэдүүлсэн бөгөөд уг мэдүүлэг нь хохирогч гэрч нарын мэдүүлгээр давхар нотлогдож байх тул шүүгдэгчийн мэдүүлгийг үнэлсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.
10. Мал хулгайлах гэмт хэрэг нь бусад гэмт хэргээс онцлогтой. Малыг бэлчээрээс хулгайлдаг бөгөөд хохирогч малаа хулгайд алдсан болохоо тодорхой цаг, хугацааны дараа мэддэг, энэ хугацаанд хулгайд алдагдсан мал нь нядалгаанд орсон, өөр орон нутаг руу туугдсан, тээвэрлэгдсэн бусдад худалдагдсан байдаг.
Харин алдуул мал гэдэг нь Эрүүгийн болон Иргэний хуульд заасан нэр томьёогоор “хүний ямар нэг оролцоогүй, өөрийн жинхэнэ өмчлөгчийн хүсэл зоригоос шалтгаалахгүй, ижил сүргээсээ тасран салж, байнга идээшсэн нутаг бэлчээрээсээ холдож, өмчлөгч, эзэмшигч чухам хэн болох нь тодорхой мэдэгдэхгүй байгаа таван хошуу малыг хамааруулан” үздэг.
Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаас үзвэл, хохирогч ы Буянт *******ын нутаг “ ” гэх газраас алдсан 7 тооны үхрийг мөн *******ын нутаг “Хасгийн ам” гэх газар бэлчээрлэн явсныг шүүгдэгч Т. үхэр сүрэгтээ нийлүүлэн тууж өөрийн өвөлжөө******* *******ын нутаг “н тохой” гэдэг газарт эзэмшиж байсан үйл баримт тогтоогдсон байна.
11. Шүүгдэгч Т. нь ижил сүргээсээ тасарсан, өмчлөгч нь тодорхойгүй уг 7 үхрийн талаар Иргэний хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д зааснаар “...орон нутгийн захиргааны буюу цагдаагийн байгууллагад мэдэгдэж, малын эзнийг тогтоох хүртэл өөрийн эзэмшилд байлган маллах буюу орон нутгийн захиргааны буюу цагдаагийн байгууллагад шилжүүлэх үүрэгтэй” бөгөөд хуульд заасан үүргээ биелүүлсний дараа Т. өөрийнхөө үхэр сүрэгтээ нийлүүлэн өвөлжөө хүртэлээ тууж авсан үхрийг хууль бусаар ашигласан бол түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн 17.5 дугаар зүйлийн 1-д заасан “Алдуул малыг завшсан” гэмт хэрэгт тооцох үндэслэлтэй юм.
Гэтэл хуулиар хүлээлгэсэн үүргээ биелүүлэхгүй, эзэн нь тодорхойгүй 7 үхрийг өөрийн өмчийн адил захиран зарцуулж, хүрэн зүсмийн 1 тооны үхрийг т өгч, бусад үхрийг хотондоо байлгаж эзэмшиж байсан шүүгдэгчийн үйлдлийг бусдын олон тооны мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалд нийцсэн байна.
12. Эрүүгийн хуулийн 17 дугаар бүлгийн 17.12 дугаар зүйлд заасан мал хулгайлах гэмт хэрэг нь бусдын өмчлөлд байгаа таван хошуу малыг нууц, далд аргаар, шунахай сэдэлтээр, хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар авч, үнэ төлбөргүй өөрийн өмчийн адил захиран зарцуулах боломжийг бүрдүүлсэн буюу захиран зарцуулсан үйлдэл байдаг.
Энэхүү гэмт хэрэг бусдын өмчлөлийн малыг хууль бусаар завшиж өөртөө хэрэглэх болон зарж борлуулан ашиг хонжоо олох зорилготой, шууд санаатай үйлдэгддэг онцлогтой юм.
13.Иймд шүүгдэгч Т.ийн үйлдлийг гомдолд дурдсан үндэслэлээр хөнгөрүүлэн өөрчлөн Эрүүгийн хуулийн 17.5 дугаар зүйлийн 1-д заасан “Алдуул малыг завшсан” гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй байх тул шүүгдэгч түүний өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.ийн цагдан хоригдсон 41 (дөчин нэг ) хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцлоо.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгож, ТОГТООХ нь:
1.Ховд аймаг дахь ******* дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 2024/ШЦТ/169 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Т. түүний өмгөөлөгч Н.Очирбат нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2.Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.ийн цагдан хоригдсон 41 (дөчин нэг ) хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.
3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор “шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой.” гэсэн үндэслэлээр оролцогч Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.НЯМБАЯР
ШҮҮГЧ Ж.ОТГОНХИШИГ
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Н.ТУЯА