Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 11 сарын 09 өдөр

Дугаар 899

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Төмөрбат даргалж тус шүүхийн шүүх хуралдааны 2 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн Засаг дарга, Б*******х дүүргийн Засаг даргад тус тус холбогдуулан гаргасан “Нийслэлийн Засаг даргын А/389 дүгээр захирамжийн "Ө" ХХК-д холбогдох хэсгийг, Б*******х дүүргийн засаг даргын А/270 дугаар захирамжийн иргэн Б.Г*******, О.Б, Б.Б нарт холбогдох хэсгийг, А/438 дугаар захирамжийн иргэн Б.Бод холбогдох хэсгийг О.Цд олгосон газартай давхцаж буй хэмжээгээр хүчингүй болгож, уг газар эзэмших эрхийн гэрчилгээг иргэн Ө.Ций нэр дээр шилжүүлэн гаргаж өгөхийг Б*******х дүүргийн Засаг даргад даалгах” шаардлага бүхий иргэн Ө.Ций нэхэмжлэлтэй, гуравдагч этгээд "Ө" ХХК-ийн Б*******х дүүргийн Засаг даргад холбогдуулан гаргасан  “Ө" ХХК-ийн эзэмшил газар дээр давхардуулан газар эзэмших эрх олгосон Б*******х дүүргийн Засаг даргын 2012 оны 08 дугаар  сарын 21-ний өдрийн А/270 дугаар захирамжийн иргэн О.Цд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” бие даасан шаардлагатай захиргааны хэргийг хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.А, хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А, хариуцагч Б*******х дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Н, Э.Т*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Бат-Эрдэнэ нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ө.Ций итгэмжлэгдсэн төлөөлөгч О.А шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Монгол Улсын иргэн Ө.Ц нь эхнэр О.Цтэй гэр бүл болон 53 жил хамтран амьдарсан бөгөөд 2005 оноос хамтран эзэмшиж байсан Б*******х дүүргийн 1*******р хороо, Товчоо 6*******4 тоот 635 м.кв газрыг гэр бүлийн хамтын хэрэгцээнд амины хашааны зориулалтаар эзэмших хүсэлтээ эхнэр О.Цгийн нэр дээр гаргасныг Б*******х дүүргийн Засаг дарга 2012 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн А/270 дугаар захирамжаар уг газрыг эхнэр О.Цд нь эзэмшүүлэх шийдвэр гаргасан. Дүүргийн Засаг даргын захирамжийг үндэслэн газар эзэмших эрхийн гэрчилгээ авахыг хүссэн боловч Б*******х дүүргийн газрын албанаас иргэн Б.Бт олгосон газартай давхардсан гэсэн шалтгаанаар гэрчилгээ олгохгүй байсан тул эхнэр О.Ц нь 2014 онд Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхэд Б*******х дүүргийн Засаг даргыг хариуцагчаар татан А/270 дугаар захирамжийн иргэн Б.Бт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эхнэр О.Ц нь 2014 оны 4 дүгээр сард нас барсан бөгөөд уг газрын өвлөх эрх нээгдээгүй, Ө.Цийг нэхэмжлэгчийн эрх залгамжлагчаар томилогдоогүй гэсэн үндэслэлээр, хууль ёсны өв залгамжлагч нь дахин нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдан, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэжээ.

Ө.Ц нь 2015 оны 07 дугаар сарын 31-ний өдөр өвлөх эрхийн гэрчилгээг авснаар Газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.2-т “Газар эзэмшигч нас барсан тохиолдолд уг иргэний хууль ёсны өв залгамжлагч нь хүсвэл газар эзэмших эрхийн гэрчилгээг өөрийн нэр дээр шилжүүлж, анхдагч гэрээнд заасан газар эзэмших хугацаа дуустал газрыг үргэлжлүүлэн эзэмшиж болно” гэж заасны дагуу Б*******х дүүргийн 1*******р хороо, Товчоо 6*******4 тоот 635 м.кв газрыг эзэмших эрхийг өөрийн нэр дээр шилжүүлэн, гэрчилгээ авах хүсэлт гаргасан боловч Б*******х дүүргийн Өмч, газрын харилцааны албанаас “... газар эзэмших эрхийн гэрчилгээгүй, мөн дүүргийн Засаг даргын 2012 оны 270 дугаар захирамжаар иргэн Б.Бт, Нийслэлийн Засаг даргын 2014 оны А/389 дүгээр захирамжаар “Ө” ХХК-д олгосон газар дээр давхцсан байх тул шийдвэрлэх боломжгүй” гэсэн агуулга бүхий хариу ирүүлсэн тул “ өмнөх газар эзэмшигчийн хууль ёсны өв залгамжлагч болох өөрийн нэр дээр шилжүүлэн газар эзэмших эрхийн гэрчилгээ гаргаж өгөхийг Б*******х дүүргийн Засаг даргад даалгуулах, уг газартай Нийслэлийн Засаг даргын А/389 дүгээр захирамжаар “Ө”ХХК-д олгосон газар давхцаж буй эсэх лавлагааг гаргуулах, давхцсан тохиолдолд давхцал, зөрчлийг арилгах арга хэмжээ авахуулах” тухай гомдлоо Нийслэлийн Засаг даргад гаргасан боловч Нийслэлийн өмчийн харилцааны газрын 2015 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 5/8500 дугаар албан бичгээр “Б*******х дүүргийн Засаг даргын 270 дугаар захирамжийн иргэн Б.Г*******, О.Б, Б.Б нарын иргэд болон Нийслэлийн Засаг даргын А/389 дүгээр захирамжаар олгосон “Ө”ХХК-ийн эзэмшил газартай давхцаж байх тул шийдвэрлэх боломжгүй” гэсэн хариуг ирүүлснээр иргэн Ө.Ц нь өөрийн эрх ашиг зөрчигдсөн болохыг мэдсэн бөгөөд дээд шатны албан тушаалтны хариуг зөвшөөрөх боломжгүй байна.

Нийслэлийн Засаг дарга нь Б*******х дүүргийн Засаг даргын иргэдэд амины хашааны зориулалтаар олгосон газартай давхцуулан бусдад газар эзэмших эрх олгож, дүүргийн Засаг дарга нь газар эзэмших эрх олгохдоо ийнхүү давхцуулан олгосон нь Газрын тухай хуулийн 3*******р зүйлийн 31.3 дахь хэсэгт “Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж ашиглаж буй газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна” гэсэн заалтыг тус тус зөрчсөн байна. Дээрх захирамжуудын О.Цд олгосон газартай давхцаж буй хэсгийг хүчингүй болгуулж, иргэн Ө.Ц өөрийн нэр дээр газар эзэмших эрхийн гэрчилгээг гаргуулан авснаар зөрчигдсөн эрх нь сэргэнэ гэж үзэж байна.

Иймд нийслэлийн Засаг даргын А/389 дүгээр захирамжийн “Ө” ХХК-д холбогдох хэсгийг, Б*******х дүүргийн засаг даргын А/270 дугаар захирамжийн иргэн Б.Г*******, О.Б, Б.Б нарт холбогдох хэсгийг, А/438дугаар захирамжийн иргэн Б.Бод холбогдох хэсгийг О.Цд олгосон газартай давхцаж буй хэмжээгээр хүчингүй болгож, уг газар эзэмших эрхийн гэрчилгээг иргэн Ө.Ций нэр дээр шилжүүлэн гаргаж өгөхийг Б*******х дүүргийн Засаг даргад даалгах шийдвэр гаргаж өгнө үү” гэжээ.

Хариуцагч нийслэлийн Засаг дарга нь шүүхэд ирүүлсэн бичгийн хариу тайлбартаа: “Иргэн Ө.Ций Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандаж нийслэлийн Засаг даргын 2014 оны А/389 тоот захирамжийн “Ө” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгох шаардлага бүхий нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбарыг хүргүүлж байна.

Анх “Ө” ХХК-д Б*******х дүүргийн Засаг даргын 2007 оны 405 дугаар захирамжаар Б*******х дүүргийн 1*******р хорооны нутаг дэвсгэрт 30 га газрыг Туулын гүүрний баруун урд талд байршуулан 5 жилийн хугацаатайгаар эзэмшүүлжээ.

Нийслэлийн Засаг даргын 2010 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 703 дугаар захирамжаар ундны усны тэжээлийн дотоод мужид хууль бусаар газар эзэмших эрх олгосон гэсэн үндэслэлээр уг компанийн газар эзэмших эрхийг хүчингүй болгож шийдвэрлэсэн байна.

“Ө” ХХК нь 2012 онд Чингэлтэй дүүргийн шүүхэд Нийслэлийн Засаг даргын 2010 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 703 дугаар захирамж гарсанаар тус компанид 320 809 745 /гурван зуун хорин сая найман зуун есөн мянга долоон зуун дөчин тав/ төгрөгийн хохирол учирсан гэж үзэж Нийслэлийн Засаг дарга болон Б*******х дүүргийн Засаг дарга нарт холбогдуулан нэхэмжлэл гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад талууд эвлэрэн хэлэлцэж, нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ татгалзах, хариуцагч нь нэхэмжлэгчийн эзэмшиж байсан 30 га газраас зам болон ундны усны хамгаалалтыг хасан 13.4 га газрын эзэмших эрхийг сэргээн захирамж гарсанаар гэрээ байгуулан тохирлцсоны дагуу Чингэлтэй дүүргийн шүүхийн шүүгчийн 2012 оны 1017 тоот дугаар захирамж гарсан бөгөөд шүүхийн энэ шийдвэрийг биелүүлэн Нийслэлийн Засаг даргын 2014 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн А/389 дүгээр захирамжаар “Ө” ХХК-д 13.4 га газар эзэмших эрх олгосон байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Хариуцагч Б*******х дүүргийн Засаг дарга шүүхэд ирүүлсэн бичгийн хариу тайлбартаа: “Тус шүүхэд хандаж иргэн Ө.Ций нэхэмжлэлтэй Б*******х дүүргийн Засаг даргын 2012 оны А/270 тоот захирамжийн Б.Г*******, О.Б, Б.Б нарт холбогдох хэсэг, 2015 оны А/438 дугаар захирамжийн иргэн Б.Бод холбогдох хэсгийг О.Цд олгосон газартай давхцаж буй хэмжээгээр хүчингүй болгож, уг газар эзэмших эрхийн гэрчилгээг иргэн Ө.Ций нэр дээр шилжүүлэн гаргахыг даалгах нэхэмжлэлийн шаардлагатай танилцаад дараах тайлбарыг гаргаж байна.

Нэхэмжлэгч нь Б*******х дүүргийн Засаг даргын 2012 оны А/270 тоот захирамжийн Б.Г*******, О.Б, Б.Б, 2015 оны А/438 дугаар захирамжийн иргэн Б.Бод холбогдох хэсгийн О.Цд олгосон газартай давхцаж буй хэмжээгээр хүчингүй болгох шаардлагын үндэслэлийг Газрын тухай хуулийн 3*******р зүйлийн 31.3-д “Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна” гэж заасныг зөрчиж газар олгосон гэжээ.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.7-д “нэхэмжлэл” гэж иргэн, хуулийн этгээдээс захиргааны хууль бус актын улмаас зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар захиргааны хэргийн шүүхэд хандаж гаргасан өргөдлийг хэлнэ гэж заасан байдаг. Эндээс үзэхэд нэгдүгээрт, захиргааны хууль бус акт байх, хоёрдугаарт тэрхүү актын улмаас иргэний эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн байхыг ойлгохоор байна.

Б*******х дүүргийн Засаг даргын 2012 оны А/270 дугаар захирамжаар иргэн Б.Г*******т 1*******р хороо, Задгай тоотод 560 метр квадрат газар эзэмшүүлэн 18653307922936 нэгж талбарт, О.Бөд 1*******р хороо Задгай тоотод 561 метр квадрат газар эзэмшүүлэн 18653307944931 нэгжталбарт, Б.Бт 1*******р хороо Задгай тоотод 603 метр квадрат газар эзэмшүүлэн 18653307988923 нэгж талбарт, Б*******х дүүргийн Засаг даргын 2014 оны А/438 дугаар захирамжаар иргэн Б.Бод 1*******р хороо Задгай /Товчооны баруун тал/ тоотод 560 метр квадрат газар эзэмшүүлэн 18******* нэгж талбарт, тустус бүртгэн газрын кадастрын мэдээллийн санд бүртгэсэн. Тус нэгж талбарын кадастрын зураг нь байрлалын хувьд алдаатай хийгдсэн байсан тул кадастрын зургийн магадлан хэмжилтийг П******* ХХК-аар хийлгэн иргэн Б.Г*******ын нэгж талбарт өөрчлөлт оруулан 18653307909961, О.Бийн нэгж талбарт өөрчлөлт оруулан 18*******, Б.Бын нэгж талбарт өөрчлөлт оруулан 18******* нэгж талбарт тус тус бүртгэн иргэн О.Цд дүүргийн Засаг даргын 2012 оны А/270 дугаар захирамжаар эзэмшүүлсэн газартай давхацсан давхцалыг арилгасан болно. Иргэн Б.Бын эзэмшил газартай давхцаагүй.

Иргэн О.Цгийн эзэмшил газартай давхацсан давхцал үгүй болсон тул Б*******х дүүргийн Засаг даргын 2012 оны А/270 дугаар захирамжаар Б.Г*******, О.Б, Б.Бодбаатар, 2015 оны А/438 дугаар захирамжийн Б.Бод холбогдох хэсэг нь нэхэмжлэгчийн эрх ашгийг зөрчөөгүй байна.

Нэхэмжпэгч Ө.Цд газар эзэмших эрхийн гэрчилгээ шилжүүлэн гаргахыг даалгах нэхэмжлэлийн шаардлагын хувьд нийслэлийн Засаг даргын 2014 оны А/389 дүгээр захирамжаар “Өү Юу Жи Си Си Си” ХХК-д эзэмшүүлсэн газартай давхацсан байх тул нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байна.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн тайлбартаа:  “Иргэн Ө.Ций нэхэмжлэлтэй Нийслэлийн засаг дарга болон БЗДүүргийн засаг холбогдох захиргааны хэрэгт манай компанийг гуравдагч этгээдээр татан оролцуулахаар болсонтой холбогдуулан дараах тайлбарыг гаргаж байна.

Манай компани Б*******х дүүргийн 11-р хороо Туулын гүүрний баруун урд талд 2007 оноос хойш 30000 м.кв газрыг эзэмшиж, байгаль хамгаалах ажиллагаа, орчны цэвэрлэгээг тогтмол хийж, харуул хамгаалалтаар ханган, газрын төлбөрийг тогтмол төлж, ямар нэгэн зөрчилгүй ашиглаж байсан юм. Гэтэл тухайн үеийн Нийслэлийн засаг дарга Г.Мөнхбаяр 2010 оны 10 дугаар сарын 19-ний өдөр “Нийслэлийн засаг даргын 2009 оны 95 дугаар захирамжаар батлагдсан Ундны усны тэжээлийн дотоод мужид, Нийслэл дүүргийн Засаг даргын захирамжаар газар эзэмшиж байгаа иргэн, аж ахуй нэгжийн газар эзэмших эрхийг хүчингүй болгох тухай” 703 тоот захирамжийг гаргаснаар дээрх газрыг 0136079 тоот гэрчилгээний дагуу эзэмшиж байсан манай компанийн газар эзэмших эрхийг хүчингүй болгосон юм.

Энэхүү захирамжийг үл зөвшөөрөн 2012 оны 04-р сарын 19-ний өдөр Чингэлтэй дүүргийн шүүхэд хандаж, Нийслэлийн засаг дарга болон Б*******х дүүргийн засаг дарга нарыг хариуцагчаар татан газар эзэмших эрхээрээ болон олон жилийн турш төлсөн газрын төлбөрөөрөө хохирсон талаараа нэхэмжлэл гаргасан бөгөөд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэн манай компани 13,4 га газрыг буцаан эзэмшихээр болж, 2015 оны 05 дугаар сарын 11-ний өдөр 000314322 тоот гэрчилгээг зохих журмын дагуу гаргуулан авсан билээ.

Иргэн Ө.Ций нэхэмжлэлд дурьдсан 2012 оны 08-р сарын 12-ны өдрийн А/270 дугаартай “Газар эзэмшүүлэх тухай” захирамж нь цаг хугацааны хувьд Чингэлтэй дүүргийн шүүхийн шүүгчийн 2012 оны 06-р сарын 26-ны өдрийн “Нийслэлийн засаг дарга “Ө” ХХКомпаниийн БЗД-ийн 11-р хорооны нутаг дэвсгэр дэх 13.4 га газар эзэмших эрхийг сэргээхээр харилцан тохиролцож эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталсан" 1017 тоот захирамж гарснаас хойш 45 хоногийн дараа гарсан байна.

Иймд нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй учир хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

Гуравдагч этгээд нь шүүхэд гаргасан бие даасан шаардлагадаа:  “Тус шүүхэд хянагдаж байгаа Ө.Ций нэхэмжлэлтэй Б*******х дүүргийн Засаг дарга, Нийслэлийн Засаг дарга нарт холбогдох Захиргааны хэрэгт манай компани 3 дагч этгээдээр оролцож байгаа учраас өөрийн эрх ашгийг хамгаалан дараах бие даасан шаардлагыг гаргаж байна.

Б*******х дүүргийн 11 -р хороо, Туулын гүүрний баруун урд талд манай компани 30000 м.кв газрыг Аялал жуулчлалын хотхон барих зориулалтаар ашиглаж байтал уг газрыг шинээр тавигдах авто замын трасс оруулан усны хамгаалалтын бүс гэдэг шалтгаанаар Нийслэлийн Засаг дарга захирамж гарган цуцалсан тул манай компани маргаан үүсгэж шүүхэд хандсан юм.

Ингээд 2012 оны 06-р сарын 26-ны өдөр Чингэлтэй дүүргийн шүүхийн шүүгчийн 1017 тоот захирамж гарч шүүхээс Нийслэлийн засаг даргыг Б*******х дүүргийн 11 хорооны нутаг дэвсгэр 13,4 га газрын эрхийг сэргээн гэрээ байгуулж, баталгаажуулахыг даалгаж шийдвэрлэсний үндсэн дээр Нийслэлийн Засаг дарга Газар эзэмших захирамж гаргасан.

Захирамж гарсаны дараа Нийслэлийн өмчийн харилцааны газраас “судалгаа хийж байна” гэдэг шалтгаанаар хүлээлгэж байгаад 2015 оны 05-р сарын 11-ний өдөр 000314322 тоот Газар ззмших эрхийн гэрчилгээг гаргаж өгсөн боловч тэр хооронд манай эзэмшлийн газар дээр олон айл өрхүүд зөвшөөрөлгүй буусан байсан.

Түүнчлэн Б*******х дүүргийн Засаг дарга 2012 оны 08-р сарын 21-ны өдөр А/270 тоот “Газар эзэмшүүлэх тухай” захирамж гаргахдаа манай компанийн эзэмшлийн газартай давхцуулан иргэн О.Цд 635 мкв газрыг олгожээ.

Энэ нь Газрын тухай хуулийн 31-р зүйлийн 31.3-т: “Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, аишглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна” гэсэн заалт, мөн  хуулийн 40-р зүйлийн 40.5-д: “Эрхийн гэрчилгээ эзэмишгч болон барьцаалагч шүүхэд гомдол гаргасан тохиолдолд шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр гартал тухайн газрыг эзэмших эрхийн гэрчилгээ шинээр олгоxгүй.” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн байна.

Иймд тухайн газарт захирамж гаргах эрх нь Нийслэлийн Засаг даргад байсан тул Б*******х дүүргийн Засаг даргын 2012 оны 08-р сарын 21-ний өдрийн А/270 тоот “Газар эзэмшүүлэх эрх олгох, баталгаажуулах тухай” захирамжийн Иргэн Отгоны Цд холбогдох хэсгээс манай компанийн газартай давхацсан хэсгийг хүчингүй болгож өгнө үү.” гэжээ.

Гуравдагч этгээдийн бие даасан шаардлагад хариуцагч нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс ирүүлсэн хариу тайлбарт:  “Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гуравдагч этгээдээр оролцож байгаа “Ө” ХХК-ны эзэмшил газар дээр давхардуулан газар эзэмших эрх олгосон Б*******х дүүргийн Засаг даргын 2012 оны 08 дугаар 21-ний өдрийн А/270 тоот захирамжийн иргэн О.Цд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах шаардлагатай танилцаад дараах тайлбар гаргаж байна.

Анх “Ө” ХХК-д Б*******х дүүргийн Засаг даргын 2007 оны 405 дугаар захирамжаар Б*******х дүүргийн 1*******р хорооны нутаг дэвсгэрт 30 га газрыг Туулын гүүрний баруун урд талд байршуулан 5 жилийн хугацаатайгаар эзэмшүүлжээ.

Нийслэлийн Засаг даргын 2010 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 703 дугаар захирамжаар ундны усны тэжээлийн дотоод мужид хууль бусаар газар эзэмших эрх олгосон гэсэн үндэслэлээр уг компанийн газар эзэмших эрхийг хүчингүй болгож шийдвэрлэсэн байна.

Чингэлтэй дүүргийн шүүхийн шүүгчийн 2012 оны 1017 тоот дугаар захирамж гарсан бөгөөд шүүхийн энэ шийдвэрийг биелүүлэн Нийслэлийн Засаг даргын 2014 оны  05 дугаар сарын 15-ны өдрийн А/389 дүгээр захирамжаар “Ө” ХХК-д 13.4 га газар эзэмших эрх олгосон байх тул Б*******х дүүргийн Засаг дарга газрын тухай хуулийн 3*******р зүйлийн 31.3-т заасан шаардлага хангаагүй олгосон нь хууль зөрчиж олгосон гэж үзэж байна.

Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх заалтанд Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ гэж заасан байхад Б*******х дүүргийн Засаг даргын 2012 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн А/270 тоот захирамжийн иргэн О.Цд эрхийн захирамж гарсан нь буруу буюу гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг дэмжин оролцож байна.” гэжээ.

Гуравдагч этгээдийн бие даасан шаардлагад хариуцагч Б*******х дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс ирүүлсэн хариу тайлбарт:  “Тус шүүхэд хандаж иргэн Ө.Ций нэхэмжлэлтэй Б*******х дүүргийн Засаг дарга, Нийслэлийн Засаг даргад холбогдох захиргааны хэрэгт гуравдагч этгээдийн гаргасан Б*******х дүүргийн Засаг даргын 2012 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн А/270 дугаар захирамжийн О.Цд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах бие даасан шаардлагатай танилцаад дараах тайлбарыг хүргүүлж байна.

Гуравдагч этгээд бие даасан шаардлагын үндэслэлээ “Чингэлтэй дүүргийн шүүхийн шүүгчийн 2012 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 1017 дугаар захирамж гарсны дараа Нийслэлийн Засаг даргаас 2015 оны 05 дугаар сарын 11-ний өдөр 000314322 тоот эрхийн гэрчилгээ гарах хооронд манай эзэмшлийн газар дээр олон айл өрхүүд зөвшөөрөлгүй буусан байсан. Б*******х дүүргийн Засаг дарга захирамж гаргахдаа манай компанийн эзэмшлийн газартай давхцуулан иргэн О.Цд 635 м.кв газрыг олгожээ. Газрын тухай хуулийн 3*******р зүйлийн 31.3, 40 дүгээр зүйлийн 40.5 дахь заалтыг зөрчсөн байна. Тухайн газарт захирамж гаргах эрх нь Нийслэлийн засаг даргад байсан” гэж маргасан байна. Гуравдагч этгээдийн бие даасан шаардлага хууль зүйн үндэслэлгүй байна.

Газрын тухай хуулийн 2*******р зүйлийн 21.2.3-д “... инженерийн шугам сүлжээ бүхий болон сүлжээнд холбогдохоор төлөвлөсөн газарт газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг Нийслэлийн Засаг дарга шийдвэрлэнэ, 21.5.3-т Дүүргийн Засаг дарга энэ хуулийн 21.2.3-т зааснаас бусад газрыг дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний дагуу энэ хуулийн 21.2.2-т заасныг баримтлан, дүүргийн хэмжээнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэж, зохион байгуулах гэж заасан байна. Маргаан бүхий газар нь инженерийн шугам сүлжээ бүхий газар биш учраас дүүргийн Засаг дарга өөрийн бүрэн эрхийн хүрээнд иргэний гаргасан хүсэлтийг шийдвэрлэж, газар эзэмших эрх олгосон байна.

Мөн Газрын тухай хуулийн 3*******р зүйлийн 31.3, 40 дүгээр зүйлийн 40.5 дахь хэсгийг зөрчсөн гэж үзсэн нь үндэслэлгүй. Учир нь маргаан бүхий акт болох Б*******х дүүргийн Засаг даргын 2012 оны А/270 дугаар захирамжаар О.Цд газар эзэмших эрх олгох үед хууль ёсоор тус газарт өөр хэн нэгэн этгээдэд эзэмшүүлсэн зүйл байхгүй байсан ба харин гуравдагч этгээдэд 2014 онд тус газрыг газар эзэмшүүлэхдээ нэхэмжлэгчийн газрыг давхцуулан олгосон байна.

Иймд бие даасан шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

Гуравдагч этгээдийн бие даасан шаардлагад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс ирүүлсэн хариу тайлбарт:  “Тус шүүхэд хянагдаж буй Ө.Ций нэхэмжлэлтэй захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гуравдагч этгээд бие даасан шаардлага гаргасныг эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна.

Нэхэмжлэгч Ө.Ций эхнэр агсан О.Цд Б*******х дүүргийн Засаг дарга 2012 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн А/270 тоот захирамжаар газар эзэмшүүлэх эрх олгох үед Нийслэлийн Засаг дарга нь гуравдагч этгээд “Ө” ХХК-д газар эзэмших эрх олгоогүй байсан бөгөөд Нийслэлийн Засаг дарга нь 2015 онд гуравдагч этгээдэд газар эзэмших эрх олгохдоо Б*******х дүүргийн Засаг даргын иргэн О.Цд олгосон газартай давхцуулан газар эзэмших эрх олгосон нь Газрын тухай хуулийн 31.3 дахь заалтыг зөрчсөн.

Иймд гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: “Тус шүүхэд хянагдаж буй иргэн Ө.Ций нэхэмжлэлтэй захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Б*******х дүүргийн Засаг даргаас ирүүлсэн нотлох баримт, хариу тайлбартай танилцахад Б*******х дүүргийн Засаг даргын А/270 дугаар захирамжаар иргэн Б.Г*******, О.Б, Б.Б нарт А/438 дугаар захирамжаар иргэн Б.Б нарт олгосон газартай давхцсан давхцлыг арилгасан гэж ойлгогдож байх тул Б*******х дүүргийн Засаг даргын А/270 дугаар захирамжийн иргэн Б.Г*******, О.Б, Б.Б нарт холбогдох хэсгийг О.Цд олгосон газартай давхцаж буй хэмжээгээр болгуулах нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж буйг хүлээн авна уу.” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

         Нэхэмжлэгч Ө.Ций итгэмжлэгдсэн төлөөлөгч О.А анх шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа “нийслэлийн Засаг даргын А/389 дүгээр захирамжийн "Ө" ХХК-д холбогдох хэсгийг, Б*******х дүүргийн засаг даргын А/270 дугаар захирамжийн иргэн Б.Г*******, О.Б, Б.Б нарт холбогдох хэсгийг, А/438 дугаар захирамжийн иргэн Б.Бод холбогдох хэсгийг О.Цд олгосон газартай давхцаж буй хэмжээгээр хүчингүй болгож, уг газар эзэмших эрхийн гэрчилгээг иргэн Ө.Ций нэр дээр шилжүүлэн гаргаж өгөхийг Б*******х дүүргийн Засаг даргад даалгах” гэж тодорхойлсон боловч шүүх хуралдаан дээр Б*******х дүүргийн Засаг даргад холбогдуулан гаргасан “Б*******х дүүргийн засаг даргын А/270 дугаар захирамжийн иргэн Б.Г*******, О.Б, Б.Б нарт холбогдох хэсгийг, А/438 дугаар захирамжийн иргэн Б.Бод холбогдох хэсгийг О.Цд олгосон газартай давхцаж буй хэмжээгээр хүчингүй болгох” шаардлагаасаа хэсэгчилэн татгалзсан тул үлдсэн нэхэмжлэлийн шаардлага болон гуравдагч этгээд “Ө" ХХК-ийн Б*******х дүүргийн Засаг даргад холбогдуулан гаргасан  ““Ө" ХХК-ийн эзэмшил газар дээр давхардуулан газар эзэмших эрх олгосон Б*******х дүүргийн Засаг даргын 2012 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн А/270 дугаар захирамжийн иргэн О.Цд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” бие даасан шаардлагын хүрээнд захиргааны хэргийг хянан хэлэлцэж шийдвэрээ гаргалаа.

Хариуцагч Б*******х дүүргийн Засаг даргын зүгээс иргэн Б.Г*******, О.Б, Б.Б, Б.Б нарын нэгж талбарын кадастрын зураг нь байрлалын хувьд алдаатай хийгдсэн тул дээрх иргэдийн нэгж талбарт өөрчлөлт оруулан дахин  бүртгэсэнтэй холбогдуулан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б*******х дүүргийн Засаг даргад холбогдуулан гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байгаагаа бичгээр илэрхийлжээ. Шүүхээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.3 дахь хэсэгт заасны итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Агийн нэхэмжлэлийн шаардлагаасаа хэсэгчлэн татгалзсаныг баталлаа. 

Нэхэмжлэгч Ө.Ций эхнэр О.Цд  Б*******х дүүргийн Засаг даргын 2012 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн А/270 дугаар  захирамжаар  635 м.кв газрыг эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн боловч Б.Г*******, О.Б, Б.Б, Б.Б нарын иргэдэд  болон “Ө" ХХК-д эзэмшүүлсэн газартай давхцалтай гэх шалтгаанаар дүүргийн газрын албанаас газар эзэмших эрхийн гэрчилгээ олгоогүй байна. 

Анх Б*******х дүүргийн Засаг даргын 2007 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 405 дугаар  захирамжаар гуравдагч этгээд “Ө" ХХК-д тус дүүргийн 1*******р хороо Туулын гүүрний баруун урд талд орон сууцны хотхоны зориулалтаар 300,000 м.кв. газрыг 5 жилийн хугацаатайгаар эзэмшүүлсэн боловч нийслэлийн Засаг даргын 2010 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 703 дугаар захирамжаар “Ө" ХХК-ийн дээрх газар эзэмших эрхийг хүчингүй болгосон байна. “Ө" ХХК-ийн албан тушаалтны хууль бус шийдвэрийн улмаас учирсан хохирол гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлтэй иргэний хэрэгт зохигчид эвлэрлийн гэрээ байгуулсныг Чингэлтэй дүүргийн шүүхийн шүүгчийн 2012 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 1017 дугаар  захирамжаар баталсан бөгөөд эвлэрлийн гэрээг хэрэгжүүлэх зорилгоор нийслэлийн Засаг дарга 2014 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн А/389 дүгээр  захирамжаараа “Ө" ХХК-д Б*******х дүүргийн 1*******р хорооны нутаг дэвсгэрт 134,000 м.кв газрыг цэцэрлэгт хүрээлэнгийн зориулалтаар эзэмшүүлсэн байна.

Нийслэлийн Засаг дарга 2014 оны  А/389 дүгээр захирамжаараа гуравдагч этгээд “Ө" ХХК-д  эзэмшүүлсэн газар нь Б*******х дүүргийн Засаг даргын 2012 оны А/270 дугаар захирамжаар нэхэмжлэгч О.Цд олгогдсон газартай 262 м.кв-аар давхцаж байгаа нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт болох Газрын харилцаа, геодези зураг зүйн газрын 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 1/1089 дугаар албан бичгийн хавсралт нийслэлийн Газрын кадастрын мэдээллийн сангийн зурган мэдээллээр  нотлогдож байна.

Нийслэлийн Засаг дарга 2014 оны  А/389 дүгээр захирамжаараа “Ө" ХХК-д 134,000 м.кв газар олгохдоо Газрын тухай хуулийн 2*******р зүйлийн 21.2.3-т “нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний үе шатны төсөл, нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөөний дагуу хотын суурьшлын бүсийн инженерийн шугам, сүлжээ бүхий болон сүлжээнд холбогдохоор төлөвлөгдсөн газруудад газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэнэ. Уг асуудлыг шийдвэрлэхэд холбогдох дүүргийн Засаг даргын саналыг авсан байна” гэх хуулийн заалтыг зөрчсөн гэж шүүхээс үзлээ. 

Тодруулбал, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2013 оны 1*******р сарын 28-ны өдрийн 13/52 дугаар  тогтоолоор баталсан  нийслэлийн 2014 оны газар зохион байгуулалтын  төлөвлөгөөнд Б*******х дүүргийн 11 хорооны нутаг дэвсгэрт цэцэрлэгт хүрээлэн байгуулах зориулалтаар газар олгох талаар тусгагдаагүй байх тул нийслэлийн Засаг дарга маргаан бүхий шийдвэр гаргахдаа уг төлөвлөгөөг харгалзан үзээгүй байна. Мөн Б*******х дүүргийн Засаг даргаас санал авалгүйгээр нийслэлийн Засаг дарга 2014 оны А/389 дүгээр захирамжаараа “Ө" ХХК-д 134,000 м.кв газар олгохдоо 2012 онд О.Цд олгосон газартай давхцуулан олгосон нь Газрын тухай хуулийн 3*******р зүйлийн 31.3-т “Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна” гэж заасныг зөрчжээ.

Нөгөөтэйгүүр, Б*******х дүүргийн Засаг дарга 2012 онд О.Цд газар эзэмшүүлэх шийдвэр гаргах цаг үед гуравдагч этгээд “Ө"            ХХК-ийн газар эзэмших эрхийг нийслэлийн Засаг дарга 2010 оны 703 дугаар захирамжаараа хүчингүй болгосон, шинээр газар эзэмших эрх уг компанид үүсээгүй байсан тул маргаан бүхий газрыг О.Ц эрхийн доголдолгүй эзэмшсэн гэж үзэх үндэслэлтэй.

Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4-т “Сумын газрын даамал, дүүргийн газрын алба дараахь эрх хэмжээтэй байна”, 23.4.2-т “Засаг даргын шийдвэрийг үндэслэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлаар гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээ олгох”, 23.4.4-т “газрын мэдээллийн санг эрхлэх” гэж заасны дагуу Б*******х дүүргийн Засаг дарга нь өөрийн гаргасан шийдвэрээ хэрэгжүүлж О.Цтэй газар эзэмших гэрээ байгуулж, гэрчилгээ олгох, эзэмшил газрын хэмжээг баталгаажуулах, газрын мэдэллийн санд оруулах үүргээ хэрэгжүүлээгүй байгаа нь хууль бус юм.

Түүнчлэн Б*******х дүүргийн Засаг даргын 2007 оны 405 дугаар захирамжаар “Ө" ХХК-д эзэмшүүлсэн 300,000 кв.м газар нь нэхэмжлэгч Ө.Цгийн газартай давхцалгүй байсан ба харин нийслэлийн Засаг даргын 2014 оны А/389 дүгээр захирамжаар 134,000 м.кв газар эзэмшүүлэхдээ давхцуулсан болох нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт болох нийслэлийн Газрын кадастрын мэдээллийн сангийн зургуудаар тогтоогдож байгааг дурдах нь зүйтэй. 

Нэгтгэн дүгнэхэд, О.Цд газар эзэмшүүлсэн Б*******х дүүргийн 2012 оны А/270 дугаар захирамж нь тухайн үед газар эзэмших эрх нь дуусгавар болсон гуравдагч этгээд “Ө" ХХК-ийн эрх, хууль ёсны эрх ашгийг хөндөөгүй тул гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг хэрэгсэхгүй болгож, харин хариуцагч нарын хууль бус үйл ажиллагаа болон эс үйлдэхүйн улмаас нэхэмжлэгч Ө.Ций газрыг хуульд заасан нөхцөл, журмын дагуу үндсэн зориулалтаар нь үр ашигтай, зохистой эзэмших эрхээ бүрэн эдлэх боломжийг олгоогүй байна гэж шүүхээс үзлээ.

Б*******х дүүргийн Засаг даргын 2012 оны А/270 дугаар захирамжаар газар эзэмшүүлсэн иргэн О.Ц нь 2014 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр нас барсан учир 2015 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 230 дугаар  өвлөх эрхийн гэрчилгээгээр түүний нөхөр Ө.Цд шүүхэд нэхэмжлэл гаргах эрх үүссэн болно. 

 

              Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.4, 106.3.14 дэх хэсгүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4, 23.4.2, 23.4.4, 3*******р зүйлийн 31.3-т заасныг баримтлан нэхэмжлэгч Ө.Ций итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Агийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж нийслэлийн Засаг даргын 2014 оны 389 дүгээр захирамжийн “Ө" ХХК-д холбогдох хэсгийг Б*******х дүүргийн Засаг даргын 2012 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 270 дугаар захирамжтай давхцсан хэсгээр хүчингүй болгож, Ө.Цд газар эзэмших эрхийн гэрчилгээ олгохыг Б*******х дүүргийн Засаг даргад даалгасугай.

2. Газрын тухай хуулийн 2*******р зүйлийн 21.2.3-т заасныг баримтлан гуравдагч этгээд “Ө" ХХК-ийн Б*******х дүүргийн Засаг даргад холбогдуулан гаргасан ““Ө" ХХК-ийн эзэмшил газар дээр давхардуулан газар эзэмших эрх олгосон Б*******х дүүргийн Засаг даргын 2012 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн А/270 дугаар захирамжийн иргэн О.Цд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” бие даасан шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.3-т заасныг баримтлан нэхэмжлэгч Ө.Ций итгэмжлэгдсэн төлөөлөгч О.А Б*******х дүүргийн Засаг даргад холбогдуулан гаргасан  “Б*******х дүүргийн засаг даргын А/270 дугаар захирамжийн иргэн Б.Г*******, О.Б, Б.Б нарт холбогдох хэсгийг, А/438 дугаар захирамжийн иргэн Б.Бод холбогдох хэсгийг О.Цд олгосон газартай давхцаж буй хэмжээгээр хүчингүй болгох” нэхэмжлэлээсээ хэсэгчлэн татгалзсаныг баталсугай.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.1, 5*******р зүйлийн 51.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т тус тус заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч нараас тус бүр 35100 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд “Ө" ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.  

5. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

                            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            С.ТӨМӨРБАТ