| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Г.Энхцэцэг |
| Хэргийн индекс | 307/2025/01599/И |
| Дугаар | 307/ШШ2025/01608 |
| Огноо | 2025-09-23 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 09 сарын 23 өдөр
Дугаар 307/ШШ2025/01608
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Энхцэцэг би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, ************* цогцолборт оршин байх М******* ББСБ ХХК /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дархан-Уул аймаг, ************* тоот хаягт оршин суух, Гал овогт Б*******ийн О******* /РД:*******/-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 964,970 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч М******* ББСБ ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Б.О******* нь М******* ББСБ-тай 2021 оны 02 дугаар сарын 06-ны өдөр 140000605650 дугаартай Зээл, зээлийн эрх нээх гэрээ байгуулсан бөгөөд өөрийн эзэмшлийн Мобиком үүрэн телефоны 9*******1 дугаарын Монпэй аппликейшн ашиглан 2023 оны 7 дугаар сарын 03-ны өдөр 550,000 төгрөгийг сарын 3%-ийн хүүтэй, 30 хоногийн хугацаатай авсан боловч хугацаанд нь төлж барагдуулаагүй байна.
М******* ББСБ нь зээлийн гэрээний үүргийг удаа дараа шаардаж албан мэдэгдэл хүргүүлж байсан ба хэсэгчлэн төлж барагдуулах нэмэлт хугацаа тохирсон боловч төлбөр төлөөгүй.
Б.О*******ын зээлийн гэрээний үүрэг 2025 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн байдлаар үндсэн зээл 550,000 төгрөг, зээлийн хүү 348,658 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 66,312 төгрөг нийт 964,970 төгрйгийн үлдэгдэлтэй байна.
Б.О******* нь М******* ББСБ ХХК-ийн зээпийн гэрээний үүргийг хугацаанд нь гүйцэтгээгүй тул зээлийн гэрээний үүрэгт нийт 964,970 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна гэжээ.
2. Хариуцагч Б.О******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:
М******* ББСБ-ын нэхэмжилсэн 964,970 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч М******* ББСБ ХХК нь хариуцагч Б.О*******од холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 964,970 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.О******* нь нэхэмжлэгч М******* ББСБ ХХК-ийн нэхэмжилсэн 964,970 төгрөгийг төлөхийг зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд бичгээр гаргасан байна.
Дээрх хариуцагчийн зөвшөөрөл нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, Б.О*******од холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1. Хариуцагч Б.О******* нь нэхэмжлэгч М******* ББСБ ХХК-ийн нэхэмжилсэн 964,970 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, Б.О*******од холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 27,709 төгрөгөөс 13,854.5 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, улсын төсвийн орлогоос 13,854.5 төгрөг, хариуцагч Б.О*******оос 13,854.5 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч М******* ББСБ ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Энэхүү захирамжид зохигч давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Г.ЭНХЦЭЦЭГ