| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Г.Энхцэцэг |
| Хэргийн индекс | 307/2025/01911/И |
| Дугаар | 307/ШШ2025/01640 |
| Огноо | 2025-09-24 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 09 сарын 24 өдөр
Дугаар 307/ШШ2025/01640
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Энхцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, **************** хаягт оршиин суух, Б******* овогт Х*******гийн Э******* /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дархан-Уул аймаг, *************** тоот хаягт оршин суух, Х*******ын Г******* /РД:*******/-т холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Гэм хорын хохиролд 10,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг тусгайлсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч: Х.Э*******,
Хариуцагч: Х.Г*******,
Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Х.Д******* оролцож, тэмдэглэл хөтлөв.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй.
2. Нэхэмжлэгч Х.Э******* нь хариуцагч Х.Г*******т холбогдуулан эд хөрөнгөд гэм хор учруулсны хохиролд 10,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тайлбарласан. Үүнд: Хариуцагч Х.Г*******ын буруутай үйл ажиллагаанаас үүдэн гал гарч, манай хашаа руу тархан орж 44 хэмжээтэй модон агуулах, дотор нь байсан барилгын материалын хамт шатаж их хэмжээний хохирол учирсан. Сэлэнгэ аймгийн Сайхан сумын үнэлгээний комиссын 2025 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн №01 дугаартай актаар учирсан хохирлын хэмжээг 10,000,000 төгрөгөөр тогтоосон тул хариуцагчаас эд хөрөнгөд гэм хор учруулсны хохиролд 10,000,000 төгрөгийг гаргуулахаар шаардах эрхтэй гэж тодорхойлов.
3. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг зөвшөөрч, үлдэх хэсгийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч маргасан. Үүнд: Миний буруутай үйл ажиллагаанаас шалтгаалан нэхэмжлэгчийн хашаа руу гал тархаж, хохирол учруулснаа хүлээн зөвшөөрч байгаа. Харин хохирлын хэмжээг үндэслэлгүй, өндөр тогтоосон Сэлэнгэ аймгийн Сайхан сумын үнэлгээний комиссын дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй. Үнэлгээг шинээр тогтоолгох хүсэлтэй байна. Хохирлын хэмжээгээ үндэслэлтэй тогтоогоод нэхэмжилвэл төлнө. Гэтэл ихдээ 5,000,000 төгрөгийн хохирол гарсан байхад 10,000,000 төгрөг нэхэмжилснийг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргав.
4. Хэрэгт авагдсан баримт, талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар дараах үйл баримтууд тогтоогдсон.
4.1. Нэхэмжлэгч Х.Э*******ийн өмчлөлийн Сэлэнгэ аймаг, ********** тоот хаягт байрлах хашаанд хөрш Х.Г*******ын хашаанд гарсан гал түймэр тархаж, хашаанд байсан 44 хэмжээтэй модон агуулах, тус агуулахад байсан барилгын материал шатаж, хохирол учирсан болох нь зохигчийн тайлбар, Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын дуудлага мэдээллийн хуудас, Гал түймэр унтраасан тухай нотломж, ГТУА 54 дүгээр ангийн захирагчийн 2025 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн илтгэх хуудас, Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын Гал түймрийн улсын хяналтын байцаагчийн 2025 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 054/11 тоот Гал түймэр гарсан тухай акт, гэрэл зургаар тогтоогдож байна.
4.2. Дээрх гал түймрийн улмаас нэхэмжлэгч Х.Э*******ийн хашаанд байсан агуулах байр, мод бусад материалууд шатаж, 10,000,000 төгрөгийн хохирол учирсан болохыг Сэлэнгэ аймгийн Сайхан сумын үнэлгээний комиссын 2025 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн №01 дугаартай актаар тогтоожээ.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй. гэж, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө. гэж тус тус заасны дагуу эрх нь зөрчигдсөн этгээд гэм хор учруулсан этгээдээс гэм хорын хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй.
Нэхэмжлэгч Х.Э******* нь Сэлэнгэ аймгийн Сайхан сумын үнэлгээний комиссын 2025 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн №01 тоот актыг үндэслэн хариуцагчаас 10,000,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн.
Хариуцагч Х.Г******* нь өөрийн буруутай үйлдлийн улмаас нэхэмжлэгч Х.Э*******ийн хашаа руу гал түймэр тархаж, нэхэмжлэгчийн эд хөрөнгөд хохирол учруулсан гэм бурууд маргаагүй, харин хохирлын хэмжээ хэт өндөр тогтоогдсон гэж маргасан боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-т зааснаар уг тайлбараа баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 752 дугаар зүйлийн 752.1.-т Тусгайлсан журмаар хянан шийдвэрлэх ажиллагаанд хэргийг нэг шүүх хуралдаанаар, бичмэл болон цахим баримтад тулгуурлан шийдвэрлэнэ. гэж, 752.2.-т Зохигч шүүх хуралдаанаас өмнө, энэ бүлэгт заасан хугацааны дотор өөрийн шаардлага, татгалзлын үндэслэл болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй. гэж тус тус заасан.
Хариуцагч Х.Г******* нь хуульд заасан хугацаанд хариу тайлбар гаргаагүй, мөн гэрч асуулгах, шинжээч томилуулах тухай хүсэлтийг шүүх хуралдааны өмнө гаргаагүй бөгөөд шүүх хуралдааны явцад шинжээч томилуулж, дахин үнэлгээ гаргуулах тухай хүсэлт гаргасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9-т заасантай нийцэхгүй тул хариуцагч Х.Г*******ыг татгалзлаа нотлоогүй гэж үзэх үндэслэлтэй.
Иймд хариуцагч Х.Г*******аас нэхэмжлэгчийн эд хөрөнгөд гэм хор учруулсны хохиролд 10,000,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Х.Э*******д олгохоор шийдвэрлэв.
6. Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759.1 дүгээр зүйлийн 759.1, 759.2, 115 дугаар зүйлийн 115.2.1-т заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлйн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т заасныг баримтлан хариуцагч Х.Г*******аас 10,000,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Х.Э*******д олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 174,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 174,950 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дугаар зүйлийн 7511.1-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 7 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ЭНХЦЭЦЭГ