Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 10 сарын 01 өдөр

Дугаар 307/ШШ2025/01681

 

Зохигчийн эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Энхцэцэг би,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, **************** тоот хаягт байрлах Х******* ******* ХХК /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, **************** тоот хаягт оршин суух, Х******* овогт Ц*******ийн О******* /РД:*******/-д холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 2,008,948.02 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад,

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Х******* ******* ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Зээлдэгч Ц*******ийн О******* нь 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр ДА-БЗГ/2023-90268 тоот Барьцаат зээлийн гэрээ байгуулан 1,079,900 төгрөгийн зээлийг нэг сарын 2.98% хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай олгосон.

Гэвч зээлдэгч Ц*******ийн О******* нь Барьцаат зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлэлгүй зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарийг 840 хоногийн хугацаа хэтрүүлж, зээл, зээлийн хүүгийн төлбөрт зөрчил үүсгэсэн. 2025 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн байдлаар дээрх зөрчлийг төлж барагдуулаагүй байна.

Иймд хариуцагч Ц*******ийн О*******оос байгуулсан Барьцаат зээлийн гэрээний 7.2, 7.2.4 мөн тус гэрээний 5.2.1, Иргэний хуулийн 451.1, 453.1 дүгээр зүйлүүдийг тус тус үндэслэн:

Үндсэн зээл: 1,011,604.23 төгрөг,

Үндсэн хүү: 863,243.71 төгрөг,

Нэмэгдүүлсэн хүү: 134,100.08 төгрөг,

Нийт: 2,008,948.02 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байгааг хүлээн авч хянан шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч Ц.О******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:

Х******* *******ийн төлөөлөгчийн 89070395 дугаарт залгаж харилцан тохиролцсоны дагуу дараах тайлбарыг гаргаж байна.

Миний бие Х******* ******* ХХК-ийн нэхэмжилж байгаа 2,008,948.2 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Төлбөрийг 6 сарын хугацаанд буюу доорх графикийн дагуу төлнө.

2025 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр 350,000 төгрөг,

2025 оны 10 дугаар сарын 28-ны өдөр 350,000 төгрөг

2025 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр 350,000 төгрөг,

2025 оны 12 дугаар сарын 28-ны өдөр 350,000 төгрөг,

2026 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр 350,000 төгрөг,

2026 оны 02 дугаар сарын 28-ны өдөр 258,948.2 төгрөгөөр төлнө. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Т******* шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ:

Х******* ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй Ц.О*******од холбогдох иргэний хэрэгт хариуцагчийн гаргасан хариу тайлбарыг хүлээн зөвшөөрч байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Х******* ******* ХХК нь хариуцагч Ц.О*******од холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 2,008,948.02 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Х******* ******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Т*******, хариуцагч Ц.О******* нар харилцан тохиролцож, хариуцагч Ц.О******* нь нэхэмжлэлийн шаардлага 2,008,948.02 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, 2025 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр 350,000 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 28-ны өдөр 350,000 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр 350,000 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 28-ны өдөр 350,000 төгрөг, 2026 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр 350,000 төгрөг, 2026 оны 02 дугаар сарын 28-ны өдөр 258,948.2 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцож, эвлэрчээ.

 

Зохигчид ийнхүү эвлэрч, гэрээ байгуулсан нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, Ц.О*******од холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ НЬ:

 

1. Х******* ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ц.О*******од холбогдох зээлийн гэрээний үүрэгт 2,008,948.02 төгрөг гаргуулах иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Х******* ******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Т*******, хариуцагч Ц.О******* нар харилцан тохиролцож, хариуцагч Ц.О******* нь нэхэмжлэлийн шаардлага 2,008,948.02 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, 2025 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр 350,000 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 28-ны өдөр 350,000 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр 350,000 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 28-ны өдөр 350,000 төгрөг, 2026 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр 350,000 төгрөг, 2026 оны 02 дугаар сарын 28-ны өдөр 258,948.2 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцсон зохигчийн эвлэрлийг баталж, Ц.О*******од холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 47,093 төгрөгөөс 23,546.5 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, улсын төсвийн орлогоос 23,546.5 төгрөг, хариуцагч Ц.О*******оос 23,546.5 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Х******* ******* ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4. Энэхүү захирамжид зохигч давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Г.ЭНХЦЭЦЭГ