| Шүүх | Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жамбалын Отгонхишиг |
| Хэргийн индекс | 2336003710103 |
| Дугаар | 72 |
| Огноо | 2024-09-10 |
| Зүйл хэсэг | 27.10.4.2., |
| Улсын яллагч | З.Алтасолонго |
Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 09 сарын 10 өдөр
Дугаар 72
2024 09 10 2024/ДШМ/72
*******д холбогдох эрүүгийн хэргийн тухай
Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Н.Туяа даргалж, шүүгч М.Нямбаяр, шүүгч Ж.Отгонхишиг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанд прокурор З.Алтансолонго, шүүгдэгч ******* түүний өмгөөлөгч Ж.Энхжаргал, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Гулсаяра, хохирогч С.Отгонбаяр түүний өмгөөлөгч Б.Ганзориг, хохирогч ийн өмгөөлөгч Д.Эрдэнэчимэг, орчуулагч н.Айбек, нарийн бичгийн дарга Г.Анхбаяр нарыг оролцуулан,
Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхзаяа даргалж хийсэн шүүх хуралдааны 2024 оны ******* ******* сарын 06-ны өдрийн 2024/ШЦТ/205 ******* шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн шүүгдэгч түүний өмгөөлөгч, хохирогч түүний өмгөөлөгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг үндэслэн *******д холбогдох эрүүгийн 2336003710103 *******тай хэргийг 2024 оны ******* ******* сарын 27-ны өдөр хүлээн авч шүүгч Ж.Отгонхишигийн илтгэснээр хянан хэлэлцэв.
1. Монгол Улсын иргэн******* ******* ******* *******ын Нурбол, 1998 оны 03 ******* сарын 02-ны өдөр Баян-Өлгий аймгийн ******* суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл тав, эцэг, эх, эхнэр хүүхдийн хамт Баян-Өлгий аймгийн ******* сумын ******* ******* ******* суудаг, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй.
2. Шүүгдэгч ******* нь Ховд аймгийн Манхан сумын Ботгон багийн нутаг дэвсгэр " " гэх газарт 2023 оны 10 ******* сарын 25-ны өдөр маркийн тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 11.3-т "Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно" гэж заасныг зөрчиж эсрэг урсгал сөрсний улмаас хохирогч ийн жолоодож замын хөдөлгөөнд оролцож явсан ХОΥ улсын *******тай Toyota crown S210 маркийн тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж зам тээврийн осол гарган ийн эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл, зорчигч 7 сартай жирэмсэн , бага насны нарын амь насыг хохироон тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэгт холбогджээ.
3.Ховд аймгийн прокурорын газраас *******ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 ******* зүйлийн 4 дэх хэсгийн 4.2-т зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.
4. Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:
4.1 Шүүгдэгч******* ******* ******* *******ын Нурболыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 ******* зүйлийн 4 дэх хэсгийн 4.2-т заасан авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг үйлдэж хоёр хүний амь насыг хохироосон гэм буруутайд тооцож,
4.2 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 ******* зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 ******* зүйлийн 4 дэх хэсгийн 4.2-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 8 (найман) жилийн хугацаагаар хасаж, 6 (зургаан) жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж,
4.3 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 ******* зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,
4.4 Шүүгдэгч ******* нь энэ хэрэгт баривчлагдаагүй, цагдан хоригдоогүй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 ******* зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс эхлэн өөрчилж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч,
4.5 Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******оос 110'911'000 (нэг зуун арван сая есөн зуун арван нэгэн мянган) төгрөгийг гаргуулж амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Отгонбаярт олгож,
4.6 Шийтгэх тогтоолоор шүүгдэгчээр нөхөн төлүүлэх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдож ирсэн эд зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж,
4.7 Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд анхан шатны шүүхээр дамжуулан оролцогчид давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.
5. Шүүгдэгч ******* түүний өмгөөлөгч Ж.Энхжаргал нарын давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүгдэгчийн эрх зүйн байдлыг хүндрүүлсэн нөхцөл байдалтай байна. *******ын хувьд анх удаа гэмт хэрэгт холбогдсон өмнө нь зөрчлийн гэмт хэрэгт ч холбогдож байгаагүй. Хохирол төлбөрөө барагдуулж байгаа хүн юм. Шүүхээс гаргасан хохирлыг төлөхөө илэрхийлээд 105,000,000 сая төгрөгийн төлсөн учраас тодорхой хэмжээгээр ял шийтгэлийг хөнгөлж өгнө үү. Хохирлын мөнгө бага хэмжээний мөнгө биш их хэмжээний мөнгө байна. Төлөгдсөн 105,000,000 сая төгрөгийн ард *******ын ах, дүү, хамаатан садан, хадам тал гээд маш олон хүний хүч хөдөлмөр шингэж идэвхтэй төлөөд явж байгааг нэмж хэлье. Үлдэгдэл 40,000,000 сая төгрөгийг удаалгүй төлнө гэдгээ илэрхийлсэн. Энэ нөхцөл байдлуудыг харгалзан үзэж Улсын яллагчийн анхан шатны шүүх дээр дуудсан 3 жилийн хорих ялын хугацаагаар оногдуулж өгнө үү. Тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 8 жилээр хасах ялын асуудал дээр шүүгдэгчийн зүгээс маргаан байхгүй. 2 хүний амь нас хохирсон асуудал дээр Тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 8 жилээр хасах хууль зүйн үндэслэл байгаа гэж бодож байна.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Отгонбаярын зүгээс хүсэлт өгсөн. Анх удаа гэмт хэрэг үйлдсэн *******ыг би уучилсан М.Гулсаярагийн хувьд бага насны хүүхэдтэй, өндөр настай хэвтрийн дэглэмтэй 2 хүний хамт үлдэж байгаа юм байна. Ийм учраас гомдол, тэмцэлгүй ял шийтгэлийг нь хөнгөрүүлж өгнө үү. Гэсэн хүсэлт бичгээр гаргаж өгч байна. Миний зүгээс 70,000,000 сая төгрөг төлсөн баримтыг өгч байна. *******д сайн тайлбарласан замын эсрэг урсгалд орж урдаа явж байсан 2 машиныг гүйцэд түрүүлээд гарчих байх гэсэн хайхрамжгүй үйлдэл чинь 2 хүний амь нас буюу өөрийн чинь хүүхэд болон өөр нэг хүний амь нас хохирсон гэдгийг өөрт нь ойлгуулсан. Ард гэрт нь мөн адил ойлгуулсан, ойлгуулсны үндсэн дээр хохирол төлбөрүүд төлөгдөөд явж байна гэв.
6.Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2023 оны 10 ******* сарын 25-ны өдөр өглөө 07 цагт Баян-Өлгий аймгийн Тэлмэн сумын 8 ******* багаас гарч 11 цагийн үед Ховд аймагт байдаг ахындаа ирээд бензин тос авчхаад бид нар Булган сум руу хөдөлсөн. Манхан сумын пост хүртэл би түр унтчихсан байсан. Тэгээд удалгүй ийм хэрэг гарсан. Тухайн үедээ шокт орчихсон байсан болохоор болсон зүйлүүдээ сайн санахгүй байгаа. Нэгэнт ******* миний нөхөр учир би хэдий хүүхдээ алдсан ч гэсэн нөхрөө уучилсан. Би хэвтэрт байдаг хадам аав, ээжээ асардаг мөн бага насны хүүхэдтэй. Одоо бид нарыг тэжээдэг хүн бол ганц нөхөр маань байгаа. Нөхөр минь хэрвээ хүнд ял авбал манай ар гэр бас хэцүү байдалд орно. Нөхрийнхөө хийсэн хэрэгт маш их харамсаж байгаа. Дээрх нөхцөл байдлуудыг харгалзан үзээд аль болох хөнгөн ял оноож өгнө үү гэв.
7.Хохирогч ийн өмгөөлөгч Д.Эрдэнэчимэг давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ******* өнөөдөр яллагдагч, шүүгдэгч боловч нөгөө талаасаа хохирогч болж байна. Өөрийн нь хүүхдийн амь нас хохирчихсон хохирогч Г.Гандөлийн надад дамжуулж хэлсэн зүйл бол миний эрүүл мэндийг байдал дээрдсэн. Адилхан жолооч хүмүүс учраас миний овсгоо, самбаа гаргах үндэслэл бас бага байсан байж магадгүй гэдгээ хэлсэн. Г.Гандөлийн хувьд тэр хэрэг болсон байдлыг харахад би үрүүлээ зөв дарсан, *******д сандарсандаа дагаад дарчихсан юм гэдэг байдал ажиглагдсан гэж хэлсэн. Тэгээд 2 машин урд урдаасаа замын ирмэг дээр мөргөлдчихсөн. Энэ нөхцөл байдлыг дүгнээгүй гэж үзэж байна. Яллагдагчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг бас хохироочихлоо гэж ингэж үзэж байгаа, яагаад ингэж үзэж байгаа вэ гэвэл нэг талаасаа яллагдагч боловч нөгөө талаасаа бол бас хохирогч өөрөө хохирчихсон. Мэдээж тээвэрлэж яваа ачаа болон тээвэрлэж яваа зорчигчдоо гэ гэм хор учруулчихъя, ер нь хөдөлгөөнд оролцож байгаа машинд гэм хор учруулчихъя гэдэг байдлаар асуудалд ханддаггүй. Энэ болгоомжгүй үйлдэгддэг гэмт хэрэг гэдэг үндэслэлтэй байна. Г.Гандөлийн эрүүл мэнд бүрэн сайжирсан. *******ын зүгээс машинд учирсан хохирлоо нэхэмжилсэн. Түүнээс эрүүл мэндэд учирсан хохирлоо нэхэмжлээгүй сэтгэцэд учирсан гэм хорын хохирлыг мөн нэхэмжлэхгүй. *******ын төлсөн 30,000,000 сая төгрөг Г.Гандөлийг эрүүл мэндээ нөхөн сэргээхэд нэлээн үр дүнтэй тусламж, дэмжлэг болсон. Тийм учраас хэргийн бодит байдалд нийцүүлэн *******ын оногдуулах ялыг хөнгөрүүлэн өөрчилж өгөөч гэдэг хүсэлтийг давж заалдах гомдолдоо бичиж өгсөн.
8. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Отгонбаяр түүний өмгөөлөгч Б.Ганзориг нар давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: нь Эрүүгийн хуулийн зорилго маань Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зорилго маань хэдийгээр гэм буруутай этгээдийг цээрлүүлэх ч гэсэн хамгийн гол нь хохирсон этгээдийн эрх ашгийг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээхэд о гэж үзэж байгаа. *******д 6 жилийн хорих ял өгснөөрөө энэ хүний эрх нь одоо ингээд сэргээд байгаа, сэргэх, одоо сэргээгдэх юу нь бас давхар хохирч байна аа гэж үзээд байгаа юм. 6 жилийн хугацааны хорих ялаас хөнгөлж өгөхийг хүсэж байна гэв.
9. Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ: Анхан шатны шүүхээс *******д ял оногдуулахдаа шүүгдэгч нь хэргийн улмаас хохирогчид учруулсан хохирол, хор уршгийг нөхөн нөхөн төлсөн байдал, гэм буруугийн холимог хэлбэрээр анх удаа хөнгөн ангиллын гэмт хэрэг үйлдсэн, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхтэй, хэрэг учралын үед архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан үзэж хорих ялыг 6 жилийн хугацаанаас бага хугацаагаар оногдуулах боломжтой гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсгүүдэд зааснаар зөвхөн давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.
2. Шүүгдэгч *******д холбогдох эрүүгийн хэргийн үйл баримтын талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 ******* зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг мөрдөн шалгах ажиллагаагаар хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил тогтоогдсонгүй.
3. Шүүгдэгч ******* нь Ховд аймгийн Манхан сумын Ботгон багийн нутаг дэвсгэр гэх газарт 2023 оны 10 ******* сарын 25-ны өдөр маркийн тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 11.3-т заасан “... Эсрэг хөдөлгөөнтэй 2 эг.нээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно...” гэснийг зөрчиж эсрэг урсгал сөрсний улмаас хохирогч ийн жолоодож явсан Toyota crown S210 маркийн тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж зам тээврийн осол гарган ийн эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл учруулан, , нарын амь насыг хохироож, тээврийн хэрэгслийн аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэгт холбогджээ.
4.Ховд аймгийн Прокурорын газраас шүүгдэгч *******ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 ******* зүйлийн 4 дэх хэсгийн 4.2-т зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.
5. Анхан шатны шүүх: Шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 ******* зүйлийн 4 дэх хэсгийн 4.2-т заасан заасан тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг үйлдэж хоёр хүний амь насыг хохироосон гэм буруутайд тооцож, *******ыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 8 жилийн хугацаагаар хасаж, 6 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчээс 110,911,000 төгрөг гаргуулж, амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Отгонбаярт олгож шийдвэрлэжээ.
6. - Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч “... шүүгдэгчээс гаргуулах хохирол төлбөргүй, гомдол саналгүй, түүнд оногдуулсан хорих ялыг багасгаж өгнө үү..” гэж,
- Шүүгдэгч, түүний өмгөөлөгч Ж.Энхжаргал нар нь “...шүүгдэгчид анхан шатны шүүхээс 6 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан нь шүүгдэгчийн гэм бурууд тохироогүй, ял хүндэдсэн, шүүгдэгч мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч С.Отгонбаярт 35,000,000 төгрөг, давж заалдах шатны шүүх хуралдааны өмнө 70,000,000 төгрөг төлсөн, үлдсэн 40,911,000 төгрөгийг цаашид төлж барагдуулахаар тохиролцсон, хохирогч д 30,000,000 төгрөг төлсөн болон шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, түүний хувийн байдал зэргийг харгалзан түүнд оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгнө үү ...” гэж,
- Хохирогч түүний өмгөөлөгч Д.Эрдэнэчимэг нар нь “... шүүгдэгч *******оос нэхэмжлэх зүйлгүй, түүнд оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлэн өөрчилж өгнө үү...” гэж тус тус давж заалдах гомдол гаргасан бөгөөд хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, шүүгдэгч, түүний өмгөөлөгчийн зүгээс шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруу, хэргийн зүйлчлэлийн асуудлаар маргаагүй болно.
6.1 Шүүгдэгч ******* нь Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас 2 хүний амь нас хохироосон үйл баримт хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу бэхжүүлэгдэн, талуудын хүсэлтээр шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хангалттай тогтоогдсон, анхан шатны шүүх хэргийн бодит байдалд нийцсэн үндэслэл бүхий дүгнэлт хийсэн, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.
Мөн анхан шатны шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байх хуулийн шаардлагад нийцсэн байна.
6.2 Давж заалдах шатны шүүхээс шүүгдэгч ******* нь мөрдөн шалгах ажиллагааны явцад гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, анх удаа гэмт хэрэгт холбогдсон байдал, мөн энэ гэмт хэргийн улмаас өөрийн бага насны буюу 4 сартай хүү ийн амь нас хохирсон, эхнэр нь биедээ хөнгөн гэмтэл авсан, өндөр настай эцэг, эхийн хамт амьдардаг зэрэг хувийн байдал,
- хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Отгонбаярт мөрдөн шалгах ажиллагааны явцад 35,000,000 төгрөг, давж заалдах шатны шүүх хуралдааны өмнө сэтгэцэд учирсан хор уршгийн төлбөрт 70,000,000 төгрөг төлсөн, үлдсэн сэтгэцэд учирсан хор уршгийн төлбөр болох 40,911,000 төгрөгийг цаашид төлж барагдуулахаар хохирогчтой тохиролцсон, хохирогч С.Отгонбаяр нь санал гомдолгүй гэсэн тайлбар өгсөн,
- хохирогч д мөрдөн шалгах ажиллагааны явцад 30,000,000 төгрөг төлж, нь мөн нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэсэн мэдүүлэг өгсөн,
- мөн хохирогч нь шүүгдэгчээс нэхэмжлэх зүйл, гомдол саналгүй гэж мэдүүлж, тайлбарласан бөгөөд шүүгдэгч нь ******* нь хохирогч нарт гэмт хэргийн улмаас учруулсан бодит хохирлыг төлсөн, сэтгэц учруулсан хор уршгийн төлбөрийн зарим хэсгийг төлсөн, зарим хэсгийг төлөхөө илэрхийлсэн зэргээр хохирогч нарт учруулсан хохирлыг төлөх, хор уршгийг арилгахад идэвхтэй байр сууринаас хандаж байгаа байдал,
- шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлэн өөрчлөхөд хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч нарын зүгээс татгалзах зүйл байхгүй...” гэсэн байр суурийг илэрхийлсэн зэргийг нь тал бүрээс нь харгалзан үзээд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 ******* зүйлд зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 8 жилийн хугацаагаар хасаж, 3 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулахаар анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Ховд аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны ******* ******* сарын 09-ний өдрийн 2024/ШЦТ/205 ******* шийтгэх тогтоолын 2 дахь заалтыг “ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 ******* зүйлийн 1 дэх хэсэг, 6.7 ******* зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг тус тус баримтлан шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 ******* зүйлийн 4 дэх хэсгийн 4.2-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 8 / найм/ жилийн хугацаагаар хасаж, 3 /гурав/ жил, 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй” гэж өөрчилж, тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж, хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, шүүгдэгч, түүний өмгөөлөгчийн ял шийтгэлийг хөнгөрүүлэх талаар гарсан гомдлыг хангасугай.
2. Эрүүгийн хуулийн 6.10 ******* зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 ******* зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ын цагдан хоригдсон хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулж тооцсугай.
3 . Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий оролцогч нь давж заалдах шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой зэрэг үндэслэлүүдээр магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Н.ТУЯА
ШҮҮГЧ М.НЯМБАЯР
ШҮҮГЧ Ж.ОТГОНХИШИГ