Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2026 оны 05 сарын 19 өдөр

Дугаар 128/ШШ2026/0504

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Батзориг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 1 дүгээр танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Р ХХК

Хариуцагч: Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн дарга

Маргааны төрөл: Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2025 оны 09 дүгээр сарын 24-ний өд******* дугаар шийдвэ******* Р ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах-ыг хүссэн шаардлага бүхий маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ч /C C M/, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.П /цахимаар/, О.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.О, орчуулагч Б.Т, шүүх хуралдааны на******* бичгийн дарга Б.Баатарзориг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Р ХХК нь шүүхэд бичгээр гаргасан нэхэмжлэлдээ: Нэхэмжлэгч Р ХХК нь 2011 оны 04 сард үүсгэн байгуулагдсан гадаадын хөрөнгө оруулалттай хязгаарлагдмал хариуцлагатай компани юм. 2011 оны 05 дугаар сарын 30-ны өдөр С ХХК-ийн эзэмшиж байсан Дорноговь аймгийн Өргөн сум, Хүд******* биет-12 нэртэй газар байрлах № ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн дугаартай, бүртгэлийн дугаартай 73 гектар талбай бүхий жоншны ашиглалтын тусгай зөвшөөрлийг С ХХК-иас шилжүүлэн авсан байдаг.

Энэ хугацаанд 2011-2024 онуудад Ашигт малтмалын тухай хуулийн 32 дугаар зүйлд заасан тусгай зөвшөөлийн төлбөрийг хуульд заасан хугацаанд бүрэн төлж ирсэн.

Манай компани нь 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдөр гүйцэтгэх захирлаар БНХАУ-ын Тайваны иргэн C овогтой C M-ийг томилж, улсын бүртгэлд бүртгүүлсэн байдаг.

Манай компани нь Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2025 оны 09 дүгээр сарын 24-ний өд******* дугаар шийдвэр (ашиглалтын тусгай зөвшөөрөл цуцалсан)-ийг Ашигт малтмал, газрын тосны газрын цахим хаягийн Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн анхааралд хэсгээс 2025 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр олж мэдсэн ба Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2025 оны 09 дүгээр сарын 24-ний өд******* дугаар шийдвэрийг бидэнд огт гардуулаагүй болно. Мөн энэ хугацаанд бидэнд ийм шийдвэр гаргах гэж байгааг мэдэгдсэн зүйл огт байдаггүй болно.

Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2025 оны 09 дүгээр сарын 24-ний өд******* дугаар шийдвэрийг бид дараах үндэслэлээр хууль бус гэж үзэж байна. Үүнд:

1. Манай компани нь 2025-2026 оны тусгай зөвшөөрлийн төлбөрөө 2025 оны 07, 08 сард төлөөгүй нь үнэн бөгөөд энэ нь хүндэтгэн үзэх шалтгаантай байсан. Манай компанийн гүйцэтгэх захирал C овогтой C M нь бөөрний чулуу болон зүрхний өвчний учир 2025 он гарснаас хойш БНХАУ-д эмчилгээ хийлгэж байсан бөгөөд тусгай зөвшөөрлийн төлбөр төлөх хугацаа болох 2025 оны 07, 08, 09 саруудад Монгол Улс болон БНХАУ-д ирж очин явсан ба БНХАУ-д эмчилгээ хийлгэж байсан болно. Бидний зүгээс БНХАУ-д эмчилгээ хийлгэж байсныг тодорхойлсон баримтуудыг авахаар хандсан байгаа бөгөөд БНХАУ-аас баримтууд ирэхээр шүүхэд гаргаж өгөх болно.

2. Хариуцагч тал нь Захиргааны ерөнхий хуулийн 26, 27 зүйлүүдэд заасан сонсох ажиллагаа огт хийгээгүй бөгөөд манай компани нь дээр дурдсанчлан 2025 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр хариуцагчийн цахим хуудаснаас мэдсэн. Хариуцагчийн зүгээс манай компанид тусгай зөвшөөрлийн төлбө******* нэхэмжлэх, төлбөр төлөх тухай мэдэгдэл, сонсох ажиллагаа явуулах мэдэгдэл зэргийг огт өгч байгаагүй болно. Хэрвээ сонсох ажиллагаа хийгдсэн бол манай компанийн гүйцэтгэх удирдлага хүнд өвчтэй, өө******* амь нас, эмчилгээнд өө******* бүх анхаарлаа хандуулсан хүндэтгэн үзэх шалтгаантай байсан, хүндэтгэн үзэх шалтгаантай байсан ч мэдэгдлийн дагуу тусгай зөвшөөрлийн төлбөрийг төлөх боломжтой байсан болно. Энэ нь хариуцагчийн зүгээс Захиргааны ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.2, 31 дүгээр зүйлийн 31.1 дэх хэсгийг тус тус зөрчсөн гэж үзэж байна.

Бүрдүүлбэр хангуулахтай холбоотой тайлбар:

Нэхэмжлэгч нь дээр дурдсанчлан Дорноговь аймгийн Өргөн сум, Хүд******* биет-12 нэртэй газар байрлах № ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн дугаартай, МV- бүртгэлийн дугаартай 73 гектар талбай бүхий жоншны ашиглалтын тусгай зөвшөөрлийн дагуу олборлолтыг явуулж 14 дэх жил болж байгаа бөгөөд энэ хугацаанд 30 орчим тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг хийж, хөрөнгө оруулалтын зардлаа нөхөөгүй байгаа ба мөн тусгай зөвшөөрөл цуцлагдсанаар манай компани нь 2025 оны зун олборлосон бүтээгдэхүүнүүдээ тусгай зөвшөөрөл цуцлагдсанаар гарал үүслийн гэрчилгээ авах боломжгүй болсноор БНХАУ руу экспортлох боломжгүй нөхцөл байдал үүссэн зэргээр манай компанийн эрх ашиг ноцтой зөрчигдөж байна.

Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2025 оны 09 дүгээр сарын 24-ний өд******* дугаар шийдвэ******* Р ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болсноор манай компанийн тусгай зөвшөөрөл буцаан сэргэж, цаашид үргэлжлүүлэн ажиллах боломж нь нээгдэх бөгөөд манай компани нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1-т заасан шийдвэр гаргуулахыг шүүхээс хүсэж байгаа болно.

Мөн манай компани нь 2025 оны 10 дугаар сарын 23-ны өд******* тоот албан бичгээр Ашигт малтмал, газрын тосны газрын даргад хандаж гомдол гаргасан боловч 2025 оны 11 дүгээр сарын 04-ний өд******* тоот албан бичгээр гомдлын хангахаас татгалзаж шийдвэрлэсэн болно.

Иймд Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2025 оны 09 дүгээр сарын 24-ний өд******* дугаар шийдвэ******* Р ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ч /C C M/ болон түүний орчуулагч Б.Т шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Монголд 10 гаруй жил үйл ажиллагаа явуулж байгаа. 2014-2026 оны хугацаанд нийт 22 орчим тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийж байна. Энэ хугацаанд олон тусгай зөвшөөрлийг авч ирсэн. Манай компани нийт 40 гаруй хүмүүсийг байнгын ажлын байраар хангаж байгаа. Ашигт малтмал, уул уурхайн салбарын онцлогоос шалтгаалан их хэмжээний хөрөнгө оруулалт хийсэн ч одоогоор ашгаа авч чадаагүй байна. 2024 оны 12 дугаар сард томилогдсон. 2025 оны 06, 07 дугаар сард эрүүл мэндийн асуудлаас үүдэн Монгол Улсад эмчилгээний зардал үнэтэй учир БНХАУ, Тайваньд эмчлүүлэхээр байнгын ирэн очин байсан. Эрүүл мэндийн шалтгаан нь зүрхний хэм алддагдаг, бөөрний архаг үрэвсэл, бөөрний чулуутай, бамбай булчирхайн даавар ихсэх зэрэг хавсарсан амь насанд халтай ноцтой байдал үүссэн байсан. Ийм учраас ажилдаа төвлөрч чадахгүй ирэн очин байсан. 2025 оны 09 дүгээр сарын эхэн үеэр компанийн ажилтан н.Т гэх хүн тусгай зөвшөөрлийн төлбө******* асуудлаар очиж уулзахад албан бичгээр ханд гэсэн учир тодорхой харилцаа үүсгэж чадаагүй. Гэтэл 10 дугаар сарын эхээр манай компанийн тусгай зөвшөөрөл цуцлагдсан байсныг мэдсэн. Манай компанийн зүгээс 10 гаруй жил хөрөнгө оруулахдаа үйл ажиллагаагаа тасралтгүй явуулна гэсэн итгэл үнэмшлээр энэ их хэмжээний хөрөнгө оруулалтыг хийж үргэлжлүүлсээр байсан. Бид Монгол Улсын хууль тогтоомж, шүүхийн тогтолцоог хүндэтгэж байна. Энэ хугацаанд манай компанийн оруулсан хөрөнгө оруулалтын хэмжээтэй тусгай зөвшөөрлийн төлбөрийг харьцуулахад харьцангуй бага юм. Мөн эрүүл мэндийн хүндэтгэн үзэх шалтгаантай байсныг минь харгалзан үзээсэй гэж хүсэж байна гэжээ.

Нэхэмжлэгч Р ХХК-ийн өмгөөлөгч О.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.М: 2011-2024 оны хооронд Ашигт малтмалын тухай хуулийн 32 дугаар зүйлд зааснаар тусгай зөвшөөрлийн төлбөрийг хугацаанд нь бүрэн төлсөөр ирсэн. 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Ч /C C M/ компанийн гүйцэтгэх захирлаар томилогдож, улсын бүртгэлд бүртгэгдсэн. Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2025 оны 09 дүгээр сарын 24-ний өд******* дугаар шийдвэрийг огт мэдэгдээгүй, сонсох ажиллагаа хийгээгүй, гардуулаагүй. Нэгдүгээрт, Ч /C C M/ нь эрүүл мэндийн шалтгаантай байсан буюу бөөрний чулуу, зүрхний хэм алдалт, бамбай булчирхай зэрэг хавсарсан 3 өвчний улмаас (2025 он гарснаас хойш) маш олон удаа эмчилгээ хийлгэхээр БНХАУ руу явсан. Хоёрдугаарт, Захиргааны ерөнхий хуулийн 26, 27 дугаар зүйлд заасан сонсох ажиллагааг огт хийгээгүй. Р ХХК нь Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Намьяанжугийн гудамж, 33Г байрны 01 тоотод үүсгэн байгуулагдсан цагаасаа хойш оршин байгаа. Хаяг өөрчлөгдсөн зүйл байхгүй. Мөн Захиргааны ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.1, 28.2, 31 дүгээр зүйлийн 31.1-д заасныг тус тус зөрчсөн. Түүнчлэн Захиргааны шийдвэр гаргах ажиллагааны хугацааны асуудал байгаа. Тодруулбал, хариуцагчийн зүгээс хуульд заасан хугацаа болохоос өмнө захиргааны акт гаргасан. Ашигт малтмалын тухай хуулийн 32, 34, 56 дугаар зүйлүүдэд ашигт малтмалын төлбөр холбоотой асуудлыг зохицуулсан. Хуулийн 34.2-т ашигт малтмалын төлбөрийг урьдчилж төлнө гэж заасан. Р ХХК-иас 21 дэх жил буюу 2025 оны 07 дугаар сарын 28-ны өдрөөс 2026 оны 07 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл хугацааны ашигт малтмалын төлбөрөө 2025 оны 07 дугаар сарын 28-ны өд******* дотор төлөх ёстой байсан. Мөн хуулийн 34.6-д дээрх хугацаанд төлбөрөө төлөөгүй бол 30 хоногийн хугацаанд захиргааны байгууллага харна, 34.7-д энэ хугацаа нь 30 хоног хүртэл байна гэж заасан. Хуулийн 56 дугаар зүйлд заасны дагуу тусгай зөвшөөрлийг цуцлах асуудал яригдаж байгаа. Уг заалтад шийдвэр гаргахтай холбоотой нарийвчилсан зохицуулалт байхгүй. Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлд нөхцөл байдлыг тогтоох, 24.2-т энэ хуулийн 24.1-д заасан бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ гэж заасан. 25 дугаар зүйлд Нотлох баримт цуглуулах талаар зохицуулсан. Гэсэн хэдий ч Захиргааны ерөнхий хуульд сонсох ажиллагаа хэдий хугацаанд хийх талаар нарийвчилсан зохицуулалт байхгүй.

Зөвшөөрлийн тухай хуулийн 1.3 дугаар зүйлд Хуулийн үйлчлэх хүрээ, 4 дэх хэсэгт Энэ хууль доор дурдсан харилцаанд үйлчлэхгүй гэж заасан. Эдгээр харилцаанд ашигт малтмалтай холбоотой харилцаа байхгүй байгаа учир Зөвшөөрлийн тухай хууль үйлчилнэ гэж үзэж байгаа. Тус хуулийн 8.1 дүгээр зүйлийн 8 дугаар хэсгийн 14 дэх заалтад ашигт малтмал хайхтай холбоотой тусгай зөвшөөрлийг Ашигт малтмал газрын тосны газарт байгаа. Мөн хуулийн 6.3 дугаар зүйлд Зөвшөөрлийг хүчингүй болгох журам, 1 дэх хэсэгт Эрх бүхий этгээд зөвшөөрлийг хүчингүй болгох үндэслэл байгаа тухай зөвшөөрөл эзэмшигчид урьдчилан мэдэгдэж, мэдэгдлийг хүргүүлсэн он, сар, өдрийг тэмдэглэлд тусгана, 2 дахь хэсэгт Энэ зүйлийн 1-д заасан мэдэгдлийг хүлээн авснаас хойш зөвшөөрөл эзэмшигч 30 хоногийн дотор зөвшөөрлийг нь хүчингүй болгох үндэслэлгүй гэж үзсэн тухай тайлбар, холбогдох баримт бичгийг эрх бүхий этгээдэд ирүүлээгүй бол уг хугацаа дууссанаас хойш ажлын 10 өд******* дотор зөвшөөрлийг хүчингүй болгох асуудлыг шийдвэрлэнэ гэж заасан. Дээрх зохицуулалтуудыг уялдуулан авч үзвэл 2025 оны 09 дүгээр сарын 28-ны өд******* дотор хариу өгөөгүй бол 10 хоногийн дотор тусгай зөвшөөрлийг цуцлах зохицуулалт харагдаж байна. Гэтэл маргаан бүхий захиргааны акт 2025 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр гарсан байгаа. Үүнийг шүүх анхаарч үзээсэй гэж хүсэж байна. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1-д зааснаар шийдвэр гаргуулахыг хүсэж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Р ХХК-ийн өмгөөлөгч Г.П шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ашигт малтмалын тухай хуулийн 37.4-д заасан үндэслэл бүрдвэл мөн хуулийн 56 дугаар зүйлд зааснаар тусгай зөвшөөрлийг цуцлана. 56.2-д ажлын 10 өд******* дотор тусгай зөвшөөрөл эзэмшигчид мэдэгдэнэ. Энэ нь сонсох ажиллагаа эхлэх гэж мэдэгдэж байгаа агуулга. Нөгөө нь Ашигт малтмал газрын тосны газарт үүрэг болгосон буюу мэдэгдэл өгсний дараа сонсох ажиллагааг эхлэнэ гэсэн агуулгатай заалт юм. 56.3 дахь хэсэгт сонсох ажиллагаанд оролцох боломжийг олгосон. Гэвч уг заалтад ямар хугацаанд тайлбараа өгөх талаар тусгаагүй. Зөвшөөрлийн тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1.1-д "зөвшөөрөл" гэж зөвшөөрөл олгох эрх бүхий этгээдээс хуульд заасан хугацаа, нөхцөл, шаардлагын дагуу тодорхой үйл ажиллагааг эрхлүүлэх, эсхүл байгалийн баялаг, тө******* нийтийн өмчийг хязгаартайгаар ашиглуулахаар олгосон эрхийг ... хэлнэ. Энэ хуулийн үйлчлэх хүрээнд бидний тусгай зөвшөөрөлтэй холбоотой харилцаа хамаарч байгаа. Хэдий хугацаанд тайлбараа гаргах талаар Зөвшөөрлийн тухай хуулийн 6.3 дугаар зүйлд зохицуулсан. Уг зүйлийн 1 дэх хэсэгт Эрх бүхий этгээд зөвшөөрлийг хүчингүй болгох үндэслэл байгаа тухай зөвшөөрөл эзэмшигчид урьдчилан мэдэгдэж, мэдэгдлийг хүргүүлсэн он, сар, өдрийг тэмдэглэлд тусгана. Энэ нь Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т заасантай уялдаж нийцэж байгаа. Зөвшөөрлийн тухай хуулийн 6.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт ...мэдэгдлийг хүлээн авснаас хойш зөвшөөрөл эзэмшигч 30 хоногийн дотор зөвшөөрлийг нь хүчингүй болгох үндэслэлгүй гэж үзсэн тухай тайлбараа гаргана гэж зохицуулсан. 07 дугаар сарын 28-ны өдөр төлбөр төлөх өдөр. Алданги тооцох хугацаа 30 хоног буюу 08 дугаар сарын 27-ны дуусаж байгаа. Ингээд Ашигт малтмал газрын тосны газраас ажлын хоногийн дотор сонсох ажиллагааны мэдэгдэл өгөх буюу 09 дүгээр сарын 11-ний өдөр болж байгаа. Үүнээс хойш Зөвшөөрлийн тухай хууль үйлчилнэ. Тодруулбал, 30 хоногийн дотор тусгай зөвшөөрөл эзэмшигч тайлбараа өгнө. Захиргааны байгууллагаас ажлын 10 хоногт шийдвэрээ гаргана. Хуанлын он, сар, өдрөөр тооцоход 10 дугаар сарын 25-ны өдөр шийдвэрээ гаргана гэсэн үг. Хариу төлбөр өгөх хамгийн сүүлийн боломжит хугацаа нь 10 дугаар сарын 11-ны өдөр. Тусгай зөвшөөрөл эзэмшигчээс 10 дугаар сарын 07-ны өдөр тусгай зөвшөөрлийн төлбөрөө төлчихсөн байдаг.

Дараагийн дугаарт, компанийн захирал Ч /C C M/ 2025 оны 07 дугаар сарын 30-ны өдөр өвчнөө (хавтаст хэрэгт өвчний түүх авагдсан) тэсэхийн аргагүй болоод эмнэлэгт очсон. 09 дүгээр сарын 07-ны өдөр дахин эмнэлэгт очсон. Шинжилгээгээр бамбай булчирхай өөрчлөлттэй, бөөрний чулуутай болсон оног гарсан. Өөрөөр хэлбэл, сонсох ажиллагааны явцад энэ хүний биеийн байдал улам дордсон нь харагдаж байгаа. Эмчилгээ хийлгэж явсаар одоо биеийн байдал нь дээрдсэн гэжээ.

Хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн дарга шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд Р ХХК-ийн зүгээс Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2025 оны 09 дүгээр сарын 24-ний өд******* дугаар шийдвэ******* Р ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч хариуцагч дараах тайлбарыг гаргаж байна.

Дорноговь аймгийн Өргөн сумын нутаг Хүд******* биет-12 нэртэй газарт орших 73.76 гектар талбай бүхий ашигт малтмалын ашиглалтын тоот тусгай зөвшөөрлийг Геологи, уул уурхайн Кадастрын газар /хуучин нэрээр/-ын даргын 2005 оны тоот шийдвэрээр С-Э ХХК-д олгож, Ашигт малтмалын тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.2-т заасныг үндэслэн Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2011 оны 05 дугаар сарын 30-ны өд******* дугаар шийдвэрээр Р ХХК-д шилжүүлснийг бүртгэж, тусгай зөвшөөрлийн хавсралтад тэмдэглэгээ хийсэн байна.

Ашигт малтмалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.20-д тусгай зөвшөөрлийн төлбөр гэж тусгай зөвшөөрлийг хүчин төгөлдөр байлгах зорилгоор эзэмшигчээс нь энэ хуульд заасны дагуу төлөх төлбөрийг, 34.2-т Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь дараа жилийн төлбөрийг тухайн тусгай зөвшөөрлийг олгосон өдрөөс эхлэн тооцож жил бүр урьдчилан төлнө гэж хуульд заасан хугацаанд Р ХХК нь 2025 оны ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн төлбөрийг төлөөгүй үндэслэлээр Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2025 оны 09 дүгээр сарын 24-ний өд******* Тусгай зөвшөөрөл цуцлах тухай дугаар шийдвэрээр тус компанийн эзэмшиж байсан ашигт малтмалын ашиглалтын дугаар бүхий тусгай зөвшөөрлийг цуцалсан байна.

Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т Тө******* захиргааны байгууллага тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл тогтоогдсоноос хойш ажлын 10 өдөрт багтаан тусгай зөвшөөрөл эзэмшигчид энэ тухай мэдэгдэл өгөх бөгөөд түүнд тусгай зөвшөөрлийг цуцлах болсон үндэслэлийг тодорхой заана гэж заасны дагуу тусгай зөвшөөрөл цуцлагдах үндэслэл бүрдсэн тухай мэдэгдлийг 2025 оны 08 дугаар сарын 20-ны өд******* дугаар албан бичгээр нэхэмжлэгчийн албан ёсны бүртгэлтэй Баянзүрх дүүрэг 14 дүгээр хороо, 33Г дугаар байрны 1 тоот хаягаар хүргүүлсэн боловч шуудангийн буцалтаар ирсэн байна.

Харин цуцалсан тухай мэдэгдлийг 2025 оны 09 дүгээр сарын 25-ны өд******* 10/4594 дугаартай Шийдвэ******* дагуу мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичгээр хүргүүлэхэд шуудангийн буцалтаар ирсэн бөгөөд орлогч захирал С.Т () 2025 оны 10 дугаар сарын 07-ны өдөр биечлэн ирж гардаж авсан байна.

Тусгай зөвшөөрөл эзэмшигчийн хаяг, цахим шуудан, утас, факсын дугаар солигдсон тохиолдолд Ашигт малтмалын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.12-д Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь өө******* хаяг, цахим шуудан, утас, факсын дугаар өөрчлөгдсөн тохиолдолд 14 хоногийн дотор тө******* захиргааны байгууллагад мэдэгдэнэ, Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.5-д Захиргааны актын хаяглагдсан этгээд өө******* албан ёсны хаягтаа байхгүй, хаягийн өөрчлөлтийг захиргааны байгууллагад мэдэгдээгүй, эсхүл зориуд санаатайгаар хүлээн авахаас зайлсхийсэн тохиолдолд хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлснээс хойш ажлын 10 өдөр өнгөрсний дараах өдрийг уг актыг албан ёсоор мэдэгдсэнд тооцно гэж тус тус заасан байна.

Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.2-д Захиргааны байгууллага захиргааны актыг хуульд өөрөөр заасан тохиолдолд өөрт нь гардуулах, шаардлагатай тохиолдолд утас, факс, шуудан, цахим болон бусад хэлбэрээр мэдэгдэж болох бөгөөд ийнхүү мэдэгдсэнээ баримтжуулна гэж заасны дагуу ашигт малтмалын ашиглалтын MB- дугаартай тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл бүрдсэн тухай Ашигт малтмал, газрын тосны газрын mrpam.gov.mn сайтад 2025 оны 06 дугаар сарын 30-ны өд******* дугаарт, цуцалсан тухай мэдэгдлийг мөн сайтын 2025 оны 09 дүгээр сарын 29-ний өд******* 1 дугаарт тус тус нийтэлж, мэдэгдсэн зэргээр захиргааны байгууллага нь хуульд заасан чиг үүргийг хэрэгжүүлсний үндсэн дээр тусгай зөвшөөрлийг цуцалсан нь хуулийг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байна.

Тө******* захиргааны байгууллага нь Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.20-д заасны дагуу үйлчилгээний хөлс, түгээмэл тархацтай ашигт малтмалаас бусад төрлийн ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийн төлбөрийг хураан авах чиг үүрэгтэй байдаг.

Нэхэмжлэгч компани дээрх тусгай зөвшөөрлийг 2011 оноос эхлэн эзэмшиж байсан бөгөөд тухайн цаг мөчөөс жил бүр тусгай зөвшөөрлийн төлбөрийг 2024 он хүртэл тасралтгүй 14 жилийн турш төлсөөр ирсэн ба 21 дэх жилийн төлбөрөө төлөх нь тухайн компанийн хувьд хуулиар хүлээсэн үүрэг юм.

Ашигт малтмалын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-т Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тусгай зөвшөөрлийн төлбөрийг энэ хуулийн дагуу жил бүр төлнө, 34.2-т Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь дараа жилийн төлбөрийг тухайн тусгай зөвшөөрлийг олгосон өдрөөс эхлэн тооцож жил бүр урьдчилан төлнө гэж заасан хугацаанд буюу 2025 оны 07 дугаар сарын 28-ны өдрөөс өмнө ээлжит 21 дэх жилийн төлбөрөө төлөөгүй, 34.6-д хугацаа хэтэрсэн хоног тутамд тухайн жилийн төлөх төлбө******* үнийн дүнгийн 0,3 хувиар алданги ногдуулна, 34.7-д заасны дагуу хугацаа хэтэрсэн хоног 30 хүртэл буюу алдангийн хамт төлөх боломжит хугацаа 2025 оны 08 дугаар сарын 28-ны өд******* дотор төлөөгүй байдаг.

Ашигт малтмалын тухай тухай хуулийн 31 дүгээр зүйлд заасны дагуу Тусгай зөвшөөрөл эзэмших эрхийг хадгалахын тулд мөн хуулийн 31.1-д Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь энэ хуулийн 32, 33 дугаар зүйлд заасан нөхцөл, шаардлагыг хангаж ажиллах үүрэгтэй бөгөөд зөрчвөл мөн хуулийн 56 дугаар зүйлд заасны дагуу тусгай зөвшөөрлийг цуцална. гэж заасан ба Р ХХК нь 2025 оны 07 дугаар сарын 28-ны өд******* дотор тусгай зөвшөөрлийн ээлжит 21 дэх жилийн төлбөрөө төлөх үүрэгтэй байсан байна.

Мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тусгай зөвшөөрлийн төлбөрийг энэ хуулийн 34.7-д заасан хугацаанд бүрэн төлөөгүй тохиолдолд цуцална гэж заасан хуулиар олгосон эрх хэмжээний хүрээнд Кадастрын хэлтсийн даргын 2025 оны 09 дүгээр сарын 24-ний өд******* Тусгай зөвшөөрөл цуцлах тухай дугаар шийдвэрээр ашигт малтмалын ашиглалтын дугаартай тусгай зөвшөөрлийг цуцалсан нь хууль зүйн үндэслэлтэй захиргааны акт байна.

Дээр дурдсанчлан ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн төлбөр төлөх, цуцлах харилцааг Ашигт малтмалын тухай хуулиар илүү нарийвчлан зохицуулсан. Нэхэмжлэгч нь хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй тул захиргааны байгууллага хуульд заасны дагуу тухайн тусгай зөвшөөрлийг цуцалсан нь нэхэмжлэгчийн төлөөлөгчийн хүндэтгэн үзэх шалтгаантай байсан, мэдэгдлийг хүлээн аваагүй гэх шалтгаанаар маргаан бүхий актыг хүчингүй болгох хууль, эрх зүйн үндэслэлгүй гэж хариуцагчийн зүгээс үзэж байна.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаантай байсан гэх боловч тусгай зөвшөөрлийн төлбөрийг хуульд заасан хугацаанд төлөх үүргээс чөлөөлөх, хугацаа хойшлуулах үндэслэл болохгүй. Учир нь: Дээр дурдсан хуулийн заалтаар тусгай зөвшөөрлийн эзэмших эрхийг хадгалахын тулд тусгай зөвшөөрлийн төлбөр төлөх үүрэг нь тусгай зөвшөөрөл эзэмшигчид хуулиар хүлээсэн үүрэг бөгөөд Ашигт

малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.4-т Тусгай зөвшөөрлийн төлбөр төлсөн өдрийг банкны гүйлгээ хийсэн өдрөөр тооцох бөгөөд холбогдох баримтыг тө******* захиргааны байгууллагад ирүүлснээр тусгай зөвшөөрлийн төлбөрийг төлсөнд тооцно гэж зааснаар нэхэмжлэгчийн төлөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаантай байлаа ч хуульд заасан хугацаандаа төлж, баримтаа ирүүлэх бүрэн боломжтой байсан.

Иймд нэхэмжлэгчийн хууль зүйн үндэслэлгүй нэхэмжлэлийн шаардлагыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14-д заасныг баримтлан бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү. гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.О шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Бичгээр гаргасан хариу тайлбараа дэмжиж байгаа. Нэхэмжлэгч компани тусгай зөвшөөрлөө 2011 онд шилжүүлж авснаасаа хойш 14-15 жилийн турш тасралтгүй тусгай зөвшөөрлийн төлбөрөө төлсөөр ирсэн. Энэ нь тус компанийн мэдэх боломжшгүй, цоо шинэ асуудал биш. Ашигт малтмалын тухай хуулиар тусгай зөвшөөрлөө хүчинтэй байлгахын тулд тусгай зөвшөөрлийн төлбөрөө төлж байх ёстой. Тус хуулийн 31 дүгээр зүйлд тусгай зөвшөөрөл эзэмших эрхийг хадгалах зохицуулалт бий. Мөн 34 дүгээр зүйлийн 34.2-т Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь дараа жилийн төлбөрийг тухайн тусгай зөвшөөрлийг олгосон өдрөөс эхлэн тооцож жил бүр урьдчилан төлнө гэж заасан буюу 2025 оны 07 дугаар сарын 28-ны өдөр тусгай зөвшөөрлийн төлбөрөө төлөх сүүлийн хугацаа юм. 2024 оны 07 дугаар сарын 28-ны өдрөөс 2025 оны 07 дугаар сарын 28-ны өдрийг хүртэлх 365 хоногийн өд******* аль ч өдөр нь тусгай зөвшөөрлийн төлбөрөө төлөх боломжтой байсан. Алданги тооцох 30 хоногийн хугацааг оруулаад 08 дугаар сарын 27-ны өд******* дотор ч төлбөрөө төлөх боломжтой байсан. Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т тусгай зөвшөөрөл эзэмшигч тусгай зөвшөөрлийн төлбөрийг энэ хуулийн 34.7-д заасан хугацаанд нь бүрэн төлөөгүй ... бол тусгай зөвшөөрлийг цуцлана гэж заасан бүрэн эрхийнхээ хүрээнд шийдвэр гаргасан. Мэдэгдлийг opendata болон Ашигт малтмал газрын тосны газарт хүчин төгөлдөр бүртгэлтэй хаягаар хүргүүлсэн. Гэтэл хаяг дээрээ байхгүй гээд шуудангийн буцалтаар ирсэн. Хэрэв компаний хаягаа өөрчилсөн бол 14 хоногийн дотор захиргааны байгууллагад мэдэгдэж хаягийн өөрчлөлтөө мэдэгдэх үүрэгтэй гэдгийг Ашигт малтмалын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.12-т заасан байгаа. Нэхэмжлэгч компаниас энэ үүргээ биелүүлээгүй гэж үзэж байна. 08 дугаар сарын 28-ны өдрөөр алданги тооцох хугацаа дууссан хэдий ч сар орчим хугацааны дараа буюу 09 дүгээр сарын 24-ны өдөр тусгай зөвшөөрлийн цуцалсан.

Ашигт малтмалын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д Хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийг Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу байгуулагдан үйл ажиллагаа явуулж байгаа, Монгол Улсад татвар төлөгч хуулийн этгээдэд олгоно гэж заасны дагуу тусгай зөвшөөрлийг хувь хүнд биш хуулийн этгээдэд олгосон. Тэгэхээр компанийн захирал өвчтэй, эрүүл мэндийн шалтгаантай байсан гээд тусгай зөвшөөрлийг цуцлахгүй байх үндэслэл болохгүй. Хуулийн шинэчлэлтээр компанийн нярав, нягтлан бодогч, ерөнхий захирал, гүйцэтгэх захирлаас тусгай зөвшөөрлийн төлбөрөө төлөх боломжийг олгож компанид тусгай зөвшөөрөл олгодог болсон юм. Нэхэмжлэгчээс 40 гаруй хүнийг ажиллуулдаг гэлээ. Хавтаст хэрэгт авагдсан баримтаас үзэхэд гадаадын 2, дотоодын 4, нийт 6 хүний нийгмийн даатгалын шимтгэлийг төлдөг нь харагдаж байна. Эдгээр хүмүүсийг явуулаад тусгай зөвшөөрлийн төлбөрөө төлөх бүрэн боломжтой байсан. Тусгай зөвшөөрлийн төлбөр төлөх харилцаа одоо үед хялбар болсон байгаа шүү дээ. Ашигт малтмалын тухай хуульд хүндэтгэн үзэх шалтгааны талаар тусгаагүй байдаг. Тусгай зөвшөөрлийн төлбөр нь татварын хураамжид хамаардаг. Татварын ерөнхий хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.41.а-д хүндэтгэн үзэх шалтгааныг тусгасан байгаа хэдий ч нэхэмжлэгчээс гаргаж байгаа тайлбар нь энэ зохицуулалтад хамаарахгүй. Яагаад гэвэл бүтэн жилийн өвчтэй байгаагүй. Боломжтой үедээ өөрт ойрхон салбар банк, шуудан харилцаа, эсхүл ажилчдаа явуулах, гадаад байсан ч төлбөрөө төлөх боломжтой байсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Р ХХК нь Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2025 оны 09 дүгээр сарын 24-ний өд******* Тусгай зөвшөөрөл цуцлах тухай дугаар шийдвэ******* Р ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Шүүх дараах үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

1. Ашигт малтмал газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2011 оны 05 дугаар сарын 30-ны өд******* Тусгай зөвшөөрөл шилжүүлснийг бүртгэх тухай дугаар шийдвэрээр С ХХК-ийн тусгай зөвшөөрөл шилжүүлэхийг хүссэн -007-TF дугаартай өргөдлийг хянаж үзээд Дорноговь аймгийн Өргөн сумын нутаг дахь Хүд******* биет-12 нэртэй 73.76 гектар талбай бүхий тоот ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг тус компаниас Р ХХК-д шилжүүлж шийдвэрлэсэн байна.

2. Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2025 оны 09 дүгээр сарын 24-ний өд******* Тусгай зөвшөөрөл цуцлах тухай дугаар шийдвэрээр Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.7 дахь хэсэгт заасан хугацаанд тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрийг алдангийн хамт бүрэн төлөөгүй гэсэн үндэслэлээр Р ХХК-ийн дугаартай ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг цуцалж шийдвэрлэсэн байна.

3. Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.7-д Энэ хуулийн 34.6-д заасан хугацаа хэтэрсэн хоног 30 хүртэл байх бөгөөд энэ хугацаанаас хэтэрвэл мөн хуулийн 56 дугаар зүйлд заасны дагуу тусгай зөвшөөрлийг цуцална, 56 дугаар зүйлийн 56.1-д Тө******* захиргааны байгууллага тусгай зөвшөөрлийг дараахь үндэслэлээр цуцална, 56.1.2-т тусгай зөвшөөрөл эзэмшигч тусгай зөвшөөрлийн төлбөрийг энэ хуулийн 34.7-д заасан хугацаанд нь бүрэн төлөөгүй; гэж тус тус заасан байна.

4. Ашигт малтмалын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.3.Ашиглалтын тусгай зөвшөөрлийн төлбөр нь тухайн тусгай зөвшөөрлөөр олгогдсон уурхайн талбайн гектар тутамд 21750 төгрөг байх бөгөөд харин шохойн чулуу, нүүрс, дотоодын үйлдвэрлэлийн зориулалттай ашигт малтмалын хувьд гектар тутамд 7250 төгрөг байна гэж заасан.

5. Р ХХК-ийн 2007 оны 02 дугаар сарын 22-ны өд******* Ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрлийн дугаар гэрчилгээ, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2025 оны 09 дүгээр сарын 24-ний өд******* Тусгай зөвшөөрөл цуцлах тухай дугаар шийдвэрээс үзэхэд тус компанийн тусгай зөвшөөрлийн талбайн хэмжээ 73.76 гектар байна.

6. Үүнээс үзэхэд, Р ХХК-ийн тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөр 21750* 73.76= 1,604,280 төгрөг байна.

7. Нэхэмжлэгчийн төлөөлөгч нь шүүх хуралдаанд Монголд 10 гаруй жил үйл ажиллагаа явуулж байгаа. 2014-2026 оны хугацаанд тоот ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайд нийт 22 орчим тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийж байна гэж тайлбарлаж байна.

8. Нэхэмжлэгч Р ХХК нь 2011 оноос хойш одоог хүртэл тоот ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайд үйл ажиллагаа явуулж олон тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийж, зардал гаргасан болох нь дараах баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

- С-Э ХХК болон Р ХХК нарын хооронд байгуулсан 2011 оны 05 дугаар сарын 02-ны өд******* Дорноговь аймгийн Өргөн сумын нутагт орших Хүд******* биет-12 нэртэй тоот талбайн тайлан болон мэдээлэл худалдах тухай 08/11 дугаар гэрээ,

- Р ХХК-иас 2011 оны 05 дугаар сард С-Э ХХК-д мөнгө хүлээлгэн өгсөн баримтууд,

- Р ХХК болон Т******* п******* ХХК нарын хооронд байгуулсан 2025 оны 02 дугаар сарын 15-ны өд******* Уул уурхайн талбайн олборлолтын үйл ажиллагаа явуулах ******* дугаар гэрээ,

- Р ХХК болон Г******* С******* К******* ХХК нарын хооронд байгуулсан 2024 оны 10 дугаар сарын 08-ны өд******* Ажил гүйцэтгэх гэрээ ******* дугаар гэрээ,

- Р ХХК-иас 2025 оны 03 дугаар сарын 21, 2025 оны 07 дугаар сарын 24, 2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Г******* С******* К******* ХХК-д мөнгө шилжүүлсэн дансны хуулгууд,

- Р ХХК болон Д.Д******* нарын хооронд байгуулсан 2025 оны 04 дүгээр сарын 24-ний өд******* Хамтран ажиллах гэрээ,

- Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2025 оны 07 дугаар сарын 07-ны өд******* Техник эдийн засгийн үндэслэлийн тодотгол бүртгэх тухай ******* дугаар тушаал,

- Геологийн баримтын төв архивын 2025 оны 08 дугаар сарын 06-ны өд******* Орд ашиглах техник эдийн засгийн үндэслэл хүлээн авсан акт,

- Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам, Ашигт малтмал, газрын тосны газрын Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн 2025 оны 05 дугаар сарын 22-ны өд******* Дорноговь аймгийн Өргөн сумын нутагт орших тоот ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй Өргөн нэртэй хайлуур жоншны ордын 12, 15-р хүд******* биетийг ил аргаар ашиглах техник, эдийн засгийн үндэслэлийн тодотголыг хэлэлцэх тухай Т/25-12-06 дугаар дүгнэлт

9. Дээрх тусгай зөвшөөрлийн ээлжит 1 жилийн төлбөр болох 1,604,280 төгрөг болон нэхэмжлэгчийн 2011 оноос хойш маргаан бүхий ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайд хийсэн хөрөнгө оруулалт, зардлыг харьцуулан авч үзэхэд тэнцвэргүй байна.

10. Учир нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д Захиргааны үйл ажиллагаанд Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан тө******* үйл ажиллагааны үндсэн зарчим үйлчилнэ, 4.2.5-д ... бодит нөхцөлд тохирсон...байх гэж тус тус заасан байна.

11. Дээрх Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д Захиргааны үйл ажиллагаанд Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан тө******* үйл ажиллагааны үндсэн зарчим үйлчилнэ гэж заасан ба үүнээс үзэхэд шударга ёсны зарчим нь захиргааны үйл ажиллагааны үндсэн зарчим байна.

12. Энэхүү шударга ёсны зарчим нь Захиргааны ерөнхий хуулийн тус хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д заасан бодит нөхцөлд тохирсон байх зарчимтай агуулгын хувьд адил юм.

13. Захиргааны ерөнхий хуулийн тус хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д заасан бодит нөхцөлд тохирсон байх буюу тохирсон байх /тэнцвэ******* буюу пропорциональ зарчим ч гэж нэрлэдэг/ зарчим нь эрхэд халдах арга хэмжээ нь бодит байдалтай тэнцвэртэй байх агуулгыг илэрхийлнэ.

14. Дээрхээс үзэхэд, тусгай зөвшөөрлийн 1 жилийн төлбөр болох 1,604,280 төгрөгийг нэхэмжлэгчийн 2011 оноос хойш маргаан бүхий ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайд хийсэн хөрөнгө оруулалт, зардалтай харьцуулан авч үзэхэд тэнцвэргүй байна.

15. Иймд маргаан бүхий Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2025 оны 09 дүгээр сарын 24-ний өд******* Тусгай зөвшөөрөл цуцлах тухай дугаар шийдвэ******* Р ХХК-д холбогдох хэсэг нь Захиргааны ерөнхий хуулийн тус хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д заасан бодит нөхцөлд тохирсон байх зарчимд нийцэхгүй байна гэж шүүх үзлээ.

16. Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д Геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн тө******* захиргааны байгууллага (цаашид энэ хуульд "тө******* захиргааны байгууллага" гэх) дараахь чиг үүргийг хэрэгжүүлнэ:, 11.1.9-д уул уурхайн салбарт хөрөнгө оруулалтын таатай орчин бүрдүүлэх, тухайн үед үүссэн нөхцөл байдалд үнэлэлт өгөх; гэж тус тус заасан байна.

17. Дээр тайлбарласан үндэслэлүүд, хуулийн зохицуулалтаас үзэхэд маргаан бүхий 2025 оны 09 дүгээр сарын 24-ний өд******* дугаар шийдвэ******* нэхэмжлэгчид холбогдох хэсэг нь Захиргааны ерөнхий хуулийн тус хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д заасан бодит нөхцөлд тохирсон байх зарчимд нийцэхгүй гэж шүүх дүгнэсэн ба үүнээс үзэхэд тус дугаар шийдвэрээр нэхэмжлэгчийн тусгай зөвшөөрлийг цуцалсан нь уул уурхайн салбарт хөрөнгө оруулалтын таатай орчин бүрдүүлэх, тухайн үед үүссэн нөхцөл байдалд үнэлэлт өгөх захиргааны байгууллагын чиг үүрэгт мөн нийцэхгүй байна гэж шүүх үзлээ.

18. Мөн нэхэмжлэгч нь тоот ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайд үйл ажиллагаа явуулж олон тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийж, зардал гаргасан болох нь дээр тайлбарласан баримтуудаар тогтоогдож байх тул маргаан бүхий 2025 оны 09 дүгээр сарын 24-ний өд******* дугаар шийдвэ******* нэхэмжлэгчид холбогдох хэсэг нь Захиргааны ерөнхий хуулийн тус хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.8-д заасан хууль ёсны итгэлийг хамгаалах зарчимд нийцэхгүй байна.

19. Түүнчлэн нэхэмжлэгчийн төлөөлөгч тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрийг төлөх ёстой хугацаанд эрүүл мэндийн шалтгаантай байсан болох нь эрүүл мэндийн шинжилгээ хийлгэсэн, эмнэлэгт эмчлүүлсэнтэй холбоотой:

- Лунянь хотын нэгдүгээр эмнэлгийн 2025 оны 07 дугаар сарын 30, 2025 оны 09 дүгээр сарын 07-ны өдрүүдийн хэт авиан дүрс оношилгооны дүгнэлтүүд,

- 2025 оны 09 дүгээр сарын 07-ны өд******* КТГ шинжилгээний дүгнэлт, хүлээн авах яаралтай тусламж өвчний түүх, зүрхний цахилгаан бичлэгийн дүгнэлт, шинжилгээний хариу, оношийн тодорхойлолтууд,

- Фужянь муж, 2025 оны 07 дугаар сарын 30-ны өд******* болон 2025 оны 09 дүгээр сарын 07-ны өд******* эмнэгийн төлбө******* баримтууд,

- Гранд мед эмнэлгийн 2025 оны 11 дүгээр сарын 24-өөс 11 дүгээр сарын 27-ны өд******* шинжилгээний хариунууд,

- Энэрэл-МАМОЦ БЗД-ийн 2025 оны 11 дүгээр сарын 13-ны өд******* шинжилгээний хариунууд

- Зүрхний цахилгаан бичлэг,

- Ляньшинь Олон улсын эмнэлгийн 2026 оны 02 дугаар сарын 02-ны өд******* хэвтэн эмчлүүлэх өргөдөл, Амбулаторын мэс заслын захиалгын хуудас, оношийн тодорхойлолт,

- Нууц увидас эмнэлгийн 2026 оны 03 дугаар сарын 13-ны өд******* шинжилгээний хариунууд, 2026 оны 03 дугаар сарын 18-ны өд******* эмнэлгийн тодорхойлолт зэрэг баримтуудаар тогтоогдож байгааг энд тэмдэглэх нь зүйтэй байна.

Дээрх үндэслэлүүдээр шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.12-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 4.2.5, 4.2.8, Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.9-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Р ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2025 оны 09 дүгээр сарын 24-ний өд******* Тусгай зөвшөөрөл цуцлах тухай дугаар шийдвэ******* Р ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасны дагуу нэхэмжлэгч Р ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/-төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70.200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээ******* төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.БАТЗОРИГ