| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Г.Энхцэцэг |
| Хэргийн индекс | 307/2025/01810/И |
| Дугаар | 307/ШШ2025/01747 |
| Огноо | 2025-10-10 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 10 сарын 10 өдөр
Дугаар 307/ШШ2025/01747
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Энхцэцэг би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, ************* тоот хаягт байрлах Х******* ******* ХХХК /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дархан-Уул аймаг, Орхон сум, ************* тоот хаягт оршин суух, Х******* овогт Б*******ын М******* /РД:*******/-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 1,396,079.89 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Х******* зээл ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Зээлдэгч Б.М******* нь 2023 оны 7 дугаар сарын 07-ны өдөр ӨР-СТГ/2023-130882 тоот Санхүүгийн түрээсийн /*******/ гэрээ байгуулан 1,899,900 төгрөгийн зээлийг нэг сарын 2.98 хувийн хүүтэй, 3 сарын хугацаатай олгосон.
Гэвч зээлдэгч Б.М******* нь Санхүүгийн түрээсийн /*******/ гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлэлгүй гэрээний эргэн тололтийн хуваарийг 2023 оны 9 дүгээр сараас эхлэн 611 хоногийн хугацаа хэтрүүлж, зээл, зээлийн хүүгийн төлбөрт зөрчил үүсгэсэн. 2025 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн байдлаар дээрх зөрчлийг төлж барагдуулаагүй байна.
Иймд хариуцагч Б.М******* нь байгуулсан Санхүүгийн түрээсийн /*******/ гэрээний 6.1-т заасны дагуу мөн тус гэрээний 6.7, Иргэний хуулийн 312 дугаар зүйлийн 312.1 дүгээр зүйлийг тус тус үндэслэн 1,396,079.89 төгрөг гаргуулахаар нэхэмжилж байгааг хүлээн авч хянан шийдвэрлэж өгнө үү гэжээ.
2. Хариуцагч Б.М******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:
Зөвшөөрч байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Х******* зээл ХХК нь хариуцагч Б.М*******д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 1,396,079.89 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.М******* нь нэхэмжлэгч Х******* зээл ХХК-ийн нэхэмжилсэн 1,396,079.89 төгрөгийг төлөхийг зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд бичгээр гаргасан байна.
Дээрх хариуцагчийн зөвшөөрөл нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, Б.М*******д холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1. Хариуцагч Б.М******* нь нэхэмжлэгч Х******* зээл ХХК-ийн нэхэмжилсэн 1,396,079.89 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, Б.М*******д холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 37,287 төгрөгөөс 18,643.5 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, улсын төсвийн орлогоос 18,643.5 төгрөг, хариуцагч Б.М*******гээс 18,643.5 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Х******* зээл ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Энэхүү захирамжид зохигч давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Г.ЭНХЦЭЦЭГ