Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 10 сарын 02 өдөр

Дугаар 307/ШШ2025/01686

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хэргийн индекс:135/2024/01924/И

            Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Д.Алтантуяа би даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

                Нэхэмжлэгч: ******* хот, ******* дүүрэг, ******* хороо, ******* гудамж *******, ******* ******* оффис, ******* тоот хаягт байршилтай ******* ******* ******* ХХК  (итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд , утас:)-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ******* аймаг, ******* сум, ******* баг, ******* хороолол, ******* байр, ******* тоотод оршин суух овогтой (утас: , )-д холбогдох,

51,000,000 төгрөг гаргуулахыг хүссэн үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай, 20,000,000 төгрөг гаргуулахыг хүссэн сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

                Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Б.Лхагвадорж (цахимаар)

Хариуцагч: Т.,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Х.Дурсахбаяр нар оролцов.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК  нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ:

... Манай ******* ******* ******* ХХК болон хариуцагч Т. нар нь 2023 оны 04 сарын 04-ний өдөр тоот Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулсан. Тус гэрээгээр манай ******* ******* ******* ХХК нь ийн нэхэмжлэлтэй, д холбогдох иргэний маргаанд нэхэмжлэгч Т.д хууль зүйн зөвлөх үйлчилгээ үзүүлж түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг нь бүрэн, тууштай хамгаалж ажиллах, Т. нь шүүхийн хүчин төгөлдөр болсон шийдвэрээр хангагдсан нэхэмжлэлийн үнийн дүнгийн 10 хувьтай тэнцэх хэмжээний төлбөрийг манай компанид төлөх үүргийг тус тус хүлээсэн ба урьдчилгаа 20,000,000 төгрөг төлсөн.

Нэхэмжлэгчийн зүгээс хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээнд заасан үүргээ бүрэн биелүүлж, ийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалан ажилласан болно. Тодруулбал, манай ******* ******* ******* ХХК нь ийн олгосон итгэмжлэлийн дагуу 2023 оны 05 сарын 30-ны өдөр д холбогдуулан “Төлбөр барагдуулах гэрээний үүрэгт 642,982,500 төгрөгийг гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлага бүхий нэхэмжлэлийг дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан. Улмаар шүүхээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлд заасан бүрдүүлбэрийн шаардлагыг бүрэн хангасан, иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлд заасан нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэл тогтоогдохгүй байна гэж үзэж шүүхээс иргэний хэрэг үүсгэсэн.

Гэвч хариуцагч ийн оршин байгаа хаяг тодорхойгүй гэх үндэслэлээр дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023.06.20-ны өдрийн дугаар “Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” захирамжаар хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

Манай компанийн зүгээс уг захирамж гарсан даруйд яаралтай арга хэмжээ авч, хариуцагч ийг эрэн сурвалжлуулахаар Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд хүсэлт гаргасан. Улмаар шүүх хүсэлтийг хүлээн авч, Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023.08.02-ны өдрийн 9 дугаар шийдвэрээр хариуцагч ийг эрэн сурвалжлахаар шийдвэрлэсэн. Ийнхүү Дархан-Уул аймгийн цагдаагийн газар нь эрэн сурвалжлах ажиллагааг шуурхай явуулж, ийн оршин байгаа хаягийг олж тогтоон Дархан-Уул аймгийн цагдаагийн газрын 2023.08.23-ны өдрийн тоот албан бичгийг ирүүлсэн.

Дээрх албан бичгийг үндэслэн 2023 оны 08 сарын 28-ны өдөр дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргасан бөгөөд шүүх нэхэмжлэлийг хүлээн авч, иргэний хэрэг үүсгэсэн. Улмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа “...Нэхэмжлэлийн шаардлагаас 540,000,000 төгрөгийг 2023.10.30-ны өдрийн дотор 100,000,000 төгрөгийг, 2023.11.30-ны өдрийн дотор 200,000,000 төгрөгийг, 2024.01.15-ны өдрийн дотор 240,000,000 төгрөгийг тус тус төлж барагдуулна. 102,982,500 төгрөгийг төлөхийг зөвшөөрөхгүй байна.” гэсэн. Тус тайлбартай танилцаад Т.д нэн даруй мэдэгдэхэд түүний зүгээс “...102,982,500 төгрөгөөс татгалзах, үлдэх 540,000,000 төгрөгийг төлүүлэхээр эвлэрлийн гэрээ байгуулахыг хүлээн зөвшөөрч байна” гэх хариуг бидэнд 2023.09.11-ний өдөр и-мэйлээр ирүүлсэн.

Иймд бидний зүгээс үйлчлүүлэгчээс ирүүлсэн зөвшөөрлийн дагуу хариуцагч ийн 540,000,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, нэхэмжлэлийн үлдэгдэл шаардлага болох 102,982,500 төгрөгөөс татгалзаж, хариуцагчийн зөвшөөрлийг баталж өгөх хүсэлтийг шүүхэд гаргасан. Тус хүсэлтийг хүлээн авч хянаад дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 09 сарын 25-ны өдрийн дугаартай “Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх тухай” захирамж гарч хуулийн хүчин төгөлдөр болсон.

Мөн хариуцагч нь шүүгчийн захирамжид заасан хугацаанд төлбөл зохих төлбөрийг төлж барагдуулаагүй тул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх хуудас бичүүлэх тухай хүсэлт гаргасан. Шүүх тус хүсэлтийг хүлээн авч, дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023.11.09-ний өдрийн дугаар шүүхийн шүүгчийн 2023.11.09-ний өдрийн дугаар шүүхийн гүйцэтгэх хуудас, мөн шүүгчийн 2023.11.09-ний өдрийн дугаар Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай захирамж тус тус гарсан.

Манай компанийн зүгээс 2023.04.04-ний өдрийн дугаар Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээнд заасан хууль зүйн туслалцаа үзүүлэх үүргээ бүрэн биелүүлж, хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр гаргуулсан, шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай гүйцэтгэх хуудас бичүүлж, шүүгчийн захирамж гаргуулан шүүхийн шатанд өмгөөлөгчийн оролцох ажиллагааг бүрэн дуусгавар болгож, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг эхлүүлж өгсөн.

Иймд бидний зүгээс гэрээний үүргээ бүрэн биелүүлсэн тул хариуцагч ийг хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээнд заасан үүргээ биелүүлж, үлдэгдэл төлбөрийг төлж барагдуулахыг удаа дараа шаардсан боловч өнөөдрийг хүртэл сайн дураар биелүүлэхгүй байх тул ийнхүү шүүхэд нэхэмжлэл гаргаж байна.

Учир нь 2023.04.04-ний өдрийн дугаар Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээний хавсралтын 3-т “...Үлдэгдэл төлбөрийг гэрээний 1.1-т заасан ажлыг гүйцэтгэснээр буюу хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр гарч, хохирол төлбөр бүрэн барагдуулснаар үйлчлүүлэгч нь зөвлөх талд шилжүүлнэ” гэж зааж өгсөн. Гэтэл хариуцагчийн зүгээс гэрээний дээрх зохицуулалтыг зөрчиж, төлбөр төлөх үүргээ биелүүлэлгүй өнөөдрийг хүрээд байна.

Хариуцагч Т. нь эс нэхэмжилсэн 540,000,000 төгрөгийг бэлэн мөнгө болон бартерын эд хөрөнгөнүүдээр тохиролцож, бүрэн хүлээн авч шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон мэдээлэл бидэн ирсэн. Тодруулбал, хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр гарсан, Т. нэхэмжилсэн төлбөрийг бүрэн хүлээн авсан байх тул манай компанийн зүгээс ийг гэрээний үүргээ биелүүлж, үлдэгдэл төлбөрөө төлж барагдуулахыг шаардах эрхтэй юм. Мөн талуудын хооронд байгуулагдсан хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээний хавсралтын 5 дахь хэсэгт “...үйлчлүүлэгч нь зөвлөхийн үйл ажиллагааны хөлс төлөх хугацаа хэтрүүлсэн тохиолдолд хоног тутам гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар тооцон алданги төлнө” гэж зааж өгсөн тул дээрх төлбөрөөс алданги тооцох үндэслэлтэй байна.

Тооцоолбол, 2023.09.25-ны өдрөөс 2024.11.07-ны өдрийг хүртэл 409 хоног байх бөгөөд 34,000,000*0.5%=170,000 (нэг зуун далан мянган төгрөг) өдөрт бодогдох алданги болох бөгөөд 409*170,000=69,530,000 төгрөг болж байна. Гэвч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 232 дугаар зүйл 232.4 дэх хэсэгт Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй гэж зааж өгсөн байх тул алданги 34,000,000 төгрөгийн 50 хувь 17,000,000 төгрөг байхаар байна.

Иймд нэхэмжлэлийг хүлээн авч, хариуцагч Т.эс хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээний үүрэгт 34,000,000 төгрөг, алданги 17,000,000 төгрөг, нийт 51,000,000 төгрөг гаргуулж өгнө үү гэв. (хх 1-4 дэх тал)

2. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Лхагвадорж нь шүүх хуралдаанд гаргасан өмгөөлөгчийн дүгнэлтдээ:

... ******* ******* ******* ХХК-ийн зүгээс хариуцагч Т.д холбогдуулаад хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээний үлдэгдэл төлбөр 34,000,000 төгрөг, алданги 17,000,000 төгрөг нийт 51,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан. Нэхэмжлэлийн үндэслэл нь ******* ******* ******* ХХК, Т. нарын хооронд 2023 оны 04 сарын 04-ны өдөр дугаартай хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулагдсан. Энэ гэрээгээр ******* ******* ******* ХХК нь нэхэмжлэгч Т.д хууль зүйн зөвлөгөө өгч, түүний хууль ёсны ашиг сонирхлыг тууштай бүрэн хамгаалж, ажилласан. Т. шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр хангагдсан нэхэмжлэлийн үнийн дүнгийн 10 хувьтай тэнцэх хэмжээний төлбөрийг нэхэмжлэгч компанид төлөхөөр үүргийг хүлээсэн. Урьдчилгаа болгож 20,000,000 төгрөгийг төлсөн. ******* ******* ******* ХХК нь ийн өгсөн итгэмжлэлийн дагуу 2023 оны 05 сарын 30-ны өдөр д холбогдуулан 642,982,500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг *******, дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан. Улмаар шүүхээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэлийн хүлээн авч, иргэний хэрэг үүсгэсэн. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч ийн оршин байгаа хаяг тодорхойгүй үндэслэлээр 2023 оны 06 сарын 20-ны өдрийн 15632 дугаартай хэргийг хэрэгсэхгүй болгосон захирамж гарч шийдвэрлэсэн. Үүний дараа яаралтай арга хэмжээ авч хариуцагч ийг Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд хүсэлт гаргаад, Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 08 сарын 02-ны өдрийн 01019 дугаартай шийдвэр гарсан. Тухайн захирамжид Цогт-Эрдэнийг эрэн сурвалжлахыг Дархан-Уул аймгийн Цагдаагийн газарт даалгаж, Дархан-Уул аймгийн Цагдаагийн газраас эрэн сурвалжлаад, ийн оршин байгаа хаягийг олж тогтоон Дархан-Уул аймгийн Цагдаагийн газрын 2023 оны 08 сарын 23-ны өдрийн 4985 дугаартай албан бичгээр ирүүлсэн. Үүнийг гардаж аваад, 5 хоногийн дараа буюу 2023 оны 08 сарын 28-ны өдөр дахиад дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэлээ гаргасан. Нэхэмжлэлийг хүлээж аваад, иргэний хэрэг үүсгэсэн. Улмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нэхэмжлэлийн шаардлагаас 540,000,000 төгрөгийг төлж барагдуулна, үлдсэн мөнгийг хүлээн зөвшөөрөхгүй гэх хариу тайлбарыг ирүүлсэн. Бидний зүгээс Т.д нэн даруй мэдэгдэхэд 102,982,500 төгрөгөөс татгалзаад, 540,000,000 төгрөг дээр эвлэрэхийг хүлээн зөвшөөрч байна гэх хариу и-мэйл рүү ирүүлж зөвшөөрлөө өгсөн. Ингээд 540,000,000 төгрөгийг зөвшөөрүүлж, үлдэгдэл 102,982,500 төгрөгөөс татгалзсан хариуцагчийн зөвшөөрлийг батлуулахаар шүүхэд хүсэлтийг өгсөн. Тус хүсэлтийг хүлээн аваад, дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 09 сарын 25-ны өдрийн 04155 дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж, захирамж гарч хуулийн хүчин төгөлдөр болсон. Мөн ийн хувьд шүүгчийн захирамжид заасан хугацаанд төлбөл зохих хэлбэрээ төлж барагдуулаагүй тул ******* ******* ******* ХХК-ийн зүгээс дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх хуудас бичүүлэх тухай хүсэлтийг гаргаад, шүүхийн зүгээс хүсэлтийг хүлээж аваад, 2023 оны 12 сарын 09-ний өдрийн 02558 дугаартай шүүхийн гүйцэтгэх хуудас, шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх захирамж тус тус гарсан.

******* ******* ******* ХХК нь 2023 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн дугаартай хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээнд заасан үүргийг бүрэн биелүүлж, хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр гаргуулсан. Мөн шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай гүйцэтгэх хуудсыг бичүүлсэн. Иймд ******* ******* ******* ХХК-ийн зүгээс гэрээний үүргээ бүрэн биелүүлсэн тул хариуцагч Т.эс үлдэгдэл төлбөрийг төлөхөөр удаа дараа шаардсан боловч өнөөдрийг хүртэл сайн дураараа төлөөгүй учраас шүүхэд нэхэмжлэл гарсан. Учир нь талуудын хооронд байгуулагдсан хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээний хавсралтын 3-д үлдэгдэл төлбөрийг гэрээний 1.1-д заасан ажлыг гүйцэтгэсэн буюу шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр гарч, төлбөрийг бүрэн барагдуулсан бол үлдэгдэл төлбөрийг шилжүүлнэ гэж заасан байдаг. Гэтэл хариуцагчийн зүгээс гэрээнд заасны дагуу төлбөрийг төлөхгүй явсаар байгаа. Хариуцагч Т., эс 540 сая төгрөгийг бартер эд хөрөнгөөр тогтож, төлбөрийг бүрэн хүлээн авч шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон гэдгээ илэрхийлсэн. Үүнийг авсан мэтээр бидэнд мэдээлэл ирсэн. Талуудын хооронд байгуулагдсан хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээний хавсралтын 5 дахь хэсэгт үйлчлүүлэгч төлбөрийг төлөх хугацааг хэтрүүлсэн тохиолдолд хоног тутамд үнийн дүнгийн 0.5 хувиар тооцно гэж заасан. Энэ үндэслэлээр алданги тооцох үндэслэлтэй байна. 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдрөөс 2024 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийг хүртэл 409 хоног буюу 34,000,000 төгрөгийг 0.5 хувиар бодохоор хоногт 170,000 төгрөгийн алдагдал төлөх тооцоолол гарч байна. Үүнийг 409 хоногт үржүүлэхээр 69,530,000 төгрөг болж байгаа боловч Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-д Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй гэж заасан байх тул 17,000,000 төгрөгийн алдангиа нэхэмжилж байгаа. Иймд Т.эс 51,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Дэмжиж байна гэв. (шүүх хуралдааны тэмдэглэлээс)

3. Хариуцагчийн Т. нь шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

... ******* ланд мэнь ******* ХХК надаас нийт 71,000,000 төгрөгийг нэхэмжилж байна. Би үүнийг үндэслэлгүй гэж бодож байна. Энэ гэрээ анхнаасаа талуудын хүсэл зоригийн илэрхийлэл нэгдмэл байгаагүй. Намайг төөрөгдүүлж, буланд шахаж, дарамтлах байдлаар хийгдсэн гэрээ байгаа юм. Энэ холбогдох гэрээнүүдээр хөдөлшгүй баримтаар тогтоогдоно. Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ олон хуулиудыг зөрчөөд хийгдсэн. Тэгш эрхийн зарчим байхгүй, миний хүсэл зоригийн илэрхийлэл байхгүй, уг нь гэрээнд хоёр тал хүсэл зоригийн илэрхийллээр нэгдсэн байх ёстой. Гэтэл тийм зүйл байхгүй, зөвхөн над дээр хариуцлага хүлээнэ гэсэн заалт байгаа. Энэ гэрээ байгуулахдаа өмгөөлөгч өөртөө хариуцлага хүлээлгэх зүйл заалт оруулж өгөхийг ******* тухай хуулиар, ёс зүйн дүрмээр заах ёстой. Би гэх хүнээс 540,000,000 төгрөгийн өр авлагатай байсан. Эхэндээ 471 сая төгрөгийг авч чадахгүй байж байгаад 2022 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр өмгөөлөгчөөс зөвлөгөө авсан. Тэгэхэд надад өө асуудалгүй аваад өгье, чи санаа зоволтгүй байж бай, би 100 хувь авч өгч чадна гэж амласан. Надтай гэрээ байгуул гэсэн. Би өмнө ингээд худалдах, худалдан авах гэрээ байгуулсан гэхэд би чамд хууль ёсны гэрээ хийж өгнө гээд хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээг байгуулсан. Манай бэр дүү энэ газар сайн өмгөөлөгчтэй гэх сургаар сонсож уулзсан. Надад төлбөр барагдуулах гэрээг тэй хийж өгсөн. Би өмнө нь зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулаад, надад мөнгөө өгч чадахгүй бол 4 айлын 2800 м.кв талбай бүхий газартай байшингаа өгөхөөр тохирсон байсан. Энийг өмгөөлөгч хараад өө наадхыг чинь хуулийн дагуу болгохгүй бол болохгүй. Хуулийн дагуу болгож албажуулъя, 3,000,000 төгрөг өг гэсэн. 2023 оны 01 дүгээр сарын 13-ны 23/01 дугаартай барьцааны гэрээ байгуулахад хууль зүйн туслалцаа үзүүлнэ гэх үндэслэлээр гэрээ хийгээд 3,000,000 төгрөг авсан. Үүний хөлсөнд надад 2023 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр тэй төлбөр барагдуулах гэрээ хийж өгсөн. 2023 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн гэрээг хийхэд намайг өөрийн хүсэлт зоригийн үндсэн дээр нэгдсэн гэж байсан. Энэ гэрээг хийхэд намайг төөрөгдүүлж хийсэн. Би энэ хүн мөнгөө төлөхгүй бол яах вэ? гэхэд өмгөөлөгч маань энэ гэрээний 4 дэх хэсэгт хариуцлага гэж оруулсан байгаа. Үүнд төлбөр төлөгч энэхүү гэрээний 3.1-д заасан төлбөрийг хугацаандаа төлөөгүй тохиолдолд дээрх газрын эрх ба хаусыг худалдан борлуулж, хохирлоо барагдуулна гэх. Өмгөөлөгч надад анхнаасаа амласан. Санаа зоволтгүй хугацаандаа мөнгөө өгөхгүй бол шүүхэд хандаад шүүхээр шийдвэрийг нь гаргуулаад, албадан гүйцэтгүүлээд, худалдан борлуулаад чиний мөнгийг гаргуулаад өгнө гэсэн. Надаас өмгөөллийн хөлс гэж нэхэж байгаа. Гэрээний 4.4 дэх хэсэгт гэрээнд заасан үүргээ биелүүлээгүйн улмаас төлбөр авагчид үүсэх аливаа хохирол, төлбөр, өмгөөллийн үйлчилгээний хөлс, үүнтэй холбоотойгоор гарах бүхий л зардал улсын тэмдэгтийн хураамж гэх мэтийг төлбөр төлөгч дангаараа бүрэн хариуцна. Чамаас нэг ч төгрөг гарахгүй, асуудлыг дуусгаад өгнө. Энэтэй гарах зардлыг хариуцна гэж заагаад өгсөн. Энэ гэрээ надад байсан болохоор би тухайн үед өмгөөлөгчдөө баярлалаа гээд салсан. Төлбөр төлөх хугацаагаар 2023 оны 02 дугаар сарын 15-ны өдөр 100 сая төгрөг, 2023 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр 192 сая төгрөг, 2023 оны 6 дугаар сард 155,715,000 төгрөг өгнө гээд тус тус заасан. Гэтэл энэ мөнгөө өгөөгүй. Би хараад л байсан өгөөгүй, алга болсон. Тэгэхээр нь би өмгөөлөгчид Энэ хүн мөнгөө өгдөггүй ээ одоо би яах вэ? гэж хэлсэн. Өмгөөлөгчийг машинаа засуулаад явж байхад нь би очиж уулзсан. Дараа нь ажлын байранд нь очиж уулзсан. Тэгэхэд Өө чи асуудалгүй, надад 20 сая төгрөг өг гэж хэлсэн. Чи юу ч авахгүй үлдэх гээд байна. Яаралтай шүүхэд хандахгүй бол болохгүй гэсэн. Би юун мөнгө билээ гэхэд наа чинь ажлын хөлс гэсэн. Намайг буланд шахсан байдаг. Би өмгөөлөгчдөө итгэсэн. Надад ямар ч эрх зүйн чадамж байгаагүй. Би сэтгэл санаагаар унаад, хаана явж байгаагаа мэдэхгүй, дээшээ тэнгэр хатуу, доошоо газар хатуу яах учраа олохгүй явж байсан. Анхан, давах, дээд шатны гээд олон хүндрэл гарна. Цаг хугацааны хувьд ч их зүйл болно. Тийм болохоор 20 сая төгрөг болно гэсэн. Тухайн үед надад ямар ч мөнгө төгрөг байгаагүй. Хүнээс хүүтэй зээлээд 20 сая төгрөг өгсөн. 2023 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр гэрээ байгуулж, 3,000,000 төгрөгийг хувийн дансанд, 20 сая төгрөгийг компанийн дансанд хийсэн. Ингээд 23 сая төгрөгийг өгсөн. Энэ гэрээг би энийг уншиж танилцаагүй, алданги тооцно гээд банк санхүүгийн луйврын шинж чанартай гэрээ байсан гэв.(шүүх хуралдааны тэмдэглэлээс)

4. Хариуцагч Т. нь шүүхэд ирүүлсэн сөрөг нэхэмжлэлийн шаардлагадаа:

... ******* ******* консалтиннг ХХН-ийн захирал өмгөөлөгч нь ИХШХШ тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.4.1-д “Монгол Улсын үндсэн хууль, бусад хууль болон хуульч, өмгөөлөгчийн ёс зүйн хэм хэмжээг чанд сахих”, мөн хуулийн 34.4.3-д Үйлчлүүлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлын эсрэг аливаа үйлдэл хийхгүй байх гэсэн хуулийг тус тус зөрчсөн. Өмгөөлөгчийн ёс зүйд баримтлах зарчим болон цээрлэх ёстой, өмгөөллийн хөлсөнд хамаарахгүй “нэмэлт буюу өндөр хөлс нэхэхийг цээрлэх” гэсэн хуулийн хориглох хэм хэмжээг зөрчиж хэлцэл хийсэн нь иргэний миний хууль ёсны ашиг сонирхлыг хуулийн хүрээнд тууштай хамгаалах биш харин үйлчлүүлэгчийнхээ эсрэг хууль бус үйлдэл хийж их хэмжээний мөнгө нэхэмжилсэн үйлдэл гаргаж байна.

Хариуцагч өмгөөллийн ******* ******* ХХН нь 2023 оны 01 сарын 13-нд дугаартай Хууль зүйн туслалцаа үзүүлэх тухай гэрээ, гэрээний хавсралтыг тус тус Т. надтай байгуулж, 3,000,000 төгрөгийг нийт ажлын хөлс байхаар тохиролцоод Хаан банкны тоот дансаар шилжүүлж авсан. Мөнгө аваад тус гэрээний 1.1-д зааснаар барьцааны гэрээ байгуулах, зөвлөх үйлчилгээ үзүүлээд гэрээний хугацаа мөн өдрөөр дуусгавар болсон гэж тайлбарласан. Төлбөрөө авсны дараа уулзаагүй, эрх зүйн туслалцаа үзүүлээгүй 2 сар гаруй хугацаанд холбогдоогүй.

Хэсэг хугацааны дараа 2023 оны 04 сарын 04-ний өдөр дуудаж уулзаад дугаар гэрээ болон гэрээний хавсралтыг тус тус дахин байгуулна гэж тулган шаардсан. 20 сая төгрөг олж өг, би чиний хариуцагч болох эс авах авлагыг авч өгье, надад эхлээд төлбөрөө төл тэгж байж хэрэг маргааныг чинь шийдвэрлүүлнэ гэж шантаажилж дарамталсан.

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д Дараах хэлцэл хүчин төгөлдөр бус байна, үүнд мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д Хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлцэл хийсэн бол хүчин төгөлдөр бус байхаар хуульд заажээ.

******* ******* ******* ХХК(РД:) захирал , хууль зүйн туслалцаа үзүүлэх нэртэй байгуулсан 2023 оны 04 сарын 04-ний өдрийн дугаар гэрээг хийхдээ Т. миний хуулийн мэдлэггүй, сул дорой, аргаа барсан байдлыг ашиглан, хууран мэхэлж хийсэн мөлжлөгийн шинж чанартай хэлцэл бөгөөд зан суртахууны хэм хэмжээнд илт харшилсан хэлцэл ба хүчин төгөлдөр бус хэлцэл хийсэн.

Өмгөөлөл гэдэг нь үйлчлүүлэгчдээ мэргэжлийн эрх зүйн туслалцаа үзүүлэхдээ хууль дээдлэн, шударга ёсыг сахин, хүний эрх, эрх чөлөөг эрхэмлэн, хүнлэг энэрэнгүй байж хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, нийгэмд шударга ёсыг тогтоохын төлөө үйлчлэх ёстой гэсэн үндсэн зорилготой гэж, мөн эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээгээр мөнгө хүүлж ашиг олох, үйлчлүүлэгчээсээ өндөр хөлс шаардахыг хориглоно гэж өмгөөлөгчийн ёс зүйн дүрэмд заасан байхад дүрмээ зөрчин шунахай, хүн чанаргүй үйлдэл хийж дарамталж байгаа нь хуульд нийцэхгүй юм. Энэ үйлдлийнх нь талаар ч МӨХ мэргэжлийн хариуцлагын хороонд гомдол гаргасан ба өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх эрх нь түдгэлзүүлсэн гэсэн хариу ирсэн.

Миний бие иргэн тэй өөрөө ярилцаад бид хоорондоо эвлэрээд ээдрээ төвөггүйгээр маргаанаа хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр 2023 оны 09 сарын 25-нд дүүргийн шүүхийн дугаартай захирамж гарсан. Өмгөөлөгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд буюу хуралд оролцоогүй болно. Т. надад ******* ******* ******* ХХН нь эрх зүйн туслалцаа тууштай үзүүлээгүй, ИХШХШ тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.3-д заасан Өмгөөлөгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох, 34.3.1-ээс 34.3.19-д заасан эрх эдлэхээр хуульчилсан байна. Гэтэл эдгээр эрхийг хэрэгжүүлэх шаардлага гаралгүйгээр шүүх хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн. Тодорхой ажил үйлчилгээ, үйл ажиллагаа хийгдээгүй эрх зүйн туслалцаа аваагүй, өмгөөлөгч ажиллах шаардлага гараагүй.

Гэтэл өмгөөлөгч нь үйлчлүүлэгчийнхээ хуулийн мэдлэггүй байдлыг ашиглан эсрэг үйлдэл хийж, нэхэмжлэл гаргасан нь миний эрх зүйн байдлыг дордуулж, амьдралын чанарт сөргөөр нөлөөлж байна. Би жирийн үйлдвэрийн ажилтан хүн, ажил хийсэн орлогоороо амьдардаг, бөөрний өвчтэй, байнгын эмнэлгийн хяналтад байдаг. Эрүүл мэнд, ахуй амьдралын хувьд хүрэлцээ муутай, хоёр хүүхдэд тэтгэвэр төлдөг, тэтгэврийн насны ээжтэйгээ амьдардаг юм. Миний эрх ашиг маш их зөрчигдөж, эдийн засгийн дарамтаас гарч чадахгүй өрнөөс өрний хооронд амьдарч байна. Учир нь нэхэмжлэгч ******* ******* ******* ХХН нь чиний асуудлыг шүүх шийдвэрлэхээс өмнө хохиролгүй болгож, мөнгийг чинь авч өгнө 20,000,000 төгрөг олж өг гэснээр би өр тавьж, мөнгө олж өгсөн.

******* ******* ******* ХХК нь үйлчлүүлэгчийнхээ эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хуульд үл харшлах арга, хэрэгслийг ашиглан бүрэн тууштай хамгаалах үүрэгтэй байхаар холбогдох хууль нь зохицуулсан байдаг байхад удаа дараа дарамталж хуулиа дээдлэхгүй зөрчиж байна. Улмаар зөрчиж хийсэн хэлцлээ ашиглан үндэслэлгүйгээр хөрөнгөжих байдлаар 23,000,000 төгрөг авсан атал түүнээс алданги тооцож нийт гэрээний үлдэгдэл төлбөр 34,000,000, алданги 17,000,000 нийт 51,000,000 төгрөг гаргуулахаар их хэмжээний төлбөр үндэслэлгүйгээр нэхэмжилж байна.

Иймд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д зааснаар гэрээний агуулгаараа зан суртахууны хэм хэмжээнд харшилсан, хуулийн хориглох хэм хэмжээг зөрчиж хийсэн хэлцэл тул 2023 оны 04 сарын 04-ний өдрийн №23015 дугаар гэрээ болон мөн өдрийн гэрээний хавсралтыг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоох, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5, мөн хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар ******* ******* ******* ХХН-ийн захирал өөс 20,000,000 төгрөг гаргуулж өгнө үү гэв.

5. Шүүхээс: зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг бүхэлд нь шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ******* ******* ХХК нь хариуцагч Т.д холбогдуулан хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээний үлдэгдэл төлбөр болох 34 000 000 төгрөг, алданги 17 000 000 төгрөг нийт 51 000 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Т. нь 2023 оны 4 сарын 4-ний өдрийн гэрээ болон мөн гэрээний хавсралтыг тус тус хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгох, өмгөөллийн хөлсөнд хамаарахгүй “нэмэлт буюу өндөр хөлс авсан 20 000 000 төгрөгийг буцаан гаргуулахыг хүссэн сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасныг нэхэмжлэгч эс зөвшөөрч байна.

Хэрэгт авагдсан хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр нэхэмжлэгч ******* ******* ХХК нь 2015 оны 9 сарын 02-ны өдрөөс улсын бүртгэлд бүртгэгдэж, гүйцэтгэх удирдлагаар ийг томилсон байх ба компанийг төлөөлөх эрхийг итгэмжлэлээр олгосны дагуу тус шүүхэд нэхэмжлэл гаргасан нь Иргэний хуулийн 62 дугаар зүйлийн 62.1, 62.3, 63, 64 дүгээр зүйлд заасныг зөрчөөгүй байна.

Нэхэмжлэгч ******* ******* ХХК-ны итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгч Б.Лхагвадорж нар шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг ....Т.тэй ******* ******* ХХК-ны захирал 2023 оны 4 сарын 04-ний өдөр ийн нэхэмжлэлтэй д холбогдох иргэний маргаанд хууль зүйн зөвлөгөө өгөхөөр гэрээ байгуулсан. Нэхэмжлэгчийн зүгээс хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээнд заасан үүргээ бүрэн биелүүлж, ийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалан ажилласан болно. Гэрээг хүлээн зөвшөөрч Т. гарын үсэг зурсан. Энэ нь талуудын эрх ашиг сонирхолд нийцсэн хүчин төгөлдөр гэрээ мөн. Гэрээнд зааснаар шүүхийн шийдвэрт дурдсан 540 000 000 төгрөг нь гэрээний нийт үнийн дүн бөгөөд үүний 10 хувь болох 54 000 000 төгрөг нь ажлын хөлс юм. Үүнээс 20 000 000 төгрөгийг хариуцагч хугацаанд нь төлсөн. Үлдэгдэл 34 000 000 төгрөгийг төлөөгүй тул гэрээний хавсралтад зааснаар алданги 50 хувиар тооцож 17 000 000 төгрөг нийт 51 000 000 төгрөгийг нэхэмжилж байна гэж тайлбарласан.

Хариуцагч татгалзлын үндэслэлийг ... би эс мөнгөө авч чадахгүй байсан тул өмгөөлөгчтэй очиж уулзсан. Тэгэхэд та 2-ын байгуулсан гэрээнд дутуу зүйл их байна гэж хэлээд тэй дахин гэрээ байгуулж, түүний өмчлөлийн эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар, өмгөөллийн хөлсийг хариуцах заалт оруулсан. Ингээд энэ гэрээний дагуу та мөнгөө авна, хэрэв өгөхгүй бол барьцаа хөрөнгөөр үүргийг гүйцэтгүүлнэ, өмгөөлөгчийн хөлсийг хариуцна гэж хэлсэн боловч мөнгөө өгөөгүй. Би тухайн үед өмгөөлөгчийн өөрийнх нь данс руу 3 сая төгрөг шилжүүлсэн. Ингээд дахин өмгөөлөгчтэй уулзахад намайг гэртээ байж байхад мөнгийг чинь бүрэн олж өгнө гэж ярьсан болохоор гэрээ байгуулж 20 сая төгрөг компанийнх нь дансанд шилжүүлсэн. Гэтэл шүүх дээр бид 2 эвлэрч шийдвэр гарсан боловч одоо хүртэл мөнгөө бүрэн авч чадаагүй, дээрээс нь өөрөө сайн ухаж ойлгоогүйн улмаас нэмж 20 сая төгрөг өмгөөлөгчийн хөлсөнд өгч давхар хохирсон. Намайг хууран мэхэлж, ноцтой төөрөгдүүлж гэрээ байгуулсан тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

Хариуцагч сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг ... ******* ******* ******* ХХН-ийн захирал өмгөөлөгч нь ИХШХШ тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.4.1-д “Монгол Улсын үндсэн хууль, бусад хууль болон хуульч, өмгөөлөгчийн ёс зүйн хэм хэмжээг чанд сахих”, мөн хуулийн 34.4.3-д Үйлчлүүлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлын эсрэг аливаа үйлдэл хийхгүй байх гэсэн хуулийг тус тус зөрчсөн. Өмгөөлөгчийн ёс зүйд баримтлах зарчим болон цээрлэх ёстой, өмгөөллийн хөлсөнд хамаарахгүй “нэмэлт буюу өндөр хөлс нэхэхийг цээрлэх” гэсэн хуулийн хориглох хэм хэмжээг зөрчиж хэлцэл хийсэн нь иргэний миний хууль ёсны ашиг сонирхлыг хуулийн хүрээнд тууштай хамгаалах биш харин үйлчлүүлэгчийнхээ эсрэг хууль бус үйлдэл хийж их хэмжээний мөнгө нэхэмжилсэн үйлдэл гаргаж байна. Мөн Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д Дараах хэлцэл хүчин төгөлдөр бус байна, үүнд мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д Хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлцэл хийсэн бол хүчин төгөлдөр бус байхаар хуульд заажээ.

******* ******* ******* ХХК(РД:) захирал , хууль зүйн туслалцаа үзүүлэх нэртэй байгуулсан 2023 оны 04 сарын 04-ний өдрийн дугаар гэрээг хийхдээ Т. миний хуулийн мэдлэггүй, сул дорой, аргаа барсан байдлыг ашиглан, хууран мэхэлж хийсэн мөлжлөгийн шинж чанартай хэлцэл бөгөөд зан суртахууны хэм хэмжээнд илт харшилсан хэлцэл ба хүчин төгөлдөр бус хэлцэл хийсэн.

Өмгөөлөл гэдэг нь үйлчлүүлэгчдээ мэргэжлийн эрх зүйн туслалцаа үзүүлэхдээ хууль дээдлэн, шударга ёсыг сахин, хүний эрх, эрх чөлөөг эрхэмлэн, хүнлэг энэрэнгүй байж хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, нийгэмд шударга ёсыг тогтоохын төлөө үйлчлэх ёстой гэсэн үндсэн зорилготой гэж, мөн эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээгээр мөнгө хүүлж ашиг олох, үйлчлүүлэгчээсээ өндөр хөлс шаардахыг хориглоно гэж өмгөөлөгчийн ёс зүйн дүрэмд заасан байхад дүрмээ зөрчин шунахай, хүн чанаргүй үйлдэл хийж дарамталж байгаа нь хуульд нийцэхгүй юм. ...Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д зааснаар гэрээний агуулгаараа зан суртахууны хэм хэмжээнд харшилсан, хуулийн хориглох хэм хэмжээг зөрчиж хийсэн хэлцэл тул 2023 оны 04 сарын 04-ний өдрийн №23015 дугаар гэрээ болон мөн өдрийн гэрээний хавсралтыг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоох, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5, мөн хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар ******* ******* ******* ХХН-ийн захирал өөс 20,000,000 төгрөг гаргуулж өгнө үү гэж тайлбарласан.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан ...хариуцагч Т. нь гэрээг уншиж танилцаад гарын үсэг зурсан нь тайлбараас харагдаж байна. Хэлцэл талуудын хооронд ямар нэгэн дарамт шахалт үзүүлээгүй хийгдсэн тул хүчин төгөлдөр гэж тайлбарласан.

Хэрэгт авагдсан 2023 оны 4 сарын 04-ний өдрийн дугаартай Хууль зүйн туслалцаа үзүүлэх тухай гэрээгээр нэг талаас ******* ******* ХХН, нөгөө талаас Т. нар харилцан тохиролцож ийн нэхэмжлэлтэй д холбогдох иргэний маргаанд нэхэмжлэгч Т.д хууль зүйн зөвлөх үйлчилгээ үзүүлэх, уг гэрээний хугацаа 2023 оны 4 сарын 4-ний өдрөөс гэрээний маргааны талаар хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр гарснаар дуусгавар болох, тус гэрээний хавсралтаар гэрээний нийт ажлын хөлс нь шүүхийн хүчин төгөлдөр болсон шийдвэрийн үнийн дүнгийн 10 хувь байхаар, ажлын хөлсний урьдчилгаа төлбөр 20 000 000 төгрөг, үлдэгдэл төлбөрийг ажлыг гүйцэтгэснээр буюу хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр гарч, хохирол төлбөр бүрэн барагдуулснаар үйлчлүүлэгч нь зөвлөхөд шилжүүлэхээр, хөлс төлөх хугацаа хэтрүүлсэн тохиолдолд хоног тутам гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар тооцон алданги төлөхөөр тохиролцжээ.

Дээрх гэрээ нь талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхийн дагуу талуудын хүсэл зоригийн илэрхийлэл болсон, хуульд заасан хэлбэрийг хангасан буюу Иргэний хуулийн 40, 42, 189 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангасан хүчин төгөлдөр хэлцэл байна.

Гэрээний дагуу хариуцагч Т. 20 000 000 төгрөгийн урьдчилгаа төлсөн талаар талууд тайлбар гаргаж маргаагүй болно.

Дээрх гэрээгээр нэг талаас өмгөөллийн зөвлөх үйлчилгээ үзүүлэх, нөгөө талаас хөлс төлөх үүрэг хүлээхээр тохиролцсон нь талуудын хооронд Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-д заасан Хөлсөөр ажиллах гэрээний харилцаа үүссэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Талууд гэрээгээр ажил гүйцэтгэсний хөлсийг ажил, үйлчилгээг хийж гүйцэтгэсний дараа төлөхөөр тохиролцсон нь Иргэний хуулийн 360 дугаар зүйлийн 360.1-д заасантай нийцсэн байна.

Нэхэмжлэгчээс шаардлагатайгаа холбогдуулан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2023 оны 8 сарын 28-ны өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэл, дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 6 сарын 20-ны өдрийн Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж, Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 8 сарын 02-ны өдрийн шийдвэр, дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 9 сарын 25-ны өдрийн дугаартай Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай захирамж, шүүхийн гүйцэтгэх хуудас, шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай баримтыг ирүүлжээ.

Дээрх баримтуудаар нэхэмжлэгч нь Т.тэй байгуулсан гэрээний дагуу түүнийг төлөөлөн д холбогдуулан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч шүүхээс хариуцагчийн хаяг тодорхойгүй гэсэн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон, улмаар хариуцагчийг эрэн сурвалжлуулах хүсэлтийг Дархан-Уул аймаг дахь иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргаж шийдвэрлүүлсний дагуу хариуцагчийн хаяг тодорхой болсны дараа дахин шүүхэд хандсан болон хариуцагч нь шүүхийн дуудсанаар ирж нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг зөвшөөрснийг дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 9 сарын 25-ны өдрийн дугаартай Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай захирамжаар баталж шийдвэрлэжээ.

Улмаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс хүсэлт гаргаж шүүхийн шийдвэрийг албадан биелүүлэх захирамж гаргуулсан үйл баримт тогтоогдож байна.

            Нэхэмжлэгч нь гэрээний 1.2-т заасан ... хууль зүйн зөвлөх үйлчилгээ маргааны талаар хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр гарснаар дуусгавар болсон, гэрээнд зааснаар ажлын хөлс нь шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийн үнийн дүн болох 540 000 000 төгрөг, үүний 10 хувь буюу 54 000 000 төгрөг, урьдчилгаа төлбөр 20 000 000 төгрөгийг хасч 34 000 000 төгрөгийг төлөх үүрэгтэй. Гэвч хариуцагч нь үүргээ биелүүлэхгүй байгаа тул алданги тооцож 51 000 000 төгрөг гаргуулна гэж маргаж байгаа боловч гэрээний хавсралт 3-т ...үлдэгдэл төлбөрийг гэрээний 1.1-д заасан ажлыг гүйцэтгэснээр буюу  хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр гарч, хохирол төлбөр бүрэн барагдуулснаар үйлчлүүлэгч нь зөвлөхөд шилжүүлнэ гэсэн тохиролцоог бүрэн хангасан гэж үзэхгүй юм.

            Тодруулбал нэхэмжлэгч талаас шүүхийн шийдвэр гарч, гүйцэтгэх хуудас бичигдэж, улмаас шүүхийн шийдвэрт дурдсан төлбөр бүрэн барагдаж, хариуцагч ийн хохирол бүрэн барагдсан гэж тайлбар гаргаж, гэрчээр ийг асуулгасан боловч хариуцагч нь шүүх хуралдаанд шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны явцад эс дүүргийн ******* хороо, ******* *******  байрлалтай 4 айлын эзэмшлийн 2800 м2 эрхийн гэрчилгээтэй газар, 60 хувийн гүйцэтгэлтэй 330 мкв үл хөдлөх хөрөнгийг 380 000 000 төгрөгт тохирч авсан, гэр бүлийн хамаарал бүхий хүмүүсийн нэр дээр шилжүүлсэн, үлдэгдэл төлбөрөө аваагүй байгаа гэсэн мэдүүлэг болон Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2025 оны 9 сарын 15-ны өдрийн дугаартай албан бичгээр төлбөрийн асуудал шийдвэрлэгдээгүй болох нь тогтоогдож нэхэмжлэгчийн тайлбар үгүйсгэгдэж байна.

            Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нь талуудын хооронд байгуулсан гэрээгээр хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр гарч, хохирол төлбөр бүрэн барагдуулснаар хууль зүйн зөвлөх үйлчилгээ дуусгавар болохоор тохиролцсоныг бүрэн биелүүлээгүй, Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-д  гэрээнд заасан үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор шударгаар гүйцэтгэх үүргээ биелүүлээгүй байна.

            Иймд нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 361 дүгээр зүйлийн 361.1-д хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол ажиллагч нь гэрээнд заасан ажил, үйлчилгээг биечлэн гүйцэтгэх бөгөөд үүргийг бусдад шилжүүлж болохгүй гэж заасан шаардлагыг хангаагүй болох нь хэрэгт авагдсан нотолгооны хэрэгсэлүүдээр тогтоогдож байх тул хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээний үлдэгдэл төлбөр болох 34 000 000 төгрөг, алданги 17 000 000 төгрөг нийт 51 000 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах үндэслэлгүй байна.

            Сөрөг нэхэмжлэлийн талаар

            Хариуцагч Т. нь талуудын хооронд байгуулсан 2023 оны 4 сарын 4-ний өдрийн дугаартай Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ болон гэрээний хавсралтыг тус тус хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгох, өмгөөллийн хөлсөнд хамаарахгүй “нэмэлт буюу өндөр хөлс авсан 20 000 000 төгрөгийг буцаан гаргуулахыг хүссэн сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрсөн байна.

Иргэний хуулийн 56 дугаар зүйлд хүчин төгөлдөр бус байх хэлцлийг зохицуулсан. Үүнд 56.1.1-56.1.10 заасан хэлцлүүд нь хийсэн цагаасаа хүчин төгөлдөр бус байх хэлцэл болох ба түүний үр дагаврыг арилгуулахаар сонирхогч этгээд шаардаж болно.

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан “хууль зөрчсөн” гэж хуулийн хориглох хэм хэмжээг зөрчсөн, эсхүл хуулийн шаардлагыг хангаагүй хэлцэл хамаарах ба энэ зөрчил нь хэлцлийн эрх зүйн үндэслэлтэй байх зарчимд нийцэхгүй байхыг хэлнэ гэж  Улсын дээд шүүхийн тогтоолд тайлбарласан.

Хариуцагч нь сөрөг нэхэмжлэлийн шаардлагадаа нэхэмжлэгч ******* Ланд мэнь ХХК нь ИХШХШ тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.4.1-д “Монгол Улсын үндсэн хууль, бусад хууль болон хуульч, өмгөөлөгчийн ёс зүйн хэм хэмжээг чанд сахих”, мөн хуулийн 34.4.3-д Үйлчлүүлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлын эсрэг аливаа үйлдэл хийхгүй байх гэсэн хуулийг тус тус зөрчсөн гэж тайлбарлажээ.

Гэвч талуудын хооронд байгуулсан Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ нь хуулийн хориглох хэм хэмжээг зөрчсөн, хуулийн шаардлагыг хангаагүй хэлцэлд хамаарахгүй байх ба харин талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхийн дагуу талуудын хүсэл зоригийн илэрхийлэл болсон, хуульд заасан хэлбэрийг хангасан хүчин төгөлдөр хэлцэл тул хариуцагчийн татгалзал үндэслэлгүй байна.

            Шүүх хуульд заасан үндэслэл, журмын дагуу сонирхогч этгээдийн нэхэмжлэлээр хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцож болох хэлцлийг хуулиар зохицуулсан.

Хариуцагч нь өмгөөллийн ******* ******* ХХН нь 2023 оны 01 сарын 13-нд дугаартай Хууль зүйн туслалцаа үзүүлэх тухай гэрээ, гэрээний хавсралтыг тус тус Т. надтай байгуулж, 3,000,000 төгрөгийг нийт ажлын хөлс байхаар тохиролцоод Хаан банкны тоот дансаар шилжүүлж авсан. Мөнгө аваад тус гэрээний 1.1-д зааснаар барьцааны гэрээ байгуулах, зөвлөх үйлчилгээ үзүүлээд гэрээний хугацаа мөн өдрөөр дуусгавар болсон гэж тайлбарласан. Төлбөрөө авсны дараа уулзаагүй, эрх зүйн туслалцаа үзүүлээгүй 2 сар гаруй хугацаанд холбогдоогүй. Хэсэг хугацааны дараа 2023 оны 04 сарын 04-ний өдөр дуудаж уулзаад дугаар гэрээ болон гэрээний хавсралтыг тус тус дахин байгуулна гэж тулган шаардсан. 20 сая төгрөг олж өг, би чиний хариуцагч болох эс авах авлагыг авч өгье, надад эхлээд төлбөрөө төл тэгж байж хэрэг маргааныг чинь шийдвэрлүүлнэ гэж шантаажилж дарамталсан гэж татгалзлын үндэслэлийг тайлбарласан.

Хариуцагч Т. нь ******* ******* ХХК-тай 2023 оны 01 сарын 13-нд дугаартай Хууль зүйн туслалцаа үзүүлэх тухай гэрээ, гэрээний хавсралтыг тус тус Т. надтай байгуулж, 3,000,000 төгрөгийг нийт ажлын хөлс байхаар тохиролцоод Хаан банкны тоот дансаар шилжүүлж авсан гэж тайлбар гаргаж байгаа боловч энэ гэрээний талаар хэн аль нь маргаагүй, шаардлага гаргаагүй тул уг гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар шүүхээс дүгнэлт хийх үндэслэлгүй.

Харин дахин 2023 оны 04 сарын 04-ний өдөр дуудаж уулзаад дугаар гэрээ болон гэрээний хавсралтыг тус тус дахин байгуулахдаа тулган шаардсан, шантаажилж, дарамталсан гэж тайлбар гаргасан боловч хүч хэрэглэсэн буюу хүч хэрэглэхээр заналхийлж хэлцэл хийсэн байдал хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдохгүй байна.

Хариуцагч нь шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ... нэхэмжлэгч ******* ******* ******* ХХН нь “чиний асуудлыг шүүх шийдвэрлэхээс өмнө хохиролгүй болгож, мөнгийг чинь авч өгнө 20,000,000 төгрөг олж өг гэснээр би өр тавьж, мөнгө олж өгсөн” гэсэн тайлбараар ноцтой төөрөгдөж хийсэн хэлцлийн гол шинж болох хүссэн хэлцлийнхээ агуулгыг андуурч эндүүрсэн гэсэн нөхцөл байдал үгүйсгэгдэж байх ба өөрийн бусдаас авах төлбөрийг гаргуулахад хууль зүйн үйлчилгээ авахаар тохиролцож ажил, үйлчилгээ авсан байдал тогтоогдож байна.

Иймд хариуцагчийн гаргасан 2023 оны 4 сарын 4-ний өдрийн дугаартай Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ болон гэрээний хавсралтыг тус тус хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгох, өмгөөллийн хөлсөнд хамаарахгүй “нэмэлт буюу өндөр хөлс авсан 20 000 000 төгрөгийг буцаан гаргуулахыг хүссэн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1, 56 дугаар зүйлийн 56.1.1, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч ******* ******* ХХК-ийн хариуцагч Т.эс 51 000 000 төгрөг гаргуулах, хариуцагчийн 2023 оны 4 сарын 4-ний өдрийн дугаартай Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ болон гэрээний хавсралтыг тус тус хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгох, өмгөөллийн хөлсөнд хамаарахгүй “нэмэлт буюу өндөр хөлс авсан 20 000 000 төгрөгийг буцаан гаргуулахыг хүссэн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 412950 төгрөг, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 257950 төгрөгийг тус тус төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Д.АЛТАНТУЯА