Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2026 оны 05 сарын 20 өдөр

Дугаар 128/ШШ2026/0510

 

2026 05 20 128/ШШ2026/0510

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Батзориг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 4 дүгээр танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Гомдол гаргагч: Б т ХХК

Хариуцагч: Нийслэлийн Байгаль орчны газрын улсын байцаагч Б.Э

Маргааны төрөл: Улсын байцаагч Б.Э******* 2026 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн Зөрчилд шийтгэл оногдуулах тухай №******* дугаар шийтгэлийн хуудсыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1-д заасны дагуу хүчингүй болгуулах-ыг хүссэн шаардлага бүхий маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Гомдол гаргагчийн төлөөлөгч В.Б, хариуцагч Б.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Алтантуул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Гомдол гаргагч Б т ХК-иас шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэлдээ: Улсын байцаагч Б. Э******* нь 2026 оны 1 дүгээр сарын 22-ны өдрийн Зөрчилд шийтгэл оногдуулах тухай №******* дугаартай шийтгэл дурдсанаар иргэн В.Б миний СБД-ийн 9-р хорооны нуурын гудамжны болон ******* тоот дах үл хөдлөх хөрөнгө дэх саарал усны худагт Зөрчлийн тухай хуулийн 7.15-р зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т Цооног өрөмдөх зөвшөөрөлгүйгээр газрын доорх усыг ашигласан гэж заасан үндэслэлээр миний эзэмшиж буй боловч тухайн байршилд үйл ажиллагаа явуулдаггүй Б Т ХХК-д шийтгэл оногдуулсан байна.

1. Иргэн В.Б миний бие 2008 онд СБД-ийн 9-р хорооны нуурын гудамжны ******* тоотод байрлах үл хөдлөх хөрөнгийг худалдан авч амьдарч, 2021 онд СБД-ийн 9-р хорооны нуурын гудамжны тоотод байрлах үл хөдлөх хөрөнгийг худалдан авч авто засварын сэлбэгийн дэлгүүр нээн хуулийн этгээдийн хувьд бус хувь хүн, иргэн В.Бы хувьд үйл ажиллагаа эрхэлж ирсэн билээ. Б Т ХХК нь СХД дүүрэгт байрлалтай дэлгүүр ажиллуулж байсан бөгөөд одоогоор тогтвортой үйл ажиллагаа эрхэлдэггүй мөн миний СБД- дэх үл хөдлөх хөрөнгө дотор үйл ажиллагаа явуулж байгаагүй, тухайн хөрөнгийн хууль ёсны өмчлөгч бөгөөд хариуцагч нь хувь хүн иргэн В. Б тул тухайн улсын байцаагч Б.Э******* гаргасан шийтгэл миний эзэмшиж буй үйл ажиллагаа явуулдаггүй Б Т ХХК-д бус иргэн В.Б******* шийтгэл оногдуулах ёстой гэж үзэж байна.

2. Иргэн В. Б миний бие 2008 онд СБД-ийн 9-р хорооны нуурын гудамжны ******* тоотод 2014 онд орон сууцны барилга барих зорилгоор 2 цооног өрөмдөж талбайн инженер-геологийн судалгаа дүгнэлт хийлгэхдээ нэг цооногийг техникийн зориулалттай саарал усны худаг болгон монтажлуулсан нь тус Г******* ХХК-ийн судалгааны дүгнэлтээр нотлогддог билээ. Тиймээс манай худаг нь гүний ус бус саарал усыг хэрэглэдэг тул Зөрчлийн тухай хуулийн 7.15-р зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т Цооног өрөмдөх зөвшөөрөлгүйгээр газрын доорх усыг ашигласан гэсэн заалтад хамаарахгүй мөн Зөрчлийн тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.5 дугаар зүйлийн 3-д заасан хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн тул тухайн хуулийн 1.5 дугаар зүйлийн 1-д заасны дагуу Хуульд өөрөөр заагаагүй бол зөрчил үйлдсэнээс хойш дараах хугацаа өнгөрсөн бол зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулахгүй гэх хуулийг зөрчсөн гэж үзэж буй тул Зөрчилд шийтгэл оногдуулах тухай №******* дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Гомдол гаргагчийн төлөөлөгч В.Б шүүх хуралдаад гаргасан тайлбартаа: Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамнаас манай компани дээр авто засварыг хангах үндэслэлээр шалгалт явагдсан. Тухайн үед би ажил дээрээ байгаагүй бөгөөд манай ажилчин байсан. Улсын байцаагч ирээд цооног байна, ямар учиртай бохир ус байгаа вэ, эндээс шинжилгээ авна гэх мэтээр хэлж байсан гэсэн. Миний хувьд улсын байцаагчийг дуудах бүрд очиж байсан бөгөөд 4-5 удаа дуудаж мэдүүлэг авсан. Гэтэл хэрэгт авагдсан мэдүүлэгт энэ хүний дурдаагүй зүйлс олон байна. Миний хувьд 2 жилийн өмнө уг худгаас гарах усны даралт муу байсан учраас ажилчидтайгаа нийлж ус гаргах арга хэмжээ авсан. Ус гаргасан газар нь улсын байцаагчийн хяналт шалгалт хийсэн тоот авто засвар биш бөгөөд миний өөрийн хувийн эзэмшлийн ******* тоот үл хөдлөх хөрөнгө байсан. Миний нэр дээр *******, *******, тоот гэх 3 газар байгаа. Газрын гэрчилгээ тусдаа бөгөөд хил залгаа, зэрэгцээ газрууд. Миний хамгийн гол гайхаж байгаа зүйл бол миний хувийн хөрөнгө байхад компанийн нэр дээр торгууль тавьсан гэдгийг гайхаж байгаа. Манай компани Сонгинохайрхан дүүрэгт байрлалтай бөгөөд тэндээ 8 нэрийн дэлгүүрийн үйл ажиллагаа явуулдаг. Манай компани олон жил үйл ажиллагаагаа явуулж байгаа. Энэ компани бол миний ааваас надад өвлөгдөж ирсэн бөгөөд би 2009 оноос хойш авч үйл ажиллагааг өнөөдрийг хүртэл явуулж байгаа. Мөн манай компани ямар нэгэн татварын өргүй. Улсын байцаагч надаас татвар төлдөг эсэх талаар асуусан бөгөөд би хувиараа төлдөггүй, компанийн нэр дээр төлдөг талаараа хэлж байсан. Тухайн улсын байцаагчийн шалгасан газрыг манайх дандаа түрээслүүлдэг байсан. Хэрэгт авагдсан мэдүүлгийг харахад миний зарим хэлж байсан мэдүүлэг байхгүй байна. Би улсын байцаагчид манайх энд үйл ажиллагаа явуулдаггүй байсан бөгөөд 2024-2025 оноос хойш өөрийн найзтай хамтарч авто сэлбэг бөөний үнээр зардаг болсон. Үүнээс өмнө авто угаалга байсан. Тухайн үед жил болгон хяналт, шалгалт хийдэг байсан. Мөн тухайн барилгын гэрчилгээ зэрэг бүхий л баримт хувь хүний нэр дээр байгаа. Тийм байхад компани дээр торгууль тавьсан байгаа учраас хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Мөн 2014 онд барилгыг барихаас өмнө тусгай зөвшөөрөлтэй компанитай гэрээ, хэлцэл хийж, тодорхой хэмжээний хөлсийг өгч хөрсний шинжилгээ хийлгэж, худаг ухуулж байсан. Би өөрөө энэ худгийг ухсан зүйл байхгүй. Надтай удаа дараа уулзахдаа хоёулаа тохирох уу гэж хэлэх нь холгүй байсан. Над руу эхлээд ярихдаа маш сүртэйгээр зөрчлийн хэрэг үүсгэсэн, дуудах бүрд бэлэн бай гэж байсан. Би хэлснийх нь дагуу бэлэн байдаг байсан.

Тухайн үед манай ажилчин өөрийнхөө машины маслыг солиод, шүүрийг нь хажууд нь тавиад, улмаар тухайн ус руу тодорхой хэмжээний масло орсон гэсэн. Тийм учраас би тухайн усыг шалгатал соруулахгүй хүүлээж байя гэж бодоод хүлээсэн боловч ирээгүй. Улсын байцаагч надад Ус сувгийн удирдах газраас хүн ирж шинжилгээ хийлгээд дүгнэлт гаргаад, шаардлагагүй гэж үзвэл энэ хэрэг хаагдана гэж надад хэлж байсан. Гэхдээ улсын байцаагч надад анх энэ хэргийг удаашруулаад яах вэ гэж хэлж байсан. Гэтэл би хэрэг сунгах болгонд очиж гарын үсэг зурдаг байсан. Би Ус сувгийн удирдах газраас хүн ирэхгүй болохоор нь энэ хэрэг хаагдана гэж бодож байсан боловч хэргийг сунгаад байсан. Хамгийн гол нь манай компанийн нэр дээр торгууль тавьсан нь буруу гэж үзэж байгаа. Мөн 2014 онд тусгай зөвшөөрөлтэй компаниар худаг ухуулсан. гэжээ.

Хариуцагч Б.Э шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа: Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо Нуурын 8-ын *******, тоот хаягт авто сэлбэгийн бөөний худалдаа эрхэлдэг Б т ХХК-ийн үйл ажиллагаанд 2025 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр удирдамжтай төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийхэд худалдааны төвийн үйл ажиллагаа хэвийн, ариун цэврийн байгууламжийн усаа өөрийн эзэмшлийн худгаас ашигладаг ба худаг гаргах зөвшөөрөл, худгийн паспорт, ус ашиглах зөвшөөрөл, дүгнэлт, гэрээ, хаягдал усны дүгнэлт зэрэг холбогдох бичиг баримтгүйгээр үйл ажиллагаа явуулж байсан тул 2025 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр зөрчилд бүртгэн зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж Б т ХХК-ийн цооног өрөмдөх, худаг гаргах зөвшөөрөлгүйгээр газрын доорх ус ашиглаж байгаа үйлдэлд Зөрчлийн тухай хуулийн 7.15 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасны дагуу зөрчлийн хэрэг нээн шалгаж, Усны газрын шинжээчийн дүгнэлт, холбогдогчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтыг үндэслэн 2026 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр ******* дугаартай шийтгэлийн хуудсаар байгалийн нөөцөд учруулсан 1,674,562 төгрөгийн хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж 1,500,000 төгрөгийн торгох шийтгэл ногдуулан, хэргийн материалыг Нийслэлийн Прокурорын газарт хүргүүлэн хянуулсан.

Нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй гэж үзэн дараах тайлбарыг хүргүүлж байна. Үүнд:

1. Тус хаягт авто сэлбэгийн бөөний худалдаа эрхлэгч нь Б т ХХК болох, тус үйл ажиллагааг 2025 оны 08 дугаар сараас хойш явуулж байгаа болон худгийг захирал В.Б нь 2 жилийн өмнө өөрийн ажилчдын хамт цооног гаргах төхөөрөмжөөр ухаж гарган, худгаас гарч буй газрын доорх усыг 2023 оноос хойш ашиглаж байгаа талаар 2025 оны 12 дугаар сарын 02-ны өдөр холбогдогч Б т ХХК-ийн захирал В.Б******* авсан холбогдогчийн мэдүүлгээр нотлогдсон.

2. Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.19 дэх заалтад саарал ус гэж ямар нэгэн ялгадасгүй зөвхөн ахуйн бохир усыг хэлнэ гэж заасан байх тул цооног өрөмдөн гаргасан худгаас гарч буй газрын доорх усыг саарал ус гэж үзэхгүй юм.

3. Цооног өрөмдөх, худаг гаргах зөвшөөрөлгүйгээр худгаас гарах газрын доорх усыг ашиглаж байгаа зөрчил нь 2025 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр хийгдсэн хяналт шалгалтын үед үйлдэгдэж байсан тул энд хөөн хэлэлцэх хугацаа тоолохгүй.

Ус хэрэглэгч, ашиглагч нь Усны тухай хуулийн 27, 28 дугаар зүйлүүдийг үндэслэн цооног өрөмдөх, худаг гаргах зөвшөөрөл аван, худгаас гарч буй газрын доорх усыг ашиглах, хэрэглэх дүгнэлт зөвшөөрөл аван гэрээ байгуулан ус ашиглаж ажиллах үүрэгтэй байдаг. Зөвшөөрөл дүгнэлтгүйгээр цооног өрөмдөх, худаг гаргах, ус ашиглахыг усны тухай хуулийн 27.4 болон 28.18 дахь хэсгийг тус тус үндэслэн хориглодог. Мөн ус хэрэглэгч ашиглагч нь ус бохирдуулагч байдаг тул Усны тухай хуулийн 25 дугаар зүйлд зааснаар ус бохирдуулсны төлбөрийг төлөх үүрэгтэй. Иймд Б т ХХК-ийн байгалийн нөөцийг хууль бусаар ашиглаж байгаа зөрчилд холбогдох арга хэмжээг авч ажилласан бөгөөд тус аж ахуйн нэгж нь ногдуулсан шийтгэлийг барагдуулан, худаг гаргах зөвшөөрөл дүгнэлт, худгийн паспортыг холбогдох байгууллагаас аван, ус ашиглах болон хаягдал усны дүгнэлт, гэрээг байгуулж, ус ашигласны болон ус бохирдуулсны төлбөрийг хуулийн хүрээнд төлж ажиллах нь зүйтэй гэжээ.

Хариуцагч Б.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Гомдол гаргагчийн төлөөлөгчөөс мэдүүлэгт зарим нэг зүйлийг дурдаагүй гэж хэлж байна. Гэтэл мэдүүлэгт гомдол гаргагчийн хэлсэн бүхий л зүйлийг өөрийнх нь хэлсний дагуу бичээд өөрт нь танилцуулан гарын үсэг зуруулсан бөгөөд, гомдол гаргагчийн төлөөлөгч уншиж танилцсаны үндсэн дээр гарын үсгээ зурсан. Хувь хүн байхад компани дээр торгууль ногдуулсан гэж байна. Би анх хяналт шалгалтаар очихдоо иргэн гэж хэлээд иргэнээр хяналт шалгалтын хуудсыг өгсөн. Гэтэл В.Б******* өөрөө ирээд манайх компани гээд хяналтын хуудас дээр компанийн нэрийг бичүүлэн, хяналтын хуудсыг бөглөсөн. Үүний дараа зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явагдахад компанийн тухай хэлж, компанийн хаягийг, холбогдох үйл ажиллагааг танилцуулсан. Авто угаалгын үйл ажиллагаа явуулдаг гэдэг нь мөн адил мэдүүлэгт тусгагдсан байгаа. Мэдүүлгийг гомдол гаргагчийн төлөөлөгчид уншиж танилцуулсан. Мөн намайг тохирох санааг илэрхийлсэн гэж байна. Гэтэл миний хувьд амьдралын туршид нэг ч удаа хүнтэй тохирч байгаагүй. Мөн тохирох тухай асуудлыг хэзээ ч ярихгүй. Харин шинжээч томилоод, шинжээч томилсон даруйд хэргийг холбогдогчид танилцуулах үүднээс утсаар ярьсан. Шинжээч хөрсний ус эсэх дээр шинжилгээ хийхгүй. Харин хэчнээн хэмжээний ус ашигласан гэдгийг тогтоохоор, хэдий хэмжээний хохирол, нөхөн төлбөр тавих вэ гэдэг дээр шинжилгээ хийдэг. Хэдий хэмжээний хохирол, нөхөн төлбөр тавихыг шалгахын тулд тоолуур байгаа эсэх гэдгийг асуусан. Тоолуур байхгүй учраас шинжээч газар дээр нь очиж шинжилгээ хийх шаардлагагүй гэж үзсэн. Тийм учраас тухайн асуудлыг утсаар асуусан бөгөөд ингэж асуухдаа тэмдэглэл үйлдсэн бөгөөд хэргийн материалд тусгасан. Миний хувьд шинжээч томилсон. Шинжээч нь хохирол, нөхөн төлбөрийн асуудал дээр томилогдсон. Хэрэв хохирол, нөхөн төлбөр байхгүй гэвэл хялбаршуулсан нөхцөл буюу нөхөн төлбөр тавихгүйгээр торгуулийн арга хэмжээ авч хэрэг дуусах талаар хэлснийг гомдол гаргагчийн төлөөлөгч хэрэг хаагдана гэж ойлгосон байхыг үгүйсгэхгүй. Эсхүл зөв ойлгосон зүйлийг өнөөдөр мушгиж буруу ярьж байна уу гэдгийг би ойлгохгүй байна. Харин миний хувьд хэзээ ч зөрчлийн хэрэг нээгдсэн байхад холбогдогчтой дураараа зөрчлийг тохирч шийдэх боломжгүй, надад тийм эрх хэмжээ байхгүй гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Гомдол гаргагч Б т ХХК нь Нийслэлийн Байгаль орчны газрын Байгаль орчны хяналтын улсын байцаагч Б.Э******* 2026 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн Зөрчилд шийтгэл оногдуулах тухай №******* дугаар Зөрчилд шийтгэл оногдуулах тухай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах-ыг хүссэн гомдлын шаардлага гаргасан байна.

Шүүх дараахь үндэслэлүүдээр гомдол гаргагчийн гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

1. Нийслэлийн Байгаль орчны газрын Байгаль орчны хяналтын улсын байцаагч Б.Э******* 2026 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн Зөрчилд шийтгэл оногдуулах тухай №******* дугаартай шийтгэлийн хуудсаар Б т ХХК-ийг цооног буюу худаг өрөмдөх зөвшөөрөлгүйгээр газрын доорх усыг ашигласан зөрчил гаргасан гэж үзэж Зөрчлийн тухай хуулийн 7.15 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасны дагуу 1,500,000 төгрөгийн торгууль, 1,674,562 төгрөгийн хохирол, нөхөн төлбөрийг төлүүлэхээр шийдвэрлэсэн байна.

2. Зөрчлийн тухай хуулийн 7.15 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т цооног өрөмдөх зөвшөөрөлгүйгээр газрын доорх усыг ашигласан...бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг нэг зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэж заасан байна.

3. Б т ХХК нь цооног буюу худаг өрөмдөх зөвшөөрөлгүйгээр газрын доорх усыг ашигласан зөрчил гаргасан болох нь:

- Зөрчлийн хэрэгт холбогдогчоор мэдүүлэг өгсөн Б т ХХК-ийн захирал В.Бы мэдүүлэг /...2 жилийн өмнө би өөрөө ажилчидтайгаа нийлээд тусгай өрөмддөг худгийн төхөөрөмжөөр гар аргаар ухсан. Цооног өрөмдөх, худаг гаргах зөвшөөрөл байхгүй ээ. Тухайн худгийг 2023 оноос хойш ашиглаж байгаа... гэж мэдүүлсэн/.

- Зөрчлийн хэрэгт авагдсан шалгалтын тэмдэглэл,

- Хариуцагчийн тайлбар зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

4. Иймд хариуцагч нь Б т ХХК нь худаг гаргах зөвшөөрөл, худгийн паспортгүйгээр, ус ашиглах зөвшөөрөл, дүгнэлт, гэрээгүйгээр газрын доорх усыг ашигласан зөрчлийг гаргасан гэсэн агуулгаар тайлбарлаж байгаа нь хууль зүйн үндэслэлтэй байна.

5. Маргаан бүхий байршилд Б т ХХК-ийн авто сэлбэгийн худалдааны төв байрлан үйл ажиллагаа явуулдаг болох нь тодорхой тогтоогдож байх ба тус компанийн улсын бүртгэлийн гэрчилгээнээс үзэхэд, үйл ажиллагааны үндсэн чиглэл нь авто сэлбэгийн худалдаа байх тул гомдол гаргагч нь хуулийн этгээд бус хувь хүн, иргэн В.Б үйл ажиллагаа явуулсаар ирсэн, Б т ХХК-д биш хувь хүн, иргэн В.Б******* шийтгэл оногдуулах ёстой байсан гэсэн агуулгаар тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй байна.

6. Мөн гомдол гаргагчийн төлөөлөгч В.Б нь шүүх хуралдаанд хэрэгт авагдсан барилгын инженер геологийн Г******* ХХК-ийн инженер-геологийн судалгааны дүгнэлтийг худаг өрөмдөх зөвшөөрөл гэж тайлбарлаж буй боловч энэ нь цооног өрөмдөх зөвшөөрөл биш бөгөөд инженер-геологийн судалгааны дүгнэлт болон цооног өрөмдөх зөвшөөрөл нь тусдаа ойлголтууд юм.

7. Мөн гомдол гаргагчийн төлөөлөгч нь шүүх хуралдаанд шийтгэл оногдуулах хөөн хэлэлцэх хугацаа дууссан хойно шийтгэл оногдуулсан гэж маргаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Учир нь Зөрчлийн тухай хуулийн 2.4 дүгээр зүйлийн 2.т Зөрчил тодорхой хугацаанд үргэлжилсэн бол үйлдэгдэж дууссан, эсхүл таслан зогсоогдсон үеийг зөрчил үйлдсэн хугацаанд тооцно гэж заасан ба цооног өрөмдөх зөвшөөрөлгүйгээр газрын доорх ус ашигласан зөрчил одоо ч үргэлжилж байх тул гомдол гаргагчийн дээрх тайлбар үндэслэлгүй.

8. Иймд дээр тайлбарласан үндэслэлүүдээс үзэхэд, Нийслэлийн Байгаль орчны газрын Байгаль орчны хяналтын улсын байцаагчийн 2026 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн №******* дугаар шийтгэлийн хуудас нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д заасан зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх зарчимд нийцсэн байна гэж шүүх үзлээ.

Дээрх үндэслэлүүдээр шүүх гомдол гаргагчийн гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Зөрчлийн тухай хуулийн 7.15 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д заасныг тус тус баримтлан Нийслэлийн Байгаль орчны газрын Байгаль орчны хяналтын улсын байцаагч Б.Э******* 2026 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн Зөрчилд шийтгэл оногдуулах тухай №******* дугаар Зөрчилд шийтгэл оногдуулах тухай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах-ыг хүссэн шаардлага бүхий гомдол гаргагч Б т ХХК-ийн гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.БАТЗОРИГ