| Шүүх | Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Мягмарын Энхмандах |
| Хэргийн индекс | 157/2025/00401/И |
| Дугаар | 157/ШШ2025/00347 |
| Огноо | 2025-10-20 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж
2025 оны 10 сарын 20 өдөр
Дугаар 157/ШШ2025/00347
Нэхэмжлэгчийн татгалзлыг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч М.Энхмандах би,
Нэхэмжлэгч Улаанбаатар хот ... дүүрэг ... дугаар хороо .... хаягтай “.... ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч Х аймгийн ... сум ... дүгээр баг ... тоотод оршин суух С.О холбогдох “зээлийн гэрээний үүргийн биелэлтийг шаардаж, 537,471,72 (таван зуун гучин долоон мянга дөрвөн зуун далан нэгэн төгрөг далан хоёр мөнгө) төгрөгийг гаргуулах” тухай нэхэмжлэлийг 2025 оны 10 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, иргэний хэрэг үүсгэж, хэргийг тусгайлсан журмаар хянан шийдвэрлэх ажиллагааг явуулж, хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч “******* ББСБ” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Хариуцагч С.О нь “******* ББСБ” ХХК-тай дараах гэрээг байгуулсан боловч гэрээний үүрэг зөрчигдсөн байна. 2024 оны 12 сарын 28-ны өдөр 2297550 тоот ******* кредит үйлчилгээний гэрээг байгуулж 400,000 төгрөгийн зээлийн эрх үүссэн бөгөөд ******* аппликейшнээр дамжуулан бүтээгдэхүүн, үйлчилгээ худалдан авах зорилгоор зээлийн эрхээ ашиглах, нэхэмжлэгдсэн зээлийн эргэн төлөлтийг сар бүрийн 15-ны дотор төлөхөөр тохиролцсон.
Хариуцагчид зээлийн гэрээний үүргийг зөрчигдсөн үеэс эхлэн тогтмол шаардаж, сануулсан боловч үр дүн гарахгүй байх тул дээрх гэрээг цуцалж, Шүүхэд дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна.
2297550 тоот ******* кредит гэрээний үүрэгт үндсэн зээл 397,704,85 төгрөг, үндсэн хүүд 128,137,23 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 10,629,64 төгрөг, шимтгэлд 1000 төгрөг, нийт 537,471,72 төгрөгийг С.О гаргуулж өгнө үү.” гэжээ.
2.Хариуцагч С.О шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “...******* ББСБ-с авсан зээлээ 2025 оны 09 сарын 25-ны өдөр 543,618 төгрөгийг төлж барагдуулсан болно.” гэжээ.
3.Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Т******* шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “******* ББСБ ХХК-н нэхэмжлэлтэй хариуцагч С.О нэхэмжлэлийн дүн болох 537,472 төгрөгийг бүрэн барагдуулсан тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзаж байна.” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэгч “******* ББСБ” ХХК нь хариуцагч С.О холбогдуулан “зээлийн гэрээний үүргийн биелэлтийг шаардаж, 537,471,72 (таван зуун гучин долоон мянга дөрвөн зуун далан нэгэн төгрөг далан хоёр мөнгө) төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.
2.Нэхэмжлэгч “******* ББСБ” ХХК, хариуцагч С.О нарын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээний харилцаа үүссэн байна.
3.Зохигчдын хооронд байгуулсан гэрээний дагуу нэхэмжлэгч байгууллага нь хариуцагчаас “Зээлийн гэрээний үүргийн биелэлтийг шаардаж, 537,471,72 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргах эрхтэй байна.
4.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас өмнө хариуцагч С.О нь нэхэмжлэлийн шаардлага болох 537,471,72 төгрөгийг төлж барагдуулсан тайлбарыг шүүхэд бичгээр ирүүлсэн байна.
5.Хариуцагч С.О нь нэхэмжлэлийн бүх шаардлага болох 537,471,72 төгрөгийг нэхэмжлэгч байгууллагыг шүүхэд нэхэмжлэл гаргахаас өмнө төлж барагдуулсан тайлбарыг нэхэмжлэгч байгууллага бичгээр ирүүлсэн байгаа нь хуульд нийцсэн, бусдын хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхолд харшлахгүй, хууль зөрчөөгүй байх тул нэхэмжлэгчийн татгалзлыг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.
6.Нэхэмжлэгч “******* ББСБ” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 16,774 төгрөгийн тавин хувь болох 8387 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж улсын орлого болгож, төрийн сангийн данснаас улсын тэмдэгтийн хураамж 8387 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “******* ББСБ” ХХК-д олгох нь зүйтэй байна.
7.Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхэд хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн байхад нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзаагүй бол хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно.
Харин хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн байхад нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан бол шүүх нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь хуульд нийцнэ.
8.Хариуцагч С.О нь нэхэмжлэгч байгууллагыг шүүхэд нэхэмжлэл гаргахаас өмнө нэхэмжлэлийн шаардлагыг төлж барагдуулсан байх тул хариуцагч С.О нь улсын тэмдэгтийн хураамж төлөх үндэслэлгүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч “******* ББСБ” ХХК нь хариуцагч ******* нэхэмжилсэн 537,471,72 (таван зуун гучин долоон мянга дөрвөн зуун далан нэгэн төгрөг далан хоёр мөнгө) төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэн үндэслэлээр татгалзсан тул нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч “******* ББСБ” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 16,774 төгрөгийн тавин хувь болох 8387 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж улсын орлого болгож, төрийн сангийн данснаас улсын тэмдэгтийн хураамж 8387 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “******* ББСБ” ХХК-д олгож, хариуцагч С.О нь улсын тэмдэгтийн хураамж төлөх үндэслэлгүйг дурдсугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ М.ЭНХМАНДАХ