| Шүүх | Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Мягмарын Энхмандах |
| Хэргийн индекс | 157/2025/00378/И |
| Дугаар | 157/ШШ2025/00351 |
| Огноо | 2025-10-23 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж
2025 оны 10 сарын 23 өдөр
Дугаар 157/ШШ2025/00351
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
******* аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч М.Энхмандах би,
Нэхэмжлэгч Х аймаг ... сум ... дугаар багт хаягтай, “.... Банк” ХК-ийн .... салбарын нэхэмжлэлтэй,
Хариуцагч Х аймаг ... сум ... дүгээр багт оршин суух, Э.Н холбогдох “зээлийн гэрээний үүргийн биелэлтийг шаардаж, 7,000,072 (долоон сая далан хоёр мянга) төгрөгийг гаргуулах” тухай нэхэмжлэлийг 2025 оны 10 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, иргэний хэрэг үүсгэж, хэргийг тусгайлсан журмаар хянан шийдвэрлэх ажиллагааг явуулж, хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч “******* Банк” ХК-ийн ******* салбар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Э.Н нь 2023 оны 7 дугаар сарын 5-ны өдөр 1,000,000 төгрөгийн онлайн цалингийн зээл, 2023 оны 7 дугаар сарын 18-ны өдөр 500,000 төгрөгийн онлайн цалингийн зээл, 2023 оны 7 дугаар сарын 23-ны өдөр 700,000 төгрөгийн онлайн цалингийн зээл, 2023 оны 8 дугаар сарын 8-ны өдөр 350,000 төгрөгийн онлайн цалингийн зээл, 2023 оны 8 дугаар сарын 12-ны өдөр 250,000 төгрөгийн онлайн цалингийн зээл, 2023 оны 8 дугаар сарын 17-ны өдөр 300,000 төгрөгийн онлайн цалингийн зээл, 2023 оны 8 дугаар сарын 18-ны өдөр 300,000 төгрөгийн онлайн цалингийн зээл, 2023 оны 8 дугаар сарын 21-ний өдөр 500,000 төгрөгийн онлайн цалингийн зээл, 2023 оны 8 дугаар сарын 23-ны едөр 800,000 төгрөгийн онлайн цалингийн зээл, 2023 оны 8 дугаар сарын 25-ны өдөр 2,000,000 төгрөгийн онлайн цалингийн зээл, 2023 оны 8 дугаар сарын 26-ны өдөр 200,000 төгрөгийн онлайн цалингийн зээл, 2023 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 300,000 төгрөгийн онлайн цалингийн зээл, 2023 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр 500,000 төгрөгийн онлайн цалингийн зээл, 2023 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр 300,000 төгрөгийн онлайн цалингийн зээл, 2023 оны 12 дугаар сарын 16-ны өдөр 1,000,000 төгрөгийн онлайн цалингийн зээл, 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 365,000 төгрөгийн онлайн цалингийн зээлийг 16 удаагийн олголтоор ******* аймаг дахь ******* Банкны Галшар тооцооны төвөөс 30 сарын хугацаатай, жилийн 19.8 хувийн хүүтэйггээр, хэрэглээний зориулалтаар авсан зээлийн барьцаанд цалингийн орлогыг барьцаалан зээл авсан. Энэ зээлээ төлж гэрээний үүргээ биелүүлэхгүй хугацаа хэтрүүлээд 520 хоног болсон байна. Иймд дээрх зээлийг төлүүлэхээр шүүхэд хандаж байна.
Хэрэв хариуцагч шүүхээс хүргүүлсэн хаягтаа оршин суудаггүй байгаа тохиолдолд шүүхээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 754 1-7544-т заасан ажиллагааг хийж хариуцагчид мэдэгдэх хуудсыг хүргүүлж өгнө үү.” гэжээ.
2.Хариуцагч Э.Н шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “...Э.Н миний бие нь уг баримтыг хүлээн зөвшөөрч нэхэмжлэгч талтай эвлэрэн хэлэлцэх хүсэлтэй байна. Төлөлт хийхгүй байх хугацаанд ажлаасаа гарч хөдөө байсан учир төлөлт хийж чадаагүй болно. Одоо 12 сараас эхлэн хамгийн багадаа 6 сарын дотор шахаж төлөлт хийж дуусгах боломжтой байна.” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэгч “******* Банк” ХК-ийн ******* салбар нь хариуцагч Э.Н холбогдуулан “зээлийн гэрээний үүргийн биелэлтийг шаардаж, 7,000,072 (долоон сая далан хоёр) төгрөгийг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.
2.Нэхэмжлэгч “******* Банк” ХК-ийн ******* салбар, хариуцагч Э.Н нарын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээний харилцаа үүссэн байна.
3.Зохигчдын хооронд байгуулсан гэрээний дагуу нэхэмжлэгч байгууллага нь хариуцагчаас “Зээлийн гэрээний үүрэгт нийт 7,000,072 төгрөгийг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргах эрхтэй байна.
4.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Э.Н нь нэхэмжлэлийн шаардлага болох 7,000,072 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, тайлбарыг шүүхэд бичгээр ирүүлсэн байна.
5.Хариуцагч Э.Н нь нэхэмжлэлийн бүх шаардлага болох 7,000,072 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, тайлбарыг бичгээр ирүүлсэн байгаа нь хуульд нийцсэн, бусдын хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхолд харшлахгүй, хууль зөрчөөгүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна гэж үзлээ.
6.Нэхэмжлэгч “******* Банк” ХК-ийн ******* салбар нь улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 126,951 төгрөгийн тал хувь болох 63,475 төгрөг 50 мөнгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж улсын орлого болгож, төрийн сангийн данснаас улсын тэмдэгтийн хураамж 63,475 төгрөг 50 мөнгийг, хариуцагч Э.Н улсын тэмдэгтийн хураамж 63,475 төгрөг 50 мөнгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “******* Банк” ХК-ийн .... салбарт олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч “******* Банк” ХК-ийн салбарын нэхэмжилсэн “зээлийн гэрээний үүргийн биелэлтийг шаардаж, 7,000,072 (долоон сая далан хоёр) төгрөгийг
хариуцагч Э.Н нь төлөхийг зөвшөөрч, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч “******* Банк” ХК-ийн ******* салбар нь улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 126,951 төгрөгийн тал хувь болох 63,475 төгрөг 50 мөнгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж улсын орлого болгож, төрийн сангийн данснаас улсын тэмдэгтийн хураамж 63,475 төгрөг 50 мөнгийг, хариуцагч Э.Н улсын тэмдэгтийн хураамж 63,475 төгрөг 50 мөнгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “******* Банк” ХК-ийн ******* салбарт олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжийг хариуцагч Э.Н нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1 дэх хэсэгт зааснаар уг шүүгчийн захирамж хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 4 жилийн хугацаа өнгөрсөн тохиолдолд иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэхгүй болохыг дурдсугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ М.ЭНХМАНДАХ