| Шүүх | Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жамбалын Отгонхишиг |
| Хэргийн индекс | 2336001820203 |
| Дугаар | 75 |
| Огноо | 2024-09-10 |
| Зүйл хэсэг | 27.10.2.1., |
| Улсын яллагч | З.Алтасолонго |
Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 09 сарын 10 өдөр
Дугаар 75
2024 09 10 2024/ДШМ/75
*******д холбогдох эрүүгийн хэргийн тухай
Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Н.Туяа даргалж, шүүгч М.Нямбаяр, шүүгч Ж.Отгонхишиг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд прокурор З.Алтансолонго, шүүгдэгч ******* түүний өмгөөлөгч Г.Батзаяа нарийн бичгийн дарга Г.Анхбаяр нарыг оролцуулан,
Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхзаяа даргалж хийсэн шүүх хуралдааны 2024 оны 08 сарын 15-ны өдрийн 2024/ШЦТ/216 шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн шүүгдэгч түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн *******д холбогдох эрүүгийн 2336001820203 тай хэргийг 2024 оны 08 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч шүүгч Ж.Отгонхишигийн илтгэснээр хянан хэлэлцэв.
1. Монгол Улсын иргэн ******* ******* ******* *******ийн Батдөл, 1987 оны 03 сарын 06-ны өдөр Ховд аймгийн ******* суманд төрсөн, 37 настай, эрэгтэй, дээд боловсролтой, ******* *******, ******* , Ховд аймаг дахь ажилтай, ам бүл тав, эхнэр, хүүхдүүдийн хамт Ховд аймгийн ******* сумын 07 тоотод оршин суудаг, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй.
2. Шүүгдэгч ******* нь 2023 оны 05 сарын 18-ны өдрийн 19-20 цагийн үед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, тээврийн хэрэгсэл жолоодох *******ийн хүчинтэй хугацаа дууссан үедээ Ховд аймгийн ******* сумын Магсаржав нутаг дэвсгэрт байх “” орон сууцны хотхоны хорооллын шороон зам дээр Toyota prius-11 загварын улсын тай тээврийн хэрэгслийг жолоодож яваад хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт буюу Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.5/а, 9.5, 3.7, 11.3 дахь заалтуудыг тус тус зөрчсөний улмаас явган зорчигч 7 настайыг мөргөж, эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
3. Ховд аймгийн прокурорын газраас *******ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3- т зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.
4. Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:
4.1 Шүүгдэгч ******* ******* ******* *******ийн Батдөлийг Эрүүгийн хуулийн ангийн 27.10 зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3-т заасан авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийг согтуурсан, тээврийн хэрэгсэл жолоодох *******гүй үедээ үйлдэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэм буруутайд тооцож,
4.2 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч *******ийг Эрүүгийн хуулийн ангийн 27.10 зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох *******ийг 2 (хоёр) жилийн хугацаагаар хасаж, 1 (нэг) жил 6 (зургаан) сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж,
4.3 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,
4.4 Шүүгдэгч ******* нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч,
4.5 Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нэхэмжлэл гаргаагүй тул шийтгэх тогтоолоор шүүгдэгчээр нөхөн төлүүлэх хохирол, хор уршиггүй болохыг дурдаж,
4.6 Шийтгэх тогтоолоор шүүгдэгчээр нөхөн төлүүлэх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдож ирсэн эд зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж,
4.7 Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд анхан шатны шүүхээр дамжуулан оролцогчид давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих *******тэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.
5.Шүүгдэгч ******* түүний өмгөөлөгч Г.Батзаяа нар нь давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
5.1 Шүүгдэгчийн холбогдсон Эрүүгийн хуулийн 27.10 зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь зорчих ******* хязгаарлах болон хорих ялын аль нэгийг сонгож хэрэглэх боломж байх бөгөөд тухайн ялын төрөл хэмжээ, түүний хугацаа зэргийг шүүгч тогтоохдоо эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журам, шалгуур үзүүлэлт тус бүрийг нэг бүрчлэн харгалзан үзэж Эрүүгийн хуулийн зорилгод нийцүүлэн шударга ёсны зарчим, хууль ёсны зарчмыг удирдлага болгон тогтоох үүрэгтэй болохоос өөрийн хувийн таамаглал дэвшүүлэх, эсхүл хувийн үзэл хандлага, бодол үзэмжээрээ хуулийг тайлбарлаж ял оногдуулах ёсгүй билээ.Гэтэл шүүгч нь гэрч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нар мөрдөн байцаалтын болон шүүх хуралдаанд мэдүүлсэн мэдүүлгүүд нь агуулгын хувьд зөрүүтэй байна. Энэ нь хэн нэг этгээд худал мэдүүлэг өгүүлэхээр түүнд нөлөөлсөн байж болзошгүй гэмт хэргийн шинжтэй байна. Эсхүл өөрийн хамаарал бүхий хүнд ашигтай мэдүүлэг өгсөн учраас үнэлэх боломжгүй, энэ нь худал мэдүүлэг өгөх гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй гэх мэтээр өөрийн үзэл бодол, сэжиг таамгийг ямар ч баримт нотолгоогүйгээр дэвшүүлж түүн дээрээ үндэслэн тухайн нотлох баримтыг үнэлэхгүй гэж үзсэн нь илтэд хууль зөрчсөн, үйлдэл юм.
Мөн хохирогч хохирол нэхээгүй, шийтгэх тогтоолоор гаргах хохирол хор уршиггүй гэж дүгнэсэн атлаа шүүгдэгчийг хохирол хор уршгийг нөхөн төлөөгүй, нөхөн төлөх талаар санаачилга гаргаагүй, ил*******ийлээгүй тул гэм буруугаа хүлээн ухамсарлаагүй гэж гэж үзнэ гэх агуулгатай дүгнэлтийг удаа дараа хийж энэ нь хорих ял оногдуулах нэг үндэслэл болсон гэж дүгнэсэн нь ойлгомжгүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар хохирол хор уршгийг нэхэмжлэх *******ийг хохирогч түүний хууль ёсны төлөөлөгч эдлэх бөгөөд хэрвээ хохирогч хохирлын баримтаа гаргаж өгч, ямар нэг байдлаар хохирол гаргуулах талаар ил*******ийлж байсан бол түүнийг төлөхөд татгалзах зүйлгүй, төлөх боломжтой байсан.
Хохирогч талын хүүхдийг эмнэлэгт хэвтэж байхад болон эмнэлгээс гарсны дараа удаа дараа очиж уулзаж эргэж, яс эдгэрэхэд шаардлагатай кальци витаминуудыг нь хүргэж өгч байсан, энэ талаар шүүх хуралдааны болон мөрдөн байцаалтын явцад хохирол гомдол байхгүй гэдгээ ил*******ийлж байсан нөхцөл байдлыг эсрэгээр нь яллагдагч хохирол төлбөр төлөх хүсэл санаа зорилгогүй, байсан мэтээр илтэд гуйвуулан ойлгомжгүй дүгнэлт хийж тус дүгнэлт дээрээ үндэслэн гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй гэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Ял оногдуулахад гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдлыг харгалзан үзэхдээ Эрүүгийн хуулийн 6.7, 7.1 дэх хэсгийг хэрэглэхэд зайлшгүй харгалзан үзэх үүрэгтэй бөгөөд харин ял хүндрүүлэн солих, хугацааг нэмэх нэг нөхцөл байдал болгох талаар Эрүүгийн хуульд зааж өгөөгүй байхад түүнийг яллагдагчийн хувийн байдалд хамаатуулан оруулж прокурорын дуудсан саналыг хүндрүүлэн оногдуулсан нь буруу юм.
-Учирсан хохирол, хор уршгийн чанарыг үнэлэх, тогтоохдоо хохирол хор уршгийг мөнгөн дүнгээр үнэлж хохирогч нэхэмжлэх *******тэй бөгөөд тухайн мөнгөн дүнгээр учирсан хохирлын хэмжээ хэд болж байгаа, мөн тухайн хүүхэд өнөөдрийн байдлаар эрүүл болж ямар нэг үлдэцгүй эдгэрсэн байдал түүний хугацаа, эмчилгээний явцад гарсан хүндрэл б*******шээл тулгараагүй, хөдөлмөрийн чадвар тогтонги алдагдаагүй, хичээл сургууль завсардаагүй, хохирол нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй байгаа нөхцөлийг хамааруулна. Харин шүүх дэ******* нөхцөл байдлыг харгалзалгүйгээр хохирогчийн бага насны хүүхэд гэдгийг хохирол хор уршгийн шинж чанарт хамааруулж үзсэн нь хуулийг буруу тайлбарласан гэж үзэх үндэслэл мөн. Учир нь хохирогчийн насны байдал зам тээврийн ослын гэмт хэргийн хор уршгийн шинж чанарыг тодорхойлохгүй бөгөөд өндөр настай хүн энэ гэмт хэргийн улмаас хохирогч болвол хохирол хор уршиг энэ гэмт хэргийнхээс бага байна гэх шууд логик дүгнэлтэд хүргэхээр байна. Гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал гэдэгт тухайн хүний өмнө нь гэмт хэрэг зөрчилд холбогдож байсан эсэх, зан харилцаа, хүмүүжил төлөвшил, авсан гавьяа шагнал, гэр бүлийн орчин, санхүүгийн байдал, оршин суугаа хаяг, ажил гэр, хохирогчтой х*******эн харилцаж байгаа байдал, тухайн хэрэгт хандаж байгаа сэтгэл хөдлөл, үнэлэмж хандлага зэрэг хувь хүний онцлог нөхцөл байдлыг хамруулан авч үзэх боломжтой. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж прокурорын яллах дүгнэлтийн хүрээнд ялыг хөнгөрүүлж өгнө үү гэв.
7. Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ: Эрүүгийн хуулийн ангид хорих ял оногдуулахаар заагаагүй, эсхүл хорих ялын дээд хэмжээг гурван жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө ил*******ийлсэн бол хорихоос өөр төрлийн ялыг сонгон оногдуулах, эсхүл хорих ял онголуулахгүйгээр гурван жил хүртэл хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх, ******* хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэхээр хуульд журамласан байна. Шүүгдэгч *******ийн хувьд хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, нөхөн төлөхөө ил*******ийлсэн гэсэн шаардлагыг хангахгүй байгаа тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 зүйлд заасан ял хөнгөрүүлэх нөхцөл байдлыг хэрэглэх боломжгүй, харин хорихоос өөр төрлийн ялыг сонгон хэрэглэх боломжтой байна гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсгүүдэд зааснаар зөвхөн давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.
2. Шүүгдэгч *******д холбогдох эрүүгийн хэргийн үйл баримтын талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг мөрдөн шалгах ажиллагаагаар хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан *******ийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил тогтоогдсонгүй.
3. Шүүгдэгч ******* нь 2023 оны 05 сарын 18-ны өдөр 19-20 цагийн үед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, тээврийн хэрэгсэл жолоодох *******ийн хүчинтэй хугацаа дууссан үедээ Ховд аймгийн ******* сумын Магсаржав нутаг дэвсгэрт байх орон сууцны хотхоны хорооллын шороон зам дээр Toyota prius11 загварын улсын тай тээврийн хэрэгслийг жолоодож яваад хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт буюу Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.5/а,9.5,3.7,11.3 дахь заалтуудыг тус тус зөрчсөний улмаас явган зорчигч 7 настайыг мөргөж эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
4. Ховд аймгийн Прокурорын газраас шүүгдэгч *******ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ангийн 27.10 зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3-т зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.
5. Анхан шатны шүүх: Шүүгдэгч *******ийг Эрүүгийн хуулийн ангийн 27.10 зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3-т заасан тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийг согтуурсан, тээврийн хэрэгсэл жолоодох *******гүй үедээ үйлдэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэм буруутайд тооцож, түүнд тээврийн хэрэгсэл жолоодох *******ийг 2 жилийн хугацаагаар хасаж, 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэжээ.
6. Шүүгдэгч ******* нь согтуурсан, тээврийн хэрэгсэл жолоодох *******гүй үедээ тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцож хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан үйл баримт хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу бэхжүүлэгдэн, талуудын хүсэлтээр шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хангалттай тогтоогдсон, анхан шатны шүүх хэргийн бодит байдалд нийцсэн үндэслэл бүхий дүгнэлт хийсэн, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ. Мөн анхан шатны шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байх хуулийн шаардлагад нийцсэн байна.
7. Шүүгдэгч ******* нь “… гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, хохирогч тал нэхэмжлэх зүйлгүй, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогч хүүхдэд эмнэлгийн болон бусад туслалцааг үзүүлсэн зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан үзээд оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.
7.1 Гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцсэн, мөн хуулийн ангид заасан төрөл хэмжээний дотор багтсан байх хууль ёсны зарчмыг хангахын зэрэгцээ тухайлан сонгон оногдуулж буй ялын төрөл, түүний хэмжээ нь гэмт хэргийн шинж чанар, хэрэг үйлдэгдсэн тодорхой нөхцөл байдал болон шүүгдэгчийн хувийн байдалд хамгийн зохистой харьцаагаар нийцсэн байхыг шаарддаг.
7.2 Хэдийгээр анхан шатны шүүх шүүгдэгчид тухайн зүйл, хэсэгт заасан хорих ялыг сонгон оногдуулсан нь шүүхийн ******* хэмжээний асуудал боловч эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тодорхойлохдоо үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хохирол, хор уршиг, хэр хэмжээг харгалзан ялын зохистой харьцаа, эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн оновчтой сонгон оногдуулж чадаагүй байна.
7.3 Шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогч тал нэхэмжлэх зүйлгүй, хохирол, гомдол саналгүй, шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлэн өөрчлөхөд хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгчийн зүгээс татгалзах зүйл байхгүй...” гэсэн байр суурийг ил*******ийлсэн, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзээд шүүгдэгчид анхан шатны шүүхээс оногдуулсан 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг хуульд заасан хэмжээ хязгаарын хүрээнд хөнгөрүүлэн өөрчлөх боломжтой гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэж, шүүгдэгч *******д 8 /найм/ сарын хугацаагаар Ховд аймгийн ******* сумын нутаг дэвсгэрээс гарахыг хориглох зорчих *******ийг хязгаарлах ял оногдуулж анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.
7.3 Зорчих *******ийг хязгаарлах ялын зорилго гэмт хэрэг үйлдсэн хүнийг ******* бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух газраас явахыг хориглох, тодорхой газар очихыг хориглох, шүүхээс тогтоосон чиглэлээр зорчих үүргийг хүлээлгэж, нийгмээс тусгаарлахгүйгээр засарч хүмүүжих боломжийг олгож, үйлдсэн гэмт хэргийнх нь шинж чанар, хувийн байдлыг нь харгалзан чөлөөтэй зорчих хүрээ хязгаарыг нь хумьж, чиглэлийг тогтоох зэргээр чөлөөтэй зорчих *******эд нь тодорхой хугацаанд хязгаарлалт тогтоож буй ял шийтгэлийн төрөл бөгөөд шүүгдэгч *******д оногдуулсан зорчих ******* хязгаарлах ялын хэрэгжих цар хүрээг Ховд аймгийн ******* сумын нутаг дэвсгэрийн хэмжээгээр хязгаарлах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Ховд аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 08 сарын 15-ны өдрийн 2024/ШЦТ/216 шийтгэх тогтоолын 2 дахь заалтын “1 /нэг/ жил, 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.” гэснийг 8 /найм/ сарын хугацаагаар өөрийн оршин суух нутаг дэвсгэрийн харьяалах Ховд аймгийн ******* сумын нутаг дэвсгэрээс гарахыг хориглох зорчих *******ийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй..., гэж өөрчлөн,
тогтоох хэсгийн 3 дахь заалтыг хүчингүй болгож,
тогтоох хэсэгт "Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь зорчих *******ийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих *******ийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.” гэсэн заалт нэмж, тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч түүний өмгөөлөгчийн ял шийтгэлийг хөнгөрүүлэх талаар гарсан гомдлыг хангасугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч *******ийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол гарснаас хойш цагдан хоригдсон 25 /хорин тав/ хоногийн нэг хоногийг зорчих ******* хязгаарлах ялын нэг хоногоор тооцож эдлэх ялаас нь хасаж, шүүгдэгч *******ийн зорчих *******ийг хязгаарлах ялын хугацааг 11 /арван нэг/ сар 5 /тав/ хоногоор тогтоосугай.
3. Гомдол, эсэргүүцэл гаргах ******* бүхий оролцогч нь давж заалдах шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, ******* шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой зэрэг үндэслэлүүдээр магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих *******тэйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Н.ТУЯА
ШҮҮГЧ М.НЯМБАЯР
ШҮҮГЧ Ж.ОТГОНХИШИГ