Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж

2025 оны 10 сарын 23 өдөр

Дугаар 157/ШШ2025/00353

 

 

 

  Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг                                                                                    

   хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг                                                                               

      хэрэгсэхгүй болгох тухай

 

 

          Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Ер*******ий шүүгч М.Энхмандах би,

Нэхэмжлэгч Улаанбаатар хот ...хороо ..хаягтай, “******* ******* ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч .... аймаг ... сум ... дугаар баг ...-р байрны .. тоотод оршин суух, Д.Э холбогдох “зээлийн гэрээний үүргийн биелэлтийг шаардаж, 1,466,851,19 (нэг сая дөрвөн зуун жаран зургаан мянга найман зуун тавин нэг төгрөг арван есөн мөнгө) төгрөгийг гаргуулах” тухай нэхэмжлэлийг 2025 оны 10 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, иргэний хэрэг үүсгэж, хэргийг тусгайлсан журмаар хянан шийдвэрлэх ажиллагааг явуулж, хянаад    

 

    

      ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч “******* ******* ББСБ” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Харилцагч Д.М*******-******* нь 2024 оны 08 дугаар сарын 16-ны өдөр, 2024 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 11273 дугаартай цахим зээлийн гэрээ байгуулж Голомт банкны 3005167894 тоот дансанд нийт 760.000 төгрөгний зээлийг ZUUT зээлийн аппликейшн ашиглан шилжүүлж авсан. Зээлийн гэрээний 3.3-т заасны дагуу сарын 7% зээл ашигласан хоногоор тооцон авсан ба эсвэл сунгалт хийх байсан боловч ер*******ий нөхцөлийг зөрчин зээл сунгалт болон төлөлтийг огт хийгээгүй. Харилцагч Д.М*******-*******д удаа дараа зээлээ төлөхийг шаардаж 89990949 дугаараар холбогдож сануулдагч огт төлөлт хийгээгүй өдийг хүрсэн болно. Иймд 1,466,851,19 (нэг сая дөрвөн зуун жаран зургаан мянга найман зуун тавин нэг төгрөг арван есөн мөнгө) төгрөгийг гаргуулж өгнө үү.” гэжээ.

2.Хариуцагч Д.М шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “...Д.М*******-******* миний бие дээрх нэхэмжилсэн 1,466,851,19 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна.” гэжээ.

 

 

 

                                                          ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Нэхэмжлэгч “******* ******* ББСБ” ХХК нь хариуцагч Д.М*******-*******д холбогдуулан “зээлийн гэрээний үүргийн биелэлтийг шаардаж, 1,466,851,19 (нэг сая дөрвөн зуун жаран зургаан мянга найман зуун тавин нэг төгрөг арван есөн мөнгө) төгрөгийг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

    

2.Нэхэмжлэгч “******* ******* ББСБ” ХХК, хариуцагч Д.М*******-******* нарын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээний харилцаа үүссэн байна.

 

3.Зохигчдын хооронд байгуулсан гэрээний дагуу нэхэмжлэгч байгууллага нь хариуцагчаас “Зээлийн гэрээний үүрэгт нийт 1,466,851,19 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргах эрхтэй байна.  

 

4.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Д.М*******-******* нь нэхэмжлэлийн шаардлага болох 1,466,851,19 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, тайлбарыг шүүхэд бичгээр ирүүлсэн байна.

 

            5.Хариуцагч Д.М*******-******* нь нэхэмжлэлийн бүх шаардлага болох 1,466,851,19 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, тайлбарыг бичгээр ирүүлсэн байгаа нь хуульд нийцсэн, бусдын хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхолд харшлахгүй, хууль зөрчөөгүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна гэж үзлээ.

 

6.Нэхэмжлэгч “******* ******* ББСБ” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 38,420 төгрөгийн тал хувь болох 19,210 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж улсын орлого болгож, төрийн сангийн данснаас улсын тэмдэгтийн хураамж 19,210 төгрөгийг, хариуцагч Д.М*******-******* улсын тэмдэгтийн хураамж 19,210  төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “******* ******* ББСБ” ХХК-д олгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь: 

 

1.Нэхэмжлэгч “******* ******* ББСБ” ХХК-ийн нэхэмжилсэн “зээлийн гэрээний үүргийн биелэлтийг шаардаж, 1,466,851,19 (нэг сая дөрвөн зуун жаран зургаан мянга найман зуун тавин нэг төгрөг арван есөн мөнгө)-ийг хариуцагч Д.М*******-******* нь төлөхийг зөвшөөрч, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч “******* ******* ББСБ” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 38,420 төгрөгийн тал хувь болох 19,210 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж улсын орлого болгож, төрийн сангийн данснаас улсын тэмдэгтийн хураамж 19,210 төгрөгийг, хариуцагч Д.М*******-******* улсын тэмдэгтийн хураамж 19,210  төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “******* ******* ББСБ” ХХК-д  олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжийг хариуцагч Д.М*******-******* нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

 

4.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1 дэх хэсэгт зааснаар уг шүүгчийн захирамж хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 4 жилийн хугацаа өнгөрсөн тохиолдолд иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэхгүй болохыг дурдсугай.

 

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

                                    ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                      М.ЭНХМАНДАХ