Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж

2025 оны 10 сарын 23 өдөр

Дугаар 157/ШШ2025/00356

 

    

 

  Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг                                                                                    

   хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг                                                                               

    хэрэгсэхгүй болгох тухай

 

 

          Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч *******.Энхмандах би,

Нэхэмжлэгч Улаанбаатар хот  “...” ХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч .. аймгийн ... сум ... дугаар баг ... дүгээр байрны ... тоотод оршин суух, Г.Ж холбогдох “Зээлийн гэрээний үүргийн биелэлтийг шаардаж, 15,816,679,59 (арван таван сая найман зуун арван зургаан мянга зургаан зуун далан есөн төгрөг тавин есөн мөнгө) төгрөгийг гаргуулах” тухай нэхэмжлэлийг 2025 оны 10 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, иргэний хэрэг үүсгэж, тусгайлсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж, хянаад                                                                     

    

      ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч “******* *******” ХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Зээлдэгч ******* 2024 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн зээлийн гэрээг цуцалж, нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 6000303870 тоот Цахим зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 13,621,461.41 төгрөг, үндсэн хүү 2,118,108,59 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 54,109.59 төгрөг, нотариатын төлбөр 23,000 төгрөг, нийт 15,816,679.59 төгрөгийг гаргуулах хүсэлтэй байна.” гэжээ.

 

2.Хариуцагч Г.Ж шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Г.Ж миний бие нь тус банкнаас авсан 15,816,679 төгрөгийг 10 сарын хугацаанд сард 1,500,000 төгрөгөөр төлж барагдуулна.” гэжээ.

 

                                                           ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Нэхэмжлэгч “******* *******” ХК нь хариуцагч Г.Ж холбогдуулан “зээлийн гэрээний үүргийн биелэлтийг шаардаж, 15,816,679,59 (арван таван сая найман зуун арван зургаан мянга зургаан зуун далан есөн төгрөг тавин есөн мөнгө) төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

    

2.Нэхэмжлэгч “******* *******” ХК нь хариуцагч Г.Ж нарын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээний харилцаа үүссэн байна.

 

3.Зохигчдын хооронд байгуулсан гэрээний дагуу нэхэмжлэгч байгууллага нь хариуцагчаас “Зээлийн гэрээний үүрэгт нийт 15,816,679,59 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргах эрхтэй байна.  

 

4.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Х.Үүрийнцолмон  нь нэхэмжлэлийн шаардлага болох 15,816,679,59 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, тайлбарыг шүүхэд бичгээр ирүүлсэн байна.

 

            5.Хариуцагч Г.Ж нь нэхэмжлэлийн бүх шаардлага болох 15,816,679,59 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, тайлбарыг бичгээр ирүүлсэн байгаа нь хуульд нийцсэн, бусдын хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхолд харшлахгүй, хууль зөрчөөгүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.

 

6.Нэхэмжлэгч “******* *******” ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 237,033 төгрөгийн тал хувь болох  118,516 төгрөг 50 мөнгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж улсын орлого болгож, төрийн сангийн данснаас улсын тэмдэгтийн хураамж 118,516 төгрөг 50 мөнгийг, хариуцагч Г.Ж улсын тэмдэгтийн хураамж 118,516 төгрөг 50 мөнгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “******* *******” ХК-д олгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРА*******ЖЛАХ нь: 

 

1.Нэхэмжлэгч “******* *******” ХК-ийн нэхэмжилсэн 15,816,679,59 (арван таван сая найман зуун арван зургаан мянга зургаан зуун далан есөн төгрөг тавин есөн мөнгө) төгрөгийг хариуцагч Г.Ж нь төлөхийг зөвшөөрч, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч “******* *******” ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 237,033 төгрөгийн тал хувь болох 118,516 төгрөг 50 мөнгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж улсын орлого болгож, төрийн сангийн данснаас улсын тэмдэгтийн хураамж 118,516 төгрөг 50 мөнгийг, хариуцагч Г.Ж улсын тэмдэгтийн хураамж 118,516 төгрөг 50 мөнгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “******* *******” ХК-д олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжийг хариуцагч Г.Ж нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

 

4.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1 дэх хэсэгт зааснаар уг шүүгчийн захирамж хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 4 жилийн хугацаа өнгөрсөн тохиолдолд иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэхгүй болохыг дурдсугай.

 

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

                      ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                *******.ЭНХ*******АНДАХ