| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Э.Хосбаяр |
| Хэргийн индекс | 309/2025/01582/И |
| Дугаар | 309/ШШ2025/01072 |
| Огноо | 2025-10-03 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2025 оны 10 сарын 03 өдөр
Дугаар 309/ШШ2025/01072
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Э.Хосбаяр би,
Нэхэмжлэгч: “Дорнод аймгийн ******* ******* ******* *******”-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ******* *******т холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 3,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2025 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Дорнод аймгийн ******* ******* ******* *******” нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ******* нь тус газрын ******* эрхлэлтийг дэмжих сангийн Хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг дэмжих хөтөлбөрөөс 2019 оны 06 дугаар сард “Оёдол” чиглэлээр 3,000,000 төгрөгийг 48 сарын хугацаанд хүүгүй 100 хувийн эргэн төлөх нөхцөлтэй гэрээ байгуулан авсан.
Гэвч санхүүгийн дэмжлэгт хамрагдагчийн гэрээний хугацаа дуусч, зээлийн эргэн төлөлтийн үлдэгдэл 3,000,000 төгрөгийн төлөлт хийлгүй өнөөдрийг хүртэл гэрээний үүргээ биелүүлээгүй байна.
Иймд *******ээс зээлийн гэрээний үүрэг болох 3,000,000 /гурван сая/ төгрөг гаргуулан Дорнод аймгийн ******* эрхлэлтийг дэмжих сангийн Төрийн сан дахь 440090100070037010 тоот дансанд төлүүлж өгөхийг хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Хариуцагч ******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ******* миний бие ******* ******* ******* газраас нэхэмжилсэн 3,000,000 төгрөгийг төлж барагдуулахыг зөвшөөрч байна гэжээ.
Хэргийн материалыг шүүх хянаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Дорнод аймгийн ******* ******* ******* *******” нь хариуцагч *******т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 3,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн зээлийн гэрээний үүрэгт 3,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч ******* нь хүлээн зөвшөөрч, энэ талаарх тайлбарыг шүүхэд бичгээр гаргаж өгсөн байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь хуульд харшлахгүй бөгөөд гуравдагч этгээдийн эрх ашиг зөрчигдөөгүй гэж шүүх үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 758 дугаар зүйлийн 758.1, 74, 75 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Хариуцагч ******* нь зээлийн гэрээний үүрэгт 3,000,000 төгрөгийг нэхэмжлэгч “Дорнод аймгийн ******* ******* ******* *******”-т төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч Дорнод аймгийн ******* ******* ******* ******* нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар хариуцагч *******ээс улсын тэмдэгтийн хураамжид 31,475 төгрөг / 3,000,000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 62,950 төгрөгийн 50 хувь/-ийг гаргуулж Хэрлэн сумын төсвийн орлого болгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, уг асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.
ШҮҮГЧ Э.ХОСБАЯР