Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2025 оны 10 сарын 03 өдөр

Дугаар 309/ШШ2025/01075

 

 

    Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Э.Хосбаяр би,

Нэхэмжлэгч: “Дорнод аймгийн ******* ******* ******* *******”-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *******, ******* нарт холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 4,580,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2025 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч хянаад 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Дорнод аймгийн ******* ******* ******* *******” нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: *******, ******* нар нь тус газрын ******* эрхлэлтийг дэмжих сангийн Эргэн төлөгдөх нөхцөлтэй санхүүгийн дэмжлэг үзүүлэх зээлийг 2022 оны 06 дугаар сард 5,000,000 төгрөгийг 36 сарын хугацаанд хүүгүй 100 хувийн эргэн төлөх нөхцөлтэй гэрээ байгуулан авсан.

 Гэвч санхүүгийн дэмжлэгт хамрагдагчийн гэрээний хугацаа дуусч, зээлийн эргэн төлөлтийн үлдэгдэл 4,580,000 төгрөгийн төлөлт хийлгүй өнөөдрийг хүртэл гэрээний үүргээ биелүүлээгүй байна.

 Иймд *******, ******* нараас зээлийн гэрээний үүрэг болох 4,580,000 /дөрвөн сая таван зуун наян мянга/ төгрөг гаргуулан Дорнод аймгийн ******* эрхлэлтийг дэмжих сангийн Төрийн сан дахь 440090100070037010 тоот дансанд төлүүлж өгөхийг хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагч *******, ******* нар шүүхэд гаргасан хариу тайлбартаа: *******, ******* бид нар ******* ******* ******* газраас нэхэмжилсэн 4,580,000 төгрөгийг төлж барагдуулахыг зөвшөөрч байна гэжээ.

Хэргийн материалыг шүүх хянаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “Дорнод аймгийн ******* ******* ******* *******” нь хариуцагч *******, ******* нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 4,580,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн зээлийн гэрээний үүрэгт 4,580,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч *******, ******* нь хүлээн зөвшөөрч, энэ талаарх тайлбарыг шүүхэд бичгээр гаргаж өгсөн байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь хуульд харшлахгүй бөгөөд гуравдагч этгээдийн эрх ашиг зөрчигдөөгүй гэж шүүх үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 758 дугаар зүйлийн 758.1, 74, 75 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Хариуцагч *******, ******* нар нь зээлийн гэрээний үүрэгт 4,580,000 төгрөгийг нэхэмжлэгч “Дорнод аймгийн ******* ******* ******* *******”-т төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч Дорнод аймгийн ******* ******* ******* ******* нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар хариуцагч *******, ******* нараас улсын тэмдэгтийн хураамжид 44,115 төгрөг / 4,580,000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 88,230 төгрөгийн 50 хувь/-ийг гаргуулж Хэрлэн сумын төсвийн орлого болгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, уг асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.

 

 

 

 ШҮҮГЧ                           Э.ХОСБАЯР