Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2025 оны 10 сарын 08 өдөр

Дугаар 309/ШШ2025/01087

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

            Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Э.Хосбаяр би,

Нэхэмжлэгч: ******* *******ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ******* *******д холбогдох,

Автомашины үнэ 2,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2025 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч, хянаад   

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ******* миний бие *******д моторын хохирлыг бэлнээр 1,500,000 төгрөг өгч барагдуулаад өөрийн машинаа авч байгаа тул үүнээс хойш ямар нэгэн гомдолгүй гэжээ.

Хариуцагч *******  шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие ******* гэх хүнтэй эвлэрч 10 дугаар сарын 10-нд 1,500,000 төгрөг авч 2 машины буцаах болсон тул гомдолгүйг мэдэгдэж энэ асуудлыг шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч *******, хариуцагч ******* нар харилцан тохиролцож байгуулсан эвлэрлийн гэрээндээ: Нэхэмжлэгч ******* нь хариуцагч Э.Бат-Эрдэний автомашинд учирсан моторын хохиролд 1,500,00 төгрөгийг өгч, өөрийн автамашины буцаах, хариуцагч ******* би нэхэмжлэгч *******оос 2025 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 1,500,000 төгрөгийг авч 2 машины буцаах болсон гэжээ.

           Хэргийн материалыг шүүх хянаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ******* нь тус шүүхэд хариуцагч *******д холбогдуулан автомашины моторын эдврэлт 2,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч *******, хариуцагч ******* нар “...нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******д 1,500,000 төгрөгийг 2025 оны 10 дугаар сарын 10-ны өдөр төлж, өөрийн эзэмшлийн автомашиныг буцаан авахаар тохирч, хариуцагч ******* нь нэхэмжлэгч *******оос 2025 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 1,500,000 төгрөгийг авч *******ын автомашиныг түүнд буцаан өгч өөрийн эзэмшлийн автомашиныг нэхэмжлэгч *******оос хүлээн авахаар тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулсан нь Иргэний хуульд нийцсэн байхаас гадна гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна.  

Иймд зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх үзлээ.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 758 дугаар зүйлийн 758.1, 74, 75 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Хариуцагч ******* нь нэхэмжлэгч *******оос 1,500,000 төгрөгийг 2025 оны 10 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, нэхэмжлэгч *******ын эзэмшлийн автомашиныг *******од буцаан олгож, өөрийн эзэмшлийн автомашиныг нэхэмжлэгч *******оос буцаан авахаар тохиролцож эвлэрсэн учир зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар хариуцагч *******эс улсын тэмдэгтийн хураамжид 23,475 төгрөг /2,000,000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 46,950 төгрөгийн 50 хувь/-ийг гаргуулж Хэрлэн сумын төсвийн орлого болгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, уг асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.           

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нар сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.

 

 

ШҮҮГЧ                         Э.ХОСБАЯР