2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 09 сарын 26 өдөр

Дугаар 191/ШШ2025/08057

 

 

 

 

 

 

 

 

2025 09 26

191/ШШ2025/08057

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч С.Хишигбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: хаягт байрлах, ******* ******* ХК/РД: *******/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: оршин суух, ******* овогт *******ийн *******/РД: *******/,

 

Хариуцагч:  оршин суух, ******* овогт *******ын /РД: / нарт холбогдох,

 

19,361,161.43 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц., хариуцагч Б.*******, Н., хариуцагч нарын өмгөөлөгч Ж., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Хан Нүри нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч ******* ******* ХК шүүхэд гаргасан нэхэмжлэлболон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа : Зээлдэгч Б.*******, Н. нар нь ХААН *******" ХК-ийн СХ тэй гэрээ байгуулж дараах зээлүүдийг авсан байдаг.

1. 2019 оны 01 дүгээр сарын 24-ны өдрийн № тоот зээлийн гэрээ, № тоот барьцааны гэрээг тус тус байгуулж 15,000,000 /Арван таван сая/ төгрөгийг жилийн 20.4 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай зээлж авсан.

 

2. Улмаар өмнөх зээлийн үлдэгдэл төгрөг дээр нэмж, 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн № тоот зээлийн гэрээ мөн өдрийн №БГХ201944951390 тоот барьцааны гэрээг тус тус байгуулж 500,000 /Таван зуун мянган төгрөг, нийт зээлийн хэмжээ 11,471,561.9 төгрөгийг жилийн 19.2 хувийн хүүтэй 30 сарын хугацаатай зээлж авсан.

Зээлдэгчийн гаргасан хүсэлтээр №ЗГ/201944951390 тоот зээлийн гэрээнд 2021 оны 01 дүгээр сарын 26-ний өдөр №-2 тоот гэрээгээр Зээлийн гэрээний хугацаа: 40 сар гэсэн хэсгийг "50 сар" гэж өөрчлөх тохиролцсон зээл олголт, эргэн төлөлтийн хуваарийг өөрчилж тус тус хугацааг сунгасан.

Зээлдэгч Б.*******, Н. нар нь №ЗГ201944291763 тоот зээлийн гэрээний эргэн төлөх хуваарийн дагуу 2025 оны 03 дугаар сарын 13-ний өдрийн байдлаар үндсэн зээлийн төлбөрт 6,039,169.09 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 4,225,330.57 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 0 төгрөг нийт 10,270,080.76 төгрөгийг төлсөн байна.

Зээлдэгч Б.*******, Н. нар нь зээлийн гэрээ ёсоор төлбөл зохих төлбөрүүдийг хугацаандаа төлөөгүйн улмаас зээлийн хугацаа хэтэрч, зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн тул ******* зээлийн гэрээнд заасны дагуу зээлийн төлбөрийг хугацаандаа төлөх, төлөөгүй тохиолдолд гэрээнд заасан арга хэмжээ авах талаар мэдэгдэж нэмэлт хугацаа тогтоож өгсөн боловч өнөөдрийг хүртэл зээлийн төлбөрийг төлөөгүй, гэрээний үүргээ зөрчсөн байна.

Иймд ******* талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээ болон Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.3 дахь заалтуудыг үндэслэн зээлдэгч Б.*******, Н. нар нь 2025 оны 03 дугаар сарын 13-ний өдрийн байдлаар дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна.

2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн № тоот зээлийн гэрээний үүрэгт

А/ Үндсэн зээлийн үлдэгдэл 9,850,200.00 төгрөг,

Б/ Зээлийн хүүгийн төлбөр 8,360,129.38 төгрөг,

В/ Нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 1,120,832.04 төгрөг,

Г/ Нотариатын үйлчилгээний зардал 30,000 төгрөг

Нийт 19,361,161 төгрөг 43 мөнгө / Арван есөн сая гурван зуун жаран нэгэн мянга нэг зуун жаран нэгэн төгрөг дөчин гурван мөнгө / гаргуулахаар нэхэмжилж байна. гэв.

 

Хариуцагч Б.******* шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ******* миний бие ******* *******наас 2020 онд 15 сая төгрөг зээлсэн нь үнэн болно. Зээл авсан тухайн онд ажил хэргийн холбогдолтой алдаа дутагдал гаргаж БГД-ийн шүүхээр шийтгэгдэж ЭХ 17.3.2, 17.4.2 зүйл ангиар шийтгэгдэж/энэ хугацаанд эхнэр 4 хүүхдээ хараад ажилгүй үлдсэн/ 4 жилийн хорих ял авсан. Энэхүү шүүхээс авсан ял шийтгэл үргэлжилж явсаар 2024.4.12-ны өдөр суллагдсан болно. Мөн энэ хугацаанд ээж У., эхнэр Н. ******* *******ны тус салбарт хандан 3-4 удаа учир шалтгаанаа хэлж өргөдөл гаргаж өгсөн боловч, хүлээж аваад хариу тайлбар өгч шийдэлд хүрэлгүй явсаар өдий хүрсэн. Иймд би одоогоор тогтсон ажил хөдөлмөр эрхэлж чадаагүй байгаа тул ******* *******ны нэхэмжилсэн дүнг хүлээн зөвшөөрч чадахгүйгээ илэрхийлэхээс гадна үндсэн зээлийн үлдэгдэл болох 9,850,200 төгрөгийг төлөх график гаргуулан төлж барагдуулахаас гадна зээлийн ангилал хэвийн болгуулах/төлж дуусмагц/ хүсэл, саналтай байна. гэв.

 

Хариуцагч Н. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2022 онд манай нөхөр хорих ангид байх үед манай бага хүү төрж таарсан. 4 бага насны хүүхэдтэй үлдээд төлбөр төлөх боломжгүй тасалдсан. Энэ талаараа ******* *******анд хүсэлтээ өгсөн. гэв.

 

Хариуцагч Б.*******, Н. нарын өмгөөлөгч Ж. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Өнөөдрийг хүртэл энэ хүн төлбөрийн чадваргүй нөхцөл байдалд байсан. Мөн 4 хүүхдээ хараад 4, 5 жил ерөөсөө ажил хийж байгаагүй. Ийм нөхцөлд ******* ******* руу яахараа үйл ажиллагаа явуулаагүй вэ. Монгол *******ны зээлийн эрсдлийг актив ангилах журмын дагуу 365 хоног болоод л шилжинэ шүү дээ. Энэ хугацаанд яагаад арга хэмжээ аваагүй вэ. Тэр хугацаанд эрсдэл арга хэмжээ авдаг байхад хийгээгүй. Гуравдугаарт өгсөн бичгүүдийг төлөөлөгч нь мэдэхгүй байна гэдэг сонирхолтой байна. Өөрт ашигтай мэдээллээ ярьдаг, ашиггүй мэдээллүүдээ ярьдаггүй. ******* ******* ингэж муухай байж болохгүй. гэв.

 

Шүүх зохигчийн тайлбар, нэхэмжлэгч талын баримтаар гаргасан ******* ******* ХК-ийн Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Зээлийн 2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн № дугаар гэрээний хуулбар, Барьцааны 2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн № дугаар гэрээний хуулбар, Зээлийн 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн №ЗГ/201944951390 дугаартай гэрээний хуулбар, Барьцааны 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн №БГХ/201944951390 дугаартай гэрээний хуулбар, Зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах 2020 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн дугаартай гэрээний хуулбар, Зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах 2021 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн №ЗГ/201944951390-2 дугаартай гэрээний хуулбар, ******* *******ны гүйлгээний баримтын хуулбар/хх-24/, Зээл хүсэгчийн анкетын хуулбар/хх-25-26/, ******* ******* ХК-ийн албан бичиг/хх-27-28/, Зээлийн бүртгэлийн карт/хх-29-32/, Б.*******, Н. нарын эзэмшлийн ******* ******* ХК дах дугаар Зээлийн дансны дэлгэрэнгүй хуулга/хх-33-34/,

Хариуцагч талаас баримтаар гаргасан Б.*******ын Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх тухай тодорхойлолт, Б.*******ын суллагдсан тухай тодорхойлолтыг шинжлэн судлаад,

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч ******* ******* ХК хариуцагч Б.*******, хариуцагч Н. нарт холбогдуулан үндсэн зээлд 9,850,200/есөн сая найман зуун тавин мянга хоёр зуу/ төгрөг, зээлийн хүүд 8,360,129.38/найман сая гурван зуун жаран мянга нэг зуун хорин есөн төгрөг гучин найман мөнгө/ төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 1,120,832.04/нэг сая нэг зуун хорин мянга найман зуун гучин хоёр төгрөг дөрвөн мөнгө/ төгрөг, нотариатын үйлчилгээний зардалд 30,000/гучин мянга/ төгрөг, нийт 19,361,161.43/арван есөн сая гурван зуун жаран нэгэн мянга нэг зуун жаран нэгэн төгрөг дөчин гурван мөнгө/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

 

Хариуцагч Б.******* нь зээлийн үлдэгдэл болох 9,850,200/есөн сая найман зуун тавин мянга хоёр зуу/ төгрөгийг төлөх график гаргуулан төлж, зээлийн ангилал хэвийн болгуулах хүсэл, саналтай байна гэж маргасан.

 

Хариуцагч Н. нь 4 бага насны хүүхэдтэй үлдээд төлбөр төлөх боломжгүй тасалдсан гэж маргасан.

 

Шүүх дор дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Зохигчид 2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр № Зээлийн гэрээ байгуулсан болох нь 2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн № Зээлийн гэрээ-ий хуулбараар тогтоогдож байна.

 

Түүнчлэн, зохигчид 2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр № Барьцаан гэрээ байгуулсан болох нь 2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн № Барьцаан гэрээ-ий хуулбараар тогтоогдож байна.

 

2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн № Зээлийн гэрээ-ий 2-ын 2.1, 2.1.1.2, 2.1.1.3, 2.1.4, 2.1.6, 2.1.7, 2.4, 2.4.1-т зааснаар нэхэмжлэгч нь хариуцагч нарт 15,000,000/арван таван сая/ төгрөгийг 30 сарын хугацаатай, жилийн 20.4/хорь аравны дөрөв/ хувийн хүүтэй, хариуцагч нарт шилжүүлэх, хариуцагч нар нь зээл, зээлийн хүүг Зээлийн гэрээ-ий Хавсрал 1-т заасан хугацаанд буцаан төлөх үүргийг тус тус хүлээсэн болох нь 2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн № Зээлийн гэрээ-ий болон Зээлийн эргэн төлөлтийн хуваарийн хуулбараар тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч нь хариуцагч Б.*******т 2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр 15,000,000/арван таван сая/ төгрөг шилжүүлсэн болох нь 2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн ******* *******ны гүйлгээний баримтын хуулбараар тогтоогдож байна.

 

Иргэний хуулийн 415 дугаар зүйлийн 451.1-т Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр ... мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө ... хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ. гэж заасан.

 

Зохигчийн байгуулсан 2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн № Зээлийн гэрээ/цаашид № гэрээ гэх / нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт нийцсэн байх тул хүчин төгөлдөр гэж үзнэ.

 

Нэхэмжлэгч нь 2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн № Барьцаан гэрээ-тэй холбоотой шаардлага гаргаагүй болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч нь зохигчид 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдөр № ЗГ/201944951390 Зээлийн гэрээ болон № БГХ/201944951390 Барьцааны гэрээ байгуулж, өмнөх зээлийн үлдэгдэл дээр нэмж 500,000/таван зуун мянга/ төгрөгийн зээл олгосон, 2020 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр дугаар Зээлийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах гэрээ, 2021 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр № ЗГ/201944951390-2 Зээлийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах гэрээ байгуулсан гэж тайлбарлаж байна.

 

Тус гэрээнүүдэд хариуцагч Б.******* гарын үсэг зурсан боловч хариуцагч Н. гарын үсэг зураагүй болох нь 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн № ЗГ/201944951390 Зээлийн гэрээний болон № БГХ/201944951390 Барьцааны гэрээний хуулбар, 2020 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн дугаар Зээлийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах гэрээний хуулбар, 2021 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн № ЗГ/201944951390-2 Зээлийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах гэрээний хуулбараар тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч, хариуцагч Б.******* нар нь 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн № ЗГ/201944951390 Зээлийн гэрээ байгуулсан болох нь 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн № ЗГ/201944951390 Зээлийн гэрээний хуулбараар тогтоогдож байна.

 

2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн № ЗГ/201944951390 Зээлийн гэрээгээр нэхэмжлэгч нь хариуцагч Б.*******т № гэрээний зээлийн үлдэгдэл 10,971,561.9/арван сая есөн зуун далан нэгэн мянга таван зуун жаран нэгэн төгрөг есөн мөнгө/ төгрөг дээр нэмж 500,000/таван зуун мянга/ төгрөгийн зээл олгосон болох нь 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн № ЗГ/201944951390 Зээлийн гэрээний хуулбар, 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн ******* *******ны гүйлгээний баримтын хуулбараар тогтоогдож байна.

 

2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн № ЗГ/201944951390 Зээлийн гэрээгээр нэхэмжлэгч нь хариуцагч Б.*******т № гэрээний үндсэн зээлийн үлдэгдэл дүн дээр нэмж 500,000/таван зуун мянга/ төгрөгийн зээл олгосон байх тул Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч, хариуцагч Б.******* нар нь № гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулж, 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн № ЗГ/201944951390 Зээлийн гэрээ нь № гэрээний салшгүй хэсэг гэж үзнэ.

 

2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн № ЗГ/201944951390 Зээлийн гэрээ болон № БГХ/201944951390 Барьцааны гэрээ, 2020 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн дугаар Зээлийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах гэрээ болон 2021 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн № ЗГ/201944951390-2 Зээлийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах гэрээнд хариуцагч Н. гарын зураагүй байх тул Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Н. нь тус гэрээнүүдийг байгуулаагүй гэж үзнэ.

 

Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1-т Дараахь үндэслэлээр гэрээг байгуулсанд тооцно:, 196.1.2-т гэрээг бичгээр байгуулахаар хуульд заасан ... бол талууд нэг баримт бичиг үйлдэж, гарын үсэг зурах ... эдгээртэй адилтгах баримт бичгийг нөгөө тал хүлээн авснаар; гэж заасан.

 

Хариуцагч Н.Болор-Эрдэнэ нь 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн № ЗГ/201944951390 Зээлийн гэрээ болон № БГХ/201944951390 Барьцааны гэрээ, 2020 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн дугаар Зээлийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах гэрээ болон 2021 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн № ЗГ/201944951390-2 Зээлийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах гэрээнд гарын үсэг зураагүй байх тул хариуцагч Н. тус гэрээнүүдийг байгуулаагүй гэж үзнэ.

 

Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1-т Үүрэг гүйцэтгэгчдийн хэн хэн нь үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид бүхэлд нь буюу хэсэгчлэн хүлээлгэн өгөх, үүрэг гүйцэтгүүлэгч нь үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь шаардах эрх бүхий байвал хамтран үүрэг гүйцэтгэгчид гэнэ. гэж заасан.

 

Хариуцагч Н. нэхэмжлэгчтэй 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн № ЗГ/201944951390 Зээлийн гэрээ болон № БГХ/201944951390 Барьцааны гэрээ, 2020 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн дугаар Зээлийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах гэрээ болон 2021 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн № ЗГ/201944951390-2 Зээлийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах гэрээг байгуулаагүй байх тул Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1, 196.1.2, мөн хуулийн 242 дугаар зүйлийн 242.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Н.г хамтран үүрэг гүйцэтгэгч гэж үзэх үндэслэлгүй байна.

 

2021 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн № ЗГ/201944951390-2 Зээлийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах гэрээний 2-ын 2.1.1-т зааснаар нэхэмжлэгч, хариуцагч Б.******* нар нь зээлийн гэрээний хугацаа 40 сар гэснийг 50 сар болгон өөрчилсөн болох нь 2021 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн № ЗГ/201944951390-2 Зээлийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах гэрээний хуулбараар тогтоогдож байна.

 

Хариуцагч Б.******* нь үндсэн зээлд 6,039,169.09/зургаан сая гучин есөн мянга нэг зуун жаран есөн төгрөг есөн мөнгө/ төгрөг, зээлийн хүүд 4,225,330.57/дөрвөн сая хоёр зуун хорин таван мянга гурван зуун гучин төгрөг тавин долоон мөнгө/ төгрөг төлсөн болох нь Зээлийн бүртгэлийн картаар тогтоогдож байна.

 

Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.1-т Зээлдүүлэгчээс олгох зээл нь хүүтэй ... байж болно., 453 дугаар зүйлийн 453.1-т Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол ... нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй., Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.3-т Зээлийн гэрээний хугацаа дууссан нь тухайн гэрээний үүргээ хугацаандаа биелүүлээгүй зээлдэгчийг зээл, түүний хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй., мөн хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2-т Зээлдэгч зээлийг зээлийн гэрээнд заасны дагуу төлөөгүй ... бол зээлийг бүрэн эргүүлэн төлөх хүртэлх хугацаанд зээлийн үндсэн хүү, зээлийн гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлнө. гэж заасан.

 

№ гэрээний зээлийн эргэн төлөлтийн хуваарь 2019 оны 3 дугаар сарын 02-ны өдрөөс зөрчигдөж эхэлсэн байх ба № гэрээний хугацаа 2023 оны 02 дугаар сарын 24-ний өдөр дуусгавар болжээ.

 

№ гэрээний хугацаа 2023 оны 02 дугаар сарын 24-ний өдөр дуусгавар болсон байх боловч нэхэмжлэгч нь 2025 оны 3 дугаар сарын 13-ны өдөр хүртэлх хүү, нэмэгдүүлсэн хүүг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 5 дугаар сарын 17-ны өдөр тус шүүхэд гаргажээ.

 

Иргэний хуулийн 223 дугаар зүйлийн 223.2-т Үүрэг гүйцэтгэх нөхцөлийг бүрдүүлэхийн тулд үүрэг гүйцэтгүүлэгч ямар нэгэн үйлдэл хийх ёстой байсан боловч түүнийг гүйцэтгээгүйгээс хугацаа хэтэрсэн бол үүрэг гүйцэтгүүлэгч хугацаа хэтрүүлсэн гэж үзнэ., мөн хуулийн 224 дүгээр зүйлийн 224.2-т Хугацаа хэтрүүлсэн үүрэг гүйцэтгүүлэгч гэм буруутай эсэхээс үл хамааран түүнд дараахь үүрэг, үр дагавар үүснэ:, 224.2.3-т мөнгөн төлбөрийн үүрэг ёсоор хүү авах эрхээ алдах. гэж заасан.

 

Хариуцагч Б.*******ын хорих ялын хугацаа 2024 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр дуусч суллагдсан байх ба нэхэмжлэгч нь 2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр хариуцагчид зээл төлөх тухай мэдэгдэл явуулсан байх тул 2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр нэхэмжлэгчид үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шүүхэд хандах эрх үүссэн болох нь 2025 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн № 162 Тодорхойлолт, 2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 61/11174 дугаар Зээл төлөх тухай мэдэгддээр тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч нь 2025 оны 5 дугаар сарын 27-ны өдөр шүүхэд хандсан байх ба Иргэний хуулийн 223 дугаар зүйлийн 223.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч нь үүрэг гүйцэтгэх нөхцөлийг бүрдүүлэхийн тулд нэхэмжлэгч нь шүүхэд хандах үүрэгтэй байсан байх боловч нэхэмжлэгч нь шүүхэд хандаагүй байх тул нэхэмжлэгч хугацаа хэтрүүлсэн гэж үзнэ.

 

Нэхэмжлэгч нь 2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдрөөс хойш шүүхэд хандаагүй байх тул Иргэний хуулийн 224 дүгээр зүйлийн 224.2, 224.2.3 дахь заалтад зааснаар нэхэмжлэгч нь 2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдрөөс хойш хүү, нэмэгдүүлсэн авах эрхээ алдсан байна.

Хариуцагч Б.******* нь 2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн байдлаар нэхэмжлэгчид үндсэн зээл 9,850,200/есөн сая найман зуун тавин мянга хоёр зуу/ төгрөг, зээлийн хүү 7,738,352.4/долоон сая долоон зуун гучин найман мянга гурван зуун тавин хоёр төгрөг дөрвөн мөнгө/ төгрөг, нэмэгдүүлсэн хүү 996,476.6/есөн зуун ерэн зургаан мянга дөрвөн зуун далан зургаан төгрөг зургаан мөнгө/ төгрөг, нийт 18,585,029/арван найман сая таван зуун наян таван мянга хорин ес/ төгрөг төлөх үүрэгтэй болох нь Зээлийн бүртгэлийн картаар тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч нь нотариатын үйлчилгээний зардалд 30,000/гучин мянга/ төгрөг гаргуулахаар нэхэмжилж байна.

 

Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1-т Үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй. гэж заасан.

 

Нэхэмжлэгч нь нотариатын үйлчилгээний төлбөрт 30,000/гучин мянга/ төгрөг төлсөн болох нь 2025 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн ******* *******ны гүйлгээний баримтаар тогтоогдож байна.

 

Хариуцагч Б.******* нь зээл төлөх буюу № гэрээний үүргээ зөрчсөнөөс нэхэмжлэгчид 30,000/гучин мянга/ төгрөгийн хохирол учирсан болох нь 2025 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн ******* *******ны гүйлгээний баримтаар тогтоогдож байна.

 

Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Б.*******аас 30,000/гучин мянга/ төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй.

 

Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1, 223 дугаар зүйлийн 223.2, 224 дүгээр зүйлийн 224.2.3, 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Б.*******аас үндсэн зээлд 9,850,200/есөн сая найман зуун тавин мянга хоёр зуу/ төгрөг, зээлийн хүүд 7,738,352.4/долоон сая долоон зуун гучин найман мянга гурван зуун тавин хоёр төгрөг дөрвөн мөнгө/ төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 996,476.6/есөн зуун ерэн зургаан мянга дөрвөн зуун далан зургаан төгрөг зургаан мөнгө/ төгрөг, нотариатын үйлчилгээний зардал 30,000/гучин мянга/ төгрөг, нийт 18,615,029/арван найман сая зургаан зуун арван таван мянга хорин ес/ төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгон, үлдсэн 746,132.43/19,361,161.43-18,615,029=746,132.43/ /долоон зуун дөчин зургаан мянга нэг зуун гучин хоёр төгрөг дөчин гурван мөнгө/ төгрөгийг хэрэгсэхгүй үндэслэлтэй.

 

Шүүх Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1, 223 дугаар зүйлийн 223.2, 224 дүгээр зүйлийн 224.2.3, 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.*******аас нийт 18,615,029/арван найман сая зургаан зуун арван таван мянга хорин ес/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* ******* ХК-д олгон, үлдсэн хариуцагч Н. болон 746,132.43/долоон зуун дөчин зургаан мянга нэг зуун гучин хоёр төгрөг дөчин гурван мөнгө/ төгрөгт холбогдох хэгсийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалтад зааснаар нэхэмжлэгч ******* ******* ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилсан төлсөн нийт 254,756 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т.*******аас улсын тэмдэгтийн хураамжид нийт 251,025 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* ******* ХК-д олгох үндэслэлтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1.  Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1, 223 дугаар зүйлийн 223.2, 224 дүгээр зүйлийн 224.2.3, 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.*******аас нийт 18,615,029/арван найман сая зургаан зуун арван таван мянга хорин ес/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* ******* ХК-д олгон, үлдсэн хариуцагч Н. болон 746,132.43/долоон зуун дөчин зургаан мянга нэг зуун гучин хоёр төгрөг дөчин гурван мөнгө/ төгрөгт холбогдох хэгсийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалтад зааснаар нэхэмжлэгч ******* ******* ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилсан төлсөн нийт 254,756 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т.*******аас улсын тэмдэгтийн хураамжид нийт 251,025 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* ******* ХК-д олгосугай.

 

3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ХИШИГБАТ