Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2025 оны 10 сарын 08 өдөр

Дугаар 309/ШШ2025/01089

 

                               

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Дорнод аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Э.Хосбаяр би,

            Нэхэмжлэгч: Дорнод аймгийн *******, ******* үйлчилгээний газрын нэхэмжлэлтэй,

            Хариуцагч: “******* *******, ******* ******* нарт холбогдох,

            Зээлийн гэрээний үүрэгт 1,110,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2025 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч, хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

             Нэхэмжлэгч Дорнод аймгийн *******, ******* үйлчилгээний ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: *******, Ю.******* нар нь 2022 оны 06 дугаар сард тус газрын ******* эрхлэлтийг дэмжих сангийн Ажлын байрыг дэмжих хөтөлбөрөөс Монгол шагай наадгай чиглэлээр 3,000,000 төгрөгийг 36 сарын хугацаатай, хүүгүй, 100 хувь эргэн төлөх нөхцөлтэй гэрээ байгуулан авсан. Гэвч зээлийн эргэн төлөлтийг бүрэн хийлгүй гэрээний үүргээ өнөөдрийг хүртэл биелүүлээгүй байна. Иймд *******, Ю.******* нараас зээлийн гэрээний үүрэгт 1,110,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.                     

          Нэхэмжлэгч Дорнод аймгийн *******, ******* үйлчилгээний ******* шүүхэд гаргасан хүсэлтдээ: Хариуцагч ******* нь хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санд 1,110,000 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан тул шүүхэд гаргасан нэхэмжлэлээс татгалзаж байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Дорнод аймгийн *******, ******* үйлчилгээний ******* нь хариуцагч *******, Ю.******* нарт холбогдуулан зээлийн гэрээний  үүрэгт 1,110,000 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэл гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Дорнод аймгийн *******, ******* үйлчилгээний ******* нь “хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангасан” гэх үндэслэлээр шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсан хүсэлтийг шүүхэд ирүүлсэн байна.

Иймд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч Дорнод аймгийн *******, ******* үйлчилгээний ******* нь хариуцагч *******, Ю.******* нарт холбогдуулан гаргасан “нийгмийн даатгалын шимтгэлийн нөхөн төлбөрт 1,110,000 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар хариуцагч *******, Ю.******* нараас улсын тэмдэгтийн хураамжид 15,559 төгрөг /1,110,000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 31,190 төгрөгийн 50 хувь/-ийг гаргуулж Хэрлэн сумын төсвийн орлого болгосугай.

            4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч талууд давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ                            Э.ХОСБАЯР