Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2025 оны 10 сарын 09 өдөр

Дугаар 309/ШШ2025/01100

 

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Э.Хосбаяр би,

Нэхэмжлэгч: “******* *******” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ******* *******т холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 1,059,477 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2025 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч хянаад 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “******* *******” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ******* нь ******* ******* ХХК-тай 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдөр Зээл, зээлийн эрх нээх гэрээ байгуулсан бөгөөд өөрийн эзэмшлийн Мобиком үүрэн телефоны ******* дугаарыг ашиглан зээл авч, төлж байсан болно.

 ******* нь уг гэрээний үндсэн дээр 2024 оны 08 дугаар сарын 11-ний өдрөөс 2024 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн хооронд 2 удаагийн хүсэлтээр нийт 830,000 төгрөгийг тус бүр 1 сарын хугацаатайгаар авсан ба зээлийг гэрээнд заасан хугацаанд төлж барагдуулаагүй.

Өнгөрсөн хугацаанд ******* нь нийт 250,000 төгрөг төлсөн ба ******* ******* ХХК-ын зүгээс түүнээс хойш удаа дараа зээлийн гэрээний үүргээ биелүүлэхийг шаардан зээлийн гэрээнд заасан утасны дугаараар холбогдож... байсан боловч огт төлж барагдуулаагүй. 2025 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн бйадлаар ******* нь үндсэн зээлийн үлдэгдэл 727,935 төгрөг, зээлийн хүү 278,442 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 53,100 төгрөг нийт 1,059,477 төгрөг байна. Иймд *******ээс нийт 1,059,477 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч *******ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ё.Чогжмаа шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний охин ******* нь  ******* ******* ХХК-аас нэхэмжилсэн 1,059,477 төгрөгийг бүрэн төлж барагдуулна гэжээ.

Хэргийн материалыг шүүх хянаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “******* *******” ХХК нь хариуцагч *******т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 1,059,477 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн зээлийн гэрээний үүрэгт 1,059,477 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч ******* нь өөрийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөрөө дамжуулан хүлээн зөвшөөрч, энэ талаарх тайлбарыг шүүхэд бичгээр гаргаж өгсөн байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь хуульд харшлахгүй бөгөөд гуравдагч этгээдийн эрх ашиг зөрчигдөөгүй гэж шүүх үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 758 дугаар зүйлийн 758.1, 74, 75 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Хариуцагч ******* нь зээлийн гэрээний үүрэгт 1,059,477 төгрөгийг нэхэмжлэгч “******* *******” ХХК-д төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 29,977 төгрөгийн 50 хувь болох 14,988.5 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, Дорнод аймгийн Хэрлэн сумын төсвийн орлогоос 14,9881.5 төгрөгийг, хариуцагч *******ээс улсын тэмдэгтийн хураамжид 14,988.5 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “******* *******” ХХК /РД: 5373271/-д олгосугай. 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, уг асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

            4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.

 

 

 

ШҮҮГЧ                            Э.ХОСБАЯР