Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2025 оны 10 сарын 15 өдөр

Дугаар 309/ШШ2025/01105

 

 Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

            Дорнод аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Э.Хосбаяр би,

            Нэхэмжлэгч:  Дорнод аймгийн ******* ******* газрын нэхэмжлэлтэй,

            Хариуцагч: ******* *******т холбогдох,

            “******* ******* шимтгэлд 411,360 төгрөг гаргуулах тухай” иргэний хэргийг хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Дорнод аймгийн ******* ******* ******* шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: ******* ******* ******* нь ... 2017 оны 07 дугаар сард 9 ажилтанд олгосон цалин хөлсний сан, түүнтэй адилтгах орлогын дүнгээс тооцсон шимтгэл 411,360 төгрөгийг хуульд заасан хугацаанд төлөөгүйн улмаас хуримтлагдсан авлага үүсгээд байна. ... Иймд ******* ******* ерөнхий хуулийн 38 дугаар зүйлийн 38.10.6-д заасны дагуу шимтгэлийн авлагыг барагдуулахыг хүсч нэхэмжлэл гаргаж байгаа тул дээрх аж ахуйн нэгж байгууллагын нийгмийн ******* шимтгэлийн төлөгдөөгүй 411,360 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч ******* нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ******* миний бие өөрийн эхнэр Дорнод аймгийн ******* даатгалд төлөх 411,360 төгрөгийг бүрэн төлж барагдуулна гэжээ.

           Хэргийн материалыг шүүх хянаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Дорнод аймгийн ******* ******* ******* нь хариуцагч *******т холбогдуулан “******* ******* шимтгэлд 411,360 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч ******* нь зээлийн гэрээний үүрэгт 411,360 төгрөгийг Дорнод аймгийн ******* ******* *******т төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч тайлбар гаргасан нь Иргэний хуульд нийцсэн байхаас гадна гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Иймд шүүх хариуцагч нарыг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 758 дугаар зүйлийн 758.1, 74, 75 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

            1. Хариуцагч ******* нь зээлийн гэрээний үүрэгт 411,360 төгрөгийг Дорнод аймгийн ******* ******* *******т төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар хариуцагч *******аас улсын тэмдэгтийн хураамжид 6,495.5 төгрөг / 411,360 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 12,911 төгрөгийн 50 хувь/-ийг гаргуулж Хэрлэн сумын төсвийн орлого болгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

 

 

 

ШҮҮГЧ                         Э.ХОСБАЯР