2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шүүгчийн захирамж

2025 оны 10 сарын 16 өдөр

Дугаар 191/ШШ2025/08781

 

 

 

 

 

 

 

 

 

 

2025 он 10 са р16 өдөр

191/ШШ2025/08781

 

 

Зохигчийн эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч С.Хишигбат би,

 

Нэхэмжлэгч:  оршин суух, ******* овогтой *******ын *******/РД: *******/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: оршин суух, ******* овогтой *******ийн *******/РД: *******/-д холбогдох,

 

Нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг сэргээж, гутаасан мэдээг тараасан хэлбэрээр няцаалт хийж, уучлалт гуйхыг даалгах тухай иргэний хэрэгт зохигчийн эвлэрлийн гэрээг хүлээн авч хянаад,

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч Н.******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...миний ажил хэргийн нэр хүндийг сэргээж, Н.******* надаас уучлалт гуйхыг даалгаж өгнө үү. гэжээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид эвлэрсэн эвлэрлийн гэрээнд: ...1 Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн бөгөөд хариуцагчаас уучлалт гуйсан агуулга бүхий бичлэгийг өөрийн ******* инстаграм(instagram) хуудсандаа нийтэлнэ.

2. Нэхэмжлэгч Н.******* нь хариуцагчийн нийтэлсэн бичлэгтэй холбогдуулан талууд харилцан ойлголцолд хүрсэн талаар бичлэгийг өөрийн фэйсбүүк хуудсандаа нийтэлнэ. гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч Н.******* хариуцагч Б.*******өд холбогдуулан нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг сэргээж, гутаасан мэдээг тараасан хэлбэрээр няцаалт хийж, уучлалт гуйхыг даалгах тухай нэхэмжлэл шүүхэд гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид эвлэрсэн эвлэрлийн гэрээндээ: ...1 Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн бөгөөд хариуцагчаас уучлалт гуйсан агуулга бүхий бичлэгийг өөрийн ******* инстаграм(instagram) хуудсандаа нийтэлнэ.

2. Нэхэмжлэгч Н.******* нь хариуцагчийн нийтэлсэн бичлэгтэй холбогдуулан талууд харилцан ойлголцолд хүрсэн талаар бичлэгийг өөрийн фэйсбүүк хуудсандаа нийтэлнэ. гэж харилцан тохиролцсон болох нь талуудын хооронд байгуулагдсан эвлэрлийн гэрээгээр тогтоогдож байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.6 дахь хэсэгт зааснаар зохигчийн байгуулсан Эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ НЬ:

 

1. Нэхэмжлэгч Н.******* хариуцагч Б.*******өд холбогдуулан нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг сэргээж, гутаасан мэдээг тараасан хэлбэрээр няцаалт хийж, уучлалт гуйхыг даалгах тухай нэхэмжилснийг хариуцагч Б.******* нь хүлээн зөвшөөрч хариуцагчаас уучлалт гуйсан агуулга бүхий бичлэгийг өөрийн ******* инстаграм(instagram) хуудсандаа нийтлэхээр харилцан тохиролцсон зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Нэхэмжлэгч Н.******* нь хариуцагчийн нийтэлсэн бичлэгтэй холбогдуулан талууд харилцан ойлголцолд хүрсэн талаар бичлэгийг өөрийн фэйсбүүк хуудсандаа нийтлэх болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Н.*******гийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгөөс 35,100 төгрөгийг улсын орлогоос, хариуцагч Б.*******өөс улсын тэмдэгтийн хураамжид 35,100 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Н.*******д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ С.ХИШИГБАТ