2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 06 сарын 27 өдөр

Дугаар 191/ШШ2025/05720

 

 

 

 

 

 

 

 

               2025        06          27   

                                191/ШШ2025/05720

 

 

Зохигч эвлэрснийг баталж, хэргийг

 хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Оюунтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүрэг, 11 дүгээр хороо, 0 тоотод оршин суух, ******* овогт *******ын ******* /РД:*******/

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, 26 дугаар хороо, 0 тоотод оршин суух, ******* овогт *******гийн ******* /РД:*******/ нарын нэхэмжлэлтэй

Хариуцагч: Баянзүрх дүүрэг, 26 дугаар хороо, 0 тоотод оршин суух, ******* овогт ын /РД:/-т холбогдох,

11,251,128 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч , хариуцагч Н., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Ариунтуул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Ч.*******, Ч.******* нар нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ч.*******, Ч.******* (цаашид Нэхэмжлэгч нар") нар нь Баянзүрх дүүрэг, 26-p хороо, 0 тоотын Ү гэрчилгээний дугаартай 49.9 м.кв талбайтай 2 өрөө байрны өмчлөгч юм. Нэхэмжлэгч нар нь 2023 оны 10 сарын 03-ны өдөр Н.Э-той Орон сууц хөлслөх гэрээ байгуулж, дээрх 2 өрөө орон сууцыг түрээслүүлсэн.

Гэрээний 3.2-т орон сууцны нэг сарын түрээсийн төлбөр 1,200,000 төгрөгөөр түрээслэхээр харилцан тохиролцсон бөгөөд мөн гэрээний 3.2.1-д түрээсийн төлбөрийг 3 сараар буюу 3,600,000 төгрөгөөр тус тус төлөхөөр харилцан тохиролцсон байна.

Гэвч хариуцагч Н. нь гэрээнд заасан түрээсийн төлбөр төлөх, хэрэглээний зардлаа төлөх үүргээ удаа дараа зөрчиж ирсэн бөгөөд нэхэмжлэгчийн зүгээс 2024.07 сараас эхлэн түрээсийн гэрээг цуцлах саналаа удаа дараа илэрхийлсээр ирсэн боловч өдийг хүртэл биелүүлээгүй байна.

Түрээсийн төлбөр үүргээ 2024 оны 09 сараас эхлэн биелүүлээгүй бөгөөд 3 сарын түрээсийн төлбөр 3,600,000 төгрөг хуримтлагдсан бөгөөд Түрээсийн гэрээний 3.6-т Гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги төлнө гэж заасны дагуу түрээсийн төлбөр 90 (ер) хоног хэтрүүлсний алданги 1,620,000 төгрөг, нийт түрээсийн төлбөр 5,220,000 төгрөгний түрээсийн өр төлбөртэй байна.

Орон сууц хөлслөх гэрээний 5.3-т "Хөлслөгч тал байр ашиглалтын зардал болох ус, дулаан, цахилгаан, СӨХ, кабель телевиз, интернет зэргийг төлбөр гарсан даруйд нь төлөх үүрэгтэй ба төлөөгүйгээс үүдэн гарах бүх хариуцлагыг бүрэн хүлээнэ гэж заасны дагуу хариуцагч нь хэрэглээний төлбөр төлөх үүргээ гэрээгээр хүлээсэн.

Гэвч хэрэглээний төлбөрөө төлөөгүй буюу нэг сарын СӨХ-ийн төлбөр 48,120 төгрөг, 9 сарын СӨХ-ийн төлбөр нийт 433,080 төгрөгний өр төлбөртэй байна. Мөн конторын мөнгө төлөөгүй 10 сарын 149,774 төгрөг, 11 сарын 122,424 төгрөгний тус өр төлбөртэй ба нийт 705,278 төгрөгийн хэрэглээний өр төлбөртэй байна. Нэхэмжлэгч нар нь орон сууцны өмчлөгч нар учраас ийнхүү хэрэглээний төлбөрийн өр төлбөрийг шаардаж байна.

Нэхэмжлэгч нар нь 2024 оны 07 сараас хойш байраа зарахаар төлөвлөж түрээслэгчид удаа дараа мэдэгдсэн боловч байрыг чөлөөлж өгөөгүй өдийг хүрсэн бөгөөд гэрээгээр тохиролцсон хугацаанд түрээсийн төлбөр, хэрэглээний төлбөрөө төлдөггүй байнга гэрээний үүргийн зөрчил гаргадаг учир цаашид түрээсийн гэрээг үргэлжлүүлэх боломжгүй тул гэрээг цуцалж, хариуцагчийг байрнаас албадан гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна.

Иймд хариуцагч Н.ыг Баянзүрх дүүрэг, 26-р хороо, 0 тоотын байрнаас албадан чөлөөлүүлэх, 5,925,278 төгрөгийг гаргуулж Ч.*******, Ч.******* нарт олгож өгнө үү.

Шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойш хариуцагч нь нэхэмжлэгчид түрээсийн төлбөрт 2025 оны 03 сарын 25-ны өдөр 2,400,000 төгрөгийг төлснөөс хойш өөр төлбөрийг төлөөгүй байна.

Иймд шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойших түрээсийн төлбөр 4 сарын түрээсийн төлбөр 4,800,000 төгрөг, Түрээсийн гэрээний 3.6-т "Гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги төлнө" гэж заасны дагуу алданги 4,860,000 төгрөг байна. Мөн шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойш хэрэглээний зардал буюу СӨХ-ийн төлбөр 625,560 төгрөг, Цахилгааны төлбөр 152,757 төгрөг, ус дулааны төлбөр 91,399 төгрөг байна.

Иймд нэхэмжлэгч Ч.*******, Ч.******* нар нь Н.Э-т холбогдох хэргийн нэхэмжлэлийн шаардлагыг 8,129,716 төгрөгөөр нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлж, нийт 14,054,994 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү.

 

Нэхэмжлэлийн шаардлагыг 2,803,866 төгрөгөөр багасгаж, 11,251,128 төгрөгийг шаардаж байна.

Шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойш хариуцагч нь нэхэмжлэгчид түрээсийн төлбөрт дараах төлбөрийг төлсөн. Үүнд:

1. 2025 оны 01 сарын 12-ны өдөр 1,200,000 төгрөг,

2. 2025 оны 03 сарын 25-ны өдөр 2,400,000 төгрөг

3. 2025 оны 06 сарын 06-ны өдөр 400,000 төгрөгийг тус тус төлсөн байна.

Нийт түрээслэгч нь 2025.09.09-ны өдрөөс хойш 2025.05.01-ний өдрийг хүртэл нэхэмжлэгчийн байранд амьдарсан бөгөөд нийт 7 сар 10 хоногийн хугацаанд амьдарсан байна. Энэ хугацааны төлбөр буюу 7 сарын түрээсийн төлбөр 8,400,000 төгрөг, үүн дээр 10 хоногийн түрээсийн төлбөр 400,000 төгрөг байна. Нийт түрээсийн төлбөр 8,800,000 байхаас хариуцагчийн төлсөн төлбөрийг хасч тооцоход хариуцагч нь түрээсийн үндсэн 6,000,000 төгрөгний өр төлбөртэй байна.

Түрээсийн гэрээний 3.6-т "Гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги төлнө гэж заасны дагуу хариуцагч нь түрээсийн төлбөрөө хугацаа хэтрүүлдэггүй байсан учраас гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс 50 хувийн алданги хэтэрч болохгүй гэсний зохицуулалтын дагуу алданги 4,400,000 тооцож байна.

Мөн хариуцагч нь хэрэглээний зардлаа төлдөггүй байсан ба нэхэмжлэгчийн зүгээс хариуцагчийн хэрэглээний зардал 851,128.69 төгрөгийг нэхэмжилж байгаа.

Иймд нэхэмжлэгч нар нь хариуцагч Н.Э-оос 11,251,128 төгрөгийг шаардаж байна гэжээ.

Хариуцагч тал 2025 оны 05 дугаар сарын 01-ний өдөр байрыг чөлөөлсөн учраас хариуцагчийг орон сууцнаас албадан чөлөөлүүлэх шаардлагаасаа татгалзаж байгаа гэв

 

Эвлэрлийн гэрээ: Тус шүүхэд шийдвэрлэгдэж байгаа Ч.*******, Ч.******* нарын нэхэмжлэлтэй, Н.Э-т холбогдох 11,251,128 төгрөг гаргуулах иргэний хэрэгт талууд 6,851,129 төгрөг дээр эвлэрч нэхэмжлэгч нар нь нэхэмжлэлийн шаардлагын 4,400,000 төгрөгөөс татгалзаж байна.

Хариуцагч Н. нь 6,851,129 төгрөгийг нэхэмжлэгч нарт 2025 оны 07 дугаар сард багтаан төлнө. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ч.*******, Ч.******* нар нь хариуцагч Н.Э-т холбогдуулан орон сууцнаас албадан чөлөөлүүлэх, орон сууцын түрээсийн төлбөр, хэрэглээний зардлын төлбөр, алданги нийт 5,925,278 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагыг 8,129,716 төгрөгөөр нэмэгдүүлэн нийт 14,054,994 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилсэн боловч хариуцагч нь 2025 оны 05 дугаар сарын 01-ний өдөр орон сууцыг чөлөөлж хүлээлгэж өгсөн, нэхэмжлэгч нь хариуцагчийн төлсөн болон нэмэгдсэн төлбөрийг тооцоолж, 2,803,866 төгрөгөөр нэхэмжлэлийн шаардлагыг багасгаж, хариуцагчаас 11,251,128 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилсэн.

 

Шүүх хуралдааны явцад нэхэмжлэгч Ч.*******, Ч.******* нар нь 11,251,128 төгрөг гаргуулах нэхэмжлэлийнхээ алданги 4,400,000 төгрөгийн шаардлагаас татгалзаж, хариуцагч Н. нь 6,851,129 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, төлбөрийг 2025 оны 07 дугаар сард төлж барагдуулахаар зохигч эвлэрч, эвлэрлийн гэрээ байгуулсан байна.

 

Ийнхүү зохигч эвлэрсэн байдал нь хуулиар хориглосон заалтыг зөрчөөгүй, цугларсан нотлох баримтын хүрээнд гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхол хөндөгдсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байх тул зохигч эвлэрснийг баталж, Н.т холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэг, 123 дугаар зүйлийн 123.3-д заасныг тус тус удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч Ч.*******, Ч.******* нар нь 11,251,128 төгрөг гаргуулах нэхэмжлэлийнхээ 4,400,000 төгрөгийн шаардлагаасаа татгалзаж, хариуцагч Н. нь 6,851,129 /зургаан сая найман зуун тавин нэгэн мянга нэг зуун хорин ес/ төгрөгийг 2025 оны 07 дугаар сард төлж барагдуулахаар зохигч эвлэрснийг баталж, Н.т холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ч.*******, Ч.******* нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 324,979 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н.оос 124,568 /нэг зуун хорин дөрвөн мянга таван зуун жаран найм/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ч.*******, Ч.******* нарт олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдэж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг явуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт зөвшөөрсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ОЮУНТУЯА