Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2025 оны 10 сарын 16 өдөр

Дугаар 309/ШШ2025/01114

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

            Дорнод аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Э.Хосбаяр би,

            Нэхэмжлэгч:  Дорнод аймгийн *******, *******ийн ******* газрын нэхэмжлэлтэй,

            Хариуцагч: ******* *******,

          Хариуцагч: ******* ******* нарт холбогдох,

            “Зээлийн гэрээний үүрэгт 4,000,000 төгрөг гаргуулах тухай” иргэний хэргийг хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Дорнод аймгийн *******, *******ийн ******* ******* шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Х.*******,  Д.******* нар нь 2022 оны 06 дугаар сард тус газрын ******* эрхлэлтийг дэмжих сангийн ажлын байрыг дэмжих хөтөлбөрөөс “Дугуй засвар” чиглэлээр 5,000,000 төгрөгийг 36 сарын хугацаанд хүүгүй 100 хувь эргэн төлөх нөхцөлтэй гэрээ байгуулан авсан. Гэвч зээлийн эргэн төлөлтийг бүрэн хийлгүй гэрээний үүргээ өнөөдрийг хүртэл биелүүлээгүй байна. Иймд Х.*******,  Д.******* нараас зээлийн гэрээний үүрэгт 4,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Х.******* нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие Х.******* нар нь ... уг нэхэмжлэлийн дагуу зээлийн эргэн төлөлтийн үлдэгдэл болох 4,000,000 төгрөгийн төлөлтийг хийж, гэрээний үүргээ биелүүлж, ... төлж барагдуулах болно гэжээ.

Хариуцагч Д.******* нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие Д.******* нь ... ******* эрхлэлтийн газраас нэхэмжилсэн 4,000,000 төгрөгийн төлж барагдуулах болно гэжээ.

 

           Хэргийн материалыг шүүх хянаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Дорнод аймгийн *******, *******ийн ******* ******* нь хариуцагч Х.*******,  Д.******* нарт холбогдуулан “Зээлийн гэрээний үүрэгт 4,000,000 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Х.*******,  Д.******* нар нь зээлийн гэрээний үүрэгт 4,000,000 төгрөгийг Дорнод аймгийн ******* эрхлэлтийг дэмжих сангийн 100070037010 тоот дансанд төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч тайлбар гаргасан нь Иргэний хуульд нийцсэн байхаас гадна гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Иймд шүүх хариуцагч нарыг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 758 дугаар зүйлийн 758.1, 74, 75 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

            1. Хариуцагч Х.*******,  Д.******* нар нь зээлийн гэрээний үүрэгт 4,000,000 төгрөгийг Дорнод аймгийн ******* эрхлэлтийг дэмжих сангийн 100070037010 тоот дансанд төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар хариуцагч Х.*******, Д.******* нараас улсын тэмдэгтийн хураамжид 39,475 төгрөг / 4,000,000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 78,950 төгрөгийн 50 хувь/-ийг гаргуулж Хэрлэн сумын төсвийн орлого болгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

 

 

 

ШҮҮГЧ                         Э.ХОСБАЯР