Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2025 оны 10 сарын 16 өдөр

Дугаар 309/ШШ2025/01116

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Дорнод аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Э.Хосбаяр би,

Нэхэмжлэгч: “******* ******* *******” ХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ******* *******т холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 2,831,251.97 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2025 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч хянаад 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “******* ******* *******” ХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч нь манай компаниас зээл авах хүсэлт гаргаж 2022 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 11159031 тоот Цахим зээлийн эрх нээх гэрээг байгуулж, 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр 430,000 төгрөгийг сарын 5 хувийн хүүтэй 1 сар 10 хоногийн хугацаатай , 2024 оны 05 дугаар сарын 07-ны өдөр 1,548,000 төгрөгийг сарын 5 хувийн хүүтэй 2 сарын хугацаатай тус тус төлж барагдуулах нөхцөлтэйгээр зээлсэн байдаг.

Гэвч хариуцагч нь дээрх зээлийн гэрээ болон эргэн төлөлтийн хуваарь, зээл төлөх үүргээ зөрчсөн мөн Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх заалт болон Цахим зээлийн эрх нээх гэрээний 5 дугаар зүйлийн 5.2.5-т заасан заалтуудыг тус тус зөрчиж гэрээний үүргээ биелүүлээгүй.

Иймд хариуцагч *******оос ... үндсэн зээлийн үлдэгдэл 1,587,416.27 төгрөг, үндсэн зээлийн хүүнд 268,599.61 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 966,736.09 төгрөг, нотариатын үйлчилгээний төлбөр 8,500 төгрөг нийт 2,831,251.97 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч ******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Гантөмөр овогтой ******* миний бие ******* ******* *******-аас зээл авсан нь үнэн болно. 2,831,251.97 төгрөгийг төлж барагдуулна гэжээ.  

Хэргийн материалыг шүүх хянаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “******* ******* *******” ХК нь хариуцагч *******т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 2,831,251.97 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн зээлийн гэрээний үүрэгт 2,831,251.97 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч ******* нь хүлээн зөвшөөрч, энэ талаарх тайлбарыг шүүхэд бичгээр гаргаж өгсөн байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь хуульд харшлахгүй бөгөөд гуравдагч этгээдийн эрх ашиг зөрчигдөөгүй гэж шүүх үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 758 дугаар зүйлийн 758.1, 74, 75 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Хариуцагч ******* нь зээлийн гэрээний үүрэгт 2,831,251.97 төгрөгийг нэхэмжлэгч “******* ******* *******” ХК-д төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 60,250 төгрөгийн 50 хувь болох 30,125 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, Хэрлэн сумын төсвийн орлогоос 30,125 төгрөгийг, хариуцагч *******оос улсын тэмдэгтийн хураамжид 30,125 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “******* ******* *******” ХК /РД: 5459567/-д олгосугай. 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, уг асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

            4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.

 

 

 

ШҮҮГЧ                           Э.ХОСБАЯР