| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дуламрагчаагийн Одонтуяа |
| Хэргийн индекс | 128/2026/0507/З |
| Дугаар | 128/ШШ2026/0566 |
| Огноо | 2026-06-04 |
| Маргааны төрөл | Тендер, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2026 оны 06 сарын 04 өдөр
Дугаар 128/ШШ2026/0566
2026 06 04 128/ШШ2026/0566
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Одонтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Ц ХХК /РД:/
Хариуцагч: Улаанбаатар-цахилгаан түгээх сүлжээ ТӨХК
Гуравдагч этгээд: ******* ХХК /РД: /,
Маргааны төрөл: Тендер сонгон шалгаруулалттай холбоотой маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Г.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Х, А.Б*******, гуравдагч этгээдийн төлөөлөгч Ц.А, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Б.З нар оролцож, шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга П.Анхбаяр хөтлөв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Нэхэмжлэлийн шаардлага:
1.1. Нэхэмжлэгчээс анх Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-аас зарласан ******* материал нэртэй ******* дугаартай тендерийн үнэлгээний хорооны шийдвэрийг хүчингүй болгуулах, Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-ийн 2026 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 1/948 тоот мэдэгдлийг хүчингүй болгуулах, Монгол Улсын Сангийн яамны 2026 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 03/4656 тоот Гомдол хянасан тухай шийдвэрийг хүчингүй болгуулах, Монгол Улсын Сангийн яамны 2026 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 03/4656 тоот Гомдол хянасан тухай шийдвэртэй холбоотой ******* ХХК-ийн тендерийн баталгааг улсын орлого болгохтой холбоотой Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-д хүргүүлсэн сангийн яамны албан тоотыг хүчингүй болгуулах, ******* материал нэртэй ******* дугаартай тендерт хоёрдугаарт эрэмбэлэгдсэн ******* ХХК-ийг тендерт шалгарсанд тооцож, гэрээ байгуулахыг Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-д даалгах тухай нэхэмжлэлийг гаргасан.
1.2 Шүүхээс дээрх нэхэмжлэлийн шаардлагыг 2026 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 3875 дугаар шүүгчийн захирамжаар Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-ийн 2026 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 1/948 тоот мэдэгдлийг хүчингүй болгуулах, ******* материал нэртэй ******* дугаартай тендерт хоёрдугаарт эрэмбэлэгдсэн ******* ХХК-ийг тендерт шалгарсанд тооцож, гэрээ байгуулахыг Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-д даалгах шаардлага бүхий нэхэмжлэлээр Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлд захиргааны хэрэг үүсгэж, үлдэх шаардлагыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн.
1.3. Нэхэмжлэгчээс дээрх шүүгчийн захирамжид гомдол гаргаагүй бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2026 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн А/29 дүгээр тушаалаар байгуулагдсан Үнэлгээний хорооны 2026 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн ******* дугаартай ******* материал нийлүүлэгчийг сонгон шалгаруулах тендерийн Үнэлгээний хорооны хурлын тэмдэглэл (Зөвлөмж) Дугаар 3-ын ******* ХХК-ийг шалгаруулахаар шийдвэрлэсэн хэсгийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах-аар Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-ийн ******* дугаартай ******* материал нийлүүлэгчийг сонгон шалгаруулах тендерийн үнэлгээний хороонд холбогдуулан нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн.
1.4. Шүүх Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-ийн 2026 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 1/948 тоот мэдэгдлийг хүчингүй болгуулах, ******* материал нэртэй ******* дугаартай тендерт хоёрдугаарт эрэмбэлэгдсэн ******* ХХК-ийг тендерт шалгарсанд тооцож, гэрээ байгуулахыг Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-д даалгах, Үнэлгээний хорооны 2026 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн ******* дугаартай ******* материал нийлүүлэгчийг сонгон шалгаруулах тендерийн Үнэлгээний хорооны хурлын тэмдэглэл (Зөвлөмж) Дугаар 3-ын ******* ХХК-ийг шалгаруулахаар шийдвэрлэсэн хэсгийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг хянан хэлэлцэв.
Хоёр. Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:
2.1. Улаанбаатар түгээх сүлжээ ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2026 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн А/29 дугаар тушаалаар ******* дугаартай ******* материал нийлүүлэгчийг сонгон шалгаруулах тендерийн Үнэлгээний хороог байгуулжээ.
2.2. 2026 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн ******* дугаартай ******* материал тендер шалгаруулалтын үнэлгээний хорооны хурлын 1 дугаартай тэмдэглэл /зөвлөмж/-ээр тендер зохион байгуулахаар шийдвэрлэж, 2026 оны 02 дугаар сарын 06-ны өдөр нээлттэй тендер сонгон шалгаруулалтыг зарлаж, 2026 оны 03 дугаар сарын 05-ны өдөр худалдан авах ажиллагааны цахим системээр зохион байгуулжээ.
2.3. Тус тендер шалгаруулалтад нийт 8 хуулийн этгээд оролцож, хамгийн сайн тендерээр ХХК шалгарч 2026 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 1/612 дугаар албан бичгээр гэрээ байгуулах эрх олгох тухай мэдэгдлийг, мөн өдрийн 1/618 дугаар албан бичгээр нэхэмжлэгч Ц ХХК-ийг хоёрдугаарт эрэмбэлэгдсэн талаарх мэдэгдлийг тус тус хүргүүлжээ.
2.4. Нэхэмжлэгч Ц ХХК-иас захиалагчийн дээрх шийдвэрт 2026 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн А/0115 дугаар албан бичгээр Сангийн яаманд гомдол гаргаж, Сангийн яамнаас 2026 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 03/2325 дугаар албан бичгээр тендер шалгаруулалтыг түдгэлзүүлэхийг захиалагч Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-д хүргүүлжээ.
2.5. Мөн гуравдагч этгээд ******* ХХК-иас захиалагчийн шийдвэрт Сангийн яаманд гомдол гаргаж, уг гомдлуудад Сангийн яамнаас 2026 оны 04 дүгээр сарын 08-ны 03/2960 дугаар албан бичгээр захиалагчийн шийдвэрийг хүчингүй болгож, тендер шалгаруулалтыг хянах үзэх, үнэлэх ажиллагааг хуульд нийцүүлэн дахин хийхийг захиалагчид мэдэгдэж, уг албан бичгийг гомдол гаргагч нарт хүргүүлжээ.
2.6. Дээрх Сангийн яамны албан бичгийн дагуу 2026 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн ******* дугаартай ******* материал тендер шалгаруулалтын үнэлгээний хорооны хурлын 03 дугаар тэмдэглэл /зөвлөмж/-ээр гуравдагч этгээд ******* ХХК-ийг шалгаруулж, 2026 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 1/949 дугаар албан бичгээр гэрээ байгуулах эрх олгох тухай мэдэгдлийг ******* ХХК-д хүргүүлж, мөн өдрийн 1/948 дугаар албан бичгээр нэхэмжлэгч Ц ХХК-ийг хоёрдугаарт эрэмбэлэгдсэн талаарх мэдэгдлийг тус тус хүргүүлжээ.
2.7. Нэхэмжлэгч Ц ХХК-иас захиалагчийн шийдвэрт 2026 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн А/0124 дугаар албан бичгээр Сангийн яаманд дахин гомдол гаргаж, Сангийн яамнаас 2026 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 03/4656 дугаар албан бичгээр тус компанийн гомдлыг үндэслэлгүй гэж үзэж, тендер шалгаруулалтын үнэлгээг хууль, журамд нийцүүлэн цааш үргэлжлүүлэхийг Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-д мэдэгдсэн.
2.8. Улмаар 2026 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 1/949 дугаар албан бичгээр гэрээ байгуулах эрх олгосон мэдэгдлийн дагуу захиалагч Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК болон ******* ХХК нарын хооронд 2026 оны 05 дугаар сарын 07-ны өдөр ХАА-2026-22 дугаартай ******* материал нийлүүлэх гэрээг байгуулжээ.
Гурав. Маргаж буй үндэслэл, талуудын тайлбар:
3.1. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: ... ******* ХХК нь Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-аас 2026 оны 03 дугаар сарын 05-ны өдөр зарласан ******* материал нэртэй ******* дугаартай тендер шалгаруулалтад оролцохдоо тендер шалгаруулалтын баримт бичигт заасан шаардлагыг бүрэн хангасан материал бүрдүүлэн оролцсон болно. Гэтэл захиалагч байгууллагаас 2026 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 1/948 тоот мэдэгдлээр манай компанийг хоёрдугаарт эрэмбэлсэн талаар мэдэгдэж, гэрээ байгуулахаас татгалзсан. Үүний дагуу ******* ХХК нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд заасны дагуу Монгол Улсын Сангийн яам-нд 2026 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр А/0124 дугаартай гомдол гаргасан. Манай гомдолд тендерт шалгарсан ******* ХХК нь тендер шалгаруулалтын баримт бичгийн Өгөгдлийн хүснэгтийн ТШЗ 16.2.4-т: Тендерт илгээх маягт, барааны үнийн задаргаа, бараа нийлүүлэх хуваарь, техникийн тодорхойлолт зэрэг гэрээний хавсралт болох бичиг баримтуудыг хуудас бүр дээр баталгаажуулсан байх бөгөөд хэрэв баталгаажуулалт хийгээгүй бол ерөнхий нөхцөлийн шаардлага хангахгүй гэж үзэн татгалзах үндэслэл болно. гэж заасныг зөрчсөн талаар дурдсан. Тодруулбал, ******* ХХК-ийн ирүүлсэн 04-1 DTU Техникийн санал нэртэй файлын 25-30 дугаар хуудсанд хавсаргасан харьцуулсан техникийн тодорхойлолтын хуудас бүр баталгаажуулагдаагүй байсан нь ТШЗ 16.2.4-ийн шаардлагыг хангаагүй гэж үзсэн болно. Гэвч Монгол Улсын Сангийн яам нь 2026 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 03/4656 тоот шийдвэртээ: ТШЗ 25.1-д тендерийг цахим системээр баталгаажуулан ирүүлэх; ТШЗ 25.3-т итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд тендерийг тоон гарын үсгээр баталгаажуулсан бол V бүлэгт заасан маягтыг тамга, тэмдгээр баталгаажуулсан гэж үзнэ; хэмээн дүгнэж, ******* ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.А тоон гарын үсгээр тендерийг бүхэлд нь баталгаажуулсан тул техникийн тодорхойлолтын хуудас бүрийг баталгаажуулаагүй гэх гомдол үндэслэлгүй гэж шийдвэрлэсэн. Гэвч дээрх шийдвэр нь хууль болон тендерийн баримт бичгийн шаардлагыг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна. Учир нь ТШЗ 25.3-т дурдсан V бүлэгт заасан маягт гэдэгт зөвхөн дараах маягтууд хамаарна. Үүнд: Маягт 1. Тендер илгээх маягт Маягт 2. Барааны үнийн задаргаа Маягт 3. Ижил төстэй бараа нийлүүлсэн гэрээний мэдээлэл Маягт 4. Хэрэгжүүлж байгаа болон хэрэгжүүлэхээр эрх авсан гэрээний Мэдээлэл Маягт 5. Ижил төстэй гэрээний дэлгэрэнгүй мэдээлэл Маягт 6. Нууцалсан баримт бичиг, мэдээллийн жагсаалт. Харин техникийн тодорхойлолт нь дээрх V бүлгийн маягтад хамаарахгүй бөгөөд ТШЗ 16.2.4-т заасны дагуу хуудас бүрээр баталгаажсан байх тусгай шаардлагатай баримт бичиг юм. Иймд Монгол Улсын Сангийн яам нь ТШЗ 25.3-ыг буруу тайлбарлаж, техникийн тодорхойлолтод мөн адил хамааруулан дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.
Түүнчлэн Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 13.1-д: Захиалагч оролцогчоос бараа, ажил, үйлчилгээний техникийн тодорхойлолтод нийцэх, эсхүл гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах эсэхийг тогтоох шалгалт, туршилтыг эрх бүхий бие даасан этгээдээр хийлгэсэн нотлох баримт, эсхүл холбогдох мэдээлэл ирүүлэхийг шаардаж болно. гэж заасан бөгөөд техникийн тодорхойлолт нь тендерийн үнэлгээнд бие даасан ач холбогдолтой баримт бичиг болохыг хуульчилсан гэж үзэж байна. Иймд тендерийн баримт бичигт заасан шаардлагыг хангаагүй оролцогчийг шалгаруулсан нь хууль бус бөгөөд манай компанийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзэж энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна.
Тендерийн баримт бичгийн шаардлагыг зөрчсөн тухай Хариуцагч байгууллагын захирлын тушаалаар байгуулагдсан үнэлгээний хорооны баталсан ******* дугаартай тендерийн баримт бичгийн Тендер шалгаруулалтын зааварчилгааны (ТШЗ)-ны 16.2.4-т Тендерт илгээх маягт, барааны үнийн задаргаа, бараа нийлүүлэх хуваарь, техникийн тодорхойлолт зэрэг гэрээний хавсралт болох бичиг баримтуудыг хуудас бүр дээр баталгаажуулсан байх бөгөөд хэрэв баталгаажуулалт хийгээгүй бол ерөнхий нөхцөлийн шаардлага хангахгүй гэж үзэн татгалзах үндэслэл болно гэж тодорхой заасан.
******* ХХК-ийн гаргасан зөрчил: Тус тендерт оролцогч ******* ХХК-ийн ирүүлсэн 04-1 DTU Техникийн санал нэртэй файлын 25-30 дугаар хуудсанд хавсаргасан харьцуулсан техникийн тодорхойлолтын хуудас бүр нь дээрх ТШЗ 16.2.4-т заасны дагуу баталгаажуулагдаагүй байна. Энэ нь тухайн оролцогчийн тендерийн материал үндсэн шаардлагыг хангаагүй, улмаар татгалзах үндэслэл бүрдсэнийг илэрхийлж байна. Хууль тогтоомж зөрчсөн тухай: Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4.4-т тендер хянан үзэхдээ тендер шалгаруулалтын баримт бичигт заасан бусад нөхцөл, шаардлага хангасан байх-ыг, мөн зүйлийн 26.9-д Тендер шалгаруулалтын баримт бичгийн бүх шаардлагыг нэгэн зэрэг хангасан тендерийг шаардлагад нийцсэн тендер гэж үзнэ гэж тус тус заасан. Үнэлгээний хороо нь тендерийн баримт бичгийн шаардлагыг хангаагүй ******* ХХК-ийн тендерийг шаардлагад нийцсэн гэж үзэж, шалгаруулахаар шийдвэрлэсэн нь хуулийн дээрх заалтуудыг ноцтой зөрчсөн хууль бус үйлдэл юм.
Иймд хэрэгт авагдсан нотлох баримтууд болон хууль зүйн үндэслэлийг хянан үзэж, Үнэлгээний хорооны 2026 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн Дугаар 3 бүхий хурлын тэмдэглэл (Зөвлөмж)-ийн ******* ХХК-ийг шалгаруулахаар шийдвэрлэсэн хэсгийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгож өгнө үү гэжээ.
3.2. Нэхэмжлэгчийн төлөөлөгч Г.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Өнөөдрийн шүүх хуралдаанд захиалагчийг хууль бус шийдвэр гаргасан гэж маргаж байна. Захиалагчийн шийдвэр хууль бус гэдэг нь Сангийн яамны 2025 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн А/103 дугаар тушаалын хавсралтаар баталсан Бараа худалдан авах тендер шалгаруулалтын жишиг баримт бичгээр нотлогдож байна. Тендерийн баримт бичгийг зургаан бүлэгт хувааж байгаа. Үүний 3 дугаар бүлэгт техникийн тодорхойлолтод тавигдах шаардлагыг заасан байдаг. Маргаж байгаа гол асуудал бол маягтыг баталгаажуулж ирүүлсэнд тооцно гэж заасан ба техникийн тодорхойлолт гэсэн ойлголт байхгүй. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.2.1-д зааснаар тендерийн үнэлгээний хороо тендерийн баримт бичиг боловсруулах болон зарлах гэсэн чиг үүргээ хэрэгжүүлж ажилласан хэр нь оролцогч нараас шаарддаг өгөгдлийн хүснэгтийн дагуу тендерийг шалгаруулахгүй байна. Хэрэв хуудас бүрээ баталгаажуулж явуулаагүй байхад тендерээс хассан тохиолдолд гомдолгүй байсан. Манай зүгээс Сангийн яаманд гомдол гаргасан ба тухайн гомдлыг Сангийн яамнаас үндэслэлтэй байна гэж үзэн хангаж шийдвэрлэсэн. ******* ХХК-тай холбогдуулан Сангийн яаманд гомдол гаргахад энэ нь тендер шалгаруулалтын баримт бичгийн өгөгдлийн хүснэгтийн ТЗШ 16.2.4-т тендер илгээх маягт, барааны үнийн задаргаа, бараа нийлүүлэх хуваарь, техникийн тодорхойлолт зэрэг гэрээний хавсралт болох бичиг баримтуудыг хуудас бүр дээр баталгаажуулсан байх бөгөөд хэрэв баталгаажуулалт хийгээгүй тохиолдолд ерөнхий нөхцөлийн шаардлага хангахгүй гэж үзэн татгалзах үндэслэл болно, Тендер шалгаруулалтын зааварчилгааны 25.1-д Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д зааснаар баталгаажуулан, цахим системд илгээх ба тендерийн баталгаа шаардсан тохиолдолд тендерийн баталгааг ТШЗ 24-т зааснаар илгээнэ, 25.3-д оролцогчийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх этгээд тендерийг тоон гарын үсгээр баталгаажуулсан бол 5 дугаар бүлэгт заасан маягтыг ТШЗ 25-т заасны дагуу тамга тэмдгээр баталгаажуулсан гэж үзнэ гэж заасан. Сангийн яамны 2025 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн А/103 дугаар тушаалын хавсралтаар баталсан Бараа худалдан авах тендер шалгаруулалтын жишиг баримтын 5 дугаар зүйлд техникийн тодорхойлолт хамаарахгүй. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4.4-д зааснаар тендер шалгаруулалтын баримт бичигт заасан бусад нөхцөл шаардлагыг хангасан байна гэж заасан. Мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.9-д тендер шалгаруулалтын баримт бичгийн бүх шаардлагыг нэгэн зэрэг хангасан тендерийг шаардлагад нийцсэн тендер гэж үзнэ гэж заасан. Өөрөөр хэлбэл тендерийн өгөгдлийн хүснэгтийн бүх шаардлагыг бүрэн хангасан тохиолдолд шаардлагад нийцсэн тендер гэж үзнэ. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэв.
3.3. Хариуцагч Улаанбаатар-цахилгаан түгээх сүлжээ ХХК-иас шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: ...Тус шүүхэд Ц ХХК-ийн нэхэмжлэлтэй Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-д холбогдох 20260102016 дугаартай ******* материал нийлүүлэх тендерийн үнэлгээний хорооны шийдвэрийг хүчингүй болгуулах шүүх хуралд дараах тайлбарыг гаргаж байна. Тус тендерийн үнэлгээний хороо 2026 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр байгуулагдаж 2026 оны 02 дугаар сарын 06-ны өдөр тендерийг зарлан 2026 оны 03 дугаар сарын 05-ны өдөр худалдан авах ажиллагааны цахим систем нээсэн. Нээлтээр 8 оролцогч орж ирсэн. Үүнд:
|
| Оролцогчийн | Тендерийн | Бусад мэдээлэл | ||||
| № | Нэр (1) | Регистрийн дугаар (2) | Үнэ (3) | Үнийн хөнгөлөлт (4) | Хувилбарт тендер бол саналын хувилбарын үнэ (5) | Тендерийн баталгаа (6) |
|
| 1 | Т******* |
| 405,599,729 | - | - | 2,534,204 |
|
| 2 | ******* |
| 409,582,580 | - | - | 2,534,204 |
|
| 3 | Г | ******* | 431,222,000 | - | - | 2,534,203 |
|
| 4 | ******* |
| 457,426,640 | - | - | 2,534,204 |
|
| 5 | Ст |
| 466,100,000 | - | - | 2,534,204 |
|
| 6 | ******* |
| 487,590,000 | - | - | 2,534,204 |
|
| 7 | Ба |
| 488,929,980 | - | - | 2,534,204 |
|
| 8 | Г |
| 494,206,061.12 | - | - | 2,534,203 |
|
Үнэлгээний хорооны эхний үнэлгээгээр Г ХХК болон Г ХХК нар нь тендерийн баталгааны үнийн дүн шаардлага хангахгүй байсан тул хянаж үзэхгүйгээр, бусад 6 оролцогчийн ирүүлсэн материалуудыг хянаж үзэн ******* ХХК-ийг шалгаруулж, Ц ХХК-д шаардлага хангаж байгаа боловч үнийн саналаар 2-т эрэмбэлэгдсэн тухай, бусад 4 оролцогчид шаардлага хангахгүй байгаа тухай мэдэгдэл тус тус хүргүүлэх үнэлгээний хорооны шийдвэр гарсан. Тендер шалгаруулалтын үр дүнг 2026 оны 03 дугаар сарын 23-ны өдөр цахим системд нийтэлсэн. Улмаар 2026 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн Сангийн яамны 03/2325 тоот тендер шалгаруулалтыг түдгэлзүүлэх тухай албан бичиг (Ц ХХК гомдол гаргасан), 2026 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 03/2506 тоот тендер шалгаруулалтын тухай (******* ХХК гомдол гаргасан) албан бичиг тус тус ирснээр уг тендер зогссон. Холбогдох бичиг баримтуудыг Сангийн яам руу илгээн 2026 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр 03/2960 тоот гомдол хянасан тухай албан бичиг ирсэн. Уг албан тоотоор тендерийг дахин хянаж үзэхийг мэдэгдсэний дагуу үнэлгээний хороо дахин хуралдан шийдвэрийг өөрчилж ******* ХХК-ийг шалгаруулах мэдэгдэл хүргүүлэх зөвлөмжийг захиалагчид хүргүүлэн, захиалагч мэдэгдлийг 2026 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр хүргүүлсэн. Гэвч 2026 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр Сангийн яамны 03/3837 тоотоор тус тендер шалгаруулалтыг дахин түдгэлзүүлсэн. Холбогдох бичиг баримтуудыг дахин илгээж 2026 оны 05 дугаар сарын 05-ны өдөр Сангийн яамны 03/4656 тоотоор тендер шалгаруулалтыг хууль тогтоомжид заасны дагуу цааш үргэлжлүүлэхийг мэдэгдсэн.
Улмаар 2026 оны 05 дугаар сарын 07-ны өдөр ******* ХХК-тай гэрээ байгуулсан. Тендер сонгон шалгаруулалт нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль, болон журмын дагуу явагдсан тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.
3.4. Хариуцагч Улаанбаатар-цахилгаан түгээх сүлжээ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Х шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Нэхэмжлэгчийн зүгээс Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 50 дугаар зүйлийг дурдаж байна. Тус заалтаар тендерийн үнэлгээний хороонд эрх олгож байгаа зохицуулалт байгаа. Эрх олгогдсоноос хуулиас давсан эрхийг олгохгүй ба шаардлагад заасны дагуу тендер зохион байгуулах эрх олгож байгаа. Цахим гарын үсгийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3-д тоон гарын үсэг нь бичмэл гарын үсэгтэй адил хүчинтэй байна гэж заасан, мөн Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3-д худалдан авах ажиллагаанд холбогдох баримт бичгийг Цахим гарын үсгийн тухай хуульд заасан тоон гарын үсгээр баталгаажуулж, энэ хуульд зааснаар цахим системээр илгээсэн бол бичгээр үйлдсэнд тооцно, мөн хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д хуульд өөрөөр заагаагүй бол оролцогч тендерийг тоон гарын үсгээр баталгаажуулж, цахим системээр илгээнэ гэж заасны дагуу оролцогч нар тоон гарын үсгээр баталгаажуулан ирүүлсэн байдаг. Илүү нөхцөл тавьсан захиалагчийн алдаа байгааг хүлээн зөвшөөрч байгаа ба энэ нь Сангийн яамны гомдол хянасан тухай албан бичиг дээр харагддаг. Гэхдээ тендерийн шийдвэр хүчин төгөлдөр бус болохгүй ба тендерийн үнэлгээний хороо дахин хуралдан хуульд нийцсэн шийдвэр гаргасан. Тиймээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна гэв.
3.5. Хариуцагч Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-ийн ******* дугаартай ******* материал нийлүүлэгчийг сонгон шалгаруулах тендерийн үнэлгээний хорооны итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Б******* шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: ...Тус шүүхэд Ц ХХК-ийн нэхэмжлэлтэй УБЦТС ТӨХК болон "УБЦТС" ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2026 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн А/29 дугаар тушаалаар (тушаалын огноог 2027 гэж андуурч бичсэн) байгуулагдсан ******* дугаартай ******* материал" нийлүүлэгчийг сонгон шалгаруулах үнэлгээний хорооны итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр А.Б******* миний бие оролцож байна. Тендер шалгаруулалтын зааварчилгааны 25.1-т Тендерийг хуулийн 22.1-д зааснаар баталгаажуулан цахим системд ирүүлэх ба тендерийн баталгаа шаардсан тохиолдолд тендерийн баталгааг ТШЗ-ын 24-т зааснаар илгээнэ, 25.3-т Оролцогчийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд тендерийг тоон гарын үсгээр баталгаажуулсан бол V бүлэгт заасан маягтыг ТШЗ-ын 25.1-т зааснаар тамга, тэмдгээр баталгаажуулсан гэж үзнэ. Энэ тохиолдолд маягтыг баталгаажуулсан гэж үзнэ. Энэ тохиолдолд маягтыг баталгаажуулахтай холбоотой итгэмжлэл үйлдэх, хуулийн этгээдийн тамга, тэмдгээр баталгаажуулахыг шаардахгүй гэж тус тус заасан. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгч шийдвэрлэж өгнө үү гэжээ.
3.6. Гуравдагч этгээд ******* ХХК-иас шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: ...Манай компани 2006 онд байгуулагдсан ба тухайн үеэс эхлэн металл судлал, үл эвдэх сорилт, металлын чанарын баталгаажуулалт, металл төмөр болон ган материалын худалдааг уул уурхай, эрчим хүч, барилга, төмөр зам гэх мэт чиглэлээр улсын дэд бүтцийн салбарт болон хувийн салбарт ханган нийлүүлэх үйл ажиллагааг явуулж байгаа болно. Бид Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-аас 2026 оны 02-р сарын 06-ны өдөр зарласан ******* материал нийлүүлэх, ******* дугаартай теңдерийн сонгон шалгаруулалтад оролцсон бөгөөд тухайн тендерт оролцохдоо Захиалагчийн тендерийн баримт бичгийн дагуу тендерийн баримт бичгийн шаардлагыг бүрэн дүүрэн хангасан тендерийг хүргүүлж, тухайн тендерт шалгарсан болно. Гэвч тухайн тендерт оролцсон Ц ХХК нь тендерийн үр дүнг хүлээн зөвшөөрөөгүй ба энэ тухайгаа шийдвэрлүүлэхээр танай байгууллагад хүсэлт гаргасан байна. Манай компани Сангийн Яамны 2026 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 03/4656 дугаар албан бичгээр Ц ХХК-ийн гомдлыг хянаж, гомдлыг үндэслэлгүй гэж үзсэн нь үндэслэлтэй гэж үзэж байгаа тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.
Манай компани нэхэмжлэгч нэхэмжлэгчийн нэмэгдүүлсэн шаардлагатай танилцлаа. Дээрхи Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-ийн Гүйцэтгэх захирлын 2027 оны 1 сарын 27 -ны өдрийн тушаалаар байгуулагдсан үнэлгээний хорооны 2026 оны 4 сарын 17-ны өдрийн ******* дугаартай ******* материал" нийлүүлэгчийг сонгон шалгаруулах тендерийн үнэлгээний хорооны хурлын тэмдэглэл /зөвлөмж/ дугаар 3-н ******* ХХК-ийг шалгаруулахаар шийдвэрлэсэн хэсгийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах гэж шаардлага гаргажээ. Тус шаардлагын агуулгын манай компани Сангийн Яамны 2026 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 03/4656 дугаар албан бичгээр Ц" ХХК-ийн гомдлыг хянаж, гомдлыг үндэслэлгүй гэж үзсэн нь үндэслэлтэй гэж үзэж байгаа талаар хариу тайлбар өмнө гаргасан ба нэхэмжлэгч нэмэгдүүлсэн гэх шаардлагын талаар урьдчилан Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад урьдчилан гомдол гаргаагүй байгаа тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3.7. Гуравдагч этгээдийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Хариуцагчийн хууль зүйн үндэслэлийг дэмжиж байна. Хариуцагч нарын зүгээс хуулиас давсан шаардлага тавьсан байна гэсэн агуулгаар тайлбар хэлж байна. Гэхдээ хуулиас давсан шаардлага гэж үзэх боломжгүй. Энэ шаардлага хэрэв цаасан баримтаар байсан бол байх ёстой шаардлага байгаа. Шинжлэх ухаан техник технологи хөгжсөн өгөөгийн цаг үед тоон гарын үсгээр баталгаажсан баримтыг баталгаажсан баримт гэж үзнэ гэж заасан хуулийн тодорхой заалтууд байгаа тул хуулиас давсан шаардлага гэж үзэх үндэслэлгүй. Хуудас болгон дээр тамга даран баталгаажуулсан байх ёстой гэсэн тайлбар хэлж байна. Харьцуулалтын хүснэгт гэсэн нэмэлт материал байдаг ба тухайн материал дээр тоон гарын үсгээр баталгаажуулсан нь нэхэмжлэгчийн хэлж байгаа шиг дундаас нь ямар нэгэн хуудас алдагдах эрсдэл байхгүй байна. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүхээс болсон үйл баримтыг хэргийн оролцогчдын маргаж байгаа хүрээнд, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичмэл нотлох баримтууд, хэргийн оролцогчид тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нараас бичгээр ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаан дээр гаргасан нэмэлт тайлбар зэргийг судлаад, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч эцсийн байдлаар Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-ийн 2026 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 1/948 тоот мэдэгдлийг хүчингүй болгуулах, ******* материал нэртэй ******* дугаартай тендерт хоёрдугаарт эрэмбэлэгдсэн ******* ХХК-ийг тендерт шалгарсанд тооцож, гэрээ байгуулахыг Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-д даалгах, Үнэлгээний хорооны 2026 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн ******* дугаартай ******* материал нийлүүлэгчийг сонгон шалгаруулах тендерийн Үнэлгээний хорооны хурлын тэмдэглэл (Зөвлөмж) Дугаар 3-ын ******* ХХК-ийг шалгаруулахаар шийдвэрлэсэн хэсгийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах-аар нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлон маргасан.
3. Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаас үзвэл, хариуцагч ******* дугаартай ******* материал нийлүүлэгчийг сонгон шалгаруулах нээлттэй тендерийг анх 2026 оны 02 дугаар сарын 06-ны өдөр зарлаж, 2025 оны 03 дугаар сарын 05-ны өдөр нээсэн ба тус шалгаруулалтад нийт 8 хуулийн этгээд оролцож, Үнэлгээний хорооны 2026 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн хурлын №2 дугаартай тэмдэглэл буюу зөвлөмжөөр ******* ХХК-ийг шалгаруулсан байх бөгөөд хариуцагч 2026 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 1/613 дугаартай албан бичгээр нэхэмжлэгч Ц ХХК-ийг хоёрдугаарт эрэмбэлэгдсэн, ХХК-д гэрээ байгуулах эрх олгосон тухай мэдэгдлийг хүргүүлсэн.
4. Нэхэмжлэгч Ц ХХК-аас дээрх шийдвэрийг эс зөвшөөрч, 2026 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн А/0115 дугаартай албан бичгээр Сангийн яаманд гомдол гаргасны дагуу Сангийн яамны 2026 оны 04 дүгээр сарын 08-ны 03/2960 тоот албан бичгээр захиалагчийн шийдвэрийг хүчингүй болгож, тендер шалгаруулалтыг хянах үзэх, үнэлэх ажиллагааг хуульд нийцүүлэн дахин хийхийг захиалагчид мэдэгдсэн.
5. Сангийн яамны шийдвэрийн дагуу Үнэлгээний хороо дахин хуралдаж, 2026 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн хурлын №3 дугаартай тэмдэглэл (зөвлөмжөөр)-ээр тендерийн баримт бичгийн шаардлагуудыг нэгэн зэрэг хангасан 2 хуулийн этгээдээс үнийн саналаараа 1-т эрэмбэлэгдсэн ******* ХХК-ийг шалгаруулж, нэхэмжлэгч хуулийн этгээдийг 2-т эрэмбэлэгдсэн талаарх мэдэгдлийг 2026 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 1/948 дугаар албан бичгээр мэдэгджээ.
6. Нэхэмжлэгчээс 2026 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн А/0124 дугаартай албан бичгээр Сангийн яаманд дахин гомдол гаргасан ба үүний хариуд 2026 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 03/4656 тоот албан бичгээр ...Худалдан авах ажиллагааны цахим системд ******* ХХК-ийн гүйцэтгэх захирал, итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд Ц.А өөрийн тоон гарын үсгээр тендерийг бүхэлд нь баталгаажуулж ирүүлсэн байх тул санал болгосон барааны харьцуулсан техникийн тодорхойлолтын хуудас бүрийг баталгаажуулаагүй гэх гомдол үндэслэлгүй байна, тус тендер шалгаруулалтыг хууль тогтоомжид заасны дагуу цааш үргэлжлүүлнэ... гэсэн хариу хүргүүлсэн байна.
7. Гуравдагч этгээд нь гэрээний үүргийг гүйцэтгэхтэй холбогдуулан 2026 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр 12,287,480 төгрөгийн гүйцэтгэлийн баталгаа гаргасан байх ба захиалагчаас гуравдагч этгээд ******* ХХК-тай 2026 оны 05 дугаар сарын 07-ны өдөр №ХАА-2026/82 дугаартай ******* материал нийлүүлэх дугаар №******* гэрээг байгуулсан болох нь тогтоогдсон.
8. Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...гуравдагч этгээд нь тендерийн баримт бичигт заасан тендерт илгээх маягт, барааны үнийн задаргаа, бараа нийлүүлэх хуваарь, техникийн тодорхойлолт зэрэг гэрээний хавсралт болох бичиг баримтуудыг хуудас бүр дээр гарын үсэг зураагүй, тамга, тэмдэг дарж баталгаажуулаагүй байхад ерөнхий шаардлага хангасан гэж дүгнэсэн нь үндэслэлгүй, ТШЗ 25.3-т дурдсан V бүлэгт заасан маягт гэдэгт техникийн тодорхойлолт хамаарахгүй, тус компани нь тендерийн баримт бичгийн ерөнхий шаардлага хангахгүй байгаа тул үнийн дүнгээр 2-т эрэмбэлэгдсэн, шаардлага хангасан манай компанийн тендер шалгарах ёстой гэж,
хариуцагчаас ...тендер шалгаруулалтын зааварчилгааны 25.3-д оролцогчийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд тендерийг тоон гарын үсгээр баталгаажуулсан бол V бүлэгт заасан маягтыг ТШЗ-ын 25.1-д зааснаар тамга, тэмдгээр баталгаажуулсан гэж үзнэ. Энэ тохиолдолд маягтыг баталгаажуулахтай холбоотой итгэмжлэл үйлдэх, хуулийн этгээдийн тамга, тэмдгээр баталгаажуулахыг шаардахгүй гэж заасан. Гуравдагч этгээд тендерийн материалаа тоон гарын үсгээр баталгаажуулж, цахимаар ирүүлсэн тул шаардлага хангасан гэж үзсэн гэж,
Гуравдагч этгээдээс ...Сангийн яам нэхэмжлэгч компанийн гомдлыг хянаад тендер шалгаруулалтыг үндэслэлтэй гэж үзсэн, тоон гарын үсгээр баталгаажсан баримтыг баталгаажсан баримт гэж үзнэ гэж заасан хуулийн тодорхой заалтууд байгаа, нэхэмжлэгч нь нэмэгдүүлсэн шаардлагын талаар урьдчилан Сангийн яаманд гомдол гаргаагүй гэх агуулгаар тус тус тайлбарлан маргасан.
9. Маргаан бүхий тендер шалгаруулалтын баримт бичгийн Өгөгдлийн хүснэгтийн ТШЗ 16.2.4-т Тендерт илгээх маягт, барааны үнийн задаргаа, бараа нийлүүлэх хуваарь, техникийн тодорхойлолт зэрэг гэрээний хавсралт болох бичиг баримтуудыг хуудас бүр дээр баталгаажуулсан байх бөгөөд шаардлагад нийцээгүй, зөрүүтэй тохиолдолд ерөнхий нөхцлийн шаардлага хангахгүй гэж үзэн татгалзах үндэслэл болно гээд тус хэсэгт хэрэв баталгаажуулалт хийгээгүй бол ерөнхий нөхцлийн шаардлага хангахгүй гэж үзэн татгалзах үндэслэл болно гэж, Тендер шалгаруулалтын зааварчилгааны 25.1-д Тендерийг хуулийн 22.1-д зааснаар баталгаажуулан цахим системд ирүүлэх ба тендерийн баталгаа шаардсан тохиолдолд тендерийн баталгааг ТШЗ-ны 24-т зааснаар илгээнэ, 25.3-т Оролцогчийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд тендерийг тоон гарын үсгээр баталгаажуулсан бол V бүлэгт заасан маягтыг ТШЗ-ны 25.1-д зааснаар тамга тэмдэгээр баталгаажуулсан гэж үзнэ. Энэ тохиолдолд маягтыг баталгаажуулахтай холбоотой итгэмжлэл үйлдэх, хуулийн этгээдийн тамга, тэмдгээр баталгаажуулахыг шаардахгүй гэж тус тус заасан байна.
10. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3-д Худалдан авах ажиллагаанд холбогдох баримт бичгийг Цахим гарын үсгийн тухай хуульд заасан тоон гарын үсгээр баталгаажуулж, энэ хуульд зааснаар цахим системээр илгээсэн бол бичгээр үйлдсэнд тооцно, 22 дугаар зүйлийн 22.1-д Хуульд өөрөөр заагаагүй бол оролцогч тендерийг тоон гарын үсгээр баталгаажуулж, цахим системээр илгээнэ гэж, Цахим гарын үсгийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3-д Тоон гарын үсэг нь бичмэл гарын үсэгтэй адил хүчинтэй байна, 6.5-д Хуулийн этгээдэд олгох тоон гарын үсэг нь цахим тамга хэлбэртэй байна, 6.6-д Мэдээллийн системд хүн, хуулийн этгээдийг таньж, баталгаажуулах зорилгоор тоон гарын үсгийг ашиглаж болно гэж тус тус заасан тул гуравдагч этгээд ******* ХХК-ийн гүйцэтгэх захирал, хуулийн этгээдийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд болох Ц.А өөрийн тоон гарын үсгээр тендерийг бүхэлд нь баталгаажуулж ирүүлснийг тендерийн баримт бичгийн ерөнхий шаардлагыг хангасан гэж үзнэ.
11. Өөрөөр хэлбэл, дээрх хуулийн заалтуудад тендерийн баримт бичгийг тоон гарын үсгээр баталгаажуулж, цахим системээр илгээсэн бол бичгээр үйлдсэнд тооцох бөгөөд ийнхүү илгээсэн тоон гарын үсэг нь бичмэл гарын үсэгтэй адил хүчинтэй байх талаар тодорхой зохицуулсан байгаа энэ тохиолдолд гуравдагч этгээдийг өгөгдлийн хүснэгтийн ТШЗ 16.2.4-т заасан техникийн тодорхойлолтын хуудас бүр дээр баталгаажуулсан байх шаардлагыг хангаагүй гэж дүгнэх үндэслэлгүй.
12. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.4-д Захиалагч шаардлагад нийцсэн тендерүүдийг үнэлэх доор дурдсан үндсэн шалгуурын аль нэгийг сонгон тендер шалгаруулалтын баримт бичигт заана, 26 дугаар зүйлийн 26.9-д Тендер шалгаруулалтын баримт бичгийн бүх шаардлагыг нэгэн зэрэг хангасан тендерийг шаардлагад нийцсэн тендер гэж үзнэ, 27 дугаар зүйлийн 27.1-д Захиалагч шаардлагад нийцсэн тендерийг энэ хуулийн 11.4-т заасан үнэлгээний үндсэн шалгуурын дагуу үнэлнэ, 27 дугаар зүйлийн 27.5-д Тендерийг энэ хуулийн 11.4.1-д зааснаар үнэлэхэд харьцуулах үнийг, энэ хуулийн 11.4.2-т зааснаар үнэлэхэд санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний баталсан аргачлал, зааврын дагуу тооцсон үнийг тус тус өсөх дарааллаар эрэмбэлж, эхэнд эрэмбэлэгдсэн тендерийг хамгийн сайн тендер гэж үзнэ, 28 дугаар зүйлийн 28.1.1-д хамгийн сайн тендер ирүүлсэн оролцогчид гэрээ байгуулах эрх олгох гэж тус тус заажээ.
13. Хуулийн дээрх зохицуулалт нь тендер шалгаруулалтын баримт бичгийн бүх шаардлагыг нэгэн зэрэг хангасан тендерийг шаардлагад нийцсэн тендер гэж үзэх бөгөөд шаардлагад нийцсэн тендерийг үнэлэхэд харьцуулах үнийг өсөх дарааллаар эрэмбэлж, эхэнд эрэмбэлэгдсэн тендерийг хамгийн сайн тендер гэж үзэж гэрээ байгуулах эрх олгохоор хуульчилсан.
14. Үүнээс үзэхэд хариуцагч нь тендерийн баримт бичгийн шаардлагуудыг нэгэн зэрэг хангасан нэхэмжлэгч болон гуравдагч этгээд нарын тендерийг үнийн саналаар эрэмбэлж, үнийн саналаараа 1-т эрэмбэлэгдсэн ******* ХХК-ийн тендерийг шалгаруулж, гэрээ байгуулах эрх олгох мэдэгдэлийг хүргүүлэх тухай зөвлөмжийг захиалагчид хүргүүлэхээр шийдвэрлэсэн нь дээрх хуулийн заалтууд болон худалдан авах ажиллагааны үр ашигтай, хэмнэлттэй байх зарчимд нийцсэн байна.
15. Түүнчлэн тус тендер шалгаруулалтын зааварчилгааны 29.1-д Захиалагч тендерийг хуулийн 27 дугаар зүйлд заасны дагуу үнэлж, харьцуулна, 29.2-т Өгөгдлийн хүснэгтэд өөрөөр заагаагүй бол тендер үнэлэх үндсэн шалгуур нь харьцуулах үнэ байна, 34.1-д Захиалагч тендерүүдийг эрэмбэлэхэд хуулийн 27.5, 27.6-д заасныг баримтлана гэж, өгөгдлийн хүснэгтийн ТШЗ 29.2-т Тендер үнэлэх үндсэн шалгуурыг харьцуулах үнээс өөрөөр тогтоох эсэх: Үгүй гэж заасан байх тул захиалагч шаардлагад нийцсэн тендерийг үнэлэн эрэмбэлж, эхэнд эрэмбэлэгдсэн тендерийг хамгийн сайн тендер гэж үзсэн нь үндэслэл бүхий болжээ.
16. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.2-т Үнэлгээний хороо байнгын бус ажиллагаатай байх бөгөөд дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ, 50.2.3-т Захиалагчид энэ хуулийн 28 дугаар зүйлд заасан шийдвэр гаргах зөвлөмж хүргүүлэх, мөн хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-д Захиалагч тендер тус бүрд дараах шийдвэрээс аль тохирохыг гаргана, 28.1.1-д Хамгийн сайн тендер ирүүлсэн оролцогчид гэрээ байгуулах эрх олгох, 30 дугаар зүйлийн 30.1-д Шалгарсан оролцогч гэрээ байгуулах эрх олгох тухай мэдэгдсэнээс хойш ажлын зургаагаас доошгүй өдрийн дараа, захиалагчаас тогтоосон хугацаанд багтаан гэрээг баталгаажуулж, эх хувиар, эсхүл цахим системээр захиалагчид хүргүүлнэ, 48 дугаар зүйлийн 48.2-д Захиалагч худалдан авах ажиллагааг зохион байгуулахад дараах эрх эдэлж, үүрэг хүлээнэ, 48.2.6-д худалдан авах гэрээ байгуулах гэж тус тус зааснаар хариуцагчаас ******* ХХК-ийн тендерийг шаардлагад нийцсэн хамгийн сайн тендер ирүүлсэн гэж гэрээ байгуулах зөвлөмжийг захиалагчид хүргүүлэхээр шийдвэрлэсэн үнэлгээний хорооны 2026 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 3 дугаартай хурлын тэмдэглэл буюу зөвлөмж нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй байна.
17. Дээрх үндэслэлээр үнийн дүнгээр 2-рт эрэмбэлэгдсэн нэхэмжлэгчийн тендерээс татгалзсан хариуцагчийн шийдвэр үндэслэл бүхий, тендерийн баримт бичгийг тоон гарын үсгээр баталгаажуулж, цахим системээр илгээсэн тохиолдолд тендерийг бүхэлд нь баталгаажуулсан гэж үзэх тул Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-д даалгах, Үнэлгээний хорооны 2026 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн ******* дугаартай ******* материал нийлүүлэгчийг сонгон шалгаруулах тендерийн Үнэлгээний хорооны хурлын 3 дугаартай тэмдэглэл (Зөвлөмж) ******* ХХК-ийг шалгаруулахаар шийдвэрлэсэн хэсгийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгох, Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-ийн 2026 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 1/948 тоот мэдэгдлийг хүчингүй болгож, ******* материал нэртэй ******* дугаартай тендерт хоёрдугаарт эрэмбэлэгдсэн ******* ХХК-ийг тендерт шалгарсанд тооцож, гэрээ байгуулахыг Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-д даалгах хууль зүйн үндэслэлгүй гэж шүүх дүгнэв.
18. Иймд нэхэмжлэгчийн Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК, ******* дугаартай ******* материал нийлүүлэгчийг сонгон шалгаруулах тендерийн Үнэлгээний хороонд тус тус холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3, 22 дугаар зүйлийн 22.1, Цахим гарын үсгийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3 дахь заалтыг тус тус баримтлан нэхэмжлэгч ******* ХХК-ийн гаргасан Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-ийн 2026 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 1/948 тоот мэдэгдлийг хүчингүй болгуулах, ******* материал нэртэй ******* дугаартай тендерт хоёрдугаарт эрэмбэлэгдсэн ******* ХХК-ийг тендерт шалгарсанд тооцож, гэрээ байгуулахыг Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-д даалгах, Үнэлгээний хорооны 2026 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн ******* дугаартай ******* материал нийлүүлэгчийг сонгон шалгаруулах тендерийн Үнэлгээний хорооны хурлын 3 дугаартай тэмдэглэл (Зөвлөмж) ******* ХХК-ийг шалгаруулахаар шийдвэрлэсэн хэсгийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ОДОНТУЯА