Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 11 сарын 30 өдөр

Дугаар 115/ШШ2016/0022

 

2016 оны 11 сарын 30 өдөр

Дугаар 115/ШШ2016/0022                                        

Дорноговь аймаг

 

 

Нэхэмжлэгчийн татгалзлыг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

        Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Отгонтуяа би, “Дорноговь аймгийн Засаг даргын 2016 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн А/354 дүгээр захирамжийн “...” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий ... ХХК-ийн нэхэмжлэлтэй, Дорноговь аймгийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийн материалтай танилцаад

ТОДОРХОЙЛОХ нь:

 

         Нэхэмжлэгч “Н” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Дорноговь аймгийн Засаг даргын 2016 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн А/354 дүгээр захирамжийн “Н” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

 

       Нэхэмжлэгч “Н” ХХК 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдөр шүүхэд бичгээр гаргасан хүсэлтдээ: Тус компанийн Дорноговь аймгийн Засаг дарга Т.Энхтүвшинд холбогдуулан гаргасан “Дорноговь аймгийн Засаг даргын 2016 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн А/354 дүгээр захирамжийн “Н” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзаж байна.

       Учир нь газар эзэмших эрхийг цуцалсан үйл явц, шийдвэрийн үндэслэл нь анхны эзэмшигчийн эрх болж авсан үйл ажиллагаанд шууд хамааралтай байна. Түүнчлэн тэрээр шүүхэд нэхэмжлэл гаргасан байгаа болно. Дашрамд дурдахад, анх газар олгосон харилцаанд манай компани оролцоогүй болно. Иймд нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсантай холбогдуулан хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

       “Н” ХХК нь анх Дорноговь аймгийн Засаг даргад холбогдуулж, түүний 2016 оны А/354 дүгээр захирамжийн өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.

     Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч “Н” ХХК нь нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгөхийг хүссэн хүсэлтийг шүүхэд ирүүлсэн байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д “нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь, ... татгалзаж болно” 66.2-т “нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлэх” гэж тус тус заасныг баримтлан нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

   Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5-д “...нэхэмжлэлээсээ татгалзах ...замаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа дуусгавар болсон бол улсын тэмдэгтийн хураамжийг буцаан олгохгүй” гэж зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг буцаан олгохгүйг дурдах нь зүйтэй байна.

 

           Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх зүйлд заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

        1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, 66.2-т заасныг баримтлан Дорноговь аймгийн Засаг даргад холбогдох “Дорноговь аймгийн Засаг даргын 2016 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн А/354 дүгээр захирамжийн “Н” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлээсээ татгалзсан “Н” ХХК-ийн татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

        2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5-д заасныг баримтлан “Н” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

      3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4, 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар “Н” ХХК нь уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

.

 

ШҮҮГЧ                                               С.ОТГОНТУЯА