2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 06 сарын 26 өдөр

Дугаар 191/ШШ2025/05657

 

 

 

 

 

 

 

 

 

 

             2025     06         26   

                           191/ШШ2025/05657

 

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

 хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Н.Оюунтуяа би,

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, 0 байрлах, ******* /РД:0000001/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баянзүрх дүүрэг, 28 дугаар хороо, 0 тоотод оршин суух, ******* овогт *******ын ******* /РД:/-д холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 31,644,643 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ХААН банк ХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Б.******* нь нэхэмжлэгч ХААН Банк" ХК-тай 2024 оны 08 дугаар сарын 14-ний өдөр №ЗГ/57334529 тоот Онлайн цалингийн Зээлийн гэрээ байгуулж 30,800,000 /Гучин сая найман зуу / төгрөгийг, жилийн 19 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай зээлсэн.

Дээрх Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 2024 оны 08 дугаар сарын 14- ны өдөр №БГХ/57334529 тоот Барьцааны гэрээ байгуулж:

- Ирээдүйд орж ирэх цалингийн орлого барьцаалсан.

Зээлдэгч Б.******* нь Зээлийн гэрээний үүрэгт 2025 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн төлбөр 1,764,757.00 төгрөг, зээлийн хүү 863,520.40 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 7,453.42 төгрөг, нийт 2,635,730.82 төгрөгийг төлсөн.

Нэхэмжлэгчийн зүгээс зээлийн төлбөрөө төлөхийг удаа дараа шаардсан боловч хариуцагч буюу зээлдэгч Б.******* гэрээнд заасан үүргээ зөрчиж, 2025 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн байдлаар 142 хоногийн хугацаа хэтэрсэн байна.

Мөн талууд нь Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 7 дугаар зүйл (Банк, эрх бүхий хуулийн этгээдээс цахим хэлбэрээр үйлчилгээ үзүүлэх)-ийн 7.1-д "Банк, эрх бүхий хуулийн этгээд энэ хуулийн 9 дүгээр зүйлд заасны дагуу бичгээр, эсхүл цахим хэлбэрээр гэрээ байгуулан данс нээсэн харилцагчид тухайн данстай холбоотой хадгаламж, шилжүүлэг, зээлийн үйлчилгээг цахим хэлбэрээр үзүүлж болно." гэж, мөн хуулийн 7.2-т "Энэ хуулийн 7.1-д заасны дагуу цахим хэлбэрээр үйлчилгээ үзүүлэхэд нууцлалын шаардлага хангасан нууц үг, нууц код, цахим гарын үсэг зэргийг ашиглаж болох бөгөөд эдгээрийг цахим хэлбэрээр хийсэн шилжүүлэг, зээлийн гэрээ, бусад хэлцэлд зурсан гарын үсэгтэй адилтгаж үзнэ гэж, мөн талууд харилцан тохиролцож байгуулсан зээлийн гэрээнд Зээлдэгч нь зээлийн гэрээ, зээл олголт эргэн төлөлтийн хуваарь, барьцааны гэрээ болон харилцагчид зээлийн бүтээгдэхүүний мэдээлэл танилцуулах маягттай тус тус танилцан, зөвшөөрлөө илэрхийлж нууц код, эсхүл тоон гарын үсгээр баталгаажуулахаар банктай харилцан тохиролцсон бөгөөд аль нэг хэлбэрээр нь баталгаажуулсан зээлийн гэрээ, зээл олголт эргэн төлөлтийн хуваарь, барьцааны гэрээ болон харилцагчид зээлийн бүтээгдэхүүний мэдээлэл танилцуулах маягтыг банк хүлээн авснаар талуудын хооронд гэрээ, хэлцэл байгуулагдсанд тооцно" гэж тус тус заасны дагуу зээлийн гэрээ болон барьцааны гэрээ, зээлийн өргөдөл, бүтээгдэхүүний нөхцөлийг нэг удаагийн нууц кодоор баталгаажуулсан болно.

Иймд зээлдэгч Б.*******гаас 2025 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн байдлаар дараах төлбөрийг гаргуулахаар энэхүү нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Үүнд: Үндсэн зээлийн төлбөр: 29,035,243 төгрөг, зээлийн хүү 2,587,118.69 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 22,281.74 төгрөг, нийт 31,644,643 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Б.******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие Б.******* Хаан банкнаас авсан цалингийн зээл 31,644,643 төгрөгийг 12 сарын хугацаанд төлж барагдуулна.

2025.07.20-ны өдөр 400,000 төгрөг,

2025.08.20-ны өдөр 400,000 төгрөг,

2025.09.20-ны өдөр 400,000 төгрөг,

2025.10.20-ны өдөр 3,300,000 төгрөг,

2025.11.20-ны өдөр 3,300,000 төгрөг,

2025.12.20-ны өдөр 3,300,000 төгрөг,

2026.01.20-ны өдөр 3,300,000 төгрөг,

2026.02.20-ны өдөр 3,300,000 төгрөг,

2026.03.20-ны өдөр 3,300,000 төгрөг,

2026.04.20-ны өдөр 3,300,000 төгрөг,

2026.05.20-ны өдөр 3,300,000 төгрөг,

2026.05.20-ны өдөр 4,044,643 төгрөг.

Энэ графикаар төлж барагдуулна гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ХААН банк ХК нь хариуцагч Б.*******д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 31,644,643 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.******* нь ХААН банк ХК-ийн нэхэмжилсэн 31,644,643 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, төлбөрийг 2025.07.20-ны өдрөөс 2026.05.20-ны өдрийг хүртэл хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулах тайлбарыг ирүүлсэн байна. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нь дээрхи тайлбартай танилцаад хариуцагчийн төлбөр төлөх хугацааг нь хүлээн зөвшөөрсөн байна.

 

Ийнхүү хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн байдал нь хуулиар хориглосон заалтыг зөрчөөгүй, цугларсан нотлох баримтын хүрээнд гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхол хөндөгдсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, Б.*******д холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Хариуцагч Б.******* нь ХААН банк ХК-ийн нэхэмжилсэн 31,644,643 /гучин нэгэн сая зургаан зуун дөчин дөрвөн мянга зургаан зуун дөчин гурав/ төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, төлбөрийг 2025.07.20-ны өдрөөс 2026.05.20-ны өдрийг хүртэл хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулахыг баталж, Б.*******д холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч ХААН банк ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 316,174 төгрөгөөс 158,087 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос Баянзүрх дүүргийн Засаг даргын тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс, орон нутгийн төсвийн орлогын тэмдэгтийн хураамжийн 100200300941 тоот данснаас 158,087 төгрөгийг, хариуцагч Б.*******гаас 158,087 /нэг зуун тавин найман мянга наян долоо/ төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч ХААН банк ХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдэж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг явуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт зөвшөөрсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Н.ОЮУНТУЯА