2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 06 сарын 24 өдөр

Дугаар 191/ШШ2025/05602

 

 

 

 

 

 

 

 

 

 

             2025      06        24   

                           191/ШШ2025/05602

 

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

 хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Н.Оюунтуяа би,

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, 0 байрлах, ******* /РД:000000/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баянзүрх дүүрэг, 27 дугаар хороо, 0 тоотод оршин суух, ******* овогт *******гийн ******* /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,

Зээлийн гэрээний үүрэгт 16,517,791 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Баатуд овогт *******гийн ******* нь *******тай 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Дугаар R001121230 тоот Банкны бүтээгдэхүүн үйлчилгээ үзүүлэх ерөнхий гэрээ" болон "Дижитал банкны үйлчилгээ үзүүлэх гэрээ"-г тус тус байгуулсан. Дээрх гэрээний дагуу 2023 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр Дугаар ЗГ-R001121230-2023/09/08 тоот "Дижитал зээлийн гэрээ"-г байгуулан 30,000,000.00 /Гучин сая/ төгрөгийг жилийн 20.4%-ийн хүүтэй, 30 /Гуч/ сарын хугацаатай хүүгийн хамт эргүүлэн төлөх Үүргийг хүлээн дижитал цалингийн зээл авсан.

Зээлдэгч Н. ******* нь дугаар ЗГ-R001121230-2023/09/08 тоот Дижитал зээлийн гэрээний Хавсралт №1-ийн дагуу тохиролцсон зээлийн эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчиж, зээлийн гэрээний үүргээ сайн дураар өнөөдрийг хүртэл биелүүлээгүй, 117 хоног хугацаа хэтрүүлэн, банкыг хохироож байгаа тул талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээг банкны зүгээс нэг талын санаачилгаар хугацаанаас нь өмнө цуцалж, зээлдэгч ******* овогтой ******* /РД:*******/-т холбогдуулан дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна.

Зээлдэгч ******* овогтой *******ээс талуудын хооронд байгуулсан Дугаар ЗГ- R001121230-2023/09/08 тоот "Дижитал зээлийн гэрээ-ний төлбөрт нийт 16,517,791.45 /Арван зургаан сая таван зуун арван долоон мянга долоон зуун ерэн нэгэн төгрөг дөчин таван мөнгө/ төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийн хамт гаргуулж *******инд олгуулахаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Н.******* шүүхэд гаргасан тайлбартаа: Н.******* миний бие *******ны нэхэмжилсэн 16,517,791 төгрөгийг төлж барагдуулж дуусах болно.

2025.07.20-ны өдөр 2,752,970 төгрөг,

2025.08.20-ны өдөр 2,752,970 төгрөг,

2025.09.20-ны өдөр 2,752,970 төгрөг,

2025.10.20-ны өдөр 2,752,970 төгрөг,

2025.11.20-ны өдөр 2,752,970 төгрөг,

2025.12.20-ны өдөр 2,752,941 төгрөг гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******* нь хариуцагч Н.*******т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 16,517,791 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Н.******* нь *******-ийн нэхэмжилсэн 16,517,791 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, төлбөрийг 2025.07.20-ны өдрөөс 2025.12.20-ны өдрийг хүртэл хугацаанд сар бүр 2,752,941 төгрөгөөр хэсэгчлэн төлж барагдуулах тайлбарыг ирүүлсэн байна. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Х нь дээрхи тайлбартай танилцаад хариуцагчийн төлбөр төлөх хугацааг нь хүлээн зөвшөөрсөн байна.

 

Ийнхүү хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн байдал нь хуулиар хориглосон заалтыг зөрчөөгүй, цугларсан нотлох баримтын хүрээнд гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхол хөндөгдсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, Н.*******т холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Хариуцагч Н.******* нь *******-ийн нэхэмжилсэн 16,517,791 /арван зургаан сая таван зуун арван долоон мянга долоон зуун ерэн нэг/ төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, төлбөрийг 2025.07.20-ны өдрөөс 2025.12.20-ны өдрийг хүртэл хугацаанд сар бүр 2,752,941 төгрөгөөр хэсэгчлэн төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрснийг баталж, Н.*******т холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч *******-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 240,539 төгрөгөөс 120,269 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Улсын орлогоос буюу Сүхбаатар дүүргийн Засаг даргын тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс, орон нутгийн төсвийн орлогын тэмдэгтийн хураамжийн 100200600941 тоот данснаас 120,270 төгрөгийг, хариуцагч Н.*******ээс 120,269 /нэг зуун хорин мянга хоёр зуун жаран ес/ төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч *******-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдэж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг явуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт зөвшөөрсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Н.ОЮУНТУЯА