Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2026 оны 06 сарын 25 өдөр

Дугаар 119/ШШ2026/0044

 

                                        Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Болормаа би **гийн Орхон аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газрын Хүнсний чанар, стандартын хяналтын улсын байцаагч **д холбогдуулан гаргасан “Хүнс, хөдөө аж ахуйн газрын Хүнсний чанар, стандартын хяналтын эрх бүхий албан тушаалтан **ы “**” ХХК-нд 2026 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 0711506 дугаартай шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн 6.15 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т зааснаар 5000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан шийдвэрийг “**” ХХК-ийн “Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөл эзэмшигч хуулиар хориглосон газарт, эсхүл хуулиар хориглосон хугацаанд, эсхүл хуулиар хориглосон үйл ажиллагаа явуулсан” зөрчилд Зөрчлийн тухай хуулийн 6.5 дугаар зүйлийн 9 дэх хэсэгт зааснаар таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулахаар өөрчлөлт оруулах” прокурорын дүгнэлттэй захиргааны хэргийн хариуцагчийн шүүхэд гаргасан тайлбарыг 2026 оны 06 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь: 

** шүүхэд ирүүлсэн дүгнэлтдээ: “** би, Хүнс, хөдөө аж ахуйн газрын Хүнсний чанар, стандартын хяналтын эрх бүхий албан тушаалтан ** нь зөрчлийн ХАА25/26-1 дугаартай “**” ХХК-ийн ** бөөний худалдааны газар хугацаа дууссан хүнсний бүтээгдэхүүн худалдан борлуулсан” гэх үйлдэлд хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж, “**” ХХК-нд 0711506 дугаартай шийтгэлийн хуудсаар 2026 оны 02 сарын 25-ны өдөр Зөрчлийн тухай хуулийн 6.15 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т зааснаар 5000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан материалыг шалгалтаар хянав.

Зөрчлийн материалд эд зүйл баримт бичиг хураан авсан тухай тэмдэглэл, хяналт шалгалтын тэмдэглэл, аж ахуй нэгжийн орлогын албан татварын тайлан, устгалын тэмдэглэл, “**” ХХК-ийн улсын бүртгэлийн лавлагаа, холбогдогч **ын мэдүүлэг зэрэг баримтууд авагдсан байна.

Зөрчлийн материалд цугларсан нотлох баримтаар Орхон аймгийн Баян- Өндөр сумын Оюут баг, ** худалдааны төвд үйл ажиллагаа явуулдаг “**” ХХК-ийн ** бөөний худалдааны газар нь хугацаа дууссан 6 нэрийн 609 ширхэг, 2,966,100 төгрөгийн үнэ бүхий пиво буюу согтууруулах ундаа худалдан борлуулсан нь нотлогдсон байна.

Хүнсний тухай хуулийн 3 дугаар зүйл: Хуулийн нэр томьёоны тодорхойлолт 3.1.1."хүнс" гэж хүний бие махбодын хэвийн үйл ажиллагааг хангах, эрүүл мэндийг дэмжин хамгаалахад шаардагдах хүнсний түүхий эд, хагас болон бүрэн боловсруулсан бүтээгдэхүүн, ундны усыг; 3.1.2."хүнсний аюулгүй байдал" гэж хүн ам амьдралынхаа туршид чанартай, шим тэжээллэг, аюулгүй хүнсийг улсын эдийн засаг, нийгмийн нөхцөл байдал, газар зүйн байршлаас үл хамааран тогтвортой, хүртээмжтэй сонгон хэрэглэх боломж бүрдсэн байхыг” ойлгоно гэж хуульчилсан.

Мөн Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн 4 зүйлийн 4.1.1. "согтууруулах ундаа" гэж хүнсний зориулалтын түүхий эдээр үйлдвэрлэсэн спирт, 2 хувиас дээш хатуулагтай нэршлээс үл хамаарсан бүх төрлийн архи, дарс, шар айраг зэргийг” ойлгоно гэж хуульчилсан.

Эрх бүхий албан тушаалтан нь “**” ХХК-ийн хугацаа дууссан согтууруулах ундаа худалдан борлуулсан буюу “Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн 15.4. дүгээр зүйлд заасан

“Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөл эзэмшигч техникийн зохицуулалт, стандартын шаардлага хангасан, чанар, аюулгүй байдлыг баталгаажуулсан, тохирлын гэрчилгээ авсан согтууруулах ундааг худалдана” гэснийг зөрчсөн, Зөрчлийн тухай хуулийн 6.5 дугаар зүйлийн 9 дэх хэсэгт заасан “Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөл эзэмшигч хуулиар хориглосон газарт, эсхүл хуулиар хориглосон хугацаанд, эсхүл хуулиар хориглосон үйл ажиллагаа явуулсан” зөрчилд Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хууль зөрчсөн үндэслэлээр шийтгэл оногдуулсан нь Зөрчлийн тухай хуулийг буруу хэрэглэсэн байна.

Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.1 дүгээр зүйлд эрх бүхий албан тушаалтан нь шийтгэл оногдуулахдаа “...тухайн хүний зөрчил үйлдсэнийг нотлох баримт бүрдсэн эсэх, тухайн үйлдэл нь Зөрчлийн тухай хуульд заасан шийтгэл оногдуулах зүйл, хэсэг, заалтад нийцэж байгаа эсэх...”-ийг тогтоосон байхыг шаардах ба хуульд заасан зөрчлийн шинжийг хангасан байж шийтгэл оногдуулах үндэслэл болно.

Зөрчлийн тухай хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Энэ хуулийг төсөөтэй хэрэглэхгүй” гэж, мөн хуулийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээний төрөл, хэмжээ нь зөрчил үйлдэгдсэн нөхцөл байдал, зөрчлийн шинж, хохирлын хэр хэмжээнд тохирсон байна” гэсэн заасан ба эрх бүхий албан тушаалтны шийдвэр нь хуулийн шаардлагад нийцээгүй байна.

Зөрчлийн тухай хуулийн 6.15 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 6.5 дугаар зүйлийн 9 дэх хэсэгт заасан зөрчил нь оногдуулах шийтгэлийн хувьд ижил буюу “зөрчил үйлдэхэд ашигласан эд зүйл, хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж хуульчилсан ба, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлд хүнсний чанар стандартын хяналтын улсын байцаагч нь Зөрчлийн тухай хуулийн 6.5 дугаар зүйлд заасан зөрчлийн шалган шийдвэрлэх эрхтэй байна.

Прокурор нь Зөрчлийн тухай хууль буруу хэрэглэсэн, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн зөрчлийг хяналт, шалгалтаар илрүүлж, өөрчлөлт оруулах, хүчингүй болгуулахаар дүгнэлт бичиж хуулийн хэрэгжилтийг нэг мөр хангуулах үүрэгтэй. Энэ эрх үүргийг хэрэгжүүлэх эрх зүйн үндэс нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 2.1 дүгээр зүйлийн 2, 6.6 дугаар зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар Захиргааны хэргийн шүүхэд дүгнэлт бичих ажиллагаа юм.

Иймд Монгол улсын зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг удирдлага болгон Хүнс, хөдөө аж ахуйн газрын Хүнсний чанар, стандартын хяналтын эрх бүхий албан тушаалтан **ы “**” ХХК-нд 2026 оны 02 сарын 25-ны өдөр 0711506 дугаартай шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн 6.15 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т зааснаар 5000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан шийдвэрийг “**” ХХК-ийн “Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөл эзэмшигч хуулиар хориглосон газарт, эсхүл хуулиар хориглосон хугацаанд, эсхүл хуулиар хориглосон үйл ажиллагаа явуулсан” зөрчилд Зөрчлийн тухай хуулийн 6.5 дугаар зүйлийн 9 дэх таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулахаар өөрчлөлт оруулахаар прокурорын дүгнэлт бичив.” гэжээ.

Орхон аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга ** шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Орхон аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын Хүнсний чанар, стандартын хяналтын улсын байцаагч **д холбогдох /ажлаас чөлөөлөгдсөн/ хариуцагчийг төлөөлж Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга ** миний бие “**” ХХК-тай холбоотой зөрчлийн хэргийн шийтгэлийг Зөрчлийн тухай хуулийн зүйл, хэсэг, заалт /6.15.3.3.1/-ыг буруу оногдуулсныг хүлээн зөвшөөрч байна. Тус “**” ХХК-ийн ХАА25/26-1 дугаартай зөрчлийн хэргийн шийтгэлийн хуудсыг өөрчилсөн болно.” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

** нь Орхон аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын Хүнсний чанар, стандартын хяналтын улсын байцаагч **д холбогдуулан гаргасан “Хүнс, хөдөө аж ахуйн газрын Хүнсний чанар, стандартын хяналтын эрх бүхий албан тушаалтан **ы “**” ХХК-нд 2026 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 0711506 дугаартай шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн 6.15 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т зааснаар 5000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан шийдвэрийг “**” ХХК-ийн “Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөл эзэмшигч хуулиар хориглосон газарт, эсхүл хуулиар хориглосон хугацаанд, эсхүл хуулиар хориглосон үйл ажиллагаа явуулсан” зөрчилд Зөрчлийн тухай хуулийн 6.5 дугаар зүйлийн 9 дэх хэсэгт зааснаар таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулахаар өөрчлөлт оруулах” дүгнэлтийг шүүхэд гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Орхон аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга ** прокурорын дүгнэлтийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, хариу тайлбар ирүүлжээ.     

Хариуцагч нь Орхон аймгийн Прокурорын газрын ахлах прокурорын 2026 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 16 дугаар “2026 оны 2 дугаар сарын 25-ны өдрийн 0711506 дугаартай шийтгэлийн хуудаст өөрчлөлт оруулах” дүгнэлтийг хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

 Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх заалтыг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

  1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт заасныг баримтлан **гийн Орхон аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын Хүнсний чанар, стандартын хяналтын улсын байцаагч **д холбогдуулан гаргасан “Хүнс, хөдөө аж ахуйн газрын Хүнсний чанар, стандартын хяналтын эрх бүхий албан тушаалтан **ы “**” ХХК-нд 2026 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 0711506 дугаартай шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн 6.15 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т зааснаар 5000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан шийдвэрийг “**” ХХК-ийн “Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөл эзэмшигч хуулиар хориглосон газарт, эсхүл хуулиар хориглосон хугацаанд, эсхүл хуулиар хориглосон үйл ажиллагаа явуулсан” зөрчилд Зөрчлийн тухай хуулийн 6.5 дугаар зүйлийн 9 дэх хэсэгт зааснаар таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулахаар өөрчлөлт оруулах” тухай 2026 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 16 дугаартай прокурорын дүгнэлтийг хариуцагч зөвшөөрснийг баталж, 119/2026/0046/з дугаар индекстэй захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдсугай.

 4. Шүүгчийн захирамжийг хэргийн оролцогч нарт гардуулахыг шүүгчийн туслах Д.Сэржмядагт даалгасугай.

5. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2, 122 дугаар зүйлийн 122.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч нар нь шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд уг захирамжийг шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэх үүрэгтэйг мэдэгдсүгэй.

 

 

ШҮҮГЧ                             Б.БОЛОРМАА