Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2025 оны 10 сарын 22 өдөр

Дугаар 309/ШШ2025/01154

 

 Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Э.Хосбаяр би,

Нэхэмжлэгч:  оршин суух, Дорнод аймгийн ******* ******* ******* ******* *******ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ******* *******д холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 7,203,057 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2025 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч хянаад 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Дорнод аймгийн ******* ******* ******* ******* ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Дорнод аймгийн ******* сум багт оршин суух ******* нь 2021 оны 07 дугаар сарын 29-ний өдөр ******* ******* Сум хөгжүүлэх сангаас "Авто засварын байр барих" зориулалтаар 18,000,000.00 /арван найман сая/ төгрөгийг хөнгөлөлттэй нөхцлөөр жилийн 3 хувийн хүүтэй, 3 жилийн /36 сар/ хугацаанд эргэн төлөхөөр гэрээ байгуулан зээл авсан. ******* нь гэрээний дагуу зээлийн хүүд 878,671 (найман зуун далан найман мянга зургаан зуун далан нэг) төгрөг, үндсэн зээл 18,000,000 (арван найман сая) төгрөг, алданги 2,124,386 (хоёр сая нэг зуун хорин дөрвөн мянга гурван зуун наян зургаан) төгрөг төлөхөөс 13,800,000 (арван гурван сая найман зуун мянга) төгрөгийг төлж үлдэгдэл 7,203,057 (долоон сая хоёр зуун гурван мянга тавин долоон) төгрөгийг төлж барагдуулаагүй байна. Сангийн эргэлтийн хөрөнгө нь улсын төсвөөс олгогддог, хоршоодод санхүүгийн дэмжлэг үзүүлж, хөнгөлөлттэй зээл олгоход зориулан зарцуулагддаг, мөн зээлээ гэрээнд заасан хугацаанд төлөөгүй нь бусад хоршоодод зээл олгож дэмжлэг үзүүлэх боломжийг хязгаарлаж байгаа тул төрийн болон нийтийн ашиг сонирхол зөрчиж байгаа үйлдэл гэж дүгнэхээр байна. Иймд иргэн *******аас үндсэн зээлийн 7,203,057 (долоон сая хоёр зуун гурван мянга тавин долоон) төгрөг гаргуулж, ******* ******* Хоршоог хөгжүүлэх сангийн Төрийн сан банкны 100070551401 тоот дансанд шилжүүлж өгнө үү гэжээ.  

Хариуцагч ******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Дорнод аймгийн ******* ******* багт оршин суух ******* би 2021 оны 07 дугаар сарын 29-ний өдөр ... 18,000,000 төгрөгийг зээл авсан. ... үүнээс 13,000,000 төгрөгийг төлж барагдуулсан. Үүнээс төлбөрийн үлдэгдэл болох 7,203,057 төгрөгийг төлж барагдуулна гэжээ.

Хэргийн материалыг шүүх хянаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Дорнод аймгийн ******* ******* ******* ******* *******” нь хариуцагч *******д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 7,203,057 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн зээлийн гэрээний үүрэгт 7,203,057 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч ******* нь хүлээн зөвшөөрч, энэ талаарх тайлбарыг шүүхэд бичгээр гаргаж өгсөн байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь хуульд харшлахгүй бөгөөд гуравдагч этгээдийн эрх ашиг зөрчигдөөгүй гэж шүүх үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 758 дугаар зүйлийн 758.1, 74, 75 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Хариуцагч ******* нь зээлийн гэрээний үүрэгт 7,203,057 төгрөгийг нэхэмжлэгч Дорнод аймгийн ******* ******* ******* ******* *******”-т төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар хариуцагч “*******аас улсын тэмдэгтийн хураамжид 65,099.5 төгрөг /7,203,057 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 130,199 төгрөгийн 50 хувь/-ийг гаргуулж Хэрлэн ******* төсвийн орлого болгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, уг асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

            5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.

 

ШҮҮГЧ                            Э.ХОСБАЯР