Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2025 оны 10 сарын 27 өдөр

Дугаар 309/ШШ2025/01182

 

 Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

  

Дорнод аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Э.Хосбаяр би,

            Нэхэмжлэгч: ******* ******* ХК-ийн нэхэмжлэлтэй,

            Хариуцагч:  ******* *******т холбогдох,

            Зээлийн гэрээний үүрэгт 514,803.33 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2025 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч, хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

             Нэхэмжлэгч ******* ******* ХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ******* нь 2024 оны 06 дугаар сарын 26-ны өдөр ******* *******тай R000409877 тоот Кредит карт эзэмших гэрээ байгуулан 500,000 төгрөгийг жилийн бэлэн бус гүйлгээний 24 хувийн бэлэн мөнгө авсны 42 хувийн хүүтэйгээр 2 жилийн хугацаатай зохих хүүгийн хамт эргүүлэн төлөх үүргийг хүлээн зээлийн эрхтэй карт нээлгэн зарцуулалтыг хийсэн болно. Зээлэгдэг нь Кредит карт ашиглан гүйлгээ хийсэн зарцуулалтын төлбөрөө гэрээний нөхцөлд зааснаар төлөхгүй *******ийг хохироож байгаа тул зээлдэгч *******өөс 514,803.33 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.                   

          Нэхэмжлэгч ******* ******* ХК ирүүлсэн хүсэлтдээ: Хариуцагч ******* нь  нэхэмжлэлийн шаардлага болох 514,803.33 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан байх тул нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ татгалзах хүсэлтэй байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ******* ******* ХК нь хариуцагч *******т холбогдуулан зээлийн гэрээний  үүрэгт 514,803.33  төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэл гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч ******* ******* ХК нь “хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангасан” гэх үндэслэлээр шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсан хүсэлтийг шүүхэд ирүүлсэн байна.

Иймд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 758 дугаар зүйлийн 758.1, 74, 75 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч ******* ******* ХК нь хариуцагч *******т холбогдуулан гаргасан “514,803.33 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.5, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 16,094.00 төгрөгийн 50 хувь болох 8,047 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, Хэрлэн сумын төсвийн орлогоос 8,047 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* ******* ХК /РД: 2075377/-д олгосугай.

            4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч талууд давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ                            Э.ХОСБАЯР