Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2025 оны 10 сарын 27 өдөр

Дугаар 309/ШШ2025/01183

 

   Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Э.Хосбаяр би,

Нэхэмжлэгч: “******* *******” *******-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ******* *******д  холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 1,059,311 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2025 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч хянаад 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “******* *******” ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ******* нь "******* *******" *******-тай 2024 оны 03 сарын 17-ны өдөр Зээл, зээлийн эрх нээх 140000880370 дугаартай гэрээ байгуулсан бөгөөд өөрийн эзэмшлийн Мобиком үүрэн телефоны 95407370 дугаарыг ашиглан зээл авч, төлж байсан болно. ******* нь уг гэрээний үндсэн дээр 2024 оны 03 дугаар сарын 26-ны өдрөөс 2024 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн хооронд 2 удаагийн хүсэлтээр нийт 1,160,000 төгрөгийг тус бүр 1 сарын хугацаатайгаар авсан ба зээлийг гэрээнд заасан хугацаанд төлж барагдуулаагүй. Өнгөрсөн хугацаанд ******* нь нийт 538,405 төгрөг төлсөн ба “******* *******” *******-ын зүгээс түүнээс хойш удаа дараа зээлийн гэрээний үүргээ биелүүлэхийг шаардан зээлийн гэрээнд заасан утасны дугаараар холбогдож, мессеж илгээсэн боловч огт төлж барагдуулаагүй байна. 2025.08.14-ний өдрийн байдлаар ******* нь үндсэн зээлийн үлдэгдэл 775,466 төгрөг, зээлийн хүү 269,492 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 14,353 төгрөг, нийт 1,059,311 төгрөгийг хариуцагч *******ээс гаргуулж өгнө үү гэжээ.  

Хариуцагч ******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ******* ******* *******-аас авсан зээл болох 1,059,311 төгрөгийг бүрэн гүйцэт төлж барагдуулна гэжээ.

Хэргийн материалыг шүүх хянаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “******* *******” ******* нь хариуцагч *******дд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 1,059,311 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн зээлийн гэрээний үүрэгт 1,059,311 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч ******* нь хүлээн зөвшөөрч, энэ талаарх тайлбарыг шүүхэд бичгээр гаргаж өгсөн байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь хуульд харшлахгүй бөгөөд гуравдагч этгээдийн эрх ашиг зөрчигдөөгүй гэж шүүх үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 758 дугаар зүйлийн 758.1, 74, 75 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Хариуцагч ******* нь зээлийн гэрээний үүрэгт 1,059,311 төгрөгийг нэхэмжлэгч “******* *******” *******-д төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 29,973 төгрөгийн 50 хувь болох 14,986.5 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, Дорнод аймгийн Хэрлэн сумын төсвийн орлогоос 14,986.5 төгрөгийг, хариуцагч *******ээс улсын тэмдэгтийн хураамжид 14,986.5 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “******* *******” ******* /РД: 5373271/-д олгосугай. 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, уг асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

            4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.

 

 

 

ШҮҮГЧ                            Э.ХОСБАЯР