Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 09 сарын 10 өдөр

Дугаар 80

 

 

2024     09        10                                             2024/ДШМ/80

 

*******т холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч М.Нямбаяр даргалж, шүүгч Ж.Отгонхишиг, Ерөнхий шүүгч Н.Туяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд прокурор З.Алтансолонго, шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Очирбат, нарийн бичгийн дарга А.Золзаяа нарыг оролцуулан,

Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхзаяа даргалж хийсэн шүүх хуралдааны 2024 оны 08 сарын *******ы өдрийн 2024/ШЦТ/203 шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн шүүгдэгч түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн *******т холбогдох эрүүгийн 2436002220220 тай хэргийг 2024 оны 08 дугаар сарын 29ий өдөр хүлээн авч Ерөнхий шүүгч Н.Туяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Монгол Улсын иргэн Хасаг ургийн овогт Нарангэрэлийн Улаанбаатар, 1988 оны 10 сарын 24-ний өдөр Ховд аймгийн******* суманд төрсөн, 35 настай, эрэгтэй, дээд боловсролтой, ******* *******, ******* ******* засварчин ажилтай, ам бүл дөрөв, эхнэр хүүхдүүдийн хамт Ховд аймгийн ******* ******* ******* од оршин суудаг, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй.

2. Шүүгдэгч ******* нь Зөрчлийн тухай хуулийн 14.7 зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д зааснаар 400'000 төгрөгөөр торгуулж, 1 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ Ховд аймгийн ******* ******* Буянт нутаг дэвсгэрт Тoyota corolla axio загварын, улсын тай автомашиныг 2024 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр согтуугаар буюу 2.34 хувийн согтолттойгоор;

2024 оны 07 сарын 04-ний өдөр согтуугаар буюу 0.35 хувийн согтолттойгоор тус тус жолоодсон гэмт хэрэгт холбогджээ.

3.Ховд аймгийн прокурорын газраас *******ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

4. Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:

4.1 Шүүгдэгч Хасаг ургийн овогт Нарангэрэлийн Улаанбаатарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 зүйлийн 5 дахь хэсэгт заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

4.2 Шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нь 2 (хоёр) жилийн хугацаагаар хасаж, 5'000 (таван мянган) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5'000'000 (таван сая) төгрөгөөр торгох ялаар шийтгэж,

4.3 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч *******т оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш сар бүр 625,000 (зургаан зуун хорин таван мянган) төгрөгөөр 8 (найман) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлж,

4.4 Шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг мэдэгдэж,

4.5 Энэ хэрэгт шүүгдэгч ******* нь баривчлагдаагүй, цагдан хоригдоогүй болохыг дурдаж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл үргэлжлүүлж,

4.6 Шүүгдэгчээр нөхөн төлүүлэх хохирол, хор уршиггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдож ирсэн эд зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж,

4.7 Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд анхан шатны шүүхээр дамжуулан оролцогчид давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

            5. Шүүгдэгч ******* түүний өмгөөлөгч Н.Очирбат нарын давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

5.1 Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 08 сарын *******-ны өдрийн 2024/ШЦТ/203 угийн анхан шатны шүүхийн 2 дахь заалт буюу 5,000,000 төгрөгөөр торгосон шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

Шүүгдэгч ******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 зүйлийн 5-д заасан гэмт хэрэгт холбогдсон бөгөөд өөрийн үйлдсэн гэмт хэрэг гэм буруугаа өөрийн сайн дураар хүлээн зөвшөөрдөг. Мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугийн асуудалд ямар нэгэн маргаан байдаггүй. Хэн нэгэнд төлөх төлбөр байхгүй. Иймд Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 08 сарын *******-ны өдрийн 2024/ШЦТ/203 тай шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, шүүгдэгч ******* намайг 2,700,000 төгрөгөөр торгож өгнө үү гэв.

6.Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ:

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс гаргаж байгаа гомдлын агуулга нь үндэслэлгүй байна. Анхан шатны шүүхээс шүүгдэгч Улаанбаатарт тохирсон ял шийтгэлийг оногдуулсан гэж үзэж байна. Шүүгдэгч ******* нь 2024 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр, 2024 оны 07 сарын 04-ний өдөр буюу хоёр удаагийн үйлдлээр тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ согтуугаар гэмт хэрэг үйлдсэн. Өөрөөр хэлбэл 2024 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн үйлдэлд цагдаагийн байгууллагаас шалгах ажиллагаа явуулж байхад дахин дээрх үйлдлийг гаргаж байгаа хувийн байдалд дүгнэлт хийх байх. Иймд анхан шатны шүүхээс гарсан шийтгэх тогтоол нь үндэслэлтэй гарсан байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Давж заалдах шатны шүүх шүүгдэгч *******т холбогдох эрүүгийн 2436002220220 тай хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй болсон эсэхийг шүүгдэгч түүний өмгөөлөгч Н.Очирбат нарын давж заалдах журмаар гаргасан гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

2. Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн ноцтой зөрчил тогтоогдсонгүй.

3.Прокуророос шүүгдэгч *******ыг Зөрчлийн тухай хуулийн 14.7 зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д зааснаар 400’000 төгрөгөөр торгуулж, 1 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ Ховд аймгийн ******* ******* Буянт нутаг дэвсгэрт Тоуоtа согоlа ахio загварын, улсын тай автомашиныг: 2024 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр согтуугаар буюу 2.34 хувийн согтолттойгоор;

- 2024 оны 07 сарын 04-ний өдөр согтуугаар буюу 0.35 хувийн согтолттойгоор тус тус жолоодсон нь нотлогдсон” гэж дүгнэн, түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

4. Анхан шатны шүүх шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 зүйлийн 5 дахь хэсэгт заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нь 2 (хоёр) жилийн хугацаагаар хасаж, 5’000 (таван мянган) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5’000’000 (таван сая) төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэсэн байна.

5. Шүүгдэгч ******* болон түүний өмгөөлөгч Н.Очирбат нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч “...өөрийн үйлдсэн гэмт хэрэг, гэм буруугаа өөрийн сайн дураар хүлээн зөвшөөрдөг. Мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугийн асуудалд ямар нэгэн маргаан байдаггүй. Хэн нэгэнд төлөх төлбөр байхгүй. Иймд шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, намайг 2,700,000 төгрөгөөр торгож өгнө үү.”гэх гомдлыг давж заалдах журмаар гаргажээ.

5.1. Шүүгдэгч ******* нь 2023 оны 07 сарын 15-ны өдөр Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 14.7 зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1 жилийн хугацаагаар хасуулсан байх бөгөөд уг хугацаа дуусаагүй байхад Ховд аймгийн ******* ******* 5 нутаг дэвсгэрт Тоуоtа согolla ахio загварын, улсын тай автомашиныг 2024 оны 04 дүгээр сарын 12- ны өдөр 2.34 хувийн согтолттойгоор,

Мөн дахин 2024 оны 07 сарын 04-ний өдөр Ховд аймгийн ******* ******* 5 нутаг дэвсгэрт Тоуоtа согolla ахio загварын, улсын тай автомашиныг 0.35 хувийн согтолттойгоор жолоодсон гэмт хэрэг үйлдсэн  болох нь гэмт хэргийн талаар гомдол мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл, (хх-64х)  жолоочийн согтуурлыг Аlcotest 7510 багажаар шалгасан тэмдэглэл (хх-6, 26, 65х), Цагдаагийн Ерөнхий газрын *******ыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхтэй эсэхийг шалгасан тэмдэглэл (хх-13, 67х), бүртгэлийн 1568 тай хялбаршуулсан журмаар зөрчил шалган "шийдвэрлэсэн материал (хх-25-32х), эрх бүхий албан тушаалтан хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцад зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн тухай тэмдэглэл (хх-7х) хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай №0236855 тай шийтгэлийн хуудас (хх-31х),яллагдагч *******ын мэдүүлэг (хх-ийн 41, 42 хуудас) зэргээр нотлогдон тогтоогдсон байна.

5.2.Анхан шатны шүүх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасны дагуу   шүүх хуралдаанд оролцвол зохих оролцогч нарыг оролцуулж, тэдний дүгнэлт, тайлбар, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад хууль зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч *******ын үйлдлийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн байна..

Түүнчлэн шүүх, шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон дээрх нотлох баримтуудыг хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба шүүх уг нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой үнэн зөв эргэлзээгүй талаас үнэлж, дүгнэж Эрүүгийн хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн байна. 

5.3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчим, мөн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, “...гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд оршино...” гэж тус тус заасан бөгөөд шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 (хоёр) жилийн хугацаагаар хасаж, 5’000 (таван мянган) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5’000’000 (таван сая) төгрөгөөр торгох ял   оногдуулж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, урьд үйлдсэн зөрчлүүдийн үр дагаврыг ойлгож ухамсарлаагүй, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдалд  тохирсон байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ. 

6.Хэрэгт авагдсан нотлох баримтаар шүүгдэгч ******* нь үйлдсэн гэмт хэргийн гэм буруугийн талаар маргаагүй бусад төлөх хохирол төлбөргүй байх боловч  түүний гомдолд дурдсан үндэслэлээр түүнд анхан шатны шүүхээс оногдуулсан торгох ялыг хөнгөрүүлэн өөрчлөх боломжгүй байна.

Тодруулбал анхан шатны шүүх шүүгдэгч *******ын удаа дараа согтуурах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон үйл баримтын талаар хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийж түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 зүйлийн 5 дахь хэсэгт заасан төрөл хэмжээний дотор   оногдуулсан   үндсэн болон нэмэгдэл ялын хэмжээ нь үйлдсэн гэмт хэргийнх нь нийгмийн аюулын шинж чанар, гэм буруугийн хэлбэрт тохирсон гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

7.Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шүүгдэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож  шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгож, ТОГТООХ нь:

 

1.Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 08 сарын *******-ны өдрийн 2024/ШЦТ/203 тай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч ******* түүний өмгөөлөгч Н.Очирбат нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.                                      

 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор “шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр  хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой.” гэсэн үндэслэлээр оролцогч Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг тайлбарласугай.

 

 

 

 

                         ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                                                   М.НЯМБАЯР

 

                                                 ШҮҮГЧ                                                   Ж.ОТГОНХИШИГ

 

                              ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                   Н.ТУЯА