| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Н.Оюунтуяа |
| Хэргийн индекс | 191/2025/03881/И |
| Дугаар | 191/ШШ2025/05463 |
| Огноо | 2025-06-17 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 06 сарын 17 өдөр
Дугаар 191/ШШ2025/05463
2025 06 17 191/ШШ2025/05463
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Оюунтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, 0 тоотод оршин суух, ******* овогт *******ын ******* /РД:000000/-ын нэхэмжлэлтэй,
******* ******* /РД:*******/-ийг нас барсныг тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч М.*******, гэрч *******,*******, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар О.Ариунтуул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч М.******* нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагадаа: *******ын ******* би 1987 онд Баянхонгор аймгийн Б суманд М-н Б-тэй гэр бүл болж, бидний ууган хүүхэд болох ******* С нь 1987 оны 10 сарын 25-ны өдөр тус аймгийн Баянцагаан сумын хүн эмнэлэгт төрсөн. 1988 оны эхээр төрсний дараах 56 хоногийн амралт дуусаж, Баян-Өндөр сумын үржлийн 300 техникчийн ажилдаа орсон. Гэтэл хүүхэд гэнэт өвдөж, гүйлгээд байсан бөгөөд бас ам нь гэмтсэн. Баян-Өндөр сумын хүн эмнэлэгт 1988 оны 10 сарын 13-ны өдрөөс 10 сарын 30-ны өдөр хүртэл эмнэлэгт хэвтэж эмчлүүлээд гарсан. Гэтэл 1988 оны 11 сарын 27-ны өдөр дахин бие нь өвдөж эмнэлэгт ирээд л энэ өдөр нас барсан. Гэвч тус эмнэлэгт нас барсан гэсэн баримт нь мөн Баянхонгор аймгийн Улсын бүртгэлийн мэдээлэлийн сангаас ч олдоогүй. Иймд бидний охин Б.С-ийг 1988 оны 11 сарын 27-ны өдөр нас барсан гэдгийг нь тогтоож өгнө үү гэжээ.
Нотлох баримт: нэхэмжлэгч талаас Баянхонгор аймгийн Баян-Өндөр сумын Эрүүл мэндийн төвийн 2025.04.04-ний өдрийн 25 дугаар тодорхойлолт, Б.*******ийн өвчтөний түүх, Өвчтөний хэрэглэсэн эмийн карт №348, Б.*******ийн өвчний түүх, Б.*******ийн төрсний бүртгэлийн лавлагаа, Баянхонгор аймгийн Засаг даргын Тамгын газрын архивын тасгийн архивын 2023.04.20-ны өдрийн 35 дугаар лавлагаа зэргийг нотлох баримтаар гаргаж өгсөн, шүүхийн журмаар гэрч *******,******* нараас мэдүүлэг авсан байна.
Шүүх нэхэмжлэгчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч М.******* нь ******* ******* /РД:*******/-ийг 1988 оны 11 сарын 27-ны өдөр нас барсныг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
1. ******* ******* /РД:*******/-ийн нас барсны бүртгэл нь иргэний улсын бүртгэлийн цахим санд бүртгэгдээгүй, цаасан суурьт баримт болох Баян-Өндөр сумын нас барсны бүртгэлийн дэвтэр /1971-1990 он/, Баянцагаан сумын нас барсны бүртгэлийн дэвтар /1971-1990 он/-үүдэд нас барсныг бүртгэсэн бүртгэл олдоогүй, архивын хадгаламжийн нас барсны баримтын санд баримт олдоогүй болох нь Баянхонгор аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2025.04.16-ны өдрийн 13/360 дугаар тодорхойлолтоор тогтоогдож байна. /хавтаст хэргийн 20 хуудас/
2. Нэхэмжлэгч М.******* нь Б.*******ийг нас барсныг тогтоолгох нэхэмжлэлийг өөрийн оршин суугаа газрын шүүхэд гаргасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 136 дугаар зүйлийн 136.1-д заасантай нийцсэн байна.
3. Шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ. Учир нь:
4. Нэхэмжлэгч М.******* нь Б.*******ийг нас барсан тухайн үед нь нас барсны бүртгэлд бүртгүүлээгүй, Баянхонгор аймгийн Баян-Өндөр сумын болон Баянхонгор аймгийн Төрийн төв архиваас Б.*******ийн нас барсан талаарх баримт олгоогүй гэж тайлбарлаж байх бөгөөд нас барсныг батлах баримт бичгийг өөр журмаар олж авах боломжгүй болох нь тогтоогдож байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135.2, 135.2.14, 135.3 дахь хэсгүүдэд заасны дагуу нэхэмжлэгч М.*******ын охин Б.*******ийг нас барсныг тогтоолгох хүсэлтийг шүүх шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна.
5. ******* ******* /РД:*******/ нь 1988 оны 11 сарын 27-ны өдөр нас барсан болох нь гэрч *******,******* нарын мэдүүлэг, нэхэмжлэгчийн тайлбар зэргээр тогтоогдож байна.
Дээрхи үндэслэлүүдээр М.*******ын нэхэмжлэлийг хангаж, түүний охин ******* ******* /РД:*******/ нь 1988 оны 11 сарын 27-ны өдөр нас барсан үйл явдал болсныг тогтоох хууль зүйн үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-д зааснаар ******* ******* /РД:*******/ нь 1988 оны 11 сарын 27-ны өдөр нас барсныг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч М.*******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ОЮУНТУЯА