2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 06 сарын 16 өдөр

Дугаар 191/ШШ2025/05457

 

 

 

 

 

 

 

 

 

 

             2025     06         16   

                           191/ШШ2025/05457

 

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

 хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Н.Оюунтуяа би,

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 2 хороо, 0 тоотод байрлах, Есөн шижир инвест ББСБ ХХК /РД:000000/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баянзүрх дүүрэг, 42 хороо, 0 тоотод оршин суух, ******* овогт Болд-Эрдэниин ******* /РД:*******/-д холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 27,162,392.92 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Есөн шижир инвест ББСБ ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Б.******* нь манай Есөн шижир инвест ББСБ" ХХК-тай 2024 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн зээлийн гэрээ байгуулан 24,000,000 төгрөгийг сарын 2.99 хувийн хүүтэй, 48 сарын хугацаатайгаар зээлж авсан.

Гэтэл зээлдэгч Б. ******* нь зээлийн гэрээ болон уг гэрээний хавсралтад заасан зээл эргэн төлөх хуваарийн дагуу зээлээ төлөх үүргээ өнөөдрийг хүртэл биелүүлээгүй. Иймд Иргэний хуулийн 451 дүгээр зүйл 451.1, 453,1 дэх хэсэг, Зээлийн гэрээний дагуу зээлдэгч Б. *******:

1. Үндсэн зээл 24,000,000 төгрөгөөс 432,453.15 төгрөг төлж, үлдэгдэл 23,567,546.85 төгрөгийг,

2. 2024 оны 05 дугаар сарын 03-ны өдрөөс 2025 оны 04 дүгээр сарын 25-ний өдрийг хүртэл 357 хоногийн үндсэн хүү 8,320,988.07 төгрөгөөс 4,771,011.70 төгрөгийг төлж, үлдэгдэл 3,549,976.37 төгрөгийг,

3. Нэмэгдүүлсэн хүү 60,404.85 төгрөгөөс 15,535.15 төгрөгийг төлж, үлдэгдэл 44,869.70 төгрөгийг, нийт зээлийн гэрээний үүргийн биелэлт нийт 27,162,392.92 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Б.******* шүүхэд гаргасан тайлбартаа: Б.******* миний бие 2024.05.03-ны өдөр 24,000,000 төгрөгийг сарын 2,99 хувийн хүүтэй 48 сарын хугацаатай Есөн шижир инвест ББСБ ХХК-иас зээлж авсан.

Үүнээс зээлийн гэрээний үүргийг биелүүлж чадалгүй 27,162,392.92 төгрөгийн нэхэмжлэл гаргасны дагуу уг мөнгөн дүнг төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд уг нэхэмжлэлтэй маргах зүйлгүй. Есөн шижир инвест ББСБ ХХК-ийн нэхэмжилсэн 27,162,392.92 төгрөгийг 8 сарын хугацаанд хувааж төлж барагдуулах тохиролцоонд хүрсэн.

2025.07.05-ны өдөр 3,395,299.115 төгрөг,

2025.08.05-ны өдөр 3,395,299.115 төгрөг,

2025.09.05-ны өдөр 3,395,299.115 төгрөг,

2025.10.05-ны өдөр 3,395,299.115 төгрөг,

2025.11.05-ны өдөр 3,395,299.115 төгрөг,

2025.12.05-ны өдөр 3,395,299.115 төгрөг,

2026.01.05-ны өдөр 3,395,299.115 төгрөг,

2026.02.05-ны өдөр 3,395,299.115 төгрөг гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Есөн шижир инвест ББСБ ХХК нь хариуцагч Б.*******д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 27,162,392.92 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.******* нь Есөн шижир инвест ББСБ ХХК-ийн нэхэмжилсэн 27,162,392.92 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, төлбөрийг 2025.07.05-ны өдрөөс 2026.02.05-ны өдрийг хүртэл хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулах тайлбарыг ирүүлсэн байна. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нь дээрхи тайлбартай танилцаад хариуцагчийн төлбөр төлөх хугацааг нь хүлээн зөвшөөрсөн байна.

 

Ийнхүү хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн байдал нь хуулиар хориглосон заалтыг зөрчөөгүй, цугларсан нотлох баримтын хүрээнд гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхол хөндөгдсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, Б.*******д холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Хариуцагч Б.******* нь Есөн шижир инвест ББСБ ХХК-ийн нэхэмжилсэн 27,162,392.92 /хорин долоон сая нэг зуун жаран хоёр мянга гурван зуун ерэн хоёр төгрөг ерэн хоёр мөнгө/ төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, төлбөрийг 2025.07.05-ны өдрөөс 2026.02.05-ны өдрийг хүртэл хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулахыг баталж, Б.*******д холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Есөн шижир инвест ББСБ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 293,762 төгрөгөөс 146,881 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос буюу Баянзүрх дүүргийн Засаг даргын тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс, орон нутгийн төсвийн орлогын тэмдэгтийн хураамжийн 100200300941 тоот данснаас 146,881 төгрөгийг, хариуцагч Б.*******эс 146,881 /нэг зуун дөчин зургаан мянга найман зуун наян нэг/ төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч Есөн шижир инвест ББСБ ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдэж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг явуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт зөвшөөрсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Н.ОЮУНТУЯА