| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Жаргалын Дэлгэрмөрөн |
| Хэргийн индекс | 163/2018/0081/Э |
| Дугаар | 00086 |
| Огноо | 2018-05-29 |
| Зүйл хэсэг | 24.6.1., |
| Улсын яллагч | Ц.Гэрэлбаатар |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 05 сарын 29 өдөр
Дугаар 00086
Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх шүүх хуралдааныг шүүгч Ж.Дэлгэрмөрөн даргалж,
Нарийн бичгийн дарга Ө.Оюумаа,
Улсын яллагч Ц.Гэрэлбаатар,
Хохирогч С.Оюунбадрах,
Шүүгдэгч Д.Д нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Булган аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Даваасүрэнгийн Даваад яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1715002050065 дугаартай, 163/2018/0081/Э индекстэй хэргийг 2018 оны 05 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 69 настай, эрэгтэй, бүрэн дунд болвсролтой, дулааны техникч мэргэжилтэй, тэтгэвэрт, ам бүл 3, зээ хүү, охины хамт Орхон аймагт оршин суух, Г овогт Д.Д
Холбогдсон хэргийн талаар:
Д.Д нь /яллах дүгнэлтэнд бичсэнээр/ Булган аймгийн Орхон сумын 2 дугаар баг “Царам” гэх газраас 2017 оны 10 дугаар сарын 18-наас 21-ний өдрүүдэд хууль бусаар мод бэлтгэн тээвэрлэсэн гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн яллах болон хөнгөрүүлэх, цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Д өгсөн: Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлэг өгсөн. Нэмж ярих зүйлгүй гэх мэдүүлэг,
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч С.О өгсөн: Өнгөрсөн жил манай байгууллага 9 дүгээр сарын 05-наас эхэлж Орхон аймагт “Орхон” модны зах байгуулласан. Учир нь манайх гарал үүслийн бичгээр хангадаггүй бөгөөд мод бэлтгэх гойжин маань “Орхон” модны зах хүртэл хүчинтэй үүнээс цааш хүчингүй байдаг. Тэгээд манайх сануулга тайлбар хийж 10 дугаар сарын 18-ны өдөр шалгалт хийж энэ асуудал илэрсэн. Хуучин гарал үүслийн гэрчилгээ нь өөр сум аймаг руу шилжүүлвэл заавал гарал үүслийн гэрчилгээг авч баталгаажих талаар зааж өгсөн байдаг учраас аймагууд гарал үүслийн гэрчилгээг хангаж чаддаггүй байсан. Зах дээр буюу 2 аймгийн хамтрсан захирамж гарч байсан. Модны зах нь мод бэлтгэх газраас модны захын доод хэсэг хүртэл гойжин хүчин төгөлдөр байх ёстой тэрнээс цаашаагаа хүчингүй юм. Тэндээс зөвшөөрлийг нь авах тэр утгаараа үйл ажиллагаа зохицуулж байгаа. Тийм учраас шалгалтыг явуулсан. Д.Д шүүх хуралдаанд ярьж байгаагаар энэ талаар нилээн сайн ойлгосон байна. Хохирлын нөхөн төлбөрийн бүгдийг барагдуулсан учраас гомдол санал байхгүй гэв.
1715002050065 дугаартай эрүүгийн хэргээс мөрдөн шалгах ажиллагааны шатанд:
Гэрч Б.С өгсөн: Би 0081784 гэх дугаартай гоожин 2017 оны 10 дугаар сарын 17-ний өдөр Орхон сумын 2 дугаар багийн иргэн Г.Батхүү нь манай гэрт өглөө 10 цагийн орчимд ирээд гоожин бичүүлээд авсан. Гоожинг бичүүлэхдээ 10м3 бичүүлээд 2017 оны 10 дугаар сарын 18-наас 19-ны өдрүүдэд бэлтгэнэ гэж хэлээд авсан. Харин 0078212 гэсэн дугаартай гоожинг би 2017 оны 2 дугаар сарын 19-ны өдөр бичиж өгсөн байна. Тухайн үед Д.Д гэх хүн ирж бичүүлж авсан. 2017 оны 10 дугаар сард Даваа, Баярсайхан гэх хүмүүст гоожин бичиж өгөөгүй гэх мэдүүлэг /хх-ийн 63-64 хуудас/,
Гэмт хэргийн талаархи гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 6 хуудас/,
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 8-14 хуудас/,
Мод бэлтгэх эрхийн бичиг /хх-ийн 19-20, 26 хуудас/,
Модонд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 27-30 хуудас/,
Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 35, 40-41, 43, 48-49 хуудас/,
Нөхөн төлбөр тооцох тухай дүгнэлт /хх-ийн 73 хуудас/,
Шинжээчийн дүгнэлт /хх-ийн 71, 78-79 хуудас/,
Эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 86-90 хуудас/,
Ял шалгах хуудас /хх-ийн 97 хуудас/,
Хохирлын баримт /хх-ийн 114 хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлаад шүүх хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээнд шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрхи нотлох баримтуудаар шүүгдэгч Д.Д нь Булган аймгийн Орхон сумын 2 дугаар баг “Царам” гэх газраас 2017 оны 10 дугаар сарын 18-наас 21-ний өдрүүдэд хууль бусаар мод бэлтгэж, тээвэрлэсэн хууль зүйн факт, үйл баримт тогтоогдож байна.
Энэ үйл баримт нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Д гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн...хохирол төлбөрөө барагдуулсан тул гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэх, гэрч Б.Сувдаагийн...2017 оны 10 дугаар сард Д, Баярсайхан гэх хүмүүс гоожингийн бичиг аваагүй гэх мэдүүлэг, гэмт хэргийн талаархи гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 6 хуудас/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 8-14 хуудас/, мод бэлтгэх эрхийн бичиг /хх-ийн 19-20, 26 хуудас/, модонд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 27-30 хуудас/, эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 35, 40-41, 43, 48-49 хуудас/, нөхөн төлбөр тооцох тухай дүгнэлт /хх-ийн 73 хуудас/, шинжээчийн дүгнэлт /хх-ийн 71, 78-79 хуудас/, эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 86-90 хуудас/, ял шалгах хуудас /хх-ийн 97 хуудас/, хохирлын баримт /хх-ийн 114 хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтууд болон цагаан өнгийн банктай ягаан өнгийн маниултай шугаман төмөртэй төмрийн гадуур нь цептэй моторт хөрөө 1 ширхэгийг таниулж шинжлэн судлав.
Гэмт хэрэг гарсан газар, цаг хугацаа, гэмт хэргийн шалтгаан нөхцөл, учирсан хор уршгийн талаар өгсөн хохирогч, гэрч нарын мэдүүлгийг хуульд заасан журмын дагуу авч бэхжүүлсэн, өөр хоорондоо зөрүүгүй, түүнчлэн хэрэгт шинжээчийн дүгнэлтийг тусгай мэдлэг эзэмшсэн эрх бүхий шинжээчид гаргасан, дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцсэн, шинжлэх ухааны үндэслэл бүхий байх тул шүүх түүнийг үнэн зөв, нотолгооны ач холбогдолтой гэж үнэлэв.
Хууль бусаар мод бэлтгэх гэдэгт мод бэлтгэх зөвшөөрөл аваагүй, тогтоосон төлбөр хураамжийг төлөөгүй байх, түүнчлэн зөвшөөрөлтэй боловч уг зөвшөөрөлд зааснаас өөр газар, илүү хэмжээгээр, эсвэл өөр нэр төрлийн мод бэлтгэсэн үйлдлийг ойлгох бөгөөд шүүгдэгч Д.Д хууль бусаар мод бэлтгэж, тээвэрлэсэн үйлдэл нь Монгол улсын Үндсэн хуулиар баталгаажсан иргэний эрүүл аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах эрхэнд халдаж хүрээлэн байгаа орчны эсрэг хууль бусаар мод бэлтгэх гэмт хэргийн бүрэлдэхүүний бүхий л шинжийг агуулж байх тул тэдгээрийг гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Д.Д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг анх удаа үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурьдах нь зүйтэй байна.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн цагаан өнгийн банктай ягаан өнгийн маниултай шугаман төмөртэй төмрийн гадуур нь цептэй моторт хөрөө 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад шилжүүлж улсын орлого болгохоор, прокурорын эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжлэгдсэн 82-63 ОРО улсын дугаартай цэнхэр өнгийн Портер маркийн тээврийн хэрэгсэлийг битүүмжлэлээс чөлөөлж эзэмшигч Даваагийн Лхагванямд буцаан олгохыг тус тус даалгаж шийдвэрлэв.
Шүүгдэгч Д.Д нь цагдан хоригдсон хоноггүй, хураагдаж ирсэн иргэний бичиг баримтгүй болохыг дурьдах нь зүйтэй байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2,3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Г овогт Д. Д зохих зөвшөөрөлгүйгээр хууль бусаар мод бэлгэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Д 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Д.Д нь 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгийн торгуулийн ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Д.Д нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5.Шүүгдэгч Д.Д нь цагдан хоригдсон хоноггүй, иргэний бичиг баримтгүй, хохирогч гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй болохыг тус тус дурьдсугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3 дах хэсэгт заасныг баримтлан хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн цагаан өнгийн банктай ягаан өнгийн маниултай шугаман төмөртэй төмрийн гадуур нь цептэй моторт хөрөө 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад шилжүүлж улсын орлого болгохоор, 2017 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 5/07 дугаартай прокурорын эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжлэгдсэн **-**ОРО улсын дугаартай цэнхэр өнгийн Портер маркийн тээврийн хэрэгсэлийг битүүмжлэлээс чөлөөлж эзэмшигч Д. Л буцаан олгохыг тус тус даалгасугай.
7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.ДЭЛГЭРМӨРӨН