| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Н.Оюунтуяа |
| Хэргийн индекс | 191/2025/04384/И |
| Дугаар | 191/ШШ2025/05327 |
| Огноо | 2025-06-10 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 06 сарын 10 өдөр
Дугаар 191/ШШ2025/05327
2025 06 10 191/ШШ2025/05327
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Оюунтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, 1 дүгээр хороо, 0 дүгээр байранд байрлах, *******,******* ТБАГ /РД:6608949/-ын нэхэмжлэлтэй,
Иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ******* /РД:*******/, ******* ХХК /РД:*******/, ******* /РД:*******/ болон ******* овогт ын /РД:/ нарыг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар О.Ариунтуул оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч *******,******* ТБАГ нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: "Д" ХХК, нар нь мах боловсруулах үйлдвэрийн шинэчлэл хийх төслийн зориулалтаар Ж сангаас 2017 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 2017/3-198 тоот "Зээлийн гэрээ"-ээр 450,000,000 (дөрвөн зуун сая) төгрөгийг жилийн 3 хувийн хүүтэй, 60 сарын хугацаатайгаар зээлж авсан болно.
Мөн талууд дээрх зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах баталгаа болгож 2017 оны 06 дугаар сарын 14-ний өдөр 2017/Б-198 тоот "Барьцааны гэрээ"-г байгуулсан бөгөөд уг гэрээгээр дараах үл хөдлөх эд хөрөнгүүд болон газар эзэмших эрхийг барьцаалсан болно. Үүнд:
| Д/Д | Өмчлөгч | Гэрчилгээний дугаар | Хаягийн мэдээлэл |
| 1 | ******* | Y-1 | Төв аймаг, Архуст сум, 0 хаяг орших 3,456 м,кв талбайтай агуулахын зориулалттай хөдөө аж ахуйн байгууламж, үр тарианы агуулах үл хөдлөх эд хөрөнгө |
| 2 | ******* | Гэрчилгээ №0 | Төв аймаг, Архуст сум, 0 талбай, үр тарианы зориулалттай 200 га талбайтай эзэмших эрхтэй газар |
Талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний хугацаа 2022 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр дуусгавар болсон ч зээлдэгч тал нь зээлийн гэрээ байгуулагдсанаас хойш гэрээний 4 дүгээр зүйлийн 4.1-д заасан эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээл төлөх үүргээ зөрчиж гэрээний хугацааг хэтрүүлсэн байдаг. Улмаар ЖДҮГ-ын зүгээс Д ХХК , Б овогтой Т, "Х" ХХК (РД:) нарт холбогдуулж Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч тус шүүхээс өмнө нь Д ХХК-ийн хаяг тодорхойгүй гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон 2023 оны 09 дүгээр сарын 12- ны өдрийн 12-ны өдрийн 135/ШЗ2023/05368 тоот захирамж байх бөгөөд хариуцагчийн хаягийн зөрчил арилаагүй байна гэх үндэслэлээр нэхэмжлэлийг буцаасан байна.
Мөн Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд дээрх хариуцагч нарт холбогдуулж нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хамтран хариуцагчаар зээлдэгч компанийн хувьцаа эзэмшигч О ХХК (РД:000000), Ц-ын Г (РД:0000) нарыг хамтран хариуцагчаар татсан болно.
Гэтэл Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 183/ШЗ2024/27949 TOOT захирамжаар нарыг нэхэмжлэлд дурьдсан хаягт оршин суудаггүй болохыг тогтоож, ИХШХШТХ-ийн 65 дугаар зүйлийн 65.1.9-т заасан үндэслэлээр, тус хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-т заасны дагуу хэргийг хэрэгсэхгүй болгосон.
Иймд Д ХХК (РД:*******), О ХХК (РД:*******), Ц-ын (РД: ), Х ХХК (РД:*******) нарыг шүүхийн журмаар эрэн сурвалжилж өгнө үү гэжээ.
Шүүх нэхэмжлэгчийн тайлбар, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч *******,******* ТБАГ нь иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох *******, ******* ХХК, ******* болон ******* овогт ын /РД:/ нарыг эрэн сурвалжлуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.2-д Энэ хуулийн 155.1-д заасан хүсэлтийг гаргагч өөрийн оршин суугаа газрын шүүхэд гаргана гэж заасны дагуу нэхэмжлэгч *******,******* ТБАГ нь өөрийн оршин байгаа дүүргийн шүүхэд иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох *******, ******* ХХК, ******* болон Ц. нарыг эрэн сурвалжлуулах хүсэлтийг гаргасан байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1-д Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээдийн оршин суугаа газар нь мэдэгдэхгүй бол түүнийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргаж болно гэж зохицуулсан.
Нэхэмжлэгч *******,******* ТБАГ нь *******-тай 2017 оны 06 дугаар сарын 14-ний өдөр Зээлийн гэрээ болон Барьцааны гэрээг байгуулсан бөгөөд уг гэрээний үүрэгт *******, ******* ХХК, ******* болон Ц. нарыг хариуцагчаар оролцвол зохих этгээд гэж үзэх үндэслэлтэй байна.
******* нь Дархан-Уул аймаг, 0-ийн байр хаягт үйл ажиллагаа явуулахаар иргэний бүртгэлийн байгууллагад хаягийн бүртгэлийг хийлгэсэн боловч тус хаягт үйл ажиллагаа явуулдаггүй болох нь Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023.09.12-ны өдрийн 135/ШЗ2023/05368 дугаар захирамжаар тогтоогдож байна.
******* ХХК нь Хан-Уул дүүрэг, 2 дугаар хороо, 0 тоотод, ******* нь Төв аймаг, Архуст, 0 тоотод үйл ажиллагаа явуулахаар иргэний бүртгэлийн байгууллагад хаягийн бүртгэлийг тус тус хийлгэсэн боловч тус хаягт үйл ажиллагаа явуулдаггүй болох нь Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024.12.19-ний өдрийн 183/ШЗ2024/27949 дүгээр захирамжаар тогтоогдож байна.
Ц. нь Хан-Уул дүүрэг, 17 дугаар хороо,0 тоотод оршин суухаар иргэний бүртгэлийн байгууллагад бүртгүүлсэн байна. Шүүхээс тус хаягт мэдэгдэх хуудас явуулахад Ц. нь хүлээн авч, шүүхэд биечлэн ирж Хан-Уул дүүрэг, 17 дугаар хороо, 0 тоот хаягт оршин суудаг гэсэн тайлбар гаргасан. Иймд Ц.Г-ын хаяг тодорхой болсон тул эрэн сурвалжлах хууль зүйн үндэслэлгүй байна.
Нэхэмжлэгч *******,******* ТБАГ нь хариуцагч болох *******, ******* ХХК, ******* болон эдгээрийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээдийн оршин суугаа хаягийг мэдэхгүй, мэдэх боломжгүй гэж тайлбарлаж байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1, 155.3-д заасны дагуу нэхэмжлэлийг хангаж, хариуцагчийг эрэн сурвалжлах шийдвэр гаргах хууль зүйн үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т Хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлах, түүний оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг шүүхийн шийдвэрийн дагуу цагдаагийн байгууллага гүйцэтгэнэ гэж заасан тул *******, ******* ХХК, ******* болон эдгээрийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээдийн эрэн сурвалжилж, оршин суугаа хаягийг тогтоох ажиллагааг Цагдаагийн байгууллагаар гүйцэтгүүлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.9, 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-д зааснаар иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ******* /РД:*******/, ******* ХХК /РД:*******/, ******* /РД:*******/ болон эдгээрийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээдүүдийг эрэн сурвалжилж, ******* овогт ын /РД:/-ыг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ******* /РД:*******/-ийн оршин суугаа газрын хаягийг тогтоох ажиллагааг хийж гүйцэтгэхийг Дархан-Уул аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ******* ХХК /РД:*******/-ийн оршин суугаа газрын хаягийг тогтоох ажиллагааг хийж гүйцэтгэхийг Хан-Уул дүүргийн Цагдаагийн газарт даалгасугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ******* /РД:*******/-ийн оршин суугаа газрын хаягийг тогтоох ажиллагааг хийж гүйцэтгэхийг Төв аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.
5. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар *******,******* ТБАГ нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
6. Иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ******* /РД:*******/, ******* ХХК /РД:*******/, ******* /РД:*******/ болон тэдгээрийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээдүүдийн оршин байгаа хаягийг олж тогтоон хүсэлт гаргагч *******,******* ТБАГ /утас:/-д мэдэгдсүгэй.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.ОЮУНТУЯА