2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 06 сарын 10 өдөр

Дугаар 191/ШШ2025/05314

 

 

 

 

 

 

 

 

 

 

             2025     06         10   

                           191/ШШ2025/05314

 

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

 хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Н.Оюунтуяа би,

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, 18 хороо, 0 оффист байрлах, Гурван зуун жар файнанс ББСБ ХХК /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 9 хороо, 0 тоотод оршин суух, ******* овогт *******гийн ******* /РД:*******/-д холбогдох,

2023.05.19-ний өдрийн ЗГ-1192130109000004 дугаартай зээлийн гэрээг цуцалж, зээлийн төлбөрт 18,235,186 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай иргэний хэргийг хянаад,

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Гурван зуун жар файнанс ББСБ ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: А.******* нь Гурван зуун жар файнанс ББСБ ХХК-тай 2023 оны 05 сарын 19-ний өдрийн №ЗГ-1192130109000004 дугаар "Зээлийн гэрээ" байгуулан 23,600,000 төгрөгийг сарын 3 хувь, жилийн 36 хувийн хүүтэйгээр 24 сарын хугацаатай зээл авсан. Мөн зээлийн гэрээний үүргийн биелэлтийг баталгаажуулах зорилгоор 2023 оны 05 сарын 19-ний өдөр №1192130109000004 дугаар "Фидуцийн гэрээ" буюу үүргийн гүйцэтгэлийн хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ байгуулсан байдаг. Тус гэрээгээр А.******* нь тээврийн хэрэгслийн 0000УАН улсын дугаартай "Toyota Prius-30" маркийн, 0000 арлын дугаартай автомашиныг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлсэн.

Зээлдэгч нь №ЗГ- 1192130109000004 дугаар зээлийн гэрээний салшгүй хэсэг болох Хавсралт№1-д зааснаар 2023 оны 06 сарын 25-ны өдрөөс эхлэн 2025 оны 05 сарын 25-ны өдөр хүртэл сар тогтмол 1,403,000 төгрөг төлөхөөр тохиролцсон. Зээлийн гэрээний 2.2, 2.3, 2.4 дэх хэсэгт заасны дагуу зээлдэгч нь хавсралт №1-д заасан эргэн төлөлтийн хуваарьт хугацааны дагуу зээлийг буцаан төлөхөөр заасан.

Гэтэл зээлдэгчийн зүгээс заасан зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээл, хүүгийн төлбөрийг бүрэн төлж барагдуулах үүрэгтэй боловч сар тогтмол дутуу төлөлт хийж явсаар 2024 оны 11 сарын 25-ны өдрөөс эхлэн өнөөдрийг хүртэл огт төлөлт хийлгүй гэрээний үүргээ зөрчсөн.

Нэхэмжлэгчийн зүгээс зээлдэгчийг зээлийн гэрээний үүргээ биелүүлж, зээлийн эргэн төлөлтийг хуваарийн дагуу бүтэн төлөлт хийж байхыг удаа дараа шаардаж утсаар холбогдож, зээлийн гэрээнд заасан гэрийн хаягаар мэдэгдэх хуудас хүргүүлэх боловч тус гэрээний үүргийн зөрчил гаргасан.

Талуудын хооронд байгуулагдсан ЗГ-1192130109000004 дугаар зээлийн гэрээний 5.1 дүгээр зүйлд Зээлдэгч нь гэрээгээр хүлээсэн үүргээ Хавсралт №1-д заасны дагуу эргэн төлөлтийн хуваарьт хугацаанд үүргээ биелүүлээгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах талаарх заасан. Мөн тус гэрээний 5.2 дугаар зүйлийн 5.2.1 дэх хэсэгт Зээлдэгч нь гэрээгээр хүлээсэн үүргээ "Хавсралт №1-д заасны дагуу эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөөгүй" тохиолдолд зээлийн гэрээг нэг талын санаачлаагаар хугацаанаас нь өмнө цуцлах талаар зохицуулсан.

Түүнчлэн 2023 оны 05 сарын 19-ний өдөр №1192130109000004 дугаар Фидуцийн гэрээ буюу үүргийн гүйцэтгэлийн хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээний 5.1 дүгээр зүйлийн 5.1.2 дахь хэсэгт Зээлийн гэрээний үүрэг зөрчигдөж, зээлийн гэрээ цуцлагдах бол тус хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулна" хэмээн барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах эрхийг хэрэгжүүлэх талаар тус тус заасан байна.

Тиймээс зээлдэгч нь ЗГ-1192130109000004 дугаар зээлийн гэрээний үүргээ зөрчсөний улмаас 2025 оны 04 сарын 11-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэлд 13,963,946.41 төгрөг, зээлийн гэрээний хүү 3,743,277.04 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 527,963.13 төгрөг, нийт 18,235,186.58 төгрөг хуримтлагдаад байна.

Иймд талуудын хооронд байгуулагдсан 2023 оны 05 сарын 19-ны өдрийн ЗГ- 1192130109000004 дугаар гэрээг цуцалж, зээлийн төлбөрт 18,235,186.58 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч А.******* шүүхэд гаргасан тайлбартаа: Гурван зуун жар файнанс ББСБ ХХК-иас нэхэмжилсэн 18,235,186.58 төгрөгийг 6 сарын хугацаанд төлөхийг хүлээн зөвшөөрч байна.

Энэ 6 сарын хугацаанд данс руу нь өдөр бүр 100,000 төгрөг хийх ба 6 сарын сүүлийн хэд хоногт нь 150,000 төгрөг хийгээд өр төлбөрөө барагдуулах болно. Миний бие зээлийн төлбөрийг төлөөгүй шалтгаан нь машиныг миний нэр дээр авсан нь үнэн боловч дүү мөнгийг төлдөг байсан юм. Манай дүү одоо 463 дугаар хорих ангид хоригдож байгаа бөгөөд төлөх боломжгүй байгаа тул миний бие өөрөө төлөөд дуусгахад хугацаа олгож өгнө үү. 2025.05.01-ний өдрөөс өдөр бүр 100,000 төгрөгөөр хийх болно. Иймд 6 сарын хугацаа олгож өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Гурван зуун жар файнанс ББСБ ХХК нь хариуцагч А.*******д холбогдуулан 2023.05.19-ний өдрийн ЗГ-1192130109000004 дугаартай зээлийн гэрээг цуцалж, зээлийн төлбөрт 18,235,186 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч А.******* нь Гурван зуун жар файнанс ББСБ ХХК-ийн нэхэмжилсэн 18,235,186 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, төлбөрийг 2025.05.01-ний өдрөөс эхлэн өдрийн 100,000 төгрөгөөр 6 сарын хугацаанд төлж барагдуулахаар тайлбарыг шүүхэд гаргасан ба төлбөрийг төлөөгүй тохиолдолд үүргийг фидуцийн зүйлээр хангуулах үндэслэлтэй байна.

 

Ийнхүү хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн байдал нь хуулиар хориглосон заалтыг зөрчөөгүй, цугларсан нотлох баримтын хүрээнд гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхол хөндөгдсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, А.*******д холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Хариуцагч А.******* нь Гурван зуун жар файнанс ББСБ ХХК-ийн нэхэмжилсэн 18,235,186 /арван найман сая хоёр зуун гучин таван мянга нэг зуун наян зургаа/ төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, төлбөрийг 2025.05.01-ний өдрөөс эхлэн өдрийн 100,000 төгрөгөөр 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулахаар, төлөөгүй тохиолдолд фидуцийн зүйл болох 0000 УАН улсын дугаартай, ... аралын дугаартай, Toyota prius-XW30 маркийн суудлын автомашинаар хангуулахыг зөвшөөрснийг баталж, А.*******д холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Гурван зуун жар файнанс ББСБ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 319,326 төгрөгөөс 159,663 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос Баянзүрх дүүргийн Засаг даргын тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс, орон нутгийн төсвийн орлогын тэмдэгтийн хураамжийн 100200300941 тоот данснаас 159,663 төгрөгийг, хариуцагч А.*******гээс 159,663 /нэг зуун тавин есөн мянга зургаан зуун жаран гурав/ төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч Гурван зуун жар файнанс ББСБ ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдэж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг явуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт зөвшөөрсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ Н.ОЮУНТУЯА