Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 10 сарын 07 өдөр

Дугаар 103/ШШ2025/00851

 

 

 

 

 

2025 оны 10 сарын 07 өдөр

Дугаар 103/ШШ2025/00851

Улаанбаатар хот

 

 

 

2025 10 07 103/ШШ2025/00851

 

 

 

 

Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

******* ******* Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч П.Цэцэгдулам би,

Нэхэмжлэгч: ******* ******* 1 дүгээр хороо, Наран хороолол, ******* ******* ******* ******* нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ******* ******* 1 дүгээр хороо, ... дугаар байрны .... тоотод оршин суух, ******* ******* ******* *******, ******* ******* нарт холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 6,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч хянаад:

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

Нэхэмжлэгч ******* ******* ******* газар нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: Г.*******, Г. нар нь бичил бизнес, үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэхээр тус ******* Хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтэст хүсэлт гарган, 2022 оны 06 дугаар сарын 16-ны өдөр Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрийн эргэн төлөгдөх нөхцөлтэй санхүүгийн дэмжлэгийн гэрээ байгуулан 6,000,000 төгрөгийг 2022 оны 06 дугаар сарын 16-ны өдрөөс 2025 оны 06 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл 36 сарын хугацаатай зээлсэн. Гэрээгээр хүлээсэн үүргийн дагуу анх зээлсэн 6,000,000 төгрөгөөс одоог хүртэл төлөлт хийгээгүй зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй байна. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрийн эргэн төлөх нөхцөлтэй санхүүгийн дэмжлэгийн 2022 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн гэрээний 1 дүгээр зүйлийн 1.3,2 дугаар зүйлийн 2.5, 3 дугаар зүйлийн 3.10-т заасны дагуу Г.*******, Г. нараас 6,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Г.*******, Г. нар нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтсээс хөнгөлттэй зээл авсан. Одоо нэхэмжилж байгаа 6,000,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Уг зээлийг 2025 оны 12 дугаар сарын 07-ны өдөр гэхэд төлж барагдуулах болно гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Хариуцагч Г.*******, Г. нар нь 6,000,000 төгрөгийг 2025 оны 12 дугаар сарын 07-ны өдөр хүртэл хугацаанд төлөх гэснийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

Зохигчид эвлэрэн хэлэлцэж эвлэрлийн гэрээг бичгээр байгуулан талууд гарын үсгээ зурж баталгаажуулан шүүхэд ирүүлсэн нь иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 758.1 дэх хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1.******* ******* ******* ******* нэхэмжлэлтэй, хариуцагч ******* ******* ******* *******, ******* ******* нарт холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 6,000,000 төгрөг /зургаан сая/ гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нар төлбөрийг 2025 оны 12 дугаар сарын 07-ны өдөрт багтаан төлж барагдуулахаар зохигчид эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Нэхэмжлэгч байгууллага нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар хариуцагч Г.*******, Г. нараас улсын тэмдэгтийн хураамжид төлөх 110,950 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож, 55,475 төгрөгийг гаргуулж улсын орлого болгосугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нар сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ П.ЦЭЦЭГДУЛАМ