| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нямжавын Бямбасүрэн |
| Хэргийн индекс | 320/2025/01315/И |
| Дугаар | 320/ШШ2025/01148 |
| Огноо | 2025-10-16 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 10 сарын 16 өдөр
Дугаар 320/ШШ2025/01148
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Н.Бямбасүрэн би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, ***-р хороо, Сэнтрал Тауэр, ** давхар *** тоотод байрлах, ****** ББСБ хязгаарлагдмал хариуцлагатай компанийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын *** дугаар баг, **** тоотод оршин суух, Ч***-н Б**** (Р****)-д холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 287,160 (хоёр зуун наян долоон мянга нэг зуун жар) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч 320/2025/01410/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч О***** ББСБ хязгаарлагдмал хариуцлагатай компани шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: О**** ББСБ ХХК Ч**** овогтой Б****т-ай 2024.08.15-ны өдөр 2024-122744 тоот зээлийн гэрээг байгуулан зээлийн эрх нээсэн.
1. 2024 оны 9 сарын 17-ны өдөр 70,000 төгрөгийг 30 хоногийн хугацаатай 5.5 хувийн хүүтэй z000559024 тоот зээлийг Х*** банк дахь 589098**** тоот дансанд зээлдэгч Ч.Б**** нь шилжүүлэн авсан.
2. 2024 оны 10 сарын 10-ны өдөр 120,000 төгрөгийг 30 хоногийн хугацаатай 5.5 хувийн хүүтэй z000610769 тоот зээлийг Х**** банк дахь 5890980*** тоот дансанд зээлдэгч Ч.Б**** нь шилжүүлэн авсан.
Хариуцагч Ч.Банзрагч нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байгаа ба 2025.07.02-ны өдрийн байдлаар:
1. z000559024 тоот зээл 2024 оны 10 сарын 17-ны өдөр дуусч үндсэн зээлээс 0 төгрөгийг хасаж үлдэгдэл дүн 70,000 төгрөг, нийт идэвхтэй ашигласан 288 хоногийн хүү 36,960 төгрөг + шимтгэл 700 төгрөг тэрнээс хүүнд төлсөн 0 төгрөгийг хасаж нийт хүү 36,960 Нийт дүн 107,660 /нэг зуун долоон мянга зургаан зуун жар/ төгрөг,
2. z000610769 тоот зээл 2024 оны 11 сарын 09-ний өдөр дуусч үндсэн зээлээс 0 төгрөгийг хасаж үлдэгдэл дүн 120,000 төгрөг, нийт идэвхтэй ашигласан 265 хоногийн хүү 58,300 төгрөг + шимтгэл 1,200 төгрөг тэрнээс хүүнд төлсөн 0 төгрөгийг хасаж нийт хүү 58,300 Нийт дүн 179,500 /нэг зуун далан есөн мянга таван зуу/ төгрөг болсон тул нийт үндсэн зээл 190,000 төгрөг, нийт хүү 95,260 төгрөг, шимтгэл нийлбэр 1,900 төгрөг, бүгд нийлээд 287,160 (хоёр зуун наян долоон мянга нэг зуун жар) төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийн хамт гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Ч.Б**** шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Миний бие Ч.Б**** нь О**** ББСБ ХХК-ийн надад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг гардан авч танилцаад дараах тайлбарыг гаргаж байна.
Тус газраас нэхэмжилж буй нэхэмжлэлийн нийт төлбөр болох 287,160 төгрөгийг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч байна. Маргах зүйлгүй.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэснээс үүсэх үр дагаварыг ойлголоо.
Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хариуцагчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч О**** ББСБ хязгаарлагдмал хариуцлагатай компани нь хариуцагч Ч.Б****-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 287,160 (хоёр зуун наян долоон мянга нэг зуун жар) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Ч.Б**** нь нэхэмжлэгч байгууллагын нэхэмжилсэн зээлийн төлбөр 287,160 (хоёр зуун наян долоон мянга нэг зуун жар) төгрөгийг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч тайлбар ирүүлсэн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь Иргэний хуульд нийцсэн, бусдын эрх, эрх чөлөө хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч О**** ББСБ хязгаарлагдмал хариуцлагатай компанийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 9,264.80 (есөн мянга хоёр зуун жаран дөрөв) төгрөг 80 (ная) мөнгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ч.Б****-с 4,632.04 (дөрвөн мянга зургаан зуун гучин хоёр төгрөг дөрвөн мөнгө) төгрөгийг, улсын орлогоос 4,632.04 (дөрвөн мянга зургаан зуун гучин хоёр төгрөг дөрвөн мөнгө) төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч О**** ББСБ хязгаарлагдмал хариуцлагатай компанид олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. О***** ББСБ хязгаарлагдмал хариуцлагатай компанийн нэхэмжлэлтэй хариуцагч Ч.Б****-д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 287,160 (хоёр зуун наян долоон мянга нэг зуун жар) төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн нийт шаардлага болох 287,160 (хоёр зуун наян долоон мянга нэг зуун жар) төгрөгийг нэхэмжлэгч байгууллагад төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 9,264.80 (есөн мянга хоёр зуун жаран дөрөв) төгрөг 80 (ная) мөнгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ч.Б***-с 4,632.04 (дөрвөн мянга зургаан зуун гучин хоёр төгрөг дөрвөн мөнгө) төгрөгийг, улсын орлогоос 4,632.04 (дөрвөн мянга зургаан зуун гучин хоёр төгрөг дөрвөн мөнгө) төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч О**** ББСБ хязгаарлагдмал хариуцлагатай компанид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Н.БЯМБАСҮРЭН