| Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Пунцагийн Цэцэгдулам |
| Хэргийн индекс | 103/2025/00910/И |
| Дугаар | 103/ШШ2025/00868 |
| Огноо | 2025-10-13 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 10 сарын 13 өдөр
Дугаар 103/ШШ2025/00868
| 2025 оны 10 сарын 13 өдөр | Дугаар 103/ШШ2025/00868 | Улаанбаатар хот |
2025 10 13 103/ШШ2025/00868
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч П.Цэцэгдулам би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Үйлдвэр, Чингисийн өргөн чөлөө 37/1 тоотод байрлах, ******* ******* ******* ******* ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Багануур дүүргийн 3 дугаар хороо, Үйлдвэр хэсэг ... тоотод байрлах, ******* ******* холбогдох зээлийн гэрээний үүрэгт 9,190,743.65 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч хянаад:
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
Нэхэмжлэгч ******* ******* ******* ******* ******* ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: Хариуцагч ******* нь автомашин худалдан авах зорилгоор №ЗГ100.....0376,№ЗБ100523 дугаартай зээлийн гэрээг байгуулан нийт 11,000,000 төгрөгийг 36 сарын хугацаатай 3,2 хувийн хүүтэй зээл авсан боловч зээлийн гэрээний үүргээ зохих ёсоор гүйцэтгэхгүй байгаа тул зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалж, зээлийн гэрээний үүрэгт 9,190,743.65 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч ******* нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:Миний бие ******* овогтой нь ******* ******* ******* ******* ******* ХХК-иас зээл авсан. Нэхэмжилж байгаа 9,190,743.65 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.
Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 758.1 дэх хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.******* ******* ******* ******* ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй, ******* ******* холбогдох зээлийн гэрээний үүрэгт 9,190,743.65 төгрөг /есөн сая, нэг зуун ерин мянга, долоон зуун дөчин гурван мянга, жаран таван мөнгө/ гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 162,002 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 81,001 төгрөгийг улсын төсвөөс, хариуцагч *******гээс 81,001 төгрөгийг тус тус гаргуулж ******* ******* ******* ******* ******* ХХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нар сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ П.ЦЭЦЭГДУЛАМ