| Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Пунцагийн Цэцэгдулам |
| Хэргийн индекс | 103/2025/00980/И |
| Дугаар | 103/ШШ2025/00870 |
| Огноо | 2025-10-13 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 10 сарын 13 өдөр
Дугаар 103/ШШ2025/00870
| 2025 оны 10 сарын 13 өдөр | Дугаар 103/ШШ2025/00870 | Улаанбаатар хот |
2025 10 13 103/ШШ2025/00870
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч П.Цэцэгдулам би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Стадион оргил, Махатма гандий гудамж, Эн Эм товер офисс 17 давхарт байрлах, ******* ******* ******* ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Багануур дүүргийн 3 дугаар хороо, Хилчин ... дугаар гудамжны .. тоотод оршин суух, ******* ******* хол*******ох зээлийн гэрээний үүрэгт 5,186,220.69 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч хянаад:
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
Нэхэмжлэгч ******* ******* ******* ******* ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: ******* 2023 оны 08 дугаар сарын 04-ний өдөр 91017-484 дугаартай лизингийн зээлийн гэрээ байгуулж 4,699,000 төгрөг, 2023 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 9...01-47132 дугаартай цахим зээлийн гэрээгээр 2,000,000 төгрөгийг тус тус зээлсэн. Дээрх зээлүүдээс нийт 5,459,528 төгрөгийг төлсөн. ******* Богд Финанс *******" ХХК-ийн зүгээс зээлдэгч ******* зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг удаа дараа сануулж, утсаар хол*******ож байсан. Зээлдэгч нь одоог хүртэл зээлийн төлбөрөө төлөхгүй байх тул Цахим зээлийн эрх нээх гэрээний 7.4-т заасны дагуу гэрээг нэг талын санаачлагаар цуцалж, дараах шаардлагыг гаргаж байна. Үүнд: Талуудын хооронд байгуулсан 276332 дугаартай Цахим зээлийн эрх нээх гэрээ, 91017-484 дугаар 93001-47132 дугаар зээлийн дэд гэрээний үүргийн гүйцэтгэлд зээлийн үндсэн төлбөрт 3,618,365.78 төгрөг, зээлийн хуүний төлбөрт 1,399,970.36 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 133,384.55 төгрөг, нотариатын зардал 34,500 төгрөг, бүгд 5,186,220.69 (таван сая нэг зуун наян зургаан мянга хоер зуун хорь) төгрөгиин зээлийн төлбөрийг хариуцагч ******* гаргуулж, *******-ыг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагч нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие ******* ******* ******* ******* ХХК-иас нэхэмжилж байгаа 5,186,220.69 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.
Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 758.1 дэх хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.******* ******* ******* ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй, Мөнгөншагайд хол*******ох зээлийн гэрээний үүрэгт 5,186,220.69 төгрөг /таван сая, нэг зуун наян зургаан мянга, хоёр зуун хорин мянган төгрөг, жаран есөн мөнгө/ гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 97,929 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 48,964 төгрөгийг улсын төсвөөс, хариуцагч ******* 48,964 төгрөгийг тус тус гаргуулж ******* ******* ******* ******* ХХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нар сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ П.ЦЭЦЭГДУЛАМ