Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 10 сарын 13 өдөр

Дугаар 103/ШШ2025/00879

 

 

 

 

 

2025 оны 10 сарын 13 өдөр

Дугаар 103/ШШ2025/00879

Улаанбаатар хот

 

 

 

 

2025 10 13 103/ШШ2025/00879

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч П.Цэцэгдулам даргалж, шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар:

Хүсэлт гаргагч: Багануур дүүрэг 1 дүгээр хороо, ... дугаар байрны .. тоотод байрлах, ******* ******* ******* ******* ******* иргэний эрх зүйн харилцаанд оролцвол зохих этгээд ******* эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг 2025 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******

Нарийн бичгийн дарга Б.Долгоржав нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

******* ******* ******* ******* хоршоо нь ******* эрэн сурвалжлуулах хүсэлтийг шүүхэд гаргажээ.

Хүсэлт гаргагч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.

Хүсэлт гаргагч шүүхэд гаргасан шаардлага, шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Иргэн ******* ******* нь /У.............../ манай хоршооноос 2023 оны 05 дугаар сарын 23-ны өдөр №... тоот цалингийн ******* гэрээгээр 9.000.000 төгрөг зээлж авсан. Энэ хугацаанаас хойш графикийн дагуу төлөлт хийхгүй явсаар Багануур дүүргийн 1 дүгээр хороо, ... дугаар байрны ... тоот дээрх бүртгэлтэй хаяг дээрээ оршин суухаа больж шилжсэн. Дугаар руу нь залгаж ярихаар удахгүй төлнөө мэдэж байгаа гэдэг байснаа сүүлдээ утсаа авахаа ч больсон болохоор энэ дугаар нь өөрчлөгдсөн үгүйг мэдэхгүй болсон. Иймд энэ хүнийг эрэн сурвалжилж өгнө үү. Э. 95......590, аав П.******* ,,,,,190 дугаарын утастай. Улаанбаатар хот руу гэр бүлээрээ шилжсэн гэсэн сураг сонссон. Аав нь Улаанбаатар хотод амьдардаг гэсэн, утсаар нь ярьж үзсэн, төлнө гэж л хэлсэн гэжээ.

Хүсэлт гаргагчаас: Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Багануур дүүргийн 3 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт, улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, ******* ******* ******* ******* ******* итгэмжлэл олгосон албан тоот, 2023 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн ******* болон барьцааны гэрээ зэрэг нотлох баримтуудыг ирүүлсэн байна.

Шүүхээс хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн баримтуудыг шинжлэн судлаад:

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хүсэлтийг хангах үндэслэлтэй байна гэж үзлээ. Учир нь: Э. нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд мөн болох нь ******* ******* ******* ******* хоршоо, Э. нарын хооронд 2023 оны 05 дугаар сарын 23-ны өдөр байгуулагдсан ******* болон барьцааны гэрээ, ******* ******* ******* ******* ******* шүүхэд гаргасан хүсэлт зэргээр тогтоогдож байгаа бөгөөд хариуцагч нь албан ёсны хаягтаа байхгүй, хаана оршин суугаа газар нь мэдэгдэхгүй байх тул эрэн сурвалжлах шийдвэр гаргах нь зүйтэй гэж үзлээ.

*******гийн нь /РД:УЮ...........6/ регистрийн дугаартай, зээл авах үедээ Багануур дүүргийн 3 дугаар хороо, .......а байрны ...... тоотод оршин сууж байсан, Э. нь ......0 дугаарын, аав ******* нь 95.....0 дугаарын гар утас эзэмшдэг гэх мэдээллийг Багануур дүүрэг дэх Цагдаагийн хэлтэст хүргүүлэх нь зүйтэй байна.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх *******гийн ыг /У.......6/ эрэн сурвалжилж, оршин суугаа албан ёсны хаягийг тогтоосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-д зааснаар хариуцагчийг эрэн сурвалжлах, түүний хаана оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг шүүхийн шийдвэрийн дагуу гүйцэтгэхийг Багануур дүүрэг дэх Цагдаагийн хэлтэст даалгасугай.

3.Хариуцагч Э. нь хаана байж болох бүхий л хаяг мэдээллийг Цагдаагийн байгууллагад хүргүүлэх, тухай бүр мэдэгдэж байхыг хүсэлт гаргагч ******* ******* ХЗХ-нд анхааруулсугай.

4.Шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болмогц хувийг Цагдаагийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах даалгасугай.

5.Хариуцагчийн хаана оршин сууж байгаа газрыг тогтоосон нөхцөлд хариуцагчийн хаягийг нэхэмжлэгчид албан ёсоор мэдэгдэхийг Багануур дүүрэг дэх Цагдаагийн хэлтэст үүрэг болгосугай.

6.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн тэмдэгтийн хураамж 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ЦЭЦЭГДУЛАМ