| Шүүх | Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мөнхбаярын Нямбаяр |
| Хэргийн индекс | 2436003180226 |
| Дугаар | 85 |
| Огноо | 2024-09-17 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | З.Алтасолонго |
Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 09 сарын 17 өдөр
Дугаар 85
2024 09 17 2024/ДШМ/85
*******, ******* нарт холбогдох
эрүүгийн хэргийн тухай
******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ж.Отгонхишиг даргалж, Ерөнхий шүүгч Н.Туяа, шүүгч М.Нямбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд прокурор З.Алтансолонго, нарийн бичгийн дарга Г.Анхбаяр нарыг оролцуулан,
******* аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхзаяа даргалж хийсэн шүүх хуралдааны 2024 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 2024/ШЦТ/222 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн прокурорын эсэргүүцлийг үндэслэн *******, ******* нарт холбогдох эрүүгийн 2436003180226 дугаартай хэргийг 2024 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч шүүгч М.Нямбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.
1. Монгол Улсын иргэн ******* ******* ******* ******* *******гийн Тилеубек, 1985 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр ******* аймгийн ******* суманд төрсөн, 39 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, мал малладаг, ам бүл арав, эх, эхнэр, хүүхдүүдийн хамт ******* аймгийн ******* сумын ******* оршин суух хаягтай, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй;
- Монгол Улсын иргэн ******* ******* ******* ******* ын Аллажар, 2006 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр ******* аймгийн ******* суманд төрсөн, 18 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, тодорхой эрхэлсэн ажилгүй, ам бүл зургаа, эцэг, эх, дүү нарын хамт ******* аймгийн ******* сумын ******* оршин суух хаягтай, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй.
2. Шүүгдэгч ******* нь 2024 оны 05 дугаар сарын 28-ны өдөр ******* аймгийн ******* сумын нутаг дэвсгэрт согтуурсан үедээ тай тухайн үед үүссэн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж түүний хувийн сууцны хаалга, угаалтуур, түүний хүүхдийн унадаг дугуй зэргийг хууль бусаар эвдэж, хохирогчид 388'000 төгрөгийн хохирол учруулсан,
Шүүгдэгч ******* нь 2024 оны 05 дугаар сарын 28-ны өдөр ******* аймгийн ******* сумын нутаг дэвсгэрт байх ы гэрт тухайн үед үүссэн таарамжгүй харилцааны улмаас *******тай маргалдаж, нүүр хэсэгт нь мөргөж, түүний биед хамрын хянга ясны хугарал, хамрын нуруунд зөөлөн эдийн няцрал, хамрын уг хэсэгт зулгаралт, баруун нүдний дээд, доод зовхи, зүүн нүдний урд хэсэгт зөөлөн эдийн няцрал гэмтэл буюу эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
3.******* аймгийн прокурорын газраас *******ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, шүүгдэгч *******ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.
4. ******* аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:
4.1 Шүүгдэгч ******* Күнту ******* ******* *******гийн Тилеубекийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эд хөрөнгө устгах, гэмтээх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд;
- Шүүгдэгч ******* Күнту ******* ******* ын Аллажарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,
4.2 Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ийг 1'200 (нэг мянга хоёр зуун) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1'200'000 (нэг сая хоёр зуун мянган) төгрөгөөр торгох ялаар;
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ыг 450 (дөрвөн зуун тавин) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450'000 (дөрвөн зуун тавин мянган) төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж,
4.3 Шүүгдэгч нарыг энэ хэрэгт холбогдуулан баривчлаагүй, цагдан хоригдоогүй болохыг дурдаж, шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл үргэлжлүүлж,
4.4 Шүүгдэгч нараар нөхөн төлүүлэх хохирол, хор уршиггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдож ирсэн эд зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж,
4.5 Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд анхан шатны шүүхээр дамжуулан оролцогчид давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.
5. Прокурор эсэргүүцэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
5.1 Шүүхийн шийдвэр хуулийн шаардлагад нийцээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж дүгнэж, дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд: Шийтгэх тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-т заасан "... Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна" гэх шаардлагыг, мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д заасан “гэмт хэрэг үйлдсэн этгээдэд торгох ял оногдуулах, эсхүл хохирогчид хохирол, хор уршгийг нөхөн төлж барагдуулах бол мөнгөн төлбөр, хохирол барагдуулах ажиллагааг ямар хугацаанд, ямар хэмжээгээр хийх" -ийг шийтгэх хангаагүй байна.
5.2 Тогтоолын тогтоох хэсэгт тусгана гэх шаардлагыг Шийтгэх тогтоолын Тогтоох хэсэгт шүүгдэгч М.Телеубек, ******* нарт торгох ял оногдуулж шийдвэрлэсэн атлаа уг торгох ялыг шүүгдэгч нар нь ямар хугацаанд төлж барагдуулах, мөн түүнчлэн оногдуулсан торгох ялыг биелүүлэхгүй, зайлсхийсэн тохиолдолд үүсэх эрх зүйн дагаврыг тогтоолд тусгаагүй, тэдэнд эрх үүргийг сануулаагүй, биелүүлэхэд шүүхийн шийдвэр нь тодорхойгүй, ойлгомжгүй түүнийг эргэлзээ төрүүлэхээр бичигдсэн гэж үзэхээр байна. Шүүгдэгч нь хууль, эрх зүйн мэдлэггүй учир оногдуулсан торгох ялыг биелүүлэхгүй, зайлсхийсэн тохиолдолд үүсэх эрх зүйн дагаврыг мэдэх боломж хомс учир шийтгэх тогтоолд дээрх мэдээллийг дурдах нь зүйтэй юм. Иймд ******* аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 19-ны өдрийн 2024/ШЦТ/222 дугаар шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй болсон эсэхийг прокурорын эсэргүүцэлд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж, шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, прокурорын эсэргүүцлийг хангаж шийдвэрлэв.
2. Хэргийн мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг шалгаж тогтоосон байна.
3. ******* аймгийн Прокурорын газраас “шүүгдэгч ******* нь 2024 оны 05 дугаар сарын 28-ны өдөр ******* аймгийн ******* сумын нутаг дэвсгэрт согтуурсан үедээ С. Күлимхантай тухайн үед үүссэн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж түүний хувийн сууцны хаалга, угаалтуур, түүний хүүхдийн унадаг дугуй зэргийг хууль бусаар эвдэж, хохирогчид 388'000 төгрөгийн хохирол учруулсан, үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар
Шүүгдэгч ******* нь 2024 оны 05 дугаар сарын 28-ны өдөр ******* аймгийн ******* сумын нутаг дэвсгэрт байх ы гэрт тухайн үед үүссэн таарамжгүй харилцааны улмаас *******тай маргалдаж, нүүр хэсэгт нь 6 мөргөж, түүний биед хамрын хянга ясны хугарал, хамрын нуруунд зөөлөн эдийн няцрал, хамрын уг хэсэгт зулгаралт, баруун нүдний дээд, доод зовхи, зүүн нүдний урд хэсэгт зөөлөн эдийн няцрал гэмтэл буюу эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
4. Шүүгдэгч *******ийн “ бусдын эд хөрөнгө устгах ”, шүүгдэгч *******ын “ бусдын биед хөнгөн хохиол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн болох нь гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хохирогч С.Кулимханы мэдүүлэг, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, шүүгдэгч *******ын гэрчээр өгсөн мэдүүлэг, гэрч Айгүлийн мэдүүлэг, Дамно үнэлгээ ХХК-ийн дүгнэлт, шүүгдэгч *******ийн хохирогчооор өгсөн мэдүүлэг, хохирогч С.Кулимханы дахин өгсөн мэдүүлэг, хохирогч *******ийн биед хийсэн шинжилгээний 576 дугаартай дүгнэлт, шүүгдэгч *******ийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг, шүүгдэгч *******ын мэдүүлэг зэрэг хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдон тогтоогдсон, прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.
5. Анхан шатны шүүх шүүгдэгч *******ийг “бусдын эд хөрөнгө устгах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1200 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,200,000 төгрөгөөр торгох ялаар шүүгдэгч *******ыг бусдын биед хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний 450,000 төгргөөр торгох ялаар тус тус шийтгэж шийдвэрлэсэн байна.
6. Прокурор эсэргүүцэлдээ “...шүүх шүүгдэгч *******, ******* нарт торгох шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн атлаа уг торгох ялыг шүүгдэгч ямар хугацаанд төлж барагдуулах, мөн түүнчлэн оногдуулсан торгох ялыг биелүүлэхгүй зайлсхийсэн тохиолдолд үүсэх эрх зүйн үр дагаврыг тогтоолд тусгаагүй, түүнд эрх үүргийг сануулаагүй, шүүхийн шийдвэр тодорхойгүй, ойлгомжтой бус байх тул тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулахаар эсэргүүцэл бичив” гэжээ
6.1 Анхан шатны шүүх шүүгдэгчид торгох ял шийтгэл ногдуулахдаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт “Ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, хэрэв хэсэгчлэн төлөхөөр тогтоосон бол тогтоосон хугацаанд биелүүлэх үүрэгтэй” гэх хуулийн заалтыг,
Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солино” гэх хуулийн заалтуудыг тогтоох хэсэгтээ тус тус тайлбарлаж бичээгүй орхигдуулсан байх тул прокурорын эсэргүүцлийг хангаж, шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 4 дэх заалтыг удирдлага болгож,
ТОГТООХ нь:
1.******* аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 2024/ШЦТ/222 дугаартай шийтгэх тогтоолын Тогтоох хэсэгт “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг ялтан *******, ******* нарт тайлбарласугай.” гэсэн заалт нэмж, тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг хангасугай.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор “шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой.” гэсэн үндэслэлээр оролцогч Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ Ж.ОТГОНХИШИГ
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Н.ТУЯА
ШҮҮГЧ М.НЯМБАЯР